Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2013/ШЦТ/12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2013/0012/Э/

 

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Н.Батмөнх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нямжав, О.Баясгалан,

хохирогчийн өмгөөлөгч З.Энхтуяа,

хохирогч Г.Э , Б.Э ,

иргэний хариуцагч П.Р  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Тээврийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 217 дугаар зүйлийн 217.2-т заасан гэмт хэрэгт Т  овогт ******* од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21046279 дугаартай хэргийг 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т  овогт ******* , /РД:.../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, газар зохион байгуулагч, галт тэрэгний найруулагч мэргэжилтэй, Дархан-1 өртөөнд вагон найруулагчийн ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум .. дугаар баг .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

 

Шүүгдэгч *******  нь МО хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, "Дархан-1" өртөөнд  вагон найруулагчаар ажиллаж байх үедээ буюу 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдөр "Дархан -1" өртөөний 4 дүгээр замд ТЭМ 1236 дугаартай илчит тэрэгний сэлгээний ажил хийхдээ Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.31 дэх заалтыг зохих ёсоор нь мөрдөөгүй эхний вагоны гишгүүр дээр байрлаж зогсох дохио өгөлгүйгээр бууснаас уг вагон 50-60 метр газар явсны улмаас 6 зам /5, 6, 7, 9, 10, 15/  дээр тавигдсан вагонуудын доогуур шургаж гарч ирсэн насанд хүрээгүй Э.М , Э.Э  нар нь Сэлгээ хийгдэж байсан вагонд дайрагдаж Э.М  нас барж, Э.Э ийн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2010 оны 5 дугаар сарын 21-ний өглөө ажилд гарахын өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгааг өртөөний жижүүрээс авч ажилд гарсан. Тэгээд би ажилдаа гараад сэлгээний ажлаа хийж байхад 15 цагийн орчимд байх 12 дугаар вагоныг ТЭМ-1236 илчит тэргээр түрж 9

 

 

D:\My Office flie\Шийтгэх тогтоол\******* -217.2-12.doc

дүгээр зам руу оруулахад хөдлөх бүрэлдэхүүн 9 дүгээр замын хяналтад багтаагүй тул жижүүрийн захирамжийн дагуу нөгөө 12 дугаар вагоноо дахин татаж гаргаад М-5  дохионы араас чөлөөтэй байсан 4 дүгээр зам руу түрж орсон юм. Би түрж яваа эхний вагоны шатан дээр байсан юм. Тэгээд төмөр замын буудлын харалдаа орж ирэх үед өртөө талаас эмэгтэй хүүхэд түрж яваа вагоны урдуур орох гэсэн тул түүнийг осолдохоос урьдчилан сэргийлж вагоны тавцангаас үсэрч буугаад зогсох дохио өгөөд илчит тэрэгнээс вагоноо салгаад ивүүр тавьчихаад ойролцоо очтол нэг залуу орилооод хүн дайруулчихлаа гээд зогсож байсан. Тэгсэн нэг гар нь тасарсан байсан. Тэгээд би дарга нартаа станцаараа мэдэгдсэн. Анхны тусламжийн хайрцаг авчраад гарыг нь боогоод цус тогтоох гэж оролдсон. Төмөр замын өртөөний бага эмчид үзүүлээд яаралтай эмнэлэгт хүрэгсэн. Эмнэлэгт хүргэчихээд бага хүүхэд орлоо гэж бодоод иртэл бас нэг хүн дайруулчихсан байсан. Эмнэлэг явчихаад ирсэн чинь намайг чи 2 хүн дайрчихсан юм биш үү гэсэн. Тухайн үед би шоконд орсон байсан учраас хэдэн хүн вагон доогуур орсныг нь мэдээгүй. Хохирогчийг Төмөр замын хориотой бүс рүү нэвтэрч 5 дугаар зам дээр зогсож байгаа вагоны доогуур шургаж гарч ирээд уг түрж яваа вагонд дайрагдана гэдгийг би урьдчилан мэдэх боломжгүй. Хохирогч нар олон вагон доогуур шургаж гарч ирсэн байсан. Уг нь осол болсон газраас 300 орчим метрт явган хүн гарахад зориулсан гарц байсан юм. Тэр гарцаар гарсан бол ийм асуудал болохгүй байсан юм.” гэв.

 

Хохирогч Г.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Тэр өдөр би зах дээр ажлаа тараад нөхөртөө туслах гээд явцан байсан юм. Тухайн үед хоёр хүүг маань гэртээ байж байхад нь өрхийн сувилагч ирээд дүүгийнхээ вакциныг хийлгээрэй гэж хэлсэн юм шиг байна лээ. Дарханы төмөр зам 10 төмөр замтай, древн талаасаа 6 дах зам, өртөө талаасаа 5 дах зам байсан. Б  бол ерөөсөө тэнд байгаагүй. Байсан бол хүүхдүүдийг харах байсан. Цагт 3 км цагийн хурдтай явж байсан гэж байгаа. Торон хашаагаар яваад тоолоод үзэхэд 27 гарц байсан. Энэ нь гарч болно гэсэн үг биз дээ. Хэрэв гарч болохгүй газар байсан юм бол яагаад тэнд гарц байгаад байгаа юм. Би телевизийнхэн дуудаад дагуулаад яваад үзтэл зарим гарцыг хаагад, тэмдэг хадаж байсан. Вагон хөдлөхөд Б  байгаагүй гэдэгт итгэлтэй байна. Би вагон замаар 20 жил явж байна. Машинчдаа зогсох дохио өгөхөөр вагон зогсоод дохиоч нь буудаг. Хэрэв Б  байсан бол хүүхдүүдийг харах байсан. Хөдлөх дохио өгчөөд тэнд байгаагүй. Манай хүүхдүүд вагон доогуур шургаагүй. Шургасан гэж яриад байна. Хөдлөөд эхэлцэн вагон доогуур шургана гэж байхгүй. Хамгийн анхны вагон доогуур шургана гэж байхгүй. Хурдхан айж ичиж гардаг. Гарц байдаггүй, тэр бол хамгийн аюултай газар. Уйгагүй хөөцөлдсөний хүчинд одоо гарцтай болсон. Хөл гараа хавчуулсан зөндөө юмнууд байдаг байсан. Би  хуульч өмгөөлөгчгүй өмнөх шүүх хуралд орсон. Бүтэн 4 уаг уйлж байгаад юу ч хэлж чадалгүй л гарсан. Одоо бол тэгэхгүй, би бүх хуулийн байгууллагаар явсан. Өнөөдөр байсан бол миний хүү 18 нас хүрч байх байсан. Нэг хүүхдийг маань гаргүй болгочихсон маш их гомдолтой байна. Хүүхдүүд гаргүй гэж шоолоод байна. Нялх хүүхэд юу ч мэдэхгүй. Бүтэн сарын дараа төмөр замын дарга нар ирсэн. Чи ирээгүй. Би чамайг өрөвдөхгүй байна. Өмнө нь бол би яахав нялх нойтон хүүхэдтэй юм байна гээд өрөдвөөд орхисон. Тэгтэл та нар өөрсдөө давж заалдсан. Одоо би хүүгийнхээ амийг амиар солино гэж бодож байгаа. Цаад талын вагон доогуур шургасан. Харин дайруулсан вагондоо шургаагүй. Хамгийн эхний вагонд дайруулсан. Хамгийн эхний вагон цустай байсан. Тэгэхээр Б  вагоныг зогсоогоогүй л байхгүй юу. Тухайн үед бие нь тасраад хавчуулагдаад явсан байсан гэсэн. Би тэр зургийг нь үзэж чадаагүй. Гар нь тасарсан хүүхдэд маань анхны туламж үзүүлээгүй. Автобусаар аваачаад эмнэлэг дээр аваачаад хаячихсан байсан. Нэг гар нь шороотой  хутгалдчихсан байсангэв.

Хохирогч Б.Э : Энэ хэргээр 2 жил гаруй явж байна. Танай байгууллагаас 2 өрөө байр өгсөн. Харин чи нэг ч удаа яаж байна гээд тусламж үзүүлээгүй. Утсаар ярьчихдагчгүй байсан. Одоо харин шоронд явах гээд байж байна. Ах нь эмнэлт хүүхэд муу байнаа лаа аваад ирээч гэж гуйдаг. Чи хүн чанар муутай хүн. Ах нь одоо хүүгийнхээ амийг нэхнэ. Түүхэндээ ийм асуудал болж байгаагүй юм байна лээ” гэв.

 

Шүүгдэгч *******  нь МО хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, "Дархан-1" өртөөнд  вагон найруулагчаар ажиллаж байх хугацаандаа 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдөр "Дархан -1" өртөөний 4 дүгээр замд ТЭМ 1236 дугаартай илчит тэрэгний сэлгээний ажил хийхдээ Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.31 дэх заалт буюу вагоноо өмнөө түрж яваа хөдөлгөөний үеийн бүх тохиолдолд галт тэрэгний найруулагч нь хөдөлгөөний дагуу анхны вагоны гишгүүр дээр байрлана гэсэн заалтыг зөрчин бууж хурд зөөлрүүлэх дохио өгснөөс уг вагон 50-60 метр газар явсны улмаас төмөр замын аюултай бүсийн дэглэмийг зөрчиж 5, 6, 7, 9, 10, 15 дугаар замууд дээр тавигдсан вагонуудын доогуур шургаж гарч ирсэн Э.М , Э.Э  нар нь дайрагдаж Э.М  нас барж, Э.Э ийн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь:

 

хохирогч Г.Э ын:..”Манай нөхрийн бие нь муу байдаг юм. Манай том хүү хувийн байгууллагад ажил эрхэлдэг болохоор амьдралын бололцоо муухайн байдаг юм. Тиймээс талийгаачийн сургуулийн захиргаатай ярилцаж байгаад хичээлийн чөлөө авч бага дүүг нь харуулдаг байсан юм. Бага хүүгийн маань баруун гар нь энэ ослоос болж тасарсан, одоо цэцэрлэгт явж хүүхдүүдэд гаргүй гээд доромжлогдоод явж байна. Тухайн өдөр хоёр хүүг маань гэртээ байж байхад нь өрхийн сувилагч ирээд “дүүгийнхээ вакциныг хийлгээрэй” гэж хэлсэн байсан. Тэгээд манай хүүхэд дүүгээ усанд оруулаад вакциныг нь хийлгэхээр авч явсан байна лээ. Манай гэр төмөр замын баруун талын гэр хороололд байдаг. Тэр хавьд байдаг хүмүүс төв рүү орох болохоороо төмөр замаар заавал дамжиж явдаг юм. 50 жилийн турш тийм л байсан шүү дээ. Манай хоёр хүүхэд бас л тэгж яваад осолд орсон байх. Миний бодлоор сүүлийн вагонд дайрагдсан бол тэнд нь тугтай хүн байгаад урдуур орох гэсэн хүнийг хойшоо бол гээд хэлээд байж байдаг шиг санагдаж байна. Тэнд тугтай хүн байсан бол ийм юм болохгүй байхсан. Би төмөр замын удирдах албан тушаалтнуудаас эмчлүүлж байгаа хүүд минь эмчилгээний зардлын тусламж үзүүлээч гэж хүсэж байна гэсэн мэдүүлэг /хэргийн 21 дахь тал/,

 

гэрч Б.М :…”Талийгаач Э.Мөнхтэнгэрийн гэр манайхаас гурван хашааны цаана байдаг бөгөөд манай хүүхэдтэй тоглоод орж гарч байдаг юм. 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдөр үдээс хойш 15 цаг өнгөрч байхад би дэлгүүрээс хүнсний зүйл аваад гэртээ харихаар өртөөний зам дээр зогсож байгаа ачааны вагон доогуур шургаад цаашаа гарах гэхэд жоохон хүүхэд уйлах дуу сонсогдож байсан. Тэгтэл бараан өнгийн хувцастай залуу энд хүн дайруулсан байна, түргэн тусламж дуудаач гэж хэлсэн юм. Тэгээд надад гар утас байхгүй болохоор вокзал руу гүйхэд үүдэнд нь саарал хувцастай дарга бололтой хүн зогсож байхаар нь би хэлсэн. Тэр хүн барьж явсан утсаараа нөгөө вагон руу гүйсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/,

 

гэрч Б.Ц :…”Би өртөөний хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар ажилладаг юм. 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 15 цаг 15 минутын үед өртөөний жижүүрээс 4 дүгээр зам дээр сэлгээний бүрэлдэхүүнд хүн дайрагдсан гэж над руу утсаар хэлэхээр нь түргэн тусламж, цагдаа дуудсан уу гэж хэлээд хэрэг болсон газар дээр очсон юм. Тэгтэл 4 дүгээр замын 27 дугаар үеэс төмөр зам цус болж хүний эд эрхтэн цувсан байсан ба Сүхбаатар талаасаа 6 дугаар вагоны доор хүний бөгсөн бие, замын голд цээж бие нь, гадна талд баруун тийш баруун тийш толгой нь хагарсан байдалтай хүний цогцос байсан. Замын цаад талд найруулагч *******  өөр нэг танихгүй залуугийн хамт жоохон хүүхэд тэвэрсэн, тэр хүүхдийн гараас нь цус асгарсныг гараараа барьчихсан зогсож байсан. 2006 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Улаанбаатар төмөр замын даргын А56 дугаар тушаалд заасны дагуу Чойр болон манай Дархан-1 өртөөнд өдрийн цагаар нэг найруулагч ажиллуулахыг зөвшөөрсөн юм. Тэгээд тэр өдөр найруулагч *******  ганцаараа ажиллаж байсан юм. Вагон түрж яваа тохиолдолд найруулагч машинч талын хамгийн эхний вагоны шатан дээр зогсож шүгэл болон шар дарцгаар машинчид дохио өгч явах ёстой. Хэрэв саад тохиолдсон үед машинчид зогсоох дохио өгөх ёстой.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23 дахь тал/,

 

гэрч Л.М :…”2010 оны 5 дугаар сарын 21-ний өглөө туслах машинч Л.Г ийн хамт сэлгээний ТЭМ-1236 дугаар илчит тэргээр сэлгээний ажил гүйцэтгэхээр ажлаа авсан юм. Тэгээд 15 цаг хүртэл ажлаа хийж байгаад 9 дүгээр зам дээр вагон багтахгүй болохоор нь 4 дүгээр зам руу 12 дугаар вагон 4-өөс 5 км/цагийн хурдтай явсан юм. Энэ үед найруулагч *******  эхний вагонд явж байгаад явдал дунд буугаад зогс гэсэн дохио өгсөн юм. Тэгээд төмөр замын буудлын урд өнцөг харалдаа илчит галт тэргийг зогсооход найруулагч *******  ирж ивүүр хийгээд тэрэг салгах үед нэг охин ирээд юм хэлээд байсан. Найруулагч *******  нөгөө охиныг дагаж явснаа хүн дайрчихсан байна гэж станцаар хэлэхэд би туслахаа үлдээгээд галт тэрэгнээс бууж очиход найруулагч *******  нэг жижигхэн хүүхэд тэвэрчихсэн зогсож байсан ба нэг залуу хамт зогсож байсан юм. Тэгээд намайг вагон доогуур харахад 2-оос 3 дугаар вагоны доор бүтэн бие нь хоёр хэсэг болж таслагдсан эрэгтэй хүүхэд хэвтэж байсан юм. Түүний ойролцоо жоохон хүүхдийн гар тасарчихсан байдалтай байсан тул яаралтай эмнэлэг дуудсан юм. Вагон түрж яваа тохиолдолд илчит тэргэнд байгаа машинчид урд зам харагддаггүй ба найруулагч эхний вагонд явж дохио өгдөг юм. Найруулагч *******  4 дүгээр зам руу сэлгээ хийх үедээ эхний вагонд явж байгаад явдал дунд зогсож дохио өгсөн юм. Энэ үед 5-аас 6 км/цагийн хурдтай явж байсан болохоор бууснаас хойш нэлээн хэдэн вагон өнгөрөөгөөд дохио өгсөн байх. Би хэдэн вагон явсныг сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24 дахь тал/,

 

гэрч Д.Э :…”2010 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 15 цагт Э ийн Э  гэдэг хүүхэд галт тэргэнд баруун гарын 3-ны 1 хэсгээр дайруулж таслагдсан байдалтай ирээд хагалгаанд орж баруун бугалгын дээд 3-ны 1-ээр шархны цэгцлэлт хийж сэхээн амьдруулах тасагт шилжүүлээд байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26 дахь тал/,

 

гэрч Ж.Т :…”Манай гэр төмөр замын Дархан өртөөний баруун талд Деревин буюу гэр хороололд байдаг бөгөөд 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 14 цаг 50 минутын үед гэрээсээ гараад 16 дугаар байранд байдаг ээжийндээ хоолны мах хүргэж өгөхөөр явсан юм. Ингээд төмөр замын 4-өөс 5 дугаар зам дээр тавигдсан вагоны доогуур гараад дараагийн вагоны доогуур гарах гэтэл жоохон хүүхэд уйлсан юм. Гайхаад хартал Улаанбаатар талаасаа 4-өөс 5 дахь вагоны доор төмөр замын рейс төмөр дээр тэгнэсэн байдалтай хоёр орчим насны хүүхэд уйлж байхаар нь аваад тайвшруулах гэтэл улам орилсон ба баруун гарын ханцуй нь цус болсон байхаар нь хартал гар нь тасарсан байсан. Тэгээд би хүн байна уу гээд хашгирч байтал уг вагоны Улаанбаатар талаас 12-оос 13 насны орчим охин дагуулсан шар хувцастай хүн гарч ирэхээр нь дуудсан юм. Тэгээд тэр залуу гайхаад зогсохоор нь хүн дайрагдсан байна хурдал гэж хэлтэл ирсэн юм. Би хүүхдийг тэр залууд тэврүүлээд тасарсан гарыг нь бариарай гээд гар утсыг нь аваад 103 руу шууд залгасан чинь дуудлага орохгүй байсан. Нөгөө залуу станцаар болсон явдлын талаар хэлсэн чинь машинч нь бололтой хүн ирснээ буцаж яваад эмийн сан авчирч ирсэн боловч боолтын материал байгаагүй юм. Тэгээд удалгүй төмөр замын хувцастай эмэгтэй хүн, энгийн хувцастай эрэгтэй хүн станцаар сонслоо гээд ирсэн. Тэгээд эмнэлэг ирэхгүй болохоор нь өөрсдөө аваад явсан. Тухайн үед төмөр замын ажилчид ирэхээр нь би арай л тайвширч ойр хавийг харахад 3-аас 4 вагоны цаана цээжин бие нь, төмөр замын рейс төмрийн гадна бөгсөн бие нь замын голд орсон хүний цогцос байсан юм. Цагдаагийн албан хаагчид эмнэлэг рүү утсаар ярьснаас хойш 15 минутын дараа ирж үзлэг хийсэн. Уг осол болсон замын 21 дүгээр талын замууд дээр вагон тавигдсан байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28 дахь тал/,

гэрч Л.Г ийн:…”2010 оны 5 дугаар сарын 21-ний өглөө машинч Мөнхжаргалын хамт сэлгээний ТЭМ-1236 дугаар илчит тэргээр сэлгээний ажил гүйцэтгэхээр ажлаа авсан юм. Тэгээд 15 цаг хүртэл ажлаа хийж байгаад ЭМ-5 дохионы араас 4 дүгээр замаар 12 дугаар вагон түрж 4-өөс 5 км/цагийн орчим хурдтай явсан. Вагон түрж явсан болохоор найруулагч *******  машинч талын эхний вагон дээр явсан байх. Миний буюу туслах машинчийн талд явдаггүй юм. Тэгээд зогсох

дохиог найруулагч өгсний дагуу илчит тэргийг зогсоосон ба найруулагч ирж вагон салгах үед нэг охин ирээд нэг юм хэлээд байх шиг байсан. Бид нар тэргээ 3 метр орчим газар ухраад зогсох үед машинч Мөнхжаргал юу болсон юм бол гээд буугаад явсан. Би тэргэндээ үлдсэн юм. Удахгүй машинч Мөнхжаргал ирээд хүүхэд дайрагдсан байна гэж хэлсэн юм. Тэгээд намайг хэд дэх вагонд орсон байна үзээд ир гэхээр нь очиход эхний вагоны дугуй цустай байсан ба 4 дахь вагоны доор бөгсөн бие нь замын гадна талд гарч хоёр хэсэг болсон эрэгтэй хүүхдийн цогцос байсан. Ер нь найруулагчийн дохиогоор илчит тэргийг хөдөлгөөнд оруулдаг. Вагон түрж яваа тохиолдолд машинч нарт урд зам харагддаггүй юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29 дахь тал/,

шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 11 тоот акт.

1. Талийгаачийн биед дээрх оношинд бичигдсэн бүхий гэмтэлтэй ба уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүний хүчнээс илүү хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

2. Талийгаачийн их бие тасарсан амьдрах боломжгүй гэмтлийн улмаас нас барсан.

3. Талийгаачийн биед архаг хууч өвчингүй байна. гэсэн дүгнэлт /хэргийн 36-37 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 10 тоот акт

1. Э.Э ийн биед тухайн үед  баруун бугалга дээд хэсгээр бүрэн тасралт, баруун шанаанд өнгөц зулгаралт бүхий гэмтэл учирсан ба уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. /хавчигдах/,

2. Э.Э ийн биед учирсан гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварыг 70 хувиар тогтонги алдагдуулах гэмтлийн “Хүнд” зэрэгт хамаарна. гэсэн дүгнэлт /хэргийн 41 дахь тал/,

Техникийн шинжээчийн 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 61/10/152 тоот дүгнэлт.

1. Хөдөлгөөний чиглэлийн эсрэг талаас зам хөндлөн гарч зорчсон тул Осол гарахыг машинч нар мэдэх боломжгүй.

2. Машинч нар Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийг зөрчөөгүй.

3. “Галт тэрэгний хөдөлгөөний журмын” 10.31 дэх заалтад “Вагон өмнөө түрж яваа хөдөлгөөний үеийн бүх тохиолдолд галт тэрэгний найруулагч нь хөдөлгөөний дагуу анхны вагоны гишгүүр дээр байрлана.” Гэж заасан байна.

Техникийн шинжээчийн 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 18в/24 тоот шинжилгээ хийлгэх, шинжээч томилох, дүгнэлт гаргуулах албан бичгийн хариу дүгнэлт.

1. Сэлгээний ажлын үед вагоноо урдаа түрж яваа тохиолдолд машинч Л.Мөнхжаргал, туслах машинч Л.Г  нар нь осол гарахыг урьдчилан мэдэх боломжгүй юм.

2. Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.21-д “Сэлгээ хийж байгаа зүтгүүрийн хөдөлгөөнийг зөвхөн нэг ажилтан, сэлгээг зөв гүйцэтгэх хариуцсан галт тэрэгний найруулагч удирдана” гэж заасан байгаа бөгөөд галт тэрэгний найруулагчийн удирдлагад ажиллаж байсан тул машинч нарын буруутай үйлдэл байхгүй.

3. Найруулагч *******  нь сэлгээний ажлыг Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10 дугаар бүлэг заалт, ажлын байрны тодорхойлолт, өртөөний техник захирамжийн актад заасны дагуу өртөөний жижүүрийн удирдлага доор хийж гүйцэтгэх ёстой бөгөөд Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.31-д зааснаар “Вагоноо өмнөө түрж яваа хөдөлгөөний үеийн бүх тохиолдолд галт тэрэгний найруулагч хөдөлгөөний дагуу анхны вагоны гишгүүр дээр байрлана” гэж заасан байна.

4. Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.30 дугаар зүйлийн галт тэрэгний найруулагчийн үүргийн “д” заалтад “Сэлгэж байгаа бүрэлдэхүүний үзэгдэлт сайн газар байрлах ба машинч, туслах машинчид өгч байгаа дохио харагдаж байх” гэж заасан байдаг бөгөөд осол гарах үед сэлгээний бүрэлдэхүүн өртөөний хүлээн авах

явуулах 4 дүгээр замын үзэгдэлт сайтай шулуун хэсэгт байсан тул тус журмын 10.31 дүгээр заалтыг баримтлан ажиллаж байсан.

5. Галт тэрэгний найруулагч *******  нь осол гарах үед хөдөлгөөний чиглэлийн эхний вагоны шатнаас зүүгдэн явж байгаад замын урдуур орох гээд больсон гэх охины дэргэд буугаад зогсоох дохио өгөлгүйгээр сэлгээний бүрэлдэхүүний хөдөлгөөнийг 50-аас 60 метр /4-5 вагон/ үргэлжлүүлсэн нь осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

6. Хохирогч нь Төмөр замын газрын даргын 2009 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 10 тоот тушаалаар батлагдсан “Төмөр замын аюултай бүсийн дэглэмийн” 2.1, 3.1, 3.1.1, 3.1.2-т заасан зүйлүүдийг тус тус зөрчин Төмөр замаар хөндлөн гарахдаа зориулалтын гарцгүй газраар хөдлөх бүрэлдэхүүнүүд доогуур шурган гарсан байгаа нь хохирогчийн буруутай үйлдэл байна. гэсэн дүгнэлт /хэргийн 167-168 дахь тал/,

шинжээч Ё.Жавхлантын мэдүүлэг:…”гэнэт саад тохиолдсон үед хөдөлгөөнийг зогсоох үүрэгтэй”…гэсэн мэдүүлэг /хэргийн 170 дахь тал/,

хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 172-173 дахь тал/,

фото зургийн үзүүлэлт /хэргийн 12-19 дахь тал/,

нас барсан хүний цогцост үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 38-40 дахь тал/,

хурд хэмжүүрийн туузыг орчуулсан акт /хэргийн 44 дахь тал/,

 

2012 оны 06 сарын 08-ны өдрийн 2/002/159 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хэргийн 342-344 дэхь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч ******* ыг Төмөр замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасны дагуу иргэний хариуцагч МО хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь хохирогч Г.Э , Б.Э  нартай 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдөр БГ/10/002 тоот гэрээ байгуулан хохирогч Г.Э ын гэр бүлд 30.000.000 төгрөг буюу хоёр өөрөө байрыг олгосон байх тул хохирогч Г.Э ын энэ хэрэгт хавсаргасан 9.595.910 төгрөгийн хохирлын нотлох баримтууд хангагдсан гэж үзэж энэ тогтоолоор хохирол төлбөр нэмж гаргуулах шаардлагагүй, хохирогч Г.Э  цаашид гарах хохирлынхоо нотлох баримтуудыг хуульд заасан арга хэлбэрээр  бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу тухай бүр нь нэхэмжлэх эрх нь нээлттэй гэж шүүх үзлээ.

 

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний Гурав. Бусад гэх заалт нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны нэм хэмжээнд харшилсан байх тул хүчингүй болгох үндэслэлтэй болно.

 

Монгол Улсын иргэний хуулийн 506 дугаар зүйлийн 506.1-д зааснаар иргэний хариуцагч МО хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь хохирогч Э.Э ийн асаргаа сувилал, нэмэгдэл хоол, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, эмчлүүлэх зэрэг бүх зардлыг хохирогч Г.Э д төлөх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 506 дугаар зүйлийн 506.2-т зааснаар хохирогч Э.Э  16 нас хүрч хөдөлмөрийн чадвар алдалт, групп тогтоогдсон үед эрүүл мэндэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээгээр тооцож нөхөн төлүүлэхээр хохирогч Э.Э ийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар шаардах эрхтэйг тогтоолд тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч ******* оос гаргуулах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******  нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, хохирогчид төлөх төлбөргүй, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хэргийн болон хувийн байдлуудыг нь харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь.

 

1. Т  овогт ******* ыг вагон найруулагчийн албан тушаал эрхлэх ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ төмөр замын тээрийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.31 дэх заалтыг зохих ёсоор нь мөрдөөгүй зөрчсөнөөс  бусдын биед хүнд зэргийн гэмтэл учруулсан, бусдын амь насыг хохироосон гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 217 дугаар зүйлийн 217.2-т зааснаар ******* ын вагон найруулагчийн албан тушаал эрхлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ******* од оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч *******  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн болон хураагдсан зүйлгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 506 дугаар зүйлийн 506.1-д зааснаар хохирогч Э.Э ийг асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилуулах зэрэг зайлшгүй шаардагдах зардлыг иргэний хариуцагч болох МО хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг хохирогч Г.Э д төлөх үүрэгтэй болохыг дурьдсугай.

 

6. Иргэний хуулийн 506 дугаар зүйлийн 506.2-т зааснаар хохирогч Э.Э  16 нас хүрч хөдөлмөрийн чадвар алдалт, групп тогтоогдсон үед эрүүл мэндэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээгээр тооцож нөхөн төлүүлэхээр хохирогч Э.Э ийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар шаардах эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3, 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч хохирлын талаар нотлох баримтыг хуульд заасны дагуу бүрдүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжиллээ тухай бүр нь гаргаж байх эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д заасныг баримтлан шүүгдэгч ******* ын 2/30 дугаартай Дархан өртөөний галт тэрэгний туслах найруулагчийн ажлын үнэмлэхийг буцаан олгосугай.

 

9. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан МО хувь нийлүүлсэн УБТЗН даргын үүрэг гүйцэтгэгч Д.Ж. хохирогч Г.Э , Б.Э  нарын 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн БГ/10/002 тоот /хэлцэл/ гэрээний Гурав. Бусад гэсэн хэсгийг хүчингүй болгосугай..

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ******* од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 217 дугаар зүйлийн 217.2-т зааснаар оногдуулсан 4 жил хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан  ******* од хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* од сануулсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол ******* од авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

13. Энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303, 304 дүгээр зүйлд зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ******* од урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай. 

 

 

      

                  ДАРГАЛАГЧ

                         ШҮҮГЧ                                                    Ё.РИНЗААН