Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 152

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хэргийн индекс:171/2012/0172/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасанжав,

улсын яллагч Т.Оюунжаргал,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,

шүүгдэгч Б.Э  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн З. овогт Б.Э д холбогдох эрүүгийн 201209000425 тоот хэргийг 2012 оны 8 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Монгол Улсын иргэн З овогт Б.Э   нь 1990 оны 02 дугаар сарын 10-нд Дархан хотод төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй. Ам бүл 4 ээж, эгч, дүү нарын хамт Дархан сумын ..р баг ..-р байрны 98 тоотод оршин суух хаягтай. Одоо Дархан сумын .-р баг .-р бракийн . тоотод түр оршин сууж байгаа. Урьд нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11-р сарын 15-ний өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сарын ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан.

 

Шүүгдэгч Б.Э  нь 2012.07.06-ны орой 17 цагийн орчим Дархан сум 8 дугаар баг 8-р байрны урд Г.Д , Б.Э  нар нь архидан согтуурч хэрүүл маргааны улмаас Б.Э  нь иргэн Г.Д гийн зүүн нүд рүү цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2012 оны 7 сарын 6-ны өдөр би найз Ц гийнд байхад Дүгэрээ залгаж хаана байна яваад очъё гээд Ц гийн байрны гадаа ирсэн бид гадаа сууж байхад Г.Д  пиво ууя гэсэн тэгээд мөнгө байхгүй гэхэд миний утсыг тавьчих гээд Ц той хамт дэлгүүр яваад ирэхдээ 2 литрийн пиво аваад ирсэн. Бид хэд пиво уугаад сууж байхад Г.Д  дэлгүүр орчихоод ирээд надаас миний утсыг өг дэлгүүрт тавиагүй байна гэж нэхсэн.

C:\Documents and Settings\User\Desktop\Á.Ýðõýìñàéõàí 99.1-.doc

Би мэдэхгүй чи Ц гоос асуу гэхэд  миний утсыг Г.Д  булааж авсан. Тэгээд бид муудалцаад зууралдаж байгаад цохьсон тэгээд Д  яваад өгсөн. Маргааш өглөө нь уучлалт гуйхаар очсон” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараахь нотлох баримтууд болох:

            Хохирогч Г.Д гийн хэрэг бүртгэлтийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, /хэргийн 7-8 дугаар хуудас/,

            Гэрч Г.Дүгэрийн хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг, /хэргийн 10 дугаар хуудас/,                                   

Сэжигтэн Б.Э ы хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг. /хэргийн 19 дүгээр хуудас/,

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹635 тоот дүгнэлт. /хэргийн 13 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Э ы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 24 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Э  нь 2012 оны 07 дугаар сарын 06-ны орой 17 цагийн орчим Дархан сум 8 дугаар баг 8-р байрны урд Г.Д , Б.Э  нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гар утаснаас болж маргалдан улмаар Б.Э  нь иргэн Г.Д гийн зүүн нүд рүү цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн үйлдсэн болох нь:

хохирогч Г.Д гийн “2012 оны 07 дугаар сарын 06-ны  өдөр 16 цагын үед Э  Дүгэрээ рүү утсаар яриад хүрээд ир гэхлээр нь бид хоёр Ц гийн байрны гадаа очсон. Тэр хоёртой уулзаад бид нар пиво ууя гээд мөнгөгүй болохоор нь би гар утсаа дэлгүүрт тавиад пиво авах болсон. Миний NOKIA 6030 маркийн саарал өнгөтэй гар утсыг Ц , Э  хоёр дэлгүүрт тавьж  “Охото” 2,5 литрийн пиво авчраад бид нар хувааж ууцгаасан. Пивоо ууж дуусаад би миний утсыг хэдэд тавьсан юм гэж асуухаар дэлгүүр ороод худалдагчаас асуухад “Тийм  гар утас ерөөсөө тавиагүй гэхээр нь би дэлгүүрээс гарч ирээд Э аас асуухад мэдэхгүй Ц гоос асуу гэсэн. Тэгээд Ц гоос гар утсаа хэдэд тавьсан эсэхийг асуухад бас мэдэхгүй гэсэн. Э  гар утсаа барьчихсан сууж байхаар нь гар утсыг нь булааж аваад “Миний гар утсыг олж өгчихөөд утсаа аваарай” гэж хэлэхэд Э  уурлаж “Яахлаараа чи миний гар утсыг авдаг юм бэ” гэхлээр нь би “Миний утсыг дэлгүүрт тавиагүй байна. Яасан юм бэ” гэхэд Э  шууд босч ирээд “Битгий давраад байгаарай” гэж хэлээд надаас гар утсаа булааж аваад шууд миний нүд рүү цохьсон Би нүдээ дараад доошоо суухад миний хөмсөг задарчихсан хэсгээс цус гарсан. ... Хот руу нүдээ үзүүлэх гэж хоёр удаа явсан. Унааны зардалтай нийлээд нийт 60.000 төгрөг болсон. Энэ мөнгийг гаргуулж авмаар байна. Э  бид хоёр найзууд тухайн үед үл ойлголцоод хоорондоо хэрүүл зодоон хийсэн. Өөр санал гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, /хэргийн 7-8 дугаар хуудас/,

гэрч Г.Д ийн “2012 оны 07 сарын эхээр найз Д гийн хамт Дархан сумын 8-р баг 7-р байранд найз Э , Ц  нартай уулзсан. Бид нар уулзаад найз Д гийн NOKIA 6030 маркийн саарал өнгөтэй гар утсыг байрны урдах дэлгүүрт тавьж, нэг том “Охото” нэртэй 2,5 литрийн пиво аваад хувааж ууцгаасан. Пивоо ууж дуусаад байж байтал Д  миний гар утсыг хэдээр тавьсан юм бэ асуугаад ирье гээд дэлгүүр лүү орчихоод уурлаж гарч ирсэнээ “Миний утсыг хэдэд тавьсан юм бэ” гэж хэлээд хэрүүл болсон. Д гийн гараас Эрхэмээ гар утсаа булааж авах гээд Д гийн гараас ийш тийш нь савчаад байсан. Нэг харахад Д гийн хөмсөг хавьцаа цус гоожиж байсан. Тэгээд л Д  уурлаад шууд доошоо уруудаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 10 дугаар хуудас/,

сэжигтэн Б.Э ы “2012 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед найз Ц гийн гэрт байж байтал Д , Дүгэрээ хоёр над руу залгаж очлоо шүү гээд ирэхдээ бага зэрэг халамцуу ирсэн. Ц  бид хоёроос мөнгө байна уу гэхлээр нь байхгүй гэсэн чинь Д  өөрийнхөө NOKIA 6030 маркийн гар утсаа дэлгүүрт тавиад пиво авч ууя гэхлээр нь Ц  бид хоёр хажуугийн дэлгүүрт гар утсыг нь авч ороод Ц  худалдагчаас нь гуйж байгаад гар утсыг нь тавиад “Охото” пиво авч хувааж ууцгаасан. Д  пивоо уугаад нэлээн согтсон. Д  дэлгүүр орчихоод эргэж гарч ирсэнээ “та нар миний утсыг тавиагүй байна” гэж хэлсэнээ миний гар утсыг шүүрч аваад “Миний гар утсыг авч өгөөд энэ утсаа аваарай” гэсэн. Тэгэхлээр нь би Д гаас гар утсаа авах гэтэл өгөхгүй гээд байхаар нь чи яахаараа миний гар утсыг авдаг юм гэж хэлээд барьцалдаж авсан. Хоорондоо зууралдаж ноцолдоход Ц  бид хоёрыг салгасан. Д  уурлаад яваад өгсөн. ... Бид хоёр зууралдаж байхдаа би Д г цохьсон. Тэгэхдээ хаашаа нь цохьсоноо санахгүй байна. Маргааш өглөө нь найзууд учраас Д гаас уучлалт гуйхаар очиход нүднийхээ дээд талд шархны лент наачихсан байсан. Хөмсөгнийхөө тэнд хоёр оёдол тавиулсан гэж байсан. ... Би Д тай маргалдаж зодолдсоны маргааш ээжтэй нь уулзаад гар утсыг нь ээж нь дэлгүүрээс аваад Ц  бид хоёрыг Д д аваачаад өгчих гэхлээр нь бид хоёр гар утсыг нь аваад тэдний гэрт нь очиж уулзаад бид хоёр бие биенээсээ уучлалт гуйгаад өнгөрсөн” гэсэн мэдүүлэг, /хэргийн 19 дүгээр хуудас/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹635 тоот дүгнэлтэнд “Г.Д гийн биед тархи доргилт, зүүн хөмсөгний шарх, цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 13 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           

Шүүгдэгч Б.Э  нь хохирогч Г.Д тай түүний гар утсыг дэлгүүрийн худалдагчид барьцаанд өгсөн, өгөөгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Б.Э  нь түүнийг нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлдээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Уг гэмт хэрэг гарахад хохирогч Г.Д гийн үйлдэл нөлөөлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын хэрэг бүртгэлт болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Харин хохирогч Г.Д  нь “Б.Э аас эмчилгээний зардал болох 60.000 төгрөгөө авсан. Цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” тухайгаа мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргасан байх тул Б.Э аас энэ тогтоолоор нэмж гаргуулах хохирол төлбөргүй байна гэж үзлээ. /Хэргийн 35 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Б.Э  нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд тэрээр урьд нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11-р сарын 15-ний өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан боловч уг хугацаа дууссан байна. /хэргийн 25-29 дүгээр хуудас/,

                       

Шүүгдэгч Б.Э  нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа ойлгон гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байгаа байдал зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. З овогт Б.Э ыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч З овогт Б.Э ыг 1 /нэг/  сар баривчлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Б.Э ы энэ хэрэгт 2012 оны 08 сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

                                      

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар Б.Э  нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.Э д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           А.АЛТАНХУЯГ