| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2016/0127/Э/ |
| Дугаар | 2016/ШЦТ/116 |
| Огноо | 2016-04-29 |
| Зүйл хэсэг | 097.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2016/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2016/0127/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа,
Хохирогч ***
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** дугаартай хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** төрсөн, ***** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* ийн хамт ********* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ***/,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ******** тоот өрөөнд согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ иргэн *** давхралдан унасны улмаас цээжний баруун талд хутгалж бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 02 дугаар сарын 23-ны өглөө найз Цэнгэлийн хамт Хээтэй хорооллын 1а байрны сүүлийн орцны *** өрөөнд*****ийн таньдаг айлд 2 шил архи хувааж уусан. Тэгээд архиа ууж дууссаны дараагаар тэр айлаас нь гараад *** ийн өрөөнд оршин суух найз *** уулзах гээд очиход *** нар байж байсан юм. Тэгээд *** гэрийн орон дээр гарч унтсан юм. Тэгээд нэг сэрэхэд *** ах гаднаас орж ирчихсэн *** юм яриад сууж байсан юм. Тэгээд би *** ахтай золгочихоод буцаж орон дээр хэвтэж байгаад боссон. Тэгээд нэг мэдэхэд *** ахтай хамт давхарлаж матрасс дээр унаад би матрасс дээрээс босоод өөрийнхөө гутлыг өмсөөд өндийж босох гэтэл гэдэс хавиар нойтон оргиход нь цамцаа сөхөөд үзэхэд цус гарч байсан. Тэгээд *** ах намайг орон дээр хойш налж хэвтүүлээд цус гарч байсан хэсгийг гараараа дарж *** түргэн тусламж дууд гээд *** түргэн тусламж дуудсан юм. *** ах бид 2 тухайн үед хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Би *** ахыг хаанаас яах гэж хутга авсан байсныг мэдэхгүй байна. Би хутга барьсан байсныг нь хараагүй би нилээн согтолттой байсан. Тухайн үед болсон зарим зүйлийн зарим хэсгийг санахгүй байна. Бид хоёрын хооронд ямар нэг хэрүүл маргаан, өс хонзонгийн асуудал байхгүй. *** ахын ар гэрээс миний эмчилгээнд 725,000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний бие зүгээр хэвийн болсон, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 15-16 дугаар хуудас/,
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** надтай “ахтай цагаан сараар золгоогүй юм байна ахтай золгоно” гэхээр нь би түүнтэй золгосон. Тэгээд *** миний хажууд суугаад би түүнтэй ойр зуурын юм яриад хутгаар мах мөлжөөд сууж байсан чинь *** миний хажууд сууж байсанаа босож ирээд миний хажууд дуулж бүжиглэж байснаа гэнэт их биеэрээ миний дээрээс унасан. Тэгээд би түүнийг яасан бэ гэж асуухад тэр зүгээр зүгээр гээд босож ирээд миний хажууд суусан. *** гараараа гэдэс хэвлий хэсэгээ барьсан чинь гар нь цус болсон байсан тэгээд би сандараад юу болов гээд ***н цамцыг сөхөөд харсан чинь *** цээж хэсгээс цус гарч байсан тэгээд****** эмнэлэг дуудсан.
... Би тухайн үед бага зэргийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэхдээ би өөрийнхөө оюун ухааныг удирдах чадвартай байсан. Би хэрэг болдог өдөр *** маргаж муудсан зүйл байхгүй *** мэнд мэдээд зүгээр сууцгааж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 58-59 дүгээр хуудас/,
Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн орчимд байсан санагдаж байна тэр үед *** найз *** гэгч залуу гаднаас архи уусан байдалтай согтуу орж ирсэн. Тэгэхээр нь ***** *****ыг чи согтуу байна унт унт гээд түүнийг манай гэрийн матрасс дээр хэвтүүлсэн. Гэхдээ тэр үед *** унтаагүй. Тэгээд *** эхнэр хүүхдийн хамт гадуур ажилтай гээд гараад явсан тэгсэн *** зөрөөд *** төрсөн ах *** гаднаас манай гэрт ороод ирсэн. Тухайн үед манай гэрт би, ***, *** бид 3 үлдсэн тэгээд би ***г манай гэрт гаднаас ороод ирэхээр нь өөрийн сууж байсан орон дээр суулгасан тэр үед *** манай гэрийн матрасс дээр цаашаа хараад зурагтаар хошин шог гарч байхаар нь хошин шог үзээд сууж байсан. Ингээд *** *** орж ирсэнг хараад *** золгоно гээд *** золгосон. Миний амьдарч байгаа 00-ийн өрөө багтаамж муутай, дээрээс нь би өрөөсөн хөлгүй учир гэрийхээ ор, матрасс 2-ын дундуур явах гээд *** орон дээр сууж байхаар нь босгоод матрассны буланд суулгасан. Тэгээд би ***г чанасан мах ид гээд түүний урд мах, цай тавьсан тэгээд миний өгсөн махыг *** огтлоод идэж байсан. Тэгээд би гэрийнхээ DVD тоглуулагчаар дуу тавьсан чинь *** сууж байсанаа босож ирээд бүжиглэсэн тэгсэн чинь *** ууж байсан аягатай цайг нь гараа цохиод асгасан тэгэхээр нь би *** урд тавьсан ус буцалгагчтай халуун цайг аваад цонхны тавцан дээр тавиад эргээд харсан чинь ***, *** хоёр матрассны цаад талд шалан дээр давхралдаад унасан. Тэгээд би *** 2-т хандаж та хоёр хамаг юм татаад асгачихлаа шүү дээ айлд ирсэн юм бол аятайхан сууцгаа гээд би *** орон дээрээ суулгаад, *** матрасс дээр суулгасан. Хэсэг хугацааны дараа сууж байснаа босоод би гарлаа гээд өөрийнхөө гутлыг өмсөөд боссон чинь *** хэвлий хэсгээс цус гараад манай гэрийн шалан дээр цус дуссан. Тэгээд би юу болов гэсэн чинь *** өөрийнхөө футболка дотуур гараа хийсэн чинь *** гар цус болсон байсан. Тэгсэн чинь ***, *** хутга дээр унасан юм шиг байна гээд футболкыг нь сөхөөд харсан чинь *** хэвлий хэсгээс цус гарч байсан тэгээд би утсаар эмнэлэг дуудсан.
... ***, ***т нар 00 өрөөний хана, матрассны завсараар давхралдаад унасан байсан. Тэр үед би яг *** нарыг яаж шалан дээр унасан эсэх талаар сайн хараагүй тухайн үед би ус буцалгагчтай халуун цайгаа цонхны тавцан дээр тавьж байсан чинь миний ард юм дугарах чимээ гарсан эргээд харсан чинь ***, *** нар давхралдаад газар унасан байсан. Би тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан жаахан халамцуу байсан” гэх мэдүүлэг /хэргийн 111-112 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн *** тоот Шинжээчийн дүгнэлт: “*** биед цээжний баруун талд нэвтэрч баруун уушгийг гэмтээн, цээжний хөндийн цус болон хий хуралт үүсгэсэн шарх, цус алдалтын дараах хурц цус багадал, цээжний баруун талын арьсан доорх хийжилт, хагалгааны дараах байдал тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй багжийн хүчин үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. *** учирсан гэмтэл нь цаашдын хөдөлмөрийн чадвар, эрүүл мэндэд нөлөөлөхгүй” /хэргийн 25 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн *** тоот Шинжээчийн дүгнэлт: “ Шинжилгээнд ирүүлсэн хар саарал өнгийн алчуурт цус илрээгүй. Ногоон өнгийн хөнжлийн даавуу, шаргал өнгийн даавуу зэрэгт цус илэрч байна. Илэрсэн цус нь хүний цус мөн байна. Илэрсэн цус нь В /III/ бүлгийн харьяалалтай байна” /хэргийн 40 дүгээр хуудас/,
Хохирогч *** эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хэргийн 64-85 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-10 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 89 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *** нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ***** *** тоот өрөөнд согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ иргэн *** давхралдан унсаны улмаас цээжний баруун талд хутгалж бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, хохирогч *** эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэв.
Шүүгдэгч *** холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт ач холбогдолтой байж болох бүх асуудлыг шинжлэн судалсан болно.
Иймд шүүгдэгч *** бусдын бие махбодид болгоомжгүй хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд 725,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлэгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9, 55.1.10-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн, хохирогч гомдолгүй гэж мэдүүлсэн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалах үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон эрээн өнгийн даавуу 1 ширхэг, матрасс гудасны даавууны тасархай 1 ширхэг, шалны алчуур 1 ширхэг, шүүгдэгчийн гарнаас авсан арчдас, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, хүрэн бор өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч *** 14 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *** бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар *** нь 14 хоног цагдан хоригдсон, мөн хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч *** оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон эрээн өнгийн даавуу 1 ширхэг, матрасс гудасны даавууны тасархай 1 ширхэг, шалны алчуур 1 ширхэг, шүүгдэгчийн гарнаас авсан арчдас, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, хүрэн бор өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *** урьд авсан бусдын даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА