Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2352

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр байр, 10 тоотод оршин суух, Бы Б /РД: 0000/,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр байр, *******  тоотод оршин суух, Гын Г /РД: 0000/,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр байр, *******, ******* тоотод оршин суух, Хийн Б /РД: 0000/,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр байр, ******* тоотод оршин суух, Бгийн А /РД: 0000/,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр байр, ******* тоотод оршин суух, Бийн О /РД: 0000/,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* дугаар байр, ******* тоотод оршин суух, Дийн Б /РД: 0000/,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, тоотод оршин суух, Чгийн У /РД: 0000/,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр байр, тоотод оршин суух, Эын Б/РД: 0000/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, , Мөнх Зайсан, тоотод оршин суух, Дийн Б /РД: 0000/,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, тоотод оршин суух, Вгийн М /РД: 0000/,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1-р 40.000-т гудамж, дугаар байр, ** тоотод оршин суух, Гын А /РД: 0000/,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, , А 7 дугаар гудамж, тоотод оршин суух, М /РД: 0000/,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Т 3 дугаар гудамж, тоотод оршин суух, Төрбадрахын Эр /РД: 0000/,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, О, *******1 дүгээр байр, тоот, “С” ХХК /РД: 0000/ нарын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт холбогдох

          Үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А, Д.Б, Б.М, Ч.У, Э.Б, В.М, “С” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргал,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргалын өмгөөлөгч Д.Батбаяр,

Нэхэмжлэгч Б.О,

Нэхэмжлэгч Б.Оийн өмгөөлөгч Н.Болормаа,

Нэхэмжлэгч Б.Б, Б.А, Г.Гэрэлээ, Х.Б нарын өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг,

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Дэлгэрцэцэг, В.Алтанзул,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Б, Г.Гэрэлээ, Х.Б, Б.А, Б.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Бид “И” ХХК-тай Баянзүрх дүүргийн ******* дугаар хороонд байрлах ******* цогцолбор хорооллын орон сууцнаас захиалгын гэрээ байгуулан худалдан авч өнөөдрийг хүртэл тухайн орон сууцандаа гэр бүлийн хамт амьдарч байгаа бөгөөд сар бүр ашиглалтын зардлаа зохих ёсоор төлсөөр ирсэн.

            Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “И” ХХК-ийн төлбөрт бидний өмчлөх эрх үүссэн, эзэмшиж байгаа орон сууцыг 2  удаа албадан дуудлага худалдаагаар оруулж 1 метр квадратыг нь 400.000 төгрөгөөр үнэ хямдруулж бусдад борлуулсан тухай *******19 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр л анх мэдсэн.

Гэрээ хийх үед орон сууцаа бид 1 метр квадратыг нь 1.450.000-1.700.000 төгрөгөөр тооцон гэрээ хийж төлбөрөө төлсөн.

Б.А нь Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, , 15 давхар, “С” тоотын 45.54 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг нь 1.450.000 төгрөг, нийт 63.626.000 төгрөгөөр,  Х.Б 1 дүгээр блок, , 14 дүгээр давхар, “С” тоотын 45.54 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг нь 1.450.000 төгрөг, нийт 63.626.000 төгрөгөөр, Б.Б 1 дүгээр блок, , 10 дугаар давхрын “D” тоотын 54.74 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг нь 1.450.000 төгрөгөөр, нийт 76.966.000 төгрөгөөр, Г.Гэрэлээ 1 дүгээр блок, , 14 дүгээр давхар, “F” тоотын 46.14 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг нь 1.450.000 төгрөгөөр, нийт 64.496.000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан.

Миний хувьд гэвэл 1 дүгээр блок, 2 дугаар орц, 8 дугаар давхар, “F” тоотын 46.14 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг нь 1.450.000 төгрөгөөр, нийт 64.496.000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан.

         Бидний хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа орон сууцны үнийг бүрэн төлж дуусгасан, төлж байгааг мэдсээр байж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон “И” ХХК бидэнд огт мэдэгдэлгүй өнөөдрийг хүрсэн байна. Бидний эрх ашиг яах ёстой, хэн бидний эрх ашгийг хамгаалах ёстойг ойлгохгүй, аргаа барахдаа шүүхэд хандаж байна.

Энэ хороололд биднээс гадна орон сууц захиалгын гэрээ хийсэн маш олон иргэдийн эрх ашиг хохироход хүрээд байгаа учраас шүүхэд хандсан. Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хорооллын 1 дүгээр блокод 288 айл оршин суухаас одоо *******8 айл өрх амьдарч байгаа.

Б.О миний хувьд гэвэл би анх компанитай гэрээ байгуулахдаа урьдчилгаа 5.000.000 төгрөг өгсөн бөгөөд борлуулалтын менежер тул борлуулсан орон сууцнаасаа урамшуулал тооцоод байрныхаа төлбөрийг төлж дуусгана гэж компанитай тохирсон байсан. Миний хувьд гэвэл би тооцоогоо 100 хувь дууссан гэж үзэж байгаа бөгөөд компанийн хятад нягтлантай нийлэхэд л болно.

*******18 оны 4 дүгээр сард оффисс дээр өмнөх өмгөөлөгч нар мөн шийдвэр гүйцэтгэлийн албаныхан хамт ирсэн. Тухайн үед юу болоод байгааг асуухад санаа зоволтгүй, та нарын байранд ямар ч хамаагүй гэсэн. Өмнөх өмгөөлөгч нарын үгэнд ороод тайван байсан. Зөвхөн дутуу баригдсан барилгатай хамаатай асуудал учир бид хоорондоо зохицоод шийднэ гэж байсан.

Гэтэл *******19 оны дүгээр сард хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдсаны дараа шуудангаар ирсэн мэдэгдлийг би санамсаргүй олж хараад мэдсэн. Дуудлага худалдаа зарлагдсан, 14 хоногийн дотор мөнгөө байршуул, эсхүл байраа өг гэсэн байсан ба юу болоод байна гээд өмнөх өмгөөлөгчтэй ярихад бүх зүйл дууссан гэдэг зүйл ярьсан.

Иймд дээрх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой явагдсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.

            Нэхэмжлэгч Д.Б, Г.А, Э.Б, Ч.У, Б.М, В.М, “Си Пи Би” ХХК нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Д.Б, Г.А, Э.Б, Ч.У, Б.М, В.М нарын тухайд “И” ХХК-тай Баянзүрх дүүргийн ******* дугаар хороонд байрлах ******* цогцолбор хорооллын орон сууцнаас захиалгын гэрээ байгуулан худалдан авч өнөөдрийг хүртэл ашиглалтанд орохыг нь хүлээсээр ирсэн.

             “С” ХХК-ийн хувьд “И” ХХК-тай уг хорооллын хэрэгцээний ус, халаалт, түүний уурын зуухны угсралтын ажлыг гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн бөгөөд 3 дугаар блок барилгын 1 дүгээр давхрын А, В, С, F загварын 255.3 метр квадрат талбай бүхий орон сууцуудыг ажлын хөлсөндөө авахаар “Зуухны халаалтын системийн угсралтын ажлын хөлсөнд тооцож байр авах” тухай гэрээг *******17 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан. Тус компани өнөөдрийг хүртэл байраа хүлээсээр байгаа.

            В.Мгийн тухайд Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, , “G” тоотын 42.47 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг нь 1.700.000 төгрөгөөр, нийт 69.377.000 төгрөгөөр, Э.Б1 дүгээр блок, , 9 дүгээр давхар, “E” тоотын 54.74 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг нь 1.6*******.000 төгрөгөөр, нийт 85.989.0 төгрөгөөр, Ч.У 1 дүгээр блок, , 9 дүгээр давхар, “D” тоотын 54.74 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг нь 1.5*******.000 төгрөгөөр, нийт 80.681.0 төгрөгөөр, Д.Б 1 дүгээр блок, , 4 дүгээр давхар, “D” тоотын 54.74 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг нь 1.450.000 төгрөгөөр, нийт 76.966.000 төгрөгөөр, Г.А 4 дүгээр блок, , 13 дугаар давхар, “B” тоотын 55.07 м.кв бүхий орон сууцыг 1 м.кв талбайг нь 1.650.000 төгрөгөөр, нийт 90.321.000 төгрөгөөр, Б.М 4 дүгээр блок, , 8 дугаар давхар, “B” тоотын 55:07 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг нь 1.650.000 төгрөгөөр, нийт 90.321.000 төгрөгөөр худалдан авахаар тус тус тохирсон.

Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “И” ХХК-ийн төлбөрт бидний өмчлөх эрх үүссэн, эзэмшиж байгаа орон сууцыг 2 удаа албадан дуудлага худалдаагаар оруулж 1 метр квадратыг нь 400.000 төгрөгөөр үнэ хямдруулж бусдад борлуулсан тухай саяхан мэдсэн.

            Тухайн орон сууцыг 1 метр квадратыг нь 1.650.000 төгрөгөөр тооцон гэрээ хийж хууль ёсны дагуу эзэмших эрхээ нээлгэн зарим нэг нь орон сууцны үнийг бүрэн төлж дуусгасан. Ийм нөхцөл байдал үүсчихээд байхад иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстойг ойлгохгүй, аргаа бараад шүүхэд хандсан. Иймд дээрх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой явагдсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.

         

Нэхэмжлэгч Д.Б, Т.Эр нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           Бид “И” ХХК-тай Баянзүрх дүүргийн ******* дугаар хороонд байрлах ******* цогцолбор хорооллын орон сууцнаас захиалгын гэрээ байгуулан худалдан авч өнөөдрийг хүртэл тухайн орон сууцандаа гэр бүлийн хамт амьдарч байгаа бөгөөд сар бүр ашиглалтын зардлаа зохих ёсоор төлсөөр ирсэн.

          Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “И” ХХК-ийн төлбөрт бидний өмчлөх эрх үүссэн, эзэмшиж байгаа орон сууцыг 2  удаа албадан дуудлага худалдаагаар оруулж 1 метр квадратыг нь 400.000 төгрөгөөр үнэ хямдруулж бусдад борлуулсан тухай *******19 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр л анх мэдлээ.

          Гэрээ хийх үед орон сууцаа бид 1 метр квадратыг нь 1.450.000-1.700.000 төгрөгөөр тооцон төлбөрөө төлсөн. Бидний хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж орон сууцны үнийг бүрэн төлж дуусгасан, төлж байгааг мэдсээр байж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон  “И” ХХК бидэнд мэдэгдэлгүй өнөөдрийг хүрсэн байна.

            Бидний эрх ашиг яах ёстой, хэн бидний эрх ашгийг хамгаалах ёстойгоо ойлгохгүй, аргаа барахдаа шүүхэд хандаж байна. Энэ хороололд биднээс гадна орон сууц захиалгын гэрээ хийсэн маш олон иргэдийн эрх ашиг хохироход хүрээд байна. Иймд анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Алтанзул, В.Дэлгэрцэцэг нар шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******17 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ*******18/00003 дугаар шийдвэрээр “И” ХХК-иас 16.876.268.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн 84.539.290 төгрөгийн хамт гаргуулж “Б” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн *******18 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 182412 тоот тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч хуулийн этгээд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах мэдэгдлийг биелүүлээгүй тул банк дахь харилцах данснаас хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлсэн боловч төлбөр бүрэн барагдаагүй.

Иймд төлбөр төлөгчийн өмчлөлийн “И” ХХК-ийн барьсан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хорооллын орон сууцны зориулалттай, 1, 3, 4 дүгээр блок барилгыг *******18 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 188/11 дугаар тогтоолоор битүүмжилж, *******18 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 188/29 дугаар тогтоолоор хураасан.

Ингээд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээ 1 дүгээр блок барилгыг 23.489.400.000 төгрөг, 3 дугаар блок барилгыг 5.586.100.000 төгрөг, 4 дүгээр блок барилгыг 5.586.100.000 төгрөгөөр тус тус үнэлсэн.

Шинжээчийн тогтоосон үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч “И” ХХК-ийн байрлах Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* хорооллын хаягаар *******18 оны 7 дугаар сарын 10-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн.

*******19 оны 3 дугаар 15-ны өдөр болох анхны албадан дуудлага худалдааны *******19 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 3/2, 3/4, 3/3 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, 4/6332, 4/6340, 4/6339 тоот мэдэгдлийг төлбөр төлөгчийн хаягаар баталгаат шуудангаар *******19 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүргүүлж, 1 дүгээр блок барилгыг 23.489.400.000 төгрөгийн 70 хувиар тооцон 16.442.580.000 төгрөгөөр, 3 дугаар блок барилгыг 5.586.100.000 төгрөгийн 70 хувиар тооцон 4.099.270.000 төгрөгөөр, 4 дүгээр блок барилгыг 5.586.100.000 төгрөгийн 70 хувиар тооцон 4.099.270.000 төгрөгөөр тус тус оруулсан боловч үнийн санал ирээгүй.

*******19 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр болох 2 дахь албадан дуудлага худалдааны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн *******19 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 4/2, 4/3, 4/4 тоот тогтоолыг 4/7747, 4/7748, 4/7749 тоот мэдэгдлийн хамт *******19 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төлбөр төлөгч хуулийн этгээдийн байрлах хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн байна.

Төлбөр төлөгч хуулийн этгээдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу 50 хувиар бууруулж *******19 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 1 дүгээр блок барилга нь 11.772.000.000 төгрөгөөр, 3 дугаар блок барилга нь 3.100.000.000 төгрөгөөр, 4 дүгээр блок барилга нь 3.1*******.000.000 төгрөгөөр тус тус худалдан борлогдож иргэн Д.Э хөрөнгийг худалдан авах эрхтэй болсон.

Төлбөр төлөгч “И” ХХК-д *******19 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр тус газрын Төрийн банкны тоот дансанд төлбөрийг шилжүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг барагдуулаагүй, дуудлага худалдааны ялагч Д.Э хөрөнгийн үнэ 16.231.9*******.000 төгрөгийг *******19 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр тус газрын дансанд байршуулсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсанаас хойш жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд “Г” ХХК эрх ашиг зөрчигдөж байна, хөрөнгөө авья гэсэн гомдлыг манайд удаа дараа гаргаж байгаа.

Манайх энэ асуудлыг шийдэхээр эхний ээлжинд 3, 4 дүгээр блокын газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр 12 дугаар сараас хойш Газрын албанд тоот явуулж байгаа ба үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх ажиллагааг явуулахын тулд эхлээд газар эзэмших эрхийг шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа.

1 дүгээр блокыг худалдан авсан ялагчид үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах талаараа бүртгэлийн байгууллага руу хүргүүлсэн албан тоот дээр тусгаагүй. Уг 1 дүгээр блокод нэхэмжлэл гаргаж байгаа иргэдийн ихэнхи нь байгаа учраас оруулаагүй.

3, 4 дүгээр блокын газар эзэмших эрхийг “Г” ХХК-д Нийслэлийн засаг даргын *******0 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн захирамжаар шилжүүлсэн. 1 дүгээр блокын газрыг шилжүүлээгүй.

1 дүгээр блок дээр төлсөн дэнчингийн мөнгө болон *******19 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 1 дүгээр блок барилгын үнэд төлсөн нийт 11.744.000.000 төгрөгийг дуудлага худалдааны ялагч “Г” ХХК-д буцаан өгсөн.

Учир нь уг 1 дүгээр блок барилгад айлууд бүтэн орсноос гадна шүүхэд маргаантай байгаа учраас ялагчид мөнгийг нь буцаан өгсөн.

Нэхэмжлэл гаргасан иргэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш бөгөөд албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон хөрөнгийн өмчлөгч биш байх тул тэдгээрт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдэх шаардлагагүй болно.

Нэхэмжлэл гаргасан дээрхи иргэд өөрсдөдөө учирсан хохирлоо тэдэнтэй гэрээ байгуулсан “И” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй. 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуульд заасны дагуу явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гуравдагч этгээдийн нэхэмжлэлээр хүчингүй болгох үндэслэлгүй тул дээрх нэр бүхий иргэдийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй нэр бүхий иргэдийн буюу Б.Б нарын 14 иргэний нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээд БНХАУ-ын “Б” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******17 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ*******18/00003 дугаар шийдвэрээр “И” ХХК-иас 16.876.268.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн 84.539.290 төгрөгийн хамт гаргуулж “Б” ХХК-д олгохоор шийдвэрлэснээр 101/ГХ*******18/091 дугаар бүхий шүүхийн гүйцэтгэх хуудсанд заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно.

Нийслэлийн шүүхийн шийдвэр газрын *******19 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд төлбөрт хураагдсан Баянзүрх дүүргийн ******* дугаар хороонд байрлах ******* хорооллын 1, 3, 4 дүгээр блок барилгуудад үнийн санал ирээгүй.

Улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлгээг 50 хувиар бууруулж *******19 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион явуулахад төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь дор дурьдсан үнээр худалдан борлогдсон. Үүнд:

-1 дүгээр блок барилга нь 11.772.000.000 төгрөгөөр,

-3 дугаар блок барилга нь 3.100.000.000 төгрөгөөр,

-4 дүгээр блок барилга нь 3.1*******.000.000 төгрөгөөр тус тус худалдан борлогдсон.

Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тухайн ******* хорооллын 1, 3, 4 дүгээр блок барилгыг битүүмжлэхэд тухайн орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой улсын бүртгэлд бүртгэгдсэн гуравдагч этгээдийн өмчлөх эрхтэй орон сууц байгаагүй бөгөөд тус шүүхийн шүүгчийн *******17 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ*******17/01091 дугаар захирамжаар “И” ХХК-ийн ******* хорооллын 1, 3, 4 дүгээр блок барилгыг битүүмжилж захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

Гэтэл төлбөр төлөгч “И” ХХК-ийн зүгээс дээрхи битүүмжилсэн захирамж гарснаас хойш буюу *******18 оны 1 дүгээр сард орон сууц захиалгын гэрээг нэр бүхий иргэд, хуулийн этгээдтэй байгуулж шүүхийн хүчин төгөлдөр захирамжаар битүүмжилсэн эд хөрөнгийг худалдан борлуулсан нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Үүнээс үзвэл төлбөр төлөгч “И” ХХК-ийн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас хуулийн дагуу явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

Нэр бүхий иргэн, хуулийн этгээд нь дээрхи дуудлага худалдаагаар худалдан борлогдсон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн талаар ямар нэгэн бүртгэлгүй тул тэдэнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдэгдэх шаардлагагүй.

Нэхэмжлэгч нар нь орон сууц захиалгын гэрээтэй холбоотой асуудлаараа “И” ХХК-иас хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буруутгаж ажиллагаанд саад учруулж байгааг шүүх анхаарч үзнэ үү.

Иймд Б.О нарын иргэдийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Б.Б, Г.Г, Х.Б, Б.А, Б.О, Д.Б, Ч.У, Э.Б, Д.Б, В.М, Г.А, Б.М, Т.Эр, “С” ХХК нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянзүрх дүүргийн ******* дугаар хороонд байрлах ******* хорооллын 1, 3, 4 дүгээр блок барилгуудтай холбоотой *******19 оны 3 дугаар сарын 15-ны өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг, мөн *******19 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр явагдсан 2 дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******17 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ*******18/00003 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасныг баримтлан “Бээжин Фу Хуан барилгын хөгжил” ХХК, “И” ХХК-ийн хооронд байгуулсан *******1418 тоот “Барилга байгууламж худалдах, худалдан авах гэрээ”, **************04 тоот “Барилга байгууламж худалдан авах гэрээ”-ний алдангийн тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзэж,

-хариуцагч “И” ХХК-иас зээл, хүүд 16.876.268.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Бээжин Фу Хуан барилгын хөгжил” ХХК-д олгож, нэхэмжлэлээс алдангид шаардсан 8.738.235.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд П.М, “Б” ХХК тус тус бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгон шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдан,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128.388.415 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч “И” ХХК-иас 84.539.290 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Бээжин Фу Хуан барилгын хөгжил” ХХК-д олгож, мөн тэмдэгтийн хураамжид гуравдагч этгээд П.Мы төлсөн 70.*******0 төгрөгийг, “Б” ХХК-ийн төлсөн 70.*******0 төгрөгийг тус тус орон нутгийн төсөвт үлдээж,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******17 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 96 дугаар шүүхийн тогтоолын үйлчлэл нь зохигч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурьдсан бөгөөд шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтас 64-72 дугаар тал/

Дээрхи шийдвэрт тус шүүхийн шүүгчийн *******18 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 291 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн *******18 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 182412 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн ажиллагаа явагдаж эхэлжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтас 158-1, 2 дугаар хавтасны 85-87 дугаар тал/

           Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар *******18 оны 4 дүгээр сарын 11-ний 188/11 тоот “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хорооллын орон сууцны зориулалттай, 1, 3, 4 дүгээр блок барилгыг битүүмжлэн  *******18 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 188/29 дугаар тогтоолоор битүүмжилсэн хөрөнгийг хураан авчээ.

            /ХХ-ийн 1 дүгээр хавтас 77-82, 161-164, 2 дугаар хавтасны 89-91, 3 дугаар хавтасны 46-51 дүгээр тал/

*******19 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд төлбөрт хураагдсан Баянзүрх дүүргийн ******* дугаар хороонд байрлах ******* хорооллын 1, 3, 4 дүгээр блок барилгуудад үнийн санал ирээгүй бөгөөд *******19 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр явагдсан 2 дахь албадан дуудлага худалдаагаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь дор дурьдсан үнээр худалдан борлогджээ. Үүнд:

-1 дүгээр блок барилга нь 11.772.000.000 төгрөгөөр,

-3 дугаар блок барилга нь 3.100.000.000 төгрөгөөр,

-4 дүгээр блок барилга нь 3.1*******.000.000 төгрөгөөр тус тус худалдан борлогдсон байна.

          /ХХ-ийн 1 дүгээр хавтасны 56-57, 131-133, 165-*******7, 2 дугаар хавтасны 16, 92-*******3, 3 дугаар хавтасны 55 дугаар тал/

         Нэхэмжлэгч Б.А нь “И” ХХК-тай *******18 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, , 15 давхар, С тоотын 45.54 м.кв талбайтай орон сууцыг захиалан бариулж орон сууцны үнэд нийт 63.626.000 төгрөг төлөхөөр тохирч 13.500.000 төгрөгийг төлсөн гэжээ.

       /ХХ-ийн 1 дүгээр хавтас 3-8 дугаар тал/

        Нэхэмжлэгч Х.Б нь “И” ХХК-тай *******18 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, , 14 давхар, С тоотын 45.54 м.кв талбайтай орон сууцыг захиалан бариулж орон сууцны үнэд нийт 63.626.000 төгрөг төлөхөөр тохирч 13.066.000 төгрөгийг төлсөн гэжээ.

        /ХХ-ийн 1 дүгээр хавтас 10-15 дугаар тал/

        Нэхэмжлэгч Б.О нь “И” ХХК-тай *******18 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, 2 дугаар орц, 8 давхар, F тоотын 46.14 м.кв талбайтай орон сууцыг захиалан бариулж орон сууцны үнэд нийт 64.496.000 төгрөг төлөхөөр тохирч 5.000.000 төгрөгийг төлсөн гэжээ.

          /ХХ-ийн 1 дүгээр хавтас 17-******* дугаар тал/

         Нэхэмжлэгч Б.Б нь “И” ХХК-тай *******18 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, , 10 давхар, D тоотын 54.74 м.кв талбайтай орон сууцыг захиалан бариулж орон сууцны үнэд нийт 76.966.000 төгрөг төлөхөөр тохирч 3.000.000 төгрөгийг төлсөн гэжээ.

         /ХХ-ийн 1 дүгээр хавтас 25-30 дугаар тал/

        Нэхэмжлэгч Г.Гэрэлээ нь “И” ХХК-тай *******18 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, , 14 давхар, F тоотын 46.14 м.кв талбайтай орон сууцыг захиалан бариулж орон сууцны үнэд нийт 64.496.000 төгрөг төлөхөөр тохирч 13.496.000 төгрөгийг төлсөн гэжээ.

         /ХХ-ийн 1 дүгээр хавтас 32-37 дугаар тал/

         Нэхэмжлэгч В.М нь “И” ХХК-тай *******17 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, , 15 давхар, G тоотын 42.47 м.кв талбайтай орон сууцыг 69.377.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 48.563.800 төгрөгийг төлсөн гэжээ.

         /ХХ-ийн 2 дугаар хавтас 17-******* дугаар тал/

        Нэхэмжлэгч Э.Бнь “И” ХХК-тай *******17 оны 5 дугаар сарын 2-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, , 9 давхар, Е тоотын 54.74 м.кв талбайтай орон сууцыг нийт 85.989.0 төгрөгөөр худалдан авахаар тохирч 30.796.880 төгрөгийг төлсөн гэжээ.

         /ХХ-ийн 2 дугаар хавтас 23-28 дугаар тал/

         Нэхэмжлэгч Ч.У нь “И” ХХК-тай *******16 оны 8 дугаар сарын 25-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, , 9 давхар, D тоотын 54.74 м.кв талбайтай орон сууцыг нийт 80.681.0 төгрөгөөр худалдан авахаар тохирч 29.*******4.480 төгрөгийг төлсөн гэжээ.

         /ХХ-ийн 2 дугаар хавтас 29-34 дүгээр тал/

         Нэхэмжлэгч Д.Б нь “И” ХХК-тай *******18 оны 2 дугаар сарын 16-ны өдөр орон захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, , 4 давхар, D тоотын 54.74 м.кв талбайтай орон сууцыг нийт 76.966.0 төгрөгөөр захиалан бариулахаар тохирч 24.280.000 төгрөгийг төлсөн гэжээ.

         /ХХ-ийн 2 дугаар хавтас 35-40 дүгээр тал/

          Нэхэмжлэгч Д.Б нь “И” ХХК-тай *******17 оны 12 дугаар сарын 5-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, , 5 давхар, Н тоотын 46.42 м.кв талбайтай орон сууцыг нийт 73.623.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 68.873.000 төгрөгийг төлсөн гэжээ.

        /ХХ-ийн 2 дугаар хавтасны 42-47 дугаар тал/

          Нэхэмжлэгч Г.А нь “И” ХХК-тай *******17 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 4 дүгээр блок, , 13 давхар, В тоотын 55.07 м.кв талбайтай орон сууцыг нийт 90.321.000 төгрөгөөр захиалан бариулахаар тохирч *******.000.000 төгрөгийг төлсөн гэжээ.

       /ХХ-ийн 3 дугаар хавтасны 18-23 дугаар тал/

           Нэхэмжлэгч Б.М нь “И” ХХК-тай *******17 оны 7 дугаар сарын 21-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 4 дүгээр блок, , 8 давхар, В тоотын 55.07 м.кв талбайтай орон сууцыг нийт 90.321.000 төгрөгөөр захиалан бариулахаар тохирч 27.096.300 төгрөгийг төлсөн гэжээ.

       /ХХ-ийн 3 дугаар хавтасны 24-29 дүгээр тал/

           Нэхэмжлэгч Т.Эр нь “И” ХХК-тай *******17 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 4 дүгээр блок, , 14 давхар, А тоотын 72.27 м.кв талбайтай орон сууцыг нийт 115.615.500 төгрөгөөр захиалан бариулахаар тохирч гэрээ байгуулсан өдөр 115.615.500 төгрөгийг төлсөн гэжээ.

       /ХХ-ийн 3 дугаар хавтасны 36-37 дугаар тал/

           Нэхэмжлэгч “С” ХХК нь “И” ХХК-тай *******17 оны 7 дугаар сарын 6-ны өдөр “Зуухны халаалтын системийн угсралтын ажлын хөлсөнд тооцож байр солилцох гэрээ” байгуулан ажлын хөлсөнд ******* хорооллын 3 дугаар байрны 1 давхрын А/В/С/F блокын нийт 255.3 метр квадрат талбайтай байрыг авахаар, байрыг ашиглалтанд оруулаагүй тохиолдолд бэлэн мөнгийг “И” ХХК-иас авахаар тохирсон гэжээ.

         /ХХ-ийн 3 дугаар хавтасны 39 дүгээр тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1-т “Төлбөр гаргуулахаар хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” ,

мөн 1******* дугаар зүйлийн 1*******.5-д “Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд ...” гаргаж болно гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч Б.Б, Г.Г, Х.Б, Б.А, Б.О, Д.Б, Ч.У, Э.Б, Д.Б, В.М, Г.А, Б.М, Т.Эр, “С” ХХК нар нь өөрсдийн худалдан авсан болон ажлын хөлсөнд авсан гэх орон сууцуудтай холбоотой явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо шүүхэд гаргах эрхтэй байна.

 

Мөн хуулийн 49 дүгээр зүйлйн 49.1-т “Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно”,

 49.6-д “Банк, эрх бүхий хуулийн этгээд, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагын дансанд байгаа хөрөнгөөс бусад хөрөнгийг битүүмжлэх ажиллагаанд тэмдэглэл үйлдэж, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалт гарган хувийн дугаар бүхий тэмдэг дарна”,

96 дугаар зүйлийн 96.1-д “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийг энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасны дагуу битүүмжилж, энэ тухай мэдэгдлийг улсын бүртгэлийн байгууллагад нэн даруй хүргүүлнэ” гэж тус тус заажээ.

Энэ нь шийдвэр гүйцэтгэгч  төлбөр төлөгчийн өөрт байгаа болон түүний өмчлөлийн бусдад байгаа үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах тухай шийдвэртээ үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, байршил, өнгө үзэмж, чанар байдал, улсын бүртгэлийн дугаар зэргийг тэмдэглэн фото зургаар баталгаажуулж, битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгөд засвар хийх зориулалтыг өөрчлөх, бусдад шилжүүлэх, эвдэх, устгах зэргээр өөрчилж болохгүйг эд хөрөнгийн эзэмшигчид сануулж хувийн тэмдэг дарж, хамгаалалтанд авах ба авахгүйгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж шаардлагатай тохиолдолд ашиглах эрхийг хязгаарлах шийдвэр гаргах ажиллагааг хийнэ гэсэн ойлголт юм.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад *******18 оны 4 дүгээр сарын 11-ний 188/11 тоот “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор төлбөр төлөгч “И” ХХК-ийн Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хорооллын орон сууцны зориулалттай, 1, 3, 4 дүгээр блок барилгыг битүүмжлэх явцдаа уг тогтоолдоо 77 орон сууцыг бусдад худалдан борлуулсан байна гэсэн тэмдэглэгээг хийжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар *******18 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төлбөр төлөгчийн өөрт байгаа болон бусдын эзэмшил ашиглалтанд байгаа хөрөнгийг битүүмжлэхдээ Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6-д заасны дагуу битүүмжлэх ажиллагааг гүйцэтгээгүй байна.

Тухайлбал: уг барилгууд тус бүртээ хэдэн м.кв талбайтай болох, өнгө үзэмж, чанар байдал ямар болох, /барилга ашиглалтанд орсон эсэх, хэдэн хувийн гүйцэтгэлтэй болох зэргээр/, мөн 77 орон сууц худалдан борлуулсан байна гэх боловч хэд дүгээр блок барилгын ямар ямар орон сууцуудыг борлуулсан болох, битүүмжлэх ажиллагааг явуулахдаа бусдын эзэмшилд байгаа тухайн 77 орон сууцыг хэрхсэн болох, битүүмжилсэн эд хөрөнгөд засвар хийх зориулалтыг өөрчлөх, бусдад шилжүүлэх, эвдэх, устгах зэргээр өөрчилж болохгүйг эд хөрөнгийн эзэмшигчид сануулсан эсэх нь тодорхойгүй байна.

Мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна”,

54.2-т “Шийдвэр гүйцэтгэгч хураан авсан эд зүйлийн төрөл, шинж байдал, тоо, ширхгийг тусгасан жагсаалт үйлдэнэ”,

54.3-т “Жагсаалтыг эд зүйл, баримт бичгээ хураалгасан, эсхүл ажиллагаанд байлцсан хүний гарын үсэг, эсхүл хурууны хээгээр баталгаажуулж, хувийг тухайн эд зүйлийг эзэмшигчид, эсхүл түүний өмгөөлөгчид даруй гардуулна” гэж заасан бөгөөд шийдвэр гүйцэтгэх газар Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хорооллын орон сууцны зориулалттай, 1, 3, 4 дүгээр блок барилгыг *******18 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хураан авахдаа дээр дурьдсан ажиллагааг хийсэн эсэх нь тодорхойгүй байна.

Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хорооллын орон сууцны зориулалттай, 1, 3, 4 дүгээр блок барилгыг *******18 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр битүүмжлэхэд төлбөр төлөгч байгууллагын ажилтан хөндлөнгийн гэрчээр оролцсон нь орон сууцыг захиалсан иргэд уг ажиллагааны талаар мэдсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч “И” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураахдаа Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ажиллагаагаа явуулаагүй тул Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* хорооллын 1, 3, 4 дүгээр блок барилгуудтай холбоотой Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас *******19 оны 3 дугаар сарын 15-ны өдөр явуулсан анхны албадан дуудлага худалдааны, мөн *******19 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр явуулсан 2 дахь албадан дуудлага худалдааны тодорхой хэсгийг буюу дор дурьдсан орон сууцуудтай холбоотой хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

           Үүнд: нэхэмжлэгч Б.Аын захиалсан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, , 15 давхар, С тоотын 45.54 м.кв талбайтай орон сууц, Х.Бын захиалсан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, , 14 давхар, С тоотын 45.54 м.кв талбайтай орон сууц,  Б.Оийн захиалсан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, 2 дугаар орц, 8 давхар, F тоотын 46.14 м.кв талбайтай орон сууц, Б.Бийн захиалсан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, , 10 давхар, D тоотын 54.74 м.кв талбайтай орон сууц, Г.Гэрэлээгийн захиалсан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, , 14 давхар, F тоотын 46.14 м.кв талбайтай орон сууц, В.Мгийн захиалсан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, , 15 давхар, G тоотын 42.47 м.кв талбайтай орон сууц, Э.Бийн захиалсан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, , 9 давхар, Е тоотын 54.74 м.кв талбайтай орон сууц, Ч.Угийн захиалсан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, , 9 давхар, D тоотын 54.74 м.кв талбайтай орон сууц, Д.Бийн захиалсан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, , 4 давхар, D тоотын 54.74 м.кв талбайтай орон сууц, Д.Батлхагвын захиалсан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, , 5 давхар, Н тоотын 46.42 м.кв талбайтай орон сууц, Г.Аын захиалсан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 4 дүгээр блок, , 13 давхар, В тоотын 55.07 м.кв талбайтай орон сууц, Б.Мн захиалсан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 4 дүгээр блок, , 8 давхар, В тоотын 55.07 м.кв талбайтай орон сууц, Т.Эрын захиалсан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 4 дүгээр блок, , 14 давхар, А тоотын 72.27 м.кв талбайтай орон сууц, “С” ХХК-ийн ажлын хөлсөнд авсан гэх Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хорооллын 3 дугаар байрны 1 давхрын А/В/С/F блокын нийт 255.3 метр квадрат талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбоотой хэсгийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

        Төлбөр төлөгч “И” ХХК-ийн төлбөрт битүүмжлэн, хураасан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хорооллын орон сууцны зориулалттай, 1, 3, 4 дүгээр блок барилгатай холбоотой *******19 оны 3 дугаар сарын 15-ны өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг  Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т заасан “анхны санал болгосон үнэд хүрэх санал гараагүй” үндэслэлээр хүчингүйд тооцон *******19 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдааг явуулжээ.

          *******19 оны 3 дугаар сарын 15-ны өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг анхны санал болгосон үнэд хүрэх санал гараагүй үндэслэлээр хүчингүй болгосон хэдий ч шийдвэр гүйцэтгэх байгууллага үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хураахдаа хуульд заасны дагуу ажиллагаагаа явуулаагүй тул анхны албадан дуудлага худалдааны дээр дурьдсан үл хөдлөх хөрөнгөтэй хэсгийг мөн хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзсэн болно.

         Өөрөөр хэлбэл *******19 оны 3 дугаар сарын 15-ны өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааны тодорхой хэсгийг хүчингүй болгож буй хууль зүйн үндэслэл өөр гэсэн үг юм.

   Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* хорооллын 1 дүгээр блок барилгын дэнчин болон барилгын үнэд төлсөн нийт 11.744.000.000 төгрөгийг дуудлага худалдааны ялагч “Г” ХХК-д *******0 оны 5 дугаар сард буцаан өгсөн хэмээн тайлбарласан болно.

   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Б” ХХК нь өөрт хохирол учирсан гэж үзвэл энэ талаараа “И” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдлаа.

*******0 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр болсон үйл явдлыг бичсэн гэх 1 ширхэг си ди-г бичлэгийг хуульд заасан арга хэрэгслээр олж авч бэхжүүлсэн нь тодорхойгүй тул мөн нотлох баримтаар үнэлээгүй болно.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 1******* дугаар зүйлийн 1*******.5-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* хорооллын 1, 3, 4 дүгээр блок барилгуудтай холбоотой Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас *******19 оны 3 дугаар сарын 15-ны өдөр явуулсан анхны албадан дуудлага худалдааны, мөн *******19 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр явуулсан 2 дахь албадан дуудлага худалдааг бүхэлд нь бус нэхэмжлэгч Бгийн Аын захиалсан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, , 15 давхар, С тоотын 45.54 м.кв талбайтай орон сууцтай,

              нэхэмжлэгч Хийн Бын захиалсан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, , 14 давхар, С тоотын 45.54 м.кв талбайтай орон сууцтай,

             нэхэмжлэгч Бийн Оийн захиалсан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, 2 дугаар орц, 8 давхар, F тоотын 46.14 м.кв талбайтай орон сууцтай,

            нэхэмжлэгч Бы Бийн захиалсан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, , 10 давхар, D тоотын 54.74 м.кв талбайтай орон сууцтай,

            нэхэмжлэгч Гын Гэрэлээгийн захиалсан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, , 14 давхар, F тоотын 46.14 м.кв талбайтай орон сууцтай,

           нэхэмжлэгч Вгийн Мгийн захиалсан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, , 15 давхар, G тоотын 42.47 м.кв талбайтай орон сууцтай,

           нэхэмжлэгч Эын Бийн захиалсан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, , 9 давхар, Е тоотын 54.74 м.кв талбайтай орон сууцтай,

          нэхэмжлэгч Чгийн Угийн захиалсан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, , 9 давхар, D тоотын 54.74 м.кв талбайтай орон сууцтай,

           нэхэмжлэгч Дийн Бийн захиалсан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, , 4 давхар, D тоотын 54.74 м.кв талбайтай орон сууцтай,

            нэхэмжлэгч Дийн Батлхагвын захиалсан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 1 дүгээр блок, , 5 давхар, Н тоотын 46.42 м.кв талбайтай орон сууцтай,

        -нэхэмжлэгч Гын Аын захиалсан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 4 дүгээр блок, , 13 давхар, В тоотын 55.07 м.кв талбайтай орон сууцтай,

           -нэхэмжлэгч Мн захиалсан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 4 дүгээр блок, , 8 давхар, В тоотын 55.07 м.кв талбайтай орон сууцтай,

              -нэхэмжлэгч Төрбадрахын Эрын захиалсан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 4 дүгээр блок, , 14 давхар, А тоотын 72.27 м.кв талбайтай орон сууцтай,

          -нэхэмжлэгч “С” ХХК-ийн ажлын хөлсөнд авсан гэх Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хорооллын 3 дугаар байрны 1 давхрын А/В/С/F блокын нийт 255.3 метр квадрат талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбоотой хэсгүүдийг тус тус хүчингүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Б.О нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Тус шүүхийн шүүгчийн *******19 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 6847 дугаартай захирамжаар Б.Б, Х.Б, Г.Г, Б.А, Б.О нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******18 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ*******18/00003 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснийг мөн шүүхийн *******19 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 254 тоот тогтоолоор “1 дүгээр байрны 10, *******, *******, *******, *******, ******* тоот орон сууцанд холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг” түдгэлзүүлэн өөрчилсөн,

-мөн *******19 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 9272 дугаартай захирамжаар Д.Б, Ч.У, Э.Б, Д.Б, В.М, БНХАУ-ын иргэн Тан Чун Жиан, Лью Фанг нарын худалдан авсан буюу тэдгээрийн оршин суудаг орон сууцтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлсэн болохыг,

-мөн *******19 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 9612 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Г.Аын Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 4 дүгээр блок, , 13 дугаар давхар, В тоот, 55.07 м.кв талбайтай, Б.Мн Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 4 дүгээр блок, , 8 дугаар давхар, В тоот, 55.07 м.кв талбайтай, Х.Билгүүний Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 4 дүгээр блок, , 9 дүгээр давхар, А тоот, 72.27 м.кв талбайтай, Т.Эрын Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 4 дүгээр блок, , 14 дүгээр давхар, А тоот, 72.27 м.кв талбайтай, “С” ХХК-ийн Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, 3 дугаар блок, 1 дүгээр давхар, А/В/С/F тоотууд, нийт 255.3 м.кв талбайтай, 4 орон сууцтай холбоотой хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэж дуустал хугацаагаар түдгэлзүүлсэн болохыг тус тус дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.САРАНГҮН