Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2016/ШЦТ/42

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          Хэргийн индекс:171/2016/0064/Э 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт Э  овогт Ц гийн Г од холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201509000877 дугаартай хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......  оны ....  дугаар сарын ...... -ны өдөр ..... аймагт төрсөн, ....  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... , ....... нарын хамт, ...  аймаг .... сум ....  дугаар баг, ........  тоотод оршин суух хаягтай, Урьд:
-... оны ...  дугаар сарын .... -ний өдөр ......  дүүргийн шүүхийн ..... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял,
-.....  оны ......  дүгээр сарын ...... -ний өдөр .... дүүргийн шүүхийн ..... тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар 3 жил 06 сарын хорих ял шийтгэгдэж 2013 оны 02 дугаар сарын 06-нд тэнсэн суллагдсан,
-.... оны ....  дугаар сарын ...... -ны өдрийн ...... аймаг дахь Сум дундын шүүхийн .....  тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сар 10 хоног хорих ял шийтгэгдэж ........  аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...... оны ..... дүгээр сарын .... -ны өдрийн ..... дугаартай шүүгчийн захирамжаар  эдлээгүй үлдсэн ялаас  2 жилийн хорих ялыг өршөөн хасч оногдуулсан хорих ялыг эдэлсэнд тооцож суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Э овогт Ц гийн Г , /РД:...... /

Шүүгдэгч Ц.Г  нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны шөнийн 01-02 цагийн орчимд архидан согтуурсан үедээ ...... аймгийн ......  сумын .... дүгээр багт иргэн А.Д-ийг  хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г ын өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 27-нд вокзал уруу 2 найзаа гаргаж өгөх гээд очсон. Гэтэл вокзал дээр Х , Д  2 ирсэн. Ирчихээд янз янзын юм яриад өдөөд байсан. Д-ийг  согтуу байна яв гэж зөндөө гуйсан бас Х-ийг  дүүгээ аваад яв гэж зөндөө гуйсан боловч хараад зогсоод байсан. Тэгээд намайг заамдаж аваад боохоор нь би гараараа нүүр уруу нь ганц цохисон. Д  гэррүүгээ гүйгээд явахаар нь би араас нь чулуу шидсэн. Өөр зүйл болоогүй” гэх мэдүүлэг, 

Хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч Ц.Г ын өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шөнийн 01-02 цагийн орчимд найз П, Т нарыг .....  аймаг уруу галт тэргэнд суулгаж өгөхөөр вокзал руу алхаж очсон юм. Ингээд бид гурав ....  байрны баруун талд Э гэх эмэгтэйтэй таараад юм яриад зогсож байтал Д , Х  нар согтуу ирсэн юм. Д  гэх залуу нь над дээр ирээд намайг заамдаж аваад яадаг хулгайч вэ гэхээр нь би зүгээр яв гэж олон удаа гуйсан. Хамт явсан Х  гэх залууд мөн дүүгээ аваад яв гэдэг зүйлийг хэлсэн. Гэтэл Д  нь миний энгэр заамнаас зуураад миний хоолойг хүчтэй боогоод байхаар нь нэг удаа нүүр уруу нь гараараа цохисон юм. Энэ үед Д  нь гараа тавиад гэрлүүгээ зугтаасан юм. Тэгэхээр нь би араас нь газраас чулуу аваад шидчихсэн. Ингээд би түүнийг чулуу оносон оноогүйг мэдэхгүй вокзал уруу яваад өгсөн юм. Ахин би тэр хүмүүс дээр очоогүй. Намайг эзгүйд А  нь Т ыг цагдаад барьж өгсөн байна лээ. Т  бол зодоон цохионд оролцоогүй ээ” гэх мэдүүлэг /хэргийн 44 дүгээр хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч А.Д-ий  өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шөнийн 01-02 цагийн орчимд би Төмөр замын 8 дугаар байрнаас гараад 11 дүгээр байрны хажуу талд явж байтал зүс таних улаан хочтой Г  нь үл таних хүмүүстэй хамт зогсож байсан юм. Би тухайн үед архи хэрэглэсэн байсан. Би тэр хүмүүсийн дэргэдүүр нь явж байтал Г  надад хандан чамайг хэнээс нэг сая төгрөг авсан гэдгийг чинь мэднэ шүү гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би юу гээд хуцаад байгаа юм бэ гэж хэлэхэд ахин надад хандан чи С-ийн О-оос нэг сая төгрөг авсан биз дээ банди минь гэж хэлэхээр нь юу гээд хуцаад байгаа банди вэ гэж хэлсэн юм. Гэтэл намайг ирээд Г  хамар луу цохьсон юм. Ингээд хажуу талаас манай ах Х  ирээд салгаж авсан юм. Энэ үед араас Г  нь чулуу аваад баруун хөмсгөн дээр нэг удаа цохьсон. Тэгээд хөмсөгний дээд талаас цус гарсан юм. Ингээд ухаан алдаад нэг сэрэхэд эмнэлэг дээр байсан” гэх мэдүүлэг /хэргийн 18-20 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А гийн өгсөн: “2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 01-02 цагийн орчим намайг гэртээ амарч байхад хүү Х  гүйж орж ирээд Ц.Г  дүү Д-ийг  зодчихлоо гэж хэлсэн юм. Ингээд би нөхөр М-ийн хамт .....  байрны урд талд яваад очиход манай хүүхдийг цохьсон Ц.Г  зугтаасан байсан. Харин манай хүү Д-ий  хөмсгөн дээрээс нь цус гарсан байдалтай байсан юм. Ингээд би хүүгээсээ юу болсон талаар асуухад намайг Ц.Г  нь зодчихлоо. Ц.Г  нь хэнийг шоронд хийгээд хэдэн төгрөг авсан гэдгийг чинь мэднэ шүү гөлөг өө гэж хэлсэн гэж ярьсан. Манай хүү уурандаа банди минь гээд Ц.Г ыг хэлчихсэн юм билээ. Ингээд л манай хүүг цохисон юм билээ”
... гомдол саналгүй хохирлоо бүрэн хүлээн авсан” гэх мэдүүлэг /хэргийн 21-22, 64 дүгээр хуудас/

Гэрч Ц.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...байрны булангаас А гийн хүү болох Д  согтуу банди нараа янхануудаа гээд гараад ирсэн юм тэгэхээр нь бид нар хамар А-ийн хүүхэд ирж гай болно эндээс холдъё гээд зогсож байсан чинь Д  шууд ирээд /у / Г ыг хальт цохиж аваад зуураад авсан юмаа. Тэгээд ах Х  нь ард нь ирчихсэн байсан тэгээд бид нар салгаад Х-ийг  дүүгээ аваад яв гээд хоёр тийшээ салсан юмаа. Тэгээд би гай болно гээд зам гараад вокзал руу ордог хаалган дээр зогсож байсан чинь хамар А  /А / гарч ирээд миний хүүхдийг зодчихлоо гэсэн чинь Х  нь намайг хамт байсан гэж хэлсэн тэгээд цагдаа дуудаад эрүүлжүүлэгдсэн юмаа” гэх мэдүүлэг хэргийн 10 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1405 тоот дүгнэлт: “...А.Д-ий  биед духны шарх, хамрын цус хуралт, цээжний улайлт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” /хэргийн 37 дугаар хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А гийн 2016 оны 01 дүгээр 06-ны өдөр Цагдаагийн газарт өгсөн тодорхойлолтод: “Б овогтой А  миний бие нь Ц.Г оос хохирлоо бүрэн барагдуулж авсан тул одоо ямар нэгэн санал гомдол байхгүй” /хэргийн 64 дүгээр хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 51-53 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ц.Г  нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны шөнийн 01-02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ......  аймгийн .... сумын .....  дүгээр багт иргэн А.Д-ийг  хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Д  /хэргийн 18-20 дугаар хуудас/ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.А  /хэргийн21-22 дугаар хуудас/ өгсөн мэдүүлэгүүд, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1405 тоот дүгнэлт /хэргийн 37 дугаар хуудас/, хохирол хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 64 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Г од холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй  байна.
  
            Шүүгдэгч Ц.Г од ял шийтгэл оногдуулахдаа учруулсан хохиролд 1,500,000 төгрөг сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд, ял хүндрүүлэх нөхцөлд согтуурсан үедээ, ялтай байх хугацаандаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.12-т заасныг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.

           Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Г  нь  цагдан хоригдоогүй бөгөөд түүнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг нь энэ өдрөөс тооцож, хэрэгт битүүмжилсэн болон хураасан эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв. 
        
         Хохирогч, болон түүний хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар хэрэгт нотлох баримт ирүүлээгүй ба харин шүүгдэгчээс хохиролд тооцон 1,500,000 төгрөг авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж  мэдүүлэг, тодорхойлолт өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв 

           Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Э  овогт Ц гийн Г ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар Ц.Г ыг 1 сар /нэг сар/ баривчлах ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч Ц.Г од оногдуулсан 1 сар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.                  
      
           4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Ц.Г  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Г од урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

               6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   
    
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Г од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  


        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ж.МӨНХТУЯА