| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 171/2015/0219/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0188 |
| Огноо | 2015-07-30 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0188
2015.07.30
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Õýðãèéí инäåêñ: 171/2015/0219/Э/
Дархан-Уул аймаг дахь Ñóì äóíäûí эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ýð¿¿ãèéí õýðãèéí ø¿¿õ õóðàëäààíûã ø¿¿ã÷ Г.Гэрэлт-Од äàðãàëæ,
Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ***эд холбогдох эрүүгийн 201509000449 тоот хэргийг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 24-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух, УБТЗ-ын ажилчин, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ***/
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь согтуугаар 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 01 цагийн орчимд Дархан уул аймгийн Хонгор сум, Салхит 3-р багийн 2-р байрны ард автомашины зам дээр ***тэй маргалдаж эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч *** хэрэг бүртгэлийн шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2015 оны 06 дугаар сарын 15-ны найзуудтайгаа гол явна гэж тохирсон байсан. Учир нь манай найз ***гийн төрсөн өдөр болж байсан. Тэгээд орой 19 цагийн үед гол гарахаар өөрийнхөө машинтай эхнэр ***, дүү ***, ***, ***, найз *** нарын хамт гэрийнхээ ойролцоо Салхитын төмөр замын гарам гараад гол дээр очсон гол явахаас өмнө замаараа найз ***, *** хоёртой уулзаж Салхитын Ган зам дэлгүүрээс хоёр шил архи, том савтай хоёр ширхэг пиво аваад тэр хоёрыг араас хүрээд ирээрэй гэж хэлээд үлдээгээд явсан. *** эхнэр хүүхэдтэйгээ таньдаг хүнээрээ хүргүүлэн ирсэн. Тэгээд бид гол дээр хоол хийж идээд авч ирсэн архи пивоо эхнэрүүдтэйгээ хувааж уусан. Бид нар голын эрэг дээр хөзөр тоглоод нэлээд сууж байгаад шөнийн 01 цагийн үед байхаа гэр рүүгээ явцгаахаар болоод миний машинд бүгд суугаад би дүү ***аараа машинаа бариулаад Салхитын төв рүү орцгоосон. Төвд ирээд ***ийг эхнэр хүүхэдтэй нь 5-р байранд гэрт нь хүргэж өгөх гээд Ган зам дэлгүүрийн хашааны хажуугаар явж байтал ***, *** хоёр урдаас гарч ирсэн. Тэр хоёр миний машиныг таньчихаад зам хөндөлсөөд явуулахгүй байхаар нь би ахын дүү нар яасан гэхэд надаас тамхи байна уу гэж асуусан би байхгүй гэж хэлээд цаашаа явж ***ийг буулгачхаад буцаад хороолол руу *** гэрт нь хүргэж өгөх гээд явж байтал ***, *** хоёр 11-р байрны ард зам дээр явж байсан бид нар хажуугаар нь өнгөрөхөд тэр хоёр дайрчих ваа гээд байсан. Тэгэхээр нь би ***ыг машинаа зогсоо гээд машинаас бууж та нар яагаад биднийг зүгээр явуулахгүй байгаа юм бэ нутгархаад байгаа юм уу гээд ***тай маргалдсан. Тэгтэл *** миний нүүр рүү цохисон. Тэгэхээр нь би эргэж хараад газраас чулуу авахад тэр хоёр руу айлгах гээд шидэхэд ***гийн толгойг нь оночихсон. Тэгэхэд манай эхнэр хажуугаас орж ирээд намайг түлхээд машинд суулгасан. Тэгээд бид нар тэндээс хөдлөөд *** гэрт нь хүргэж өгчихөөд гэртээ ирсэн. Манай эхнэр ***, дүү ***, Ганбаа гурав миний машинтай эргээд ***, *** рүү явсан. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хохирогч *** хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2015 оны 06 дугаар сарын 15-ны шөнө 00 цагийн үед *** бид хоёр хамт гэр рүүгээ явж байтал *** дэлгүүрийн хашааны буланд нэг жижиг машин бидний хажууд зогсоод хөдөлсөн. Тэгээд бид хоёр цааш явж байтал 11-р байрны ард нөгөө машин араас ирж хажууд зогсоод дотроос нь *** гэх залуу согтуу бууж ирээд та хоёр юу юм бэ, замаас зайл та хоёр намайг зүгээр явуулаарай гэж дайрсан. Тэгтэл машинаас ***ийн эхнэр ***, нэг найзтайгаа гарч ирээд нөхрөө салгасан. Хамт бууж ирсэн найз нь намайг дуудаад машины хажууд маргалдаж байсан ***, *** хоёроос холдуулсан. Би тэр найзтай нь машинаас 7-8 метр зайтай уулзаад зогссон. *** *** руу дайраад салахгүй байхаар нь би *** ахаа болио гээд дөхөөд очиход урдаас чулуу аваад шидэж миний толгойг хагалсан. Би чулуугаар цохиулаад зам дээр толгойгоо бариад сөхрөөд суухад *** хүрч ирээд намайг түшээд босгосон. Тэгэхэд *** надруу дайраад байхаар нь эхнэр нь машиндаа суулгаж аваад буцаад явсан. Тэгээд 4-5 минутын дараа эхнэр *** нь дүү, найз хоёроо дагуулаад машинтайгаа ирсэн. ***ийг ирэхэд *** гэр рүүгээ явлаа гээд салаад явсан. *** намайг аваад Дархан руу ирж эмнэлэгт үзүүлсэн. Бид нар хоорондоо эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 567 дугаартай ***гийн биед толгойн хуйх язарсан, эгэмний дээд талд, хуруу, өвдөгөнд зулгаралтын гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт,
Гэрч Ц.***гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2015 оны 06 дугаар сарын15-ны өдөр 19 цагийн үед *** “танайд очиж байна гол явъя гараад ир” гэхээр нь би эхнэр хүүхдүүдээ аваад ***ийн машинтай ***, ***, ***, ***, нарын хамт гол дээр очсон. Араас *** эхнэр хүүхэдтэйгээ нэг машинаар хүргүүлж ирсэн. Тэгээд бид нар хорхог хийж идээд хөзөр тоглонгоо 2 шил архи, 2 сав нийслэл пиво хувааж уусан 01 цагийн үед гол дээрээс харихаар болж ***ийн машинд чихэж суугаад Салхитын төв рүү орж ирсэн. Төвд ирээд ***ийг буулгаж өгөх гээд явж байтал *** дэлгүүрийн хашааны буланд ***, *** 2-той таарсан. Тэр хоёртой зөрөхөд нэг нь машины хаалгыг нь зөөлөн цохихоор нь *** яасан бэ гэсэн чинь тамхи байна уу гэж байсан. *** тамхигүй гэж хэлчихээд цаашаа явж ***ийг гэрийнх нь гадаа буулгаж өгчихөөд буцаад манай гэр бүлийг хүргэж өгөхөөр явж байтал 11-р байрны ард ***, *** хоёр машины зам дээр явж байсан. Хажуугаар нь өнгөрөх гэтэл нэг нь дайрчихваа гэхээр нь *** машинаа зогсоож байгаад бууж тэр хоёртой маргалдсан. Араас нь эхнэр нь дүү ***тайгаа бууж очсон. Тэд нар маргалдаж байгаад *** ***ийг нүүр рүү цохих шиг болсон. Тэгэхээр нь би машины араас суудлыг нь даваад буугаад ирэх үед *** газраас чулуу аваад *** рүү шидтэл толгойг нь оноод хагалчихсан. Энэ үед *** зам гараад гүйгээд явахад нь *** араас нь хөөсөн. Тэр хоёрын араас эхнэр нь 2 дүүтэйгээ хамт явсан. Би *** дээр яаж байна гээд юм яриад байхад нөгөө хэд буцаж ирээд намайг машиндаа суу гээд *** *** дээр очиж уулзчихаад машинд ирж суугаад бид нарыг гэрт хүргэж өгөөд буцаад явсан гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.***ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ... 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нөхөр бид 2 найзуудтайгаа гол гарахаар ярилцсан байсан. Нөхөртэйгээ гэр рүүгээ очиж дүү ***, *** нарыгаа аваад гэр хороололд байдаг найз ***д очиж түүнийг эхнэр хүүхдүүдтэй нь аваад гол дээр очсон. Бид нар гол дээр хоол хийж идээд 2 шил архи, 2 том пиво хувааж уугаад 01 цагийн үед эргээд Салхитын төв рүү орсон. Төвд ирээд ***ийг хүргэж өгөх гээд явж байтал *** хашааны буланд ***, *** хоёртой таарсан. Тэр хоёр манай машины хажуугаар өнгөрөхдөө машин руу цохисон. Манай нөхөр зогсоод яасан бэ ахын дүү нар гэхэд нэг нь тамхи байна уу гэхээр нь байхгүй гээд цаашаа яваад 5-р байрны гадаа ***ийг буулгачихаад буцаад гэр хороолол руу *** эхнэр хүүхдүүдтэй нь гэрт нь хүргэж өгөхөөр явж 11-р байрны ард зам дээр ***, *** хоёр явж байсан. Манай нөхөр машиныхаа хурдыг хасаад хажуугаар нь удаан өнгөрөхөд тэр хоёр хөөе дайрчих ваа гэсэн тэгэхээр нь манай нөхөр машинаа зогсоож буугаад та хоёр юу гээд байгаа юм бэ зүгээр явуулахгүй гээд урдаас очсон. *** манай нөхрийн нүүр рүү нь цохисон. Тэгэхээр нь манай нөхөр эргэж хараад газраас чулуу аваад тэр хоёр руу шидтэл ***гийн толгойг оноод толгойноос нь цус гарсан. Тэгэхээр нь би нөхрийгөө загнаж машиндаа суулгачхаад *** дээр очиж миний дүү яаж байна, эндээ байж байгаараа эгч нь эд нарыг гэрт хүргэж өгчихөөд эргээд ирье гэж хэлээд үлдээчихээд хороолол орж *** гэрт нь буулгаад, цаашаа гэртээ очиж нөхөр, дүү *** хоёрыг буулгачхаад дүү ***, *** нартай хамт эргээд *** дээр ирж дэлгүүр рүүгээ оруулан толгойг нь угааж өгөхөд *** аниа би ингээд харьчихяа гээд байсан. Тэгэхээр нь би үгүй ээ гээд ***ийг машиндаа суулгаад хоёр дүүтэйгээ хамт Дархан авч явж түүнийг эмнэлэгт үзүүлж толгойд нь 1 оёдол тавиулсан.
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн : ... 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн үед намайг Салхитын 6-р байрны урд талын сагсны шийдэн дээр тоглож байхад манай найз *** ирсэн. *** бид 2 тэнд байсан хүүхдүүдтэй хэсэг сагс тоглож байтал *** намайг хамт гол орж усанд оръё гэхээр нь би хамт гол явсан. Төвд ирээд ***г дэлгүүр рүү явуулж 1 том савтай пиво авч хувааж уусан. Тэгээд 00 цаг өнгөрч байхад тарсан. *** бид хоёр нэг зүгт явах байсан учраас хамт хороолол руу явсан. Бид хоёр Соёлын төвийн ардаас доошоо уруудаж 1-р байрны урдуур гараад *** дэлгүүрийн хашааны хажуугаар явж байтал урдаас нэг машин гараад ирсэн. Дөхөөд ирэхээр нь харахад ***ийн машин байсан. Бид хоёр хажуугаар нь зөрөөд өнгөрөхөд тэд нар бас зогс гээд өнгөрсөн. Тэгээд бид хоёр цаашаа машин замаар алхаад явж байтал нөгөө машин араас ирж хажууд зогсоод дотороос нь Түвшинтөгс согтуу бууж ирээд та хоёр замаас зайл, нутаграхаад байгаарай энэ тэр гээд дайраад байсан. Тэгэхээр нь би Түвшинтөгсийг гараараа мөр хэсэг рүү нь түлхтэл *** эргэж хараад чулуу аваад бид хоёр руу дайрахаар нь би зам хөндлөн гараад зугтаачихсан. Би зугтаад Төмөр замын вагон үзэгчийн байрны хажууд очиж тэд нарыг харж байгаад явахаар нь буцаад ирсэн чинь ***гийн толгой хагалчихсан байсан. Тэгээд удалгүй ***ийн эхнэр хамт явж байсан 2 дүүтэйгээ ирээд ***г дэлгүүр рүүгээ оруулж толгойг нь угааж өгөөд Дархан руу авч явж эмнэлэгт үзүүлнэ гээд аваад явсан. Би тэд нараас дэлгүүрийнх нь урдаас салаад гэртээ ирсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн15-р тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 01 цагийн орчимд Хонгор сум, Салхит 3-р багийн 2-р байрны ард хувийн таарамжгүй харилцааны улмаас ***тэй маргалдаж улмаар чулуугаар толгойн тус газар нь цохиж түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцлоо.
Шүүгдэгч ***ийн үйлдсэн хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангаж байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв прокурорын сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол хуульд нийцэж байна.
Хохирогч *** нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн тухайгаа мэдүүлж байна.
Иймд шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай боловч хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч *** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг баримтлан ***өд холбогдох эрүүгийн 201509000449 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, Ýð¿¿ãèéí õóóëèéí ерөнхий ангийн 71 äүгээр ç¿éëèéí 71.1-т зааснаар ***ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.
4. Шүүгдэгчид авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэр арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД