Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 187

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2012/0167/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цагаандарь,

хохирогч Р.Б ,

гэрч С.Г , Н.Х , Ш.С ,

шүүгдэгч М.С  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Х овогт М.С т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000212 дугаартай хэргийг 2012 оны 9 дүгээр сарын 17ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

     Монгол Улсын иргэн, Х овогт М.С  /О.../, 19.. оны . дугаар сарын ..-нд, Увс аймагт төрсөн, эрэгтэй, 57 настай, боловсрогүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Дархан сумын . дугаар баг ... тоотод оршин суух, урьд 1981 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн 109-Б-д зааснаар 6 жилийн хорих ял, 1981 онд Эрүүгийн хуулийн 153-А-д зааснаар 7 жил 4 сар 4 хоног хорих ялаар шийтгүүлж 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хорих ял эдлэх хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан.      

 

Шүүгдэгч М.С  нь Дархан-Уул аймаг Хонгор сумын 2 дугаар баг Мухарын гол гэх газраас 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2011 оны 08 дугаар сарын 09-ний өдрүүдэд иргэн Р.Б гийн 95 тооны малыг хулгайлж 6.760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Дарханаас 42-р точикт Г ийнд өөрийнхөө мал болох хонь, ямааг аваачиж тавьсан. 5-6 цагийн орчимд Г ийнд очсон. Би замдаа явж байтал замд морьтой залуу ирээд надаас тамхи асуусан. Мал тууж явах замдаа би Шийрийн бригадад айлаар ороогүй юм. Тэгээд Г ийнд очиход Г  өөрөө байгаагүй, намайг очсоны дараа түлшний мод ачаад ирж байсан. Тэднийд байж байхад С  гэж хүн ирсэн. Бид хоёулаа гэрт нь сууж байхад Г  ирсэн юм. Тэгээд удалгүй С  яваад өгсөн. Миний авч явсан малаас 30 гаруй нь ямаа байсан. Миний мал бүгд цэнхэр будагтай байсан бөгөөд Г ийн туслах малчин Х  гэж хүн тоолж хүлээж авсан юм. Тэр оройноо хоол унд идээд, жаахан архи уугаад байж байгаад С гийнд хонохоор Г , Х  нараар хүргүүлсэн. Өглөө 10 цагийн үед миний уусан архи гараагүй, би согтуу байсан. Гэтэл хүмүүс ирээд мал ялгаад авч байсан. Г  урьд өгсөн мэдүүлэгтээ 08 сарын 20-ны үед намайг ирсэн гэж мэдүүлсэн байсан. Би 08 сарын 08-нд очоод маргааш нь буцаад явсан. Ийм л юм болсон. Р.Б  малаа Шарын голоос алдсан гээд байгаа. Хавтаст хэрэгт гэрчээр асуугдсан А  мэдүүлэг өгөхдөө замд хүн таарсан, будагтай мал туугаад явж байсан гэдэг. Шагдарсүрэнгийн мэдүүлэгт манай дүү будагтай мал хүн туугаад явж байсан гэж хэлсэн гэж мэдүүлэг өгсөн байдаг. Манай дүү гэдэг нь А  юм. Надад хулгай хийсэн зүйл байхгүй. Би энэ хэрэгт 2011 оны 08 сараас одоог хүртэл шалгагдаж байна” гэв.   

 

Хохирогч  Р.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр малаа бэлчээрч гаргаад явуулсан. Гэтэл тэр өдөр 95 тооны мал алдсан байсан, тэгээд хайгаад олоогүй. Маргааш нь Шагдарсүрэн гэж хүнтэй уулзахад манай дүү нэг хүн хэсэг мал туугаад Г ийнх руу явж байсныг харсан байна гэж хэлсэн. Маргааш нь малын мөрөөр хайж яваад С  гэж айлын хотноос 67 тооны малаа ялгаж авсан. Би малаа алдсан нь үнэн. Гэхдээ хотноос аваагүй юм чинь гээд хаячихсан байсан. Одоо үлдсэн малаа нэхэхгүй. Гомдол санал байхгүй” гэв.   

 

     Шүүгдэгч М.С  нь Дархан-Уул аймаг Хонгор сумын 2 дугаар баг Мухарын гол гэх газраас 2011 оны 8 дугаар сарын 08-наас 2011 оны 08 дугаар сарын 08-09-ний өдөр иргэн Р.Б гийн 95 тооны малыг хулгайлж 6.760.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

     Хохирогч Р.Б гийн ... 2011 оны 8 дугаар сарын 08-09-ний үед бэлчээрээс 95 тооны бог малаа хулгайд алдсан. Тэр өдөр өглөө 09 цагийн орчим малаа хотноосоо гаргаж бэлчээрлүүлчихээд араас нь 1 цаг 30 минут орчимын дараагаар очтол манай мал нилээн холдчихсон 2-3 км зайтай газар мод руу орчихсон байсан. Тэгэхээр нь модноос малаа гаргаж ирээд малаа дагаж хариулж явсаар буцаад оройхон хотондоо ирээд малаа бүртгэж үзэхэд 95 тооны бог мал дутсан байсан. Тэгэхээр нь модон дотор үлдчихсэн байж магадгүй гэж бодоод ах дүү нарынхаа хамтаар тал тал тийшээгээ эрж хайсан. Ингэж явах үед манай хүргэн дүү нар болох Мекембай, Жолдбай нар морьтой явж байгаад Мухарын голоос ертөнцийн зүгээр баруун тийшээгээ байдаг зурамтай гэх эзгүй хээр газар манай алга болсон малын мөрийг олж авсан байсан.  Уг мөр шинэ мөр байна. Мөн бог малын мөрийг дагаж Зурамтайгаас хар бэлчир гэдэг газар руу буюу Увс аймгийн Тэс сумын С  гэх айлын зуслан руу чиглүүлсэн байна гэхээр нь бид нар орой нь С гийн гадна очиж алсаас харж отолт хийж хоносон. Өглөө нь С гийнх малаа бэлчээрт гаргах үед ирээд үзэхэд манай мал тэдний хонинд байж байсан. Гэтэл гэрээс хазгар доголон эрэгтэй 50 орчим насны хүн гарч ирээд над руу хадаастай мод бариад та нар яах гэж мал туугаад байгаа юм бэ гээд дайраад байсан. Тэгээд бид нар 95 тооны мал алдсанаас С гийнхээс 67 тооны бог малаа олж авсан. Харин 28 бог мал дутсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 26-27 дугаар хуудас/,

     Хүн таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлд гэрч Ц.А  нь “6 дугаартай хүн тэр үед буюу 2011 оны 8 дугаар сарын эхээр Хонгор сумын 2-р баг 42-р точик гэх газар зусч байсан С  гэдэг айлын хотны орчим 100-д тооны бог мал туугаад уул өөд явсан хүн мөн байна. Би энэ хүнийг царай төрхөөр нь хараад шууд таньж байна” гэсэн тэмдэглэл болон таньж олуулах ажиллагааны үед авсан гэрэл зураг, /хэргийн 21-23 дугаар хуудас/

     гэрч К.М.ийн “... Тамир гэдэг айлд очсон. Энэ айлд 12-13 насны хоёр жаахан хүүхэд байсан. Тэр хоёр хүүхдээс танай энэ хавиар мал туусан болоод эзэнгүй мал харагдсан уу гэж асуухад бид хоёрыг өдөр мал хариулж явахад С гийнхэн хэсэг хонь, ямааг өөрсдийнхөө малтай нийлүүлээд тууж байсан гэж ярьсан. ... Тэгээд бид нар Шагдарсүрэн гэх хүнтэй уулзаж ярилцах үед Шагдарсүрэн гуай өнөөдөр С гийнхэн хэсэг хонь ямааг өөрийнхөө малтай нийлүүлж байсан талаар манай дүү харсан байна лээ гэж хэлсэн. С гийнхэн рэгж мал нийлүүлж байхыг Шагдарсүрэн гуайн дүү Улаанаа гэдэг залуу харсан гэж байсан. ... Тэгээд өглөө нь дурандаад байж байтал нэг жаахан охин С гийн хонийг хариулаад гарч ирсэн. Энэ үед тэр охины хариулж явсан хонин дундаас хэсэг ямаа ялгараад байсан. Гэтэл тэр охин буцааж нийлүүлээд байсан. ... С гийнхээс 67 тооны бог мал олж авсанаас 17 нас гүйцсэн эм хонь, 50 тооны нас гүйцсэн эм ямаагаа олж авсан. ... Энэ бол яах аргагүй хүний үйлдэл. Түүнээс мал адгуус тэр тусмаа бог мал хэзээ ч тэгж явах боломж байхгүй. ... Бог мал яахаараа тэр холоос С гийнх хүртэл явдаг юм бэ энэ бол яах аргагүй хулгайн үйлдэл гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 28, 29 дүгээр хуудас/

     гэрч Ц.А.ийн “... 2011 оны 8 дугаар сарын эхээр яг хэдийд гэдгийг санахгүй байна. Нэг өдөр би ганцаараа адуугаа хайгаад явж байтал С  гэх Увс аймгийн Тэс сумын харъяат ойролцоо бараан зүсний морь, мөн бараан өнгийн куртик өмссөн 50 орчим насны эрэгтэй хүн хонь, ямаа нийлсэн 100-аад тооны бог мал туугаад С гийн өвөлжөөг чиглээд явж байхад таарч уулзсан. Тухайн үед би тэр хүнээс тамхи асуухаар уулзсан юм. Би тэр ахаас тамхи асуухад тамхи байхгүй гэж хэлээд өөр юм дуугарахгүй болохоор нь би С гийн хажуугийн хамаатных нь айлын гадна очиж мориноос буухад тэр айлд 50 орчим насны нэг ах мөн жаахан хүүхдийн хамт өөр бас 20 гаран насны эгч нар байсан. Тэгээд би тэр айлд цай ууж байхдаа нөгөө бог мал тууж явсан хүний талаар асууж энэ хүн хаанаас яваа талаар асуухад тэр айлын хүмүүс өө айл нүүж яваа юм аа гэж хэлээд өөр юм хэлээгүй. ... Зуйвандуу туранхай хар бараандуу царайтай 50 орчим насны цоохордуу юм уу гэмээр нүүртэй бага зэрэг сахалтай ах байсан. Биеэр жижигхэн биетэй ах  байсан. Ер нь бол хонь ямаа нийлсэн бог мал байсан. ... Би тэр хонь, ям аа туусан хүнтэй таарсны маргааш нь байх манайд Мухарын гол гэдэг газраас 95 тооны бог мал алдсан гээд хэсэг казак хүмүүс ирж манай ах Шагдарсүрэнтэй уулзсан. Би тэр үед урд өдөр нь хонь, ямаа туугаад явж байсан хүний талаар хэлж өгсөн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/

     гэрч Ш.Ш.ийн “2011 оны 8 дугаар сарын эхний үед байсан болов уу гэж санаж байна. Манайхыг Хонгор сумын 2-р баг 42 точикийн хойд талд Хужир тохойн өвөр гэх газар зусч байхад манай дүүгийн хүүхэд А  нэг өдөр С гийнхэн 100 тооны хонь ямаа туугаад явж байна. Их сэжигтэй байна. Халуун зунаар уулын амруу өвөлжөөрүүгээ туугаад байх юм гэж ярьж байсан. Гэтэл орой нь Мухарын голоос Б  гэдэг казак залуу өөр бас хоёр, гурван хүний хамт мотоциклоор ирээд бид Мухарын голоос хонь, ямаагаа алдчихлаа 100-аад тооны бог мал алдчихсанлаа гэж ярихаар нь би дүүгийнхээ ярьсаныг хэлээд та нар С гийнд очиж үз гэж хэлсэн. ... Маргааш нь С гийн хотноос алдсан малаа олж аваад буцлаа гэж сонсогдож байсан. ... Бог малыг хашаа хороонд хашаад л хэцүү байдаг. Тэгэхээр юу гэж өөрсдөө гүйж ирэх вэ. Хэрвээ өөрсдөө гүйлээ гэхэд талаар нэг тардаг юм байгаа биз дээ. Хүн тууж байж л Мухараас 42-р точик хүртэл явна. Заавал хүн тууж байж ирнэ. Өөр боломж байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/

            гэрч С.Г ийн “... 2011 оны 8 дугаар сарын 20-ны үед байсан байх. Манай нагац ах С  манайд Дарханаас өөрийнхөө 50-аад тооны бог мал тууж очсон. Тэгээд өвөл 11-р сард буцааж малаа авсан ...” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 73 дугаар хуудас/

                        гэрч М.С ын “... Би С той 2011 онд яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Хонгор сумын Баядын овооны наадам дээр С той таарч байсан. Овооны наадам 5 дугаар сарын үед болдог юм. Түүнээс хойш дахиж С той таараагүй. Гэтэл саяхан буюу 2012 оны 8 дугаар сарын үед яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Нэг өдөр С  утсаар яриад би Прокурор дээр дуудагдаад байна. Ноднин С  гэдэг айлын хажууд С  гэдэг айл байсан. Намайг С гийн Г ийнд мал тууж очиход С  гэдэг хүн байсан гэж хэлсэн. Цагдаагаас хүн асуувал намайг Г ийнд байхад С  мал тууж очсон гээд хэлээд өг. Чи Дарханд хүрээд ир гэж ярьсан. Тэгэхээр нь би С т очиж чадахгүй гэж хэлсэн. ... С  бид хоёр Г ийнд таарч уулзаж байгаагүй. ... С  худал ярьж байна. Би С ыг мал туугаад Г ийнд ирж байсныг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг, /хэргийн 145, 146 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

             

     Шүүгдэгч М.С  нь “би 2011 оны 8 дугаар сард өөрийн малаа тууж явсан” гэж мэдүүлж байх боловч гэрч нарын өгсөн мэдүүлгийг харьцуулан шинжилж судлаад:

     М.С  нь 2011 оны 8 дугаар сарын эхээр 100-аад тооны бог мал тууж явсан нь гэрч Ц.А  мэдүүлдэг бөгөөд энэ нь 8 дугаар сарын 8-9 өдөр болох нь хохирогч Р.Б гийн Ц.А гийн ах Ш.Шагдарсүрэнгийн гэрт очиж алдсан малаа сурагласан цаг хугацаатай тохирч байна.

     Мөн гэрч Ц.А гаар уг малыг тууж явсан хүнийг таньж олуулах ажиллагаа хийлгэхэд 2011 оны 8 дугаар сарын эхээр 100-аад тооны бог мал тууж явсан хүн мөн байна гэж шууд таньж тэмдэглүүлсэн байх тул уг хүн нь М.С  байсан болох нь тогтоогдожээ.

            Гэрч С.Г оос “2011 оны 8 дугаар сарын 20-ны үед байсан байх. Манай нагац ах С  манайд Дарханаас өөрийнхөө 50-аад тооны бог мал тууж очсон” гэж мэдүүлсэн нь М.С оос  2011 оны 8 дугаар сарын 08-ны өдөр өөрийн малыг тууж С.Г ийнд очсон гэсэн мэдүүлэгтэй цаг хугацааны хувьд зөрүүтэй байна.

            Иймд М.С ыг 2011 оны 8 дугаар сарын 8-ны өдөр өөрийн малаа тууж явсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ. 

 

     Иймд шүүгдэгч Х овогт М.С ыг бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

     Шүүгдэгч М.С  нь хамгийн сүүлд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан байна.

 

     Үүнээс үзвэл тэрээр Эрүүгийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялтай байх хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.   

 

     Хохирогч Р.Б  нь 95 тооны бог мал алдсанаас 67 тооны бог малаа авсан, үлдсэн 28 тооны бог малаа нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэж байх тул  энэ тогтоолоор шүүгдэгч М.С оос гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

     Харин Р.Б  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах зүйтэй байна.

 

     Шүүгдэгч М.С  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

 

     Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

     1. Х овогт М.С ыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Х овогт М.С ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар М.С т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар М.С ын энэ хэрэгт цагдан хоригдсон 17 /арван долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

     5. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зїйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар М.С  нь энэ тогтоолоор бусдад тєлєх тєлбєргїй, хэрэгт эд мєрийн баримтаар хураагдсан зїйлгїй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т  зааснаар хохирогч Р.Б  нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх болохыг дурьдсугай.

 

     7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч М.С т оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тогтоосугай.

 

     8. Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 61 дїгээр зїйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан М.С т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хїлээвэл цагдаагийн байгууллагын саналыг їндэслэн хорих ялыг биечлэн эдлїїлэхийг М.С т мэдэгдсїгэй.

 

     9. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зїйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хїчин тєгєлдєр болтол М.С т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг єєрчилж, бусдын батлан даалтад єгєх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

     10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

     11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.С т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                           

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.АЛТАНХУЯГ