Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2016/ШЦТ/43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                                                                  Хэргийн индекс: 171/2016/0061/Э/
 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга би даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа  Н.Төгсбаяр,
            Шүүгдэгч Б.Т , Б.М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овгийн Б ийн Т   Б  овгийн Б ын М  нарт холбогдох эрүүгийн 201509000739 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн  .....  оны .... дугаар сарын ....  ны өдөр ......  аймгийн ...  суманд төрсөн, эрэгтэй ... настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл ... , ..... нарын хамт , ....... аймаг .......  сум ...  дугаар баг ......  тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй,  улсаас авсан гавъяа шагналгүй,  ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Б  овгийн Б ийн Т    /РД ......... /.

Монгол Улсын иргэн .... оны ...... дугаар сарын ....  ны өдөр  .....  аймгийн Баянхонгор суманд төрсөн, эрэгтэй, ...... настай, боловсрол мэргэжилгүй   ам бүл ..... , эцэг эхийн  хамт ....  аймгийн ...... сумын .....  дугаар баг ....  тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,  .....  аймаг дахь Сум дундын шүүхийн ..... оны ....  дугаар сарын .... -ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хорих ял оногдуулж 02 жилийн тэнсэн хянан харгалзах ялаар  шийтгүүлж байсан хэрэг хариуцах чадвартай Б  овгийн Б ын М   РД: ....... /

Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч  Б.Т  Б.М  нар нь бүлэглэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр .....  аймгийн ...  сумын ....  дугаар багийн нутаг дэвсгэр ....  дугаар байрны гадна иргэн Ж.Б-ыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн  зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж догшин авирлан танхайрсан  гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

                                       ТОДОРХОЙЛОХ НЬ: 

-Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд: 
Шүүгдэгч Б.Т  мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”... Би 2015 оны 09 дүгээр сарын 28 ны орой 18-н буудал дээр М  Т бид гурав тамхи татаад зогсож байтал нэг танихгүй залуу ирээд тамхи байна уу гэж асуусан. Тэгэхээр нь нэг ширхэг тамхи авч өгөхөд зөрүүлээд нэг шил пиво өгсөн түүнийг нь уугаад зогсож байхад тэр залуу танилцая намайг Б  гэдэг гэж хэлсэн мөн гэрт архи байгаа манай гэрт очиж архи ууя гэж хэлсэн. Ингээд М  Т  Б  бид хэд ..... -ийн  буудлаас таксинд суугаад .....  зочид буудлын харалдаа буугаад ирэхэд М  Т  хоёр зогсож байсан тэгээд нөгөө Б  яасан бэ гэж асуухад орц руугаа яваад орсон гэж хэлэхээр нь араас орц руу явж ороход байхгүй болохоор нь буцаад доошоо бууж байхад Б  доороос орж ирж байсан тэгэхээр нь та яагаад худлаа хэлээд байгаа юм бэ үнэнээ л хэлнэ биз дээ гэхэд яадаг юм бэ гэж хэлсэн, Тэгэхээр нь орцноос дагуулж гарч байгаад яасан их худлаа хэлдэг юм бэ гэж хэлээд Б ын нүүр рүү гараараа нэг удаа цохиход нүүрээ дараад газар унасан. Тэгэхэд М  хажуугаас орж ирээд нүүр рүү нь 2 удаа өшиглөсөн. Дараа нь би татаж босгож ирээд би нүүр рүү нь мөн 2 удаа өшиглөсөн юм. Тэгэхэд М  одоо болно гэж хэлээд салгасан юм. Тэгээд би цаашаа яваад Т  газарт согтуу унтаж байхаар нь татаж босгоод одоо чи яв гэж хэлээд буцаад М  дээр очиход Б ын өмдны тилээг тайлж аваад тилээгээр нь Б ыг зодож байсан. Тэгээд цагдаа ирэхээр нь би зугатаасан. М  бид хоёр хохирогч Ж.Б аас уучлалт гуйж хохирлыг нь төлсөн өөрийн буруугаа ойлгож байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү  гэх мэдүүлэг /хэргийн 34-36-р тал/ 

Шүүгдэгч Б.М  мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Би 2015 оны 9 дүгээр сарын 28 ны өдөр 18-ын буудал дээр тамхи татаад зогсож байтал нэг танихгүй залуу ирээд тамхи байна уу гэж асуусан тэгэхээр нь Т  нэг тамхи авч өгсний дараа бид хоёрт уу гээд нэг шил пиво өгсөн түүнийг нь уугаад зогсож байхад тэр залуу бүгдээрээ манайд очиж архи ууя манайд хүн байхгүй гэж хэлсэн. Ингээд Т  Т  Б  бид дөрөвлөө .... -ийн буудлаас такси аваад .....  зочид буудлын хажуугийн  .....  байрны гадаа ирээд Т  таксины мөнгө өгсөн байрны гадаа буугаад нөгөө залуу орц руугаа орсон Биднийг буугаад араас нь дагаад явахад нөгөө залуу алга болчихсон байсан. Бид хэд гайхаад буцаад доошоо бууж байтал Б  дороос орж ирсэн тэгэхэд нь Т  яагаад худлаа хэлээд байгаа юм гэхэд худлаа ярьсан ч та нарт ямар хамаа байсан юм гэж хэлсэн. Тэгээд нөгөө залууг Т  дагуулж гарч ирээд байшингийн буланд нүүр рүү нь нэг удаа цохиод унагасан би хажуугаас нь нүүр рүү нь 2 удаа өшиглөсөн түүний дараа Т  татаж босгож ирээд нүүр рүү нь 2 удаа өшиглөөд цааш яваад Б.Т ийг согтуу сууж байхад нь татаж босгосон юм. Тэгээд удаагүй байтал Б.Т  цагдаа ирлээ зугатаарай гэхэд нь зугатаж амжилгүй байж байгаад цагдаад баривчлагдсан. Би ийм хэрэгт холбогдсондоо их гэмшиж байна. Хохирогч Ж.Б аас уучлал гуйж хохирлыг нь нөхөн төлсөн хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг /хэргийн 38-41-р тал/
       
  Хохирогч Ж.Б ын  мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн :       Би 2015 оны 09 дүгээр сарын 28 ны орой 18-ийн таксины зогсоолоос таксинд суух гэсэн мөнгө байхгүй болохоор нь хажууд  3 залуу зогсож байхаар нь очиж уулзаад нэг шил пивоо өгөөд таксиний мөнгө байвал өгөөч гэхэд чи хаана очих юм бэ гэсэн тэгэхээр нь би .....  зочид буудлын харалдаа бууна гэж хэлээд таксинд суугаад явсан юм. Би тэр таксины урд талд нөгөө 3 залуу хойно нь суугаад явсан юм. Би .....  зочид буудлын харалдаа буугаад гэр рүүгээ орж явтал орцонд нөгөө 3 залуугийн нэг нь миний үснээс татаад орцноос гаргаад хоёр нь намайг зодсон халзан толгойтой шар царайтай залуу нь миний нүүр рүү олон удаа өшиглөсөн хэдэн удаа өшиглөсныг санахгүй байна.Би арай гэж салж зугатаагаад 17 дугаар байрны урд байсан “Соната маркийн машин доогуур нуугдаж 30-40 минут болсны дараа орц руугаа ороход нөгөө 2 залуу хүлээгээд зогсож байснаа дахиад орцноос гаргаж халзан толгойтой нь зодож эхэлсэн. Тэгэхэд хажууд байсан залуу нь одоо болно яасан их зоддог юм бэ гэж хэлээд салгасныхаа дараа бараан царайтай залуу нь намайг бүсээ тайл гэж хэлсэн. Намайг бүсээ тайлаад өгөхөд бараан царайтай залуу бүсийг гартаа ороож байгаад намайг цохисон. Тэгэхээр нь миний хувцасыг дээрэмдэх гэж байна гэж бодоод гутлаа тайлаад тавьсан тэгж байтал цагдаа нар ирсэн . Одоо миний биеийн байдал зүгээр М  Т  нарт нарт санал гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг /хэргийн 11-р тал/    

          Гэрч Ш.Б-ын  мөрдөн байцаалтад  өгсөн: 2015 оны 9 дүгээр сарын 28 ны өдөр би харуулын цагдаа ахлагч П.Б-ийн хамт ........  сумын ....  дугаар багийн нутаг дэвсгэрт .....  дугаар дуудлагатай эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн Үүрэг гүйцэтгэж байхад шөнө 01 цагийн үед ....... -оос ..... дугаар байрны гадаа нэг хүнийг хоёр хүн чирээд байна гэсэн дуудлагын дагуу очиход .....  байрны зүүн буланд 2 залуу нэг залууг зодож байсан бөгөөд бид хоёрыг очиход нэг залуу нь зугатаасан бөгөөд нэг нь үлдсэн Үлдсэн залууг нь М  гэх  бөгөөд түүний биед үзлэг хийхэд хохирогч Б ын тилээг аваад бүсэлсэн байсныг хүлээн авч Б ад хүлээлгэн өгсөн.Ингээд Б ыг эмнэлэг рүү явуулж М ийг эрүүлжүүлсэн  гэх мэдүүлэг /хэргийн 14-р тал/ 

Гэрч Б.Т ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2015 оны 9 дүгээр сарын 28 ны орой 21 цагийн үед бид хэд уулзаад нэг шил 0,33 грамм  архи авч хувааж уусан М  бид хоёр 18-ийн буудал орж Т тай уулзаад бид гурав nice бааранд ороод нэг шил 0,75 граммын “сархад нэртэй архи авч уусан. Тэгээд би согтсон байсан нэг мэдэхэд “....... худалдааны төвийн хажуу талын байрны орцонд ганцаараа сууж байсан бөгөөд ухаан ороод гэртээ харьсан гэх мэдүүлэг /хэргийн 15-р тал/ 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 02 ны өдрийн 1188 дугаартай дүгнэлтэд:… Ж.Б ын  биед хамар яс хугарсан зовхинд хаван цус хуралт уруул язарсан шарх , хамрын хянга нуруунд хаван эрүүнд зулгаралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулах хөнгөн  зэргийн гэмтэл болно. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хэргийн 18-р тал/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 48-р тал/  Б.Т  ял шийтгэлгүй, хэргийн 49-р тал Б.М  .... оны .....  дугаар сарын ..  ны өдрийн ....  аймаг Сум дундын шүүхийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулан тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан болно гэжээ. 
  
Шүүгдэгч    Б.Т  Б.М  нар нь бүлэглэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ........  аймгийн …..  сумын ...  дугаар багийн нутаг дэвсгэр ....  дугаар байрны гадна иргэн Ж.Б ыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн  зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж догшин авирлан танхайрсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Т  Б.М  нарын  мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ж.Б ын  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Ш.Б  Б.Т  нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг Шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 02 ны өдрийн 1188 дугаартай дүгнэлт  /хэргийн 14,15,18 дугаар талуудад авагдсанаар  нотлогдож байх бөгөөд  Дархан Уул аймгийн прокурорын газраас бичиж ирүүлсэн яллах дүгнэлтийн   зүйлчлэл  тохирсон байна. 

 Иймд  шүүгдэгч  Б.Т  Б.М  нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлан танхайрч бусдын бие мах бодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй байна. 

 Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар шүүгдэгч Б.Т  Б.М  нарыг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх 
  Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар анх удаагаа гэмт хэрэг үйлдэж хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 
Шүүгдэгч Б.Т  Б.М   нар нь хохирогчид хохирлыг нөхөн төлж гэм буруугаа ойлгон гэмшиж байх тул  оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв. 

            Шүүгдэгч Б.Т  Б.М  нар  нь хохирлыг нөхөн төлсөн байх тул  шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах  төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Т  Б.М   нар нь  цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

                                           ТОГТООХ НЬ: 
    
1.Шүүгдэгч Б.Т  Б.М  нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлаж бүлэглэн танхайрч бусдын бие мах бодид хөнгөн  гэмтэл санаатай  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Т  Б.М  нарыг тус бүр 03 жил 02 сарын хугацаагаар  хорих ялаар  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Т  Б.М  нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

             4.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Б.Т  Б.М  нарт оногдуулсан 03 жил 02 сарын  хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж Б.Т  Б.М  нарт оногдуулсан  3 жил 02 сарын хорих ялыг тус бүр  02 жилийн  хугацаагаар хянан харгалзсугай. 

 5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Т  Б.М  нарын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Дархан Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

 6 Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Т  Б.М   нар нь тэнсэж хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн газрын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг сануулсугай..  
 
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч Б.Т  Б.М  нар нь  цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай 

 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Т  Б.М  нарт өмнө авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 9 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан Уул Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Т  Б.М   нарт авсан бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       
                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.БАТТУЛГА