Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 38

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа би нэхэмжлэгч В ХХК-ийн нэхэмжлэлтэй ОАУБХ-т холбогдох

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах 35 м2 худалдаа үйлчилгээний зориулалттай павилоныг улсын бүртгэлийн 2.......... дугаарт бүртгэж үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн 00................1 дугаар бүхий гэрчилгээ олгосон Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 0052................... дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах үндсэн шаардлага,

Э ХХК-д улсын бүртгэлийн 21010.............. дугаарт бүртгэж үл хөдлөх хөрөнгийн 00....... дугаар гэрчилгээ олгосон үйлдэл, М ХХК-д улсын бүртгэлийн 2101........... дугаарт бүртгэж эд хөрөнгийн бүртгэлийн 001............ дугаар гэрчилгээ олгосон үйлдлүүдийн тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэмэгдүүлсэн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч В ХХК-ийн захирал Д.Л-ийн гаргасан “Нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах тухай” хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч В ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Л шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд манай компани ОАУБХ-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах болсныг мэдэгдье. Үүнээс үүсэх эрх зүйн үр дагаврыг ойлгож байгаа болно.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч В ХХК-ийн нэхэмжлэлтэй ОАУБХ-т холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч В ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Л нь нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлжээ. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч В ХХК ОАУБХ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, 119/2018/0014/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч В ХХК нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

ШҮҮГЧ                            Б.БОЛОРМАА