| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2013/0017/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/8 |
| Огноо | 2013-01-03 |
| Зүйл хэсэг | 099.2., |
| Улсын яллагч | Т.Оюунжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2013/ШЦТ/8
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0017/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Т.Оюунжаргал,
шүүгдэгч Б.О ,
хохирогч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 99 дїгээр зїйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт овогт Б.О д холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирїїлсэн эрїїгийн 201209000661 дугаартай хэргийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Б овогт Б.О /РД:.../, 19. оны .. дугаар сарын ..-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагон засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт байдаг, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. байрны 2.. тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 124 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 251 /хоёр зуун тавин нэгэн/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байжээ.
Шүүгдэгч Б.О нь 2012 оны 11 сарын 18-19-нд шилжих шөнө гэртээ хамтран амьдарч байсан иргэн Д.Н ыг гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас цохиж зодон бие махбодид нь хєнгєн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2012 оны 11 дүгээр сарын 18 орой эхнэр Н тай гэртээ байж байгаад маргалдаж муудалцсан. Намайг сохор доголон, ээж нь архичин гэх зэргээр байнга хэлэх хэлэхгүй үгээр доромжилж байдаг, утсаар хүртэл доромжилдог. Би Н ыг зодоогүй, намайг доромжлоод байхаар нь үснээс нь чирээд зайл хөөгөөд гээд гаргасан. Тэгээд гэрт байсан хувцаснуудыг нь урж хаясан” гэв.
Шүүгдэгч Б.О нь 2012 оны 11 сарын 18-19-нд шилжих шөнө гэртээ хамтран амьдарч байсан иргэн Д.Н ыг гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас цохиж зодон бие махбодид нь хєнгєн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:
D:\Users\Тогтоол\Б.О 99.1.doc
хохирогч Д.Н ын мөрдөн байцаалтад өгсөн: “2012 оны 11 сарын 18-19-нийг шилжих шөнө ... О агсраад уурлаад янз бүр болоод хэл амаар доромжлоод байхаар нь би айгаад хувцсаа аваад гарах гэтэл О намайг араас 2 гараараа боогоод миний цүнхийг булааж аваад янхан чи хайчих гээд байгаан гэж хэлсэн, тэгээд би доошоо суугаад уйлаад байж байтал миний цүнхэн дотор байсан бүх эд зүйлийг эвдээд хагалаад хувцаснуудыг ураад хаясан. Тэгээд дараа нь намайг дараад гутлаар цохиод гараас зулгаагаад, үснээс зулгаагаад, гараараа цохиод, чирээд, чамайг заавал ална гээд заазуур хайгаад байсан” гэх мэдүүлэг /хэргийн 10-11 дэхь тал/,
гэрч Б.М ын мөрдөн байцаалтад өгсөн: “...тэр 2 гал тогооны өрөөнд ярилцаад сүүлдээ маргалдаад байсан, тэгээд хэсэг хугацааны дараа Н орилоод явсан, би очтол маргалдсан бас О Н ын үснээс зулгаагаад байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 24 дэхь тал/,
2012 оны 11 сарын 24-ны өдрийн Эд хөрөнгийн зах зээлийн судалгаа, гэрэл зургийн хамт /хэргийн 4-9 дэхь тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 969 тоот актын
1. “Д.Н ын биед тархи доргилт, хүзүү хоолойны цус хуралт, зулгаралт, хуйхны хаван, эмзэглэлтэй байдал тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 19 дэхь тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 34 дэхь тал/,
хохирогч Д.Н ын 2012 оны 12 сарын 07-ны өдрийн Дархан-Уул аймгийн Прокурорын газарт гаргасан “... Миний хохирлыг бүрэн барагдуулсан болно. Бид хоёр эвлэрч ойлголцсон учраас гомдолгүй байна” гэсэн хүсэлт /хэргийн 38 дахь тал/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Б овогт Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.О нь хохирогч Д.Н ын хохирол болох 196,300 /нэг зуун ерэн зургаан мянга гурван зуун/ төгрөгийг төлж барагдуулсан байх бөгөөд энэхүү тогтоолоор шүүгдэгчээс нэмж гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.О нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 05 сарын 25-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж уг оногдуулсан ялыг биечлэн эдэлж байсан.
2009 оны 07 сарын 09-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялтай байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймээс Б.О нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасны дагуу анх удаа хөнгөн гэмт хэрэг санаатай үйлдэж, хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан, бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Б.О г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Б.О нь урьд 2009 оны 05 сарын 25-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлж байсан боловч 2009 оны 07 сарын 09-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялтай байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Б.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг удирдлага болгон хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдэж, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201209000661 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.О г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зїйлийн 306.1-д зааснаар энэхїї шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргїїцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг тїдгэлзїїлж, Б.О д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелїїлэх хїртэл хэвээр їргэлжлїїлэхээр шийдвэрлэсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР