Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2016/ШЦТ/39

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


           Хэргийн индекс: 171/2016/0030/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт О  овогт Ш ын Ц , А  овогт Т ын М  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015090005746 дугаартай хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
1. Монгол Улсын иргэн, ...... оны ...... дүгээр сарын .... -нд .....  аймгийн ..  суманд төрсөн, .....  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... , ........-ийн хамт ..... аймгийн ....... сум .....  дугаар баг ........  гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, О  овогт Ш ын Ц  /РД: ......... /

 2. Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ...... -нд ....... аймгийн ....  суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашины механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , ....... нарын хамт ...... аймгийн ...... сум ....  дүгээр баг ..... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, А  овогт Т ын М  /РД:.......... /

Шүүгдэгч Ш.Ц , Т.М  нар нь 2015 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн ........  аймгийн ....... сумын ... багийн нутаг дэсгэр “..... ” гэх газарт байрлах иргэн К.Д ын ногооны талбайгаас 13 шуудай манжинг Ш.Ц ийн эзэмшлийн цагаан өнгийн Портер маркийн ачааны зориулалттай .....  улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж иргэн К.Д д 390,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.Ц ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 10 дугаар сарын 12-ны шөнө Т.М-тай хамт өөрийн .....  дугаартай Портер маркийн автомашинтай үхэр хайх зорилгоор явж байгаад ногооны талбайд байсан шуудайтай байцаанаас 9 ширхэг байцаа мөн цааш яваад ногооны талбайгаас 13 шуудай манжин зэргийг хулгайлсан. Хулгай хийсэн ногоогоо ......-......  дээр зарж борлуулах гэж байгаад цагдаад баригдсан” гэх мэдүүлэг

Шүүгдэгч Т.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 10 дугаар сарын 12-ны шөнө Ш.Ц -тай хамт үхрийг нь хайж байгаад ногооны талбайд шуудайтай ногоо байхыг хараад 13 шуудай манжин, 9 шуудай байцаа аваад зарах зорилгоор ......  дээр очоод цагдаад баригдсан юм. Хохирогч нарт хохирол төлбөрийг нь төлж барагдуулсан” гэх мэдүүлэг

    Шүүгдэгч Ш.Ц ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө хамаатан М ын хамтаар өөрийн эзэмшлийн .....  улсын дугаартай автомашинтай ......  аймгийн ..... сумын нутаг дэвсгэрт өөрийн алга болсон үхрийг хайж яваад ногооны талбай уруу ороод шуудайнд хийж хураасан байцаа таарахаар нь 9 шуудай байцаа хулгайлаад ..... аймгийн .........  суманд байрлах өөрийн гэрт 2 хоноод 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ... сумын ....  дээр ирж ногоогоо зарах гэж байтал байцааны эзэн гээд нэг эмэгтэй ирээд манай байцаа байна шуудай нь мөн байна байсан тэгээд тэр эмэгтэй цагдаа дуудаад баригдсан” гэх мэдүүлэг /хэргийн 53-54 дүгээр хуудас/, 

    Шүүгдэгч Т.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2015 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө хамаатны дүү Ш.Ц ийн хамтаар .....  улсын дугаартай автомашинтай ......  аймгийн ....  сумын нутаг дэвсгэрт Ц ийн алга болсон үхрийг хайж яваад шуудайнд хийж хураасан байцаа таарахаар нь 9 шуудай байцаа хулгайлаад ....  аймгийн ......  суманд байрлах Ц ийн гэрт 2 хоноод 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ......  дээр ирж ногоогоо зарах гэж байтал байцааны эзэн гээд нэг эмэгтэй ирээд манай байцаа байна шуудайн мөн байна байсан тэгээд тэр эмэгтэй цагдаа дуудаад баригдсан...” гэх мэдүүлэг /хэргийн 48-49 дүгээр хуудас/    
            Хохирогч К.Д ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...13 шуудайтай манжинг машинд багтахгүй болохоор нь үлдээгээд явсан юм. Тэгтэл тэр шөнө алга болсон байсан. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр очиж үзэхэд ямар нэгэн машины мөр байхгүй байсан цагдаад мэдэгдээгүй юм. Уранцэцэг гэдэг манай хажуу талд ногоо тарьдаг эмэгтэй утсаар яриад манай ногоо хулгайлсан хүмүүс баригдсан байна танайх манжингаа хурааж байгаа билүү манжин хулгайд алдсан юм биш биз гэж асуухаар нь тиймээ би 13 шуудай манжингаа алдсан гэж хэлээд цагдаатай холбогдож цагдаад мэдэгдсэн ” гэх мэдүүлэг /хэргийн 26 дугаар хуудас/,

Хохирогч Б.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 12-13 нд шилжих шөнө талбайн голоос шуудайтай байцаа алга болсон тухайн үед цагдаад мэдэгдээгүй юм. Тэр шөнө 17 шуудай байцаа байсанаас 9 шуудай байцаа алга болсон байсан. Тэгтэл 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би дүү М-той хамт ......  дээр байж байтал манайхаас алдсан 9 шуудай байцаа Портер машин дээр байхыг харсан. Манай байцаа шуудайлсан шуудай мөн байсан” мэдүүлэг /хэргийн 29-30 дугаар хуудас/,
            Гэрч Т.М , Ж.Ш , Ж.Т  нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгүүд /хэргийн 32-34 дүгээр хуудас/,
Эд зүйлд үнэлгээ хийсэн тэмдэглэл /хэргийн 36, 40 дүгээр хуудас/
Тээврийн хэрэгсэлд хийсэн үнэлгээ /хэргийн 143-144 дүгээр хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 58, 59 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ш.Ц , Т.М  нар нь 2015 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө бүлэглэн ......  аймгийн .......  сумын .... багийн нутаг дэсгэр “..... ” гэх газарт байрлах иргэн К.Д ын ногооны талбайгаас 13 шуудай манжин Ш.Ц ийн эзэмшлийн цагаан өнгийн Портер маркийн ачааны зориулалттай .....  улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж иргэн К.Д д 390,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч К.Д  /хэргийн 23-24 дүгээр хуудас/, гэрч Т.М  , Ж.Ш , Ж.Т нарын өгсөн мэдүүлэг /хэргийн 30-32 дугаар хуудас/, эд зүйл үнэлэх комиссын тайлан /хэргийн 38 дугаа хуудас/, тээврийн хэрэгсэл үнэлсэн үнэлгээ /143-144 дүгээр хуудас/,  эд зүйл хүлээгэн өгсөн тэмдэгэлэл /10 дугаар хуудас/, хохиролд тооцон мөнгө хүлээлгэн өгсөн баримт /27 дугаар хуудас/ зэрэг судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож  байна. 
 
Шүүгдэгч Ш.Ц , Т.М  нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс тэднийг бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгө бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.  

Шүүгдэгч Ш.Ц , Т.М  нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт  хэрэг үйлдэхэд хэрэглэсэн шүүгдэгч Ш.Ц ийн эзэмшлийн цагаан өнгийн Портер маркийн ачааны зориулалттай .....  улсын дугаартай 2.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн тээврийн хэрэгсэл болох  машиныг хурааж улсын орлого болгох үндэслэлтэй байна.     

Шүүгдэгч Ш.Ц , Т.М  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв. 

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж хянан харгалах нь зүйтэй гэж шүүх үзэв. 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
    1. Шүүгдэгч О  овогт Ш ын Ц , А  овогт Т ын М  нарыг бүлэглэн, машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгө бага бус хэмжээтэй хулгайлах гэмт  хэрэг үйлдсэн  гэм  буруутайд тооцсугай. 
    
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас эд хөрөнгө хураахгүйгээр шүүгдэгч Ш.Ц , Т.М  нарт тус бүр 2 жил /хоёр жил/ хорих ял шийтгэсүгэй. 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Ш.Ц , Т.М  нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Ш.Ц , Т.М  нарт тус бүр  оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан Ш.Ц , Т.М  нарт хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг Ш.Ц , Т.М  нарт мэдэгдсүгэй.

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох шүүгдэгч Ш.Ц ийн  эзэмшлийн цагаан өнгийн Портер маркийн ачааны зориулалттай .....  улсын дугаартай 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолоор битүүмжилсэн 2,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн автомашиныг хурааж улсын орлого болгосугай.     
 
    7. Шүүгдэгч Ш.Ц , Т.М  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Ц , Т.М  нарт урьд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

           9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ш.Ц , Т.М  нарт авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.МӨНХТУЯА