| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2013/0007/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/7 |
| Огноо | 2013-01-03 |
| Зүйл хэсэг | 216.2., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2013/ШЦТ/7
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0007/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1, 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт **** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000627 дугаартай хэргийг 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ***** /РД:***** /, ***** оны **** дугаар сарын ****-ны өдөр Дархан-Уул аймгийн **** суманд төрсөн, **** настай, ****, ****, ****, **** ажилладаг, ам бүл****, ***** хамт Дархан-Уул аймгийн **** сумын **** дүгээр баг **** тоотод оршин суудаг, **** оны 04 сарын 27-ны өдрийн **** тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хувьд ноогдох эд хөрөнгийг хураахгүйгээр 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлсэн, **** оны *** дугаар сарын 22-ны өдрийн **** дугаартай Өршөөл үзүүлэх тухай комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 4 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч **** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2012 оны 11 сарын 02-ны өдөр *** эзэмшлийн Хьюндэй Верна маркийн **** дугаарын тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаан явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 /а/-д заасан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг, мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг мөн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчин явснаас онхолдож зам тээврийн осол гаргаад мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 /в/-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүний үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэгтэй” гэснийг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ” 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр намайг *** суманд гэртээ байж байхад *** надруу утасдаад ахынхаа байрыг засалцаад өгөөч гэсэн, тэгээд би очоод хоёулаа барилын материалын дэлгүүрлүү явж будаг авахаар болоод явах гэж байгаад болиод нэг шил архи авч уусан. Ууж байгаад бид 2 хоорондоо маргалдсан. Тэгээд би машиныг нь аваад явсан” гэв.
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2012 оны 11 сарын 02-ны өдөр *** эзэмшлийн Хьюндэй Верна маркийн **** дугаарын тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан. Ийнхүү зугтаах явцадаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 /а/-д заасан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг, мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг мөн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчин явснаас онхолдож зам тээврийн осол гаргаад мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 /в/-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүний үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэгтэй” гэснийг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна:
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-7 дахь тал/,
Хохирогч **** мөрдөн байцаалтанд өгсөн “ ...2012 оны 11 сарын 02-ны өдөр би **** дуудсан. ... Тэгээд бид 2 архиа бүгдийг нь ууж дуусгаад байж байтал ****р согтоод надад ямар нэгэн шалтгаангүйгээр агсам тавьж бид 2 муудалцсан. Тэгээд ****надад дийлдэхгүй байхаар нь би цагдаа дуудахаар гэрээсээ гарсан. Энэ үед орой харанхуй болсон байсан. Тэгээд би гэрээсээ **** зугтааж гараад цагдаа дуудчихаад буцаад буцаад гэртээ ортол **** манай гэрт байхгүй гараад явчихсан хаалга цоожтой байсан. Угаасаа манайх бүргэд хаалгатай учраас хаахаар цоожлогддог юм. Тэгээд би буцаад гэрээсээ гараад байрныхаа гадна буюу шинэ хорооллын 4-р байрны гадна автомашины зогсоол дээр байсан өөрийнхөө автомашиныг хартал байхгүй болохоор нь цагдаад хэлсэн. Гатал дуудлагаар ирсэн цагдаа Төмөрлөгийн үйлдвэрийн уулзвар дээр нэг машин онхолдчихсон байна, жолооч нь байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд ямар машин байгаа талаар асуухад миний **** улсын дугаартай Верна маркийн автомашин байна гэж хэлсэн. Тэгээд л би Одонбаатарыг миний автомашиныг авч яваад онхолдуулчихсан юм байна гэж ойлгосон. Өдөр нь архи уухаас өмнө барилгын материалын дэлгүүр явна гээд **** машин барьж явахаар болоод түлхүүр авсан байсан. Тэгээд буцааж аваагүй байсан. ***** миний машиныг надад хэлэхгүйгээр авч зугтаад онхолдуулсан байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 10 дахь тал/,
Гэрч **** мөрдөн байцаалтанд өгсөн “ ... 2012 оны 11 сарын 02-ны орой манай аав утсаар яриад дүү чинь өдөр гэрээсээ гараад явсан. Дүүг чинь Тогтохбат дуудаад Дархан луу явсан юм. Гэтэл **** машинтай явж байгаад онхолдсон юм шиг байна. Яг хэн хэн явсныг нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би аавыгаа очиж аваад Дархан луу ирсэн. Гэтэл Тогтохбатын машиныг цагдаа нар аваад явж байхыг нь аюулгүйн тойргийн хажууд харсан. Тэгээд журмын хашаанд очиж машиныг нь харчихаад буцаж яваад онхолдсон гэх газар нь очиж **** 1 цаг гаран хайхад олдоогүй. Тэгээд маргааш нь байж байтал **** утсаар яриад Тогтохбат ахтай ярьсан уу, юу гэж байна гэж асуусан. Тэгэхээр нь миний дүү бие хаа чинь зүгээр үү, хүрээд ир гэж хэлэхэд ааваас айгаад байна гэж хэлээд утсаа тасалчихсан. Тэгээд байж байгаад орой нь дахиж утсаар ярихаар нь юу хийгээд байгаа юм бэ хэрэг чинь хүндэрнэ шүү дээ маргааш өглөө цагдаа дээр хамт очъё гэж хэлсэн. Гэтэл маргааш нь өөрөө ирэхээр нь гэртээ аваачиж хонуулчихаад 1 дэх өдрийн өглөө дагуулж цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 11 дэхь тал/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 13 дахь тал/,
2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Ослын улмаас учирсан хохирлыг үнэлсэн тухай /хэргийн 18-22 дахь тал/,
2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10/07/025/40 тоот Тээврийн хэрэгслийн техникийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 27-30 дахь тал/,
2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт /хэргийн 36 дахь тал/,
ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2012 оны 1/206 тоот тодорхойлолт /хэргийн 50 дахь тал/,
Багын засаг даргын тодорхойлолт /хэргийн 52 дахь тал/,
2012 оны 12 сарын 10-ны өдрийн 1649 дугаартай Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэвэр /хэргийн 62 дахь тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 51 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.
Шүүгдэгч нь иргэн **** эзэмшлийн Хьюндэй Верна маркийн **** дугаарын тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан. Зам тээврийн осол гаргасан тухайгаа цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэлгүйгээр осол гарсан газрыг орхиж зугтаасан үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээх болно.
Шүүгдэгч ***** нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн **** оны 04 сарын 27-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт 3 сар 10 хоногийн баривчлах ял шийтгүүлж, *** оны 07 дугаар сарын 09 өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар эдлээгүй үлдсэн ялыг өршөөн хэлтрүүлж байсан боловч түүнийг ялтай байдал нь Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан хугацаанд тоологдох болно. Шүүгдэгч нь бусдын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн осол гаргаж иргэн **** бага бус хэмжээний хохирол учируулсан тул Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээхгүй боловч хохирогчид учируулсан хохиролыг бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээнэ.
Шүүгдэгч **** нь ял шийтгэлтэй байх хугацаандаа гэмт хэрэг дахин үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөлд тооцохоос гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, нэхэмжлэгч Д.Тогтохбат нь “ямар нэгэн гомдол
санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт гаргасаныг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзнэ. /хэргийн 81 дэхь тал/
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** бусдын авто тэврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 4 /дөрөв/ сар баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар 2 /хоёр/ сар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ сар баривчлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сар баривчлах ялыг нэмж нийт 6 сар баривчлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар **** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч **** цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, **** цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР