| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2016/0006/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/36 |
| Огноо | 2016-01-25 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2016/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:171/2015/0059/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од би даргалж, шүүгч П.Баттулга, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч С.Энхбаатар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,
Хохирогч Э.М ,
Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2-т заасан гэмт хэрэгт Б овогт Э.О-ын Э эд холбогдуулан яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн 201409000780 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улсын дээд шүүхээс хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....... оны ... дугаар сарын ..... -ны өдөр .... аймаг ...... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл .. , ....... нарын хамт ..... аймаг, ........ сум, ..... дугаар баг, .......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд: ....... аймаг дахь Сум дундын шүүхийн .. оны .. дугаар сарын ..-ны өдрийн ..... . дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил хорих ял, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сар хорих ял, 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сар баривчлах, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 3 сар хорих ял, 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан ялыг 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.5-д заасан үндэслэлээр ялыг өршөөн хэлтрүүлсэн бөгөөд Давж заалдах шатны шүүхийн ......... оны .... дугаар сарын .... -ны өдрийн ...... тоот магадлалаар Э.Э эд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон,
........ аймаг дахь Сум дундын шүүхийн .... оны ...... дугаар сарын .......-ны өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг эдэлж байгаад 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1 жил 6 сар 15 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
...... аймаг дахь Сум дундын шүүхийн ........ оны ..... дугаар сарын .... -ны өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1–д зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ....... оны ..... дугаар сарын ..... -ны өдрийн ....... тоот шийтгэх тогтоолоор тэнсэн сулласан 1 жил 6 сар 15 хоногийн хорих ялын зарим хэсэг болох 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 2 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа биечлэн эдэлж байгаад 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан Б овогт Э -ын Э, /регистрийн дугаар: ........... /.
Шүүгдэгч Э.Э нь ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхдаа 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ........ сум ...... дүгээр багийн нутаг дэвсгэрт “...... ” баарны гадаа эхнэр Э.М тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүр толгой хэсэгт цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, мөн дээрх бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах хэрэгт шалгагдах явцдаа хэрэг бүртгэлтийн шатанд 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2014 оны 11 сарын 13-ны өдрөөс эхлэн оршин суух хаягтаа байхгүй, хэрэг бүртгэгчийн дуудсан цагт ирээгүй учир эрэн сурвалжлагдаж байгаад 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ........... нутаг дэвсгэрээс баригдан ирж хэрэг бүртгэлтээс зориуд санаатай зайлсхийсэн гэмт хэргийг мөн уг гэмт хэрэгт урьд хорих ял шийтгүүлсэн ба ялтайд тооцогдох хугацаа дуусаагүй байхдаа давтан гэмт хэрэг үйлдсэн хэрэгт тус тус холбогджээ. \яллах дүгнэлтэд бичигдсэнээр\.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр найзыгаа галт тэргэнд суулгаж өгөх гээд явж байхад эхнэр М уулзмаар байна хуучин хороололд байна гэхээр нь очиход байхгүй байсан. ....... бааранд орох гэтэл манай найз галт тэрэг хөдлөх цаг болчихсон байна явахгүй бол болохгүй гэхээр нь вагонд суулгаж өгчхөөд явж байтал эхнэр Э.М нь 2 хүүхдээ дагуулаад халамцуу явж байсан. Тэгээд 2 хүүхдээ нэг нэгээр нь хэн нь хэнийг авах вэ гэж маргалдаад ...... баарны дээшээ гарч байгаад алгадчихсан юм. Тэгээд Э.М орилоод сууж байхад цагдаа ирээд аваад явсан. Би ........... уруу ажил хийх гэж явсан юм. Эхнэр М тэй ярихад байцаагч нь гомдол саналгүй гэх юм бол шүүхээр ороод байх шаардлага байхгүй гэж байна. Би очоод гомдол саналгүй гэсэн бичиг өгнө гэхээр нь хэрэг ингээд хаагдчих юм байна гэж бодоод .......... явсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21, 133-134 дүгээр тал/,
Хохирогч Э.М-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Э.Э над уруу залгаад би хот явах гэж байна, уулзъя гээд байсан ба тэгэхээр нь би худлаа яриад ийш тийшээ явуулаад байсан. Тэгээд сүүлд нь гуйгаад хальт уулзья, билет авчихсан, хот явах гэж байна гээд байхаар нь би ганцаараа вокзал дээр уулзах гээд очтол 34 дүгээр байрны хажууд учир зүггүй миний хацар уруу алгадаад авсан юмаа. Тэгэхээр нь чи яагаад байгаа юм бэ? гэсэн чинь цуг явъя гэж чирсээр байгаад “Гоүлд” баарны хажууд аваад ирэхэд нь би чи яагаад байгаа юм бэ? гээд доошоо суусан чинь миний нүүр уруу өшиглөөд авсан. Тэгээд хэрэлдээд байж байсан чинь замын эсрэг талд хэдэн залуучууд байхад нэг залуу нь чи эмэгтэй хүнийг яагаад байгаа юм бэ? гэсэн чинь Э.Э тэр залууг цохиод авсан. Тэгээд маргалдаад байж байхад нь би найз Н уруу залгаад Э.Э х намайг зодоод байна, дуудлага өгөөч гэж хэлсэн. Тэгээд маргалдаад байж байтал цагдаа нар ирээд Э.Э-ийг аваад явсан,
Би тэр өдөр Э.Э ийг ........ уруу яв, би өөрөө гомдол саналгүй гээд хэргийг чинь хэрэгсэхгүй болгоё гэж огт хэлж байгаагүй. Одоо надад гомдол санал байхгүй, харин Э.Э санаатайгаар цагдаагийн байгууллагаас зугтаачхаад буруугаа над уруу чихэж намайг гүтгэж байгаад нь гомдолтой байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 264 дүгээр хуудас Надад одоо гомдол санал байхгүй, Э.Э бол миний хоёр хүүхдийн эцэг нь байгаа юм, би тухайн үед зодуулчхаад уурандаа бухимдаад гомдолтой гэж хэлсэн юм, би хоёр хүүхдийнхээ ирээдүйг бодож байна гэх мэдүүлэг,
Гэрч Т.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...Э.Э надтай 2014 оны 10 дугаар сараас эхлээд 2014 оны 12 дугаар сарын 27-ныг хүртэл манайд цагдаа очиж Э.Э ийг авах хүртэл хамтран амьдарсан юм. Э.Э хамтран амьдарч байхдаа цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаараа хэлж байгаагүй. Гэхдээ хэсэг байж байгаад ..... орох, нэг юман дээр гарын үсэг зурж, хүнээс мөнгө авах ажил байна гээд надтай хамт 2014 оны 10 дугаар сарын 21, 2014 оны 11 дүгээр сарын эхээр нийт 2 удаа .......-д ирээд 2-3 хоноод буцсан юм. Яг ямар ажлаар хэнтэй уулздагийг нь мэдэхгүй. Э.Э бид хоёр 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ........ , ............ тоотод төрсөн эгч П-ийн хашаанд найз Б-ийн хамт 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ........-ын ойролцоо нийтийн байранд өрөө хөлсөлж найз Б болон түүний эхнэр О-ийн хамт, 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 27-ныг хүртэл ...........-ийн призер даваад нийтийн байранд өрөө хөлсөлж хоёулхнаа амьдардаг байсан юм. Э.Э бид хоёр хамтран амьдарч байхад Э.Э ........-ны барилга дээр барилгын ажил хийдэг байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 151-152 дахь тал\,
Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”... Яагаад явсныг би мэдэхгүй байна, явснаас нь хойш хайж байгаад Э.Э-тэй холбоо бариад дуудахад эхнэрээ алгадсан болохоос хүн алсан биш, яахаараа очдог юм бэ? гээд байсан. Э.Э 2014 оны 11 дүгээр сард Улаанбаатар хот руу надад хэлэлгүйгээр явчихсан байсан. Тэгэхээр нь би Э-ийг .... дугаарын утсаар дуудсаар байгаад ..... аймагт ирүүлээд хэсгийн байцаагч ахмад Э.Б -т хүлээлгэж өгчхөөд гэр уруугаа явсан. Тэгтэл ахмад Э.Б үдээс хойш 14 цагийн үед над руу залгаад “Э.Э хаана байна, би 14 цагт прокурор дээр ирээрэй гээд явсан чинь алга болчихлоо” гэж ярьсан. Тэгтэл Э.Э тэр өдрөө ....... руу явсан байсан. Тэгээд утас руу нь залгахаар утсаа авахгүй байсан. Тэгээд сүүлд нь Э.Э надтай утсаар яриад “ээж би барилга дээр ажил хийж байна” гэж ярьсан. Өөр нарийн ширийн зүйлээ яриагүй. Тэгэхээр нь би ахмад Э.Б -т Э.Э -ийг ..........-д байгаа талаар хэлсэн. Б Э.Э эд хэсгийн байцаагч чамайг хайгаад байна гэж хэлж байсан. Тэгтэл “ за за би удахгүй очлоо” гэж хэлдэг байсан. Э.Э ийг хотод ажил хийж байгаа гэдгийг байцаагч мэдэж байсан. Бас эхнэр нь би өөрөө байцаагчтай очоод уулзчихна гээд байсан болохоор зүгээр юм байх гэж бодсон. Хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Э.Б ын дор ажилладаг олон нийтийн цагдаа манайд нэг л удаа ирсэн. Манай гэрт байнга хүн байдаг юм. Тэр цагдаа манайд 5 удаа ирж зарлан дуудах хуудас өгсөн гээд байгаа нь худлаа. Тэр залуу манай гэрт нэг удаа ирэхдээ манай хаягийг мэдэхгүй хайгаад явж байсан. Манайд олон удаа ирсэн бол манай хаягийг сайн мэдэх байсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 153-154, 259 дүгээр талууд/,
Иргэний нэхэмжлэгч Э.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс Э.Э эд холбогдох гомдол мэдээлэл, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт эрүү үүсгэн 201409000780 тоот хэргийг шалгаж эхэлсэн. Э.Э нь өргөдөл гомдлын шатанд 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тайлбар өгчхөөд 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ирээгүй. Түүний ээж Б.Э гаар дуудуулж байж Э.Э нь 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ..... аймагт ирж надтай уулзсан. 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Э.Э нь 201409000780 тоот хэрэгт сэжигтнээр тооцож, яллагдагчаар татагдаж ээж Б.Э болон Д.С нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Тэгтэл Э.Э нь 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хэргийг прокурорт шилжүүлэх өдөр хэрэг бүртгэлтээс оргон зайлж алга болсон. Тэр өдрөөс хойш яллагдагч Э.Э ийг ....... руу 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрүүдэд хувийн зардлаар явж эрэн сурвалжилж ажиллан, 2014 оны 12 дугаар сарын 27-ны орой 23 цагийн үед ......-ээс олж ....-д авчирч баривчилсан. Яллагдагч Э.Э ийг эрэн сурвалжлах хугацаандаа 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ....... улсын дугаартай Toyota Chaser маркийн өөрийн эзэмшлийн машинд Петровис ДА-5 шатахуун түгээх станцаас 60,000 төгрөгийн АН-92 бензин, 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ...... улсын дугаартай авто машинд Петровис ДА-6 шатахуун түгээх станцаас 80,000 төгрөгийн АН-92 бензин, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ........ улсын дугаартай автомашиндаа Петровис ДА-4 шатахуун түгээх станцаас 80,000 төгрөгийн АН-92 бензин, 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ...... улсын дугаартай Prius 20 маркийн машинд 80,000 төгрөгийн АН-92 бензин, 2014 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ....... улсын дугаартай Prius маркийн машинд 80,000 төгрөгийн АН-92 бензин, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ....... улсын дугаартай автомашиндаа Петровис ДА-6 шатахуун түгээх станцаас 80,000 төгрөгийн АН-92 бензин тус тус авч хэрэглэсэн. Мөн 2014 оны 12 дугаар сарын 22-ны 17 цагаас 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг хүртэл ........-т байрлах “...... ” зочид буудалд 5 хоног, 1 хоногийн 65,000 төгрөгөөр нийт 325,000 төгрөгөөр хоноглосон. ...Эдгээр зардлуудаа яллагдагч Э.Э ээс нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 139-140 дэх тал*/,
Гэрч Э.У -ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Э.Э ийг танина. 2014 оны 9 дүгээр сараас эхлэн хэсгийн байцаагчийн дор олон нийтийн цагдаагаар ажиллаж байхад М буюу Э.Э шалгагдаж байсан юм. Б байцаагч Э.Э алга болчихлоо гээд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн надаар зарлан дуудах хуудас өгч Э.Э ийн ..... тоот гэр уруу нь явуулдаг байсан. Би Э.Э ийн гэрт очих бүрт хашааны хаалга тайлж өгөхгүй байдаг байсан ба хашааг нь даваад орж үзэхэд нохой нь сул байдаг байсан гэрийн хаалгыг нь тогшоод онгойлгодоггүй байсан. Тэгээд би зарлан дуудах хуудсыг буцаагаад Э.Б т өгчихдөг байсан. Эхлээд нэг удаа зарлан дуудах хуудсыг Э.Э ийн гэрт аваачиж өгөх гэтэл мөн л хүнгүй байсан ба хаалгыг нь тогшиж байгаад буцаад явах гэтэл Б.Э Соната-5 маркийн ...... дугаарын машинтайгаа гэрийнх нь гадаа ирээд зогсохоор нь би зарлан дуудах хуудсыг нь Б.Э д өгчхөөд явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 262 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “....Э.М -ийн биед духанд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх 1213 дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 11 дэх тал/,
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 173 дугаартай хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг түтгэлзүүлэх тухай тогтоол /хавтаст хэргийн 50 дахь тал/,
Эрэн сурвалжлах ажиллагаа хийсэн хэрэг бүртгэгч Э.Б -ын тэмдэглэл /хавтаст хэргийн 39-49, 56-63 дахь талууд/, зарлан дуудах хуудас /хавтаст хэргийн 79-85 дахь талууд/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 23 дахь тал/, шийтгэх тогтоолууд /хавтаст хэргийн 25-31, 32-35 дахь талууд/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.Э нь “ялтай” байхдаа 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ....... аймаг, ...... сум, ..... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “....... “ баарны гадаа эхнэр Э.М тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүр, толгой хэсэгт цохиж, өшиглөн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, дээрх хэрэгтээ ял сонсож, яллагдагчаар татагдан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн оршин суух хаягтаа байхгүй, хэрэг бүртгэгчийн дуудсан цагт ирэлгүй хэрэг бүртгэлтээс зориуд зайлхийсэн гэмт хэргийг давтан үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн: “Би эхнэр Э.М -тэй хүүхдийнхээ асуудлаас болоод маргалдан нүүр уруу нь цохиж зодсон нь үнэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/, хохирогч Э.М -ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Э.Э над уруу залгаад би хот явах гэж байна, уулзъя гээд байсан. Вокзал дээр уулзах гээд очтол ...... байрны хажууд учир зүггүй миний хацар уруу алгадаад авсан, чирсээр байгаад “.... ” баарны хажууд аваачаад би чи яагаад байгаа юм бэ? гээд доошоо суусан чинь Э.Э миний нүүр уруу өшиглөөд авсан. Тэгээд маргалдаад байж байтал цагдаа нар ирээд Э.Э -ийг аваад явсан гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 5-7 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “....Э.М -ийн биед духанд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 1213 дугаартай дүгнэлт, /хавтаст хэргийн 11 дэх тал/, Э.Э -ийг сэжигтнээр тооцон 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.Э , Д.С нарын батлан дааалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хавтаст хэргийн 16 дахь тал/, Э.Э -ийг хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэх үндэслэлээр холбогдох хэргийн байцаан шийтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хэрэг бүртгэгчийн санал /хавтаст хэргийн 36 дахь тал/, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг түдгэлзүүлэх прокурорын 173 дугаартай тогтоол мөн өдрийн яллагдагчийг эрэн сурвалжлах 12 дугаартай тогтоол, 12 дугаартай тогтоолын дагуу яллагдагч Э-ийг эрэн сурвалжилжлах ажиллагаа хийж байсан хэрэг бүртгэгчийн тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 37-49 дэх тал/, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Т.Д -ын /хавтаст хэргийн 151-152 дахь тал/, гэрч Б.Э гийн /хавтаст хэргийн 9, 153-154 дэх тал/ нарын өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Э.Э нь ......... аймаг дахь Сум дундын шүүхийн ...... оны ..... дугаар сарын .......... -ны өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил хорих ял, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сар хорих ял, 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сар баривчлах, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 3 сар хорих ял, 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан ялыг 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.5-д заасан үндэслэлээр ялаас өршөөн хэлтрүүлжээ. Давж заалдах шатны шүүхийн ...... оны ........ дугаар сарын ..... -ны өдрийн ..... тоот магадлалаар Э.Э ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулжээ.
Шүүхээс Э.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 126 дугаар зүйлийн 126.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 181 дүгээр зүйлийн 181.3, 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж үзсэн ба 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.5-д заасан үндэслэлээр оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлсэн нь түүнийг ялгүйд тооцох үндэслэл болохгүй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан хэрэгт ял шийтгүүлснээс хойш ялгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад дахин дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлд зааснаар “гэмт хэрэг давтан” үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.
Э.Э нь ....... оны ..... дугаар сарын ..... -ны өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор шийтгүүлснээс хойш ...... аймаг дахь Сум дундын шүүхийн ... оны ...... дугаар сарын 17-ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг эдэлж байгаад ........ оны ... дугаар сарын ....... -ны өдөр 1 жил 6 сар 15 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх тул түүний ялгүй болох хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.4-т зааснаар үндсэн ба нэмэгдэл ял эдлэхээс чөлөөлөгдсөн буюу ........ оны ...... дугаар сарын ....... -ны өдрөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.5 дахь хэсэгт зааснаар сүүлчийн гэмт хэрэгт оногдуулсан ялыг эдэлж дууссаны дараа түрүүчийн гэмт хэрэгт ялгүй болох хугацааг хамтатган тоолох ба аль хүнд ялтай хэрэгтээ ялгүй болох хугацаа дуусах хүртэл аль алинд нь ялтайд тооцогдох учиртай.
Э.Э дээр заасан гэмт хэргүүдэд ял шийтгүүлж, ялгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхдаа мөн ...... аймаг дахь Сум дундын шүүхийн ........ оны ......... дугаар сарын ...... -ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ....... оны ..... дугаар сарын ...... -ны өдрийн ..... тоот шийтгэх тогтоолоор тэнсэн сулласан 1 жил 6 сар 15 хоногийн хорих ялын зарим хэсэг болох 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 2 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа биечлэн эдэлж байгаад 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусч суллагджээ.
Шүүгдэгч Э.Э нь заасан бүх хэргүүдэд урьд ял шийтгүүлсэн, ялтай байдалд байхдаа хамгийн сүүлд шийтгүүлсэн 1 жил 2 сар хорих ялыг биечлэн эдлээд, ялын хугацаа дуусч суллагдаад 7 хоногийн дараа буюу 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ......... дүгээр багийн нутаг дэвсгэрт “.......-” баарны гадаа эхнэр Э.М тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүр толгой хэсэгт цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдон сэжигтнээр тооцогдон бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдан Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэрэгт ял сонсож яллагдагчаар татагдсан байхдаа хэрэг бүртгэлтээс зориуд зайлсхийжээ.
Дээр дурдсанаар Э.Э анх ял шийтгүүлснээс хойш хүндэвтэр, хүнд хэргийн ялгүйд тооцогдох хугацаа өнгөрөөгүй байхад хэрэг бүртгэлтээс зориуд зайлсхийсэн буюу Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг давтан үйлдсэн байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.
Шүүгдэгч Э.Э нь “Эхнэр М тэй ярихад байцаагч нь гомдол саналгүй гэх юм бол шүүхээр ороод байх шаардлага байхгүй гэж байна. Би очоод гомдол саналгүй гэсэн бичиг өгнө гэхээр нь хэрэг ингээд хаагдчих юм байна ойлгосон учраас явсан оргосон, зайлсхийсэн зүйлгүй” гэж тайлбарлаж байх боловч энэ нь түүний гэм бурууг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлд зааснаар яллагдагч нь хэрэг бүртгэгч, прокуророос дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй ба хэн юу гэж хэлснээс эс хамааран дуудсан цагт ирэх үүрэгтэй ба цагдан хорихоос бусад таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээд хэрэг бүртгэх байгууллагаас дуудсаныг мэдсээр байж зориуд ирэхгүй, урт богино хугацаагаар оршин байгаа газраа өөрчлөн явснаар энэ гэмт хэргийн бүрдэл төгсөнө:
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд Э.Э ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг хамаарч байх боловч мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулах нь зүйтэй гэж үзэв.
Учир нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй байхаар заасан ба 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол өршөөлд хамааруулахаар заажээ.
Э.Э ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг өршөөлд хамаарахгүй байх боловч мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд түүний үйлдсэн прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас “давтан” оргосон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж үгүйсгэгдэх тул дээрх байдлаар Э.Э ийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь илүү ашигтай байна.
Ийнхүү аль илүү ашигтай байдлаар “нэг” удаа өршөөлд хамааруулж шийдвэрлэсэн тул түүний үйлдсэн 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Э.Э ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар өөрчлөн зүйлчилж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан баривчлах, хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь Э.Э нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хэрэг бүртгэлтээс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хамгийн хүнд хэргийг үйлдсэн өдрөөс эрүүгийн хариуцлагад татах хугацааг тоолох ба эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа өнгөрөөгүй байхад дахин хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хөнгөн хэргийн эрүүгийн хариуцлагад татах 6 сарын хугацааг хэрэглэхгүй ба хамгийн сүүлд үйлдсэн хэрэгт эрүүгийн хариуцлагад татах хугацаа шинээр тоологдоно.
Хууль тогтоогч хөнгөн хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заахдаа энэ хугацаанд хэргийг шийдвэрлээгүй нь гэмт хэрэг үйлдсэн этгээдээс үл хамаарах шатгаантай байх, дээрх хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй байх, хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй байх, энэ хугацаанд гэмт хэрэг үйлдсэн этгээд засарч хүмүүжсэн байх шалгуурыг зааж өгсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохоор заасан, энэ хэргийн хохирогч М гомдол саналгүй гэж байх боловч Э.Э нь ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн байх тул дээрх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Э.Э ийг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Э.Э урьд хорих ял эдэлж байсан байх боловч үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Э.Б /хэрэг бүртгэгч/ Э.Э ийг эрэн сурвалжлахад гарсан шатахууны зардал 460.000 төгрөг, буудалд 5 хоног хоносон 1 хоногийг 65,000 төгрөгөөр тооцон 325,000 төгрөг, нийт 785,000 төгрөгийг Э.Э ийн батлан даагч Б.Э , Д.С нараас нэхэмжлэн шатахууны 6 баримт, зочид буудлын өрөөний тооцоо хийсэн 1 баримтыг нотлох баримтаар гарган ирүүлсэн боловч дээрх баримтын хүрээнд нэхэмжлэлийг шийдвэрлэх үндэслэлгүй байна. Учир нь хэрэг бүртгэгч Э.Б Э.Э ийг эрэн сурвалжлахаар ямар албан тушаалтны шийдвэрээр, хэд хоног, ямар унаагаар хаашаа явсан, албан томилолтой явсан эсэх, шатахуун байгууллагаас авсан эсэх эрэн сурвалжлах ажиллагаанд байгууллага ямар оролцоотой байсан зэрэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэргийн сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлахад гарах зардлыг Цагдаагийн байгууллага хариуцах учиртай ба тухайн ажилтан албан томилолтын дагуу эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан бол уг зардлыг Цагдаагийн байгууллага нэхэмжлэх эрхтэй юм.
Иймд цагдаагийн байгууллага холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Э.Э ийг эрэн сурвалжлахад гарсан бүх зардлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүлийн 65.4-т зааснаар батлан даагч нараар нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Э.Б ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Энэ хэрэгт Э.Э ийн 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 89 хоног, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 42 хоног, 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 124 хоног, нийт цагдан хоригдсон 255 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуудагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялгүй тооцох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Э эд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэрэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2.Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэ-Очирын Э ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Э.Э эд 2 сар баривчлах, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 зааснаар 01 жил 01 сар /нэг жил нэг сар/-ын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Э эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулсан 2 сарын баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 01 жил 01 сар хорих ялд багтаан биечлэн эдлэх ялыг 01 жил 01 сар хорих ялаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Э.Э эд оногдуулсан 01 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураасан битүүмжилсэн эд зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар Э.Э ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 255 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Э эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8.Цагдаагийн байгууллага холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Э.Э ийг эрэн сурвалжлахад гарсан бүх зардлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүлийн 65.4 зааснаар батлан даагч нараар нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Э.Б ын “785,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Э.Э нь хохирогч Э.М д төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, С аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Э эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД
ШҮҮГЧИД П.БАТТУЛГА
Т.ЭНХЖАРГАЛ