Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2016/ШЦТ/44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                                                                             Хэргийн индекс: /171/2016/0036/Э/

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж, 
   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг , 
  Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
   Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,
   Хохирогч Н.Д  түүний өмгөөлөгч Б.Лхагвацэрэн, 
   Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О,
   Шүүгдэгч Д.С  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
 
    Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Д-ийн С ад  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000606 тоот эрүүгийн хэргийг  2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
   Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ... -ний өдөр ...........аймаг ....  суманд төрсөн, ...  настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй,  ам бүл .. , ......-ийн  хамт ....... аймгийн .......  сум, ...  тоотод  оршин суух, хаягтай одоо ......  тоотод оршин суух  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Х  овогт Д-ийн С . /РД: ...... /,

     Үйлдсэн хэргийн талаар: 
     Шүүгдэгч Д.С  нь 2015 оны 08 дугаар сарын 18 ны орой 18 цагийн орчим ..  улсын дугаартай NIJЕT маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын хөдөлгөөний авулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас ....  аймгийн .......  сумын ..... дүгээр багийн нутаг дэвсгэр “.......  гэх газарт зам тээврийн осол гаргаж иргэн Д.Ц-ын амь насыг хохироож тээврийн хэрэгслийн хөдөлгөөны аюулгүй байдлын журам зөрчсөн  гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

      Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
      Шүүгдэгч Д.С ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би  2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр .... аймгаас .....  аймагт ирж хоол идчихээд Ц  найз би унтмаар байна чи машин барьчих гэхээр нь би .....  улсын дугаартай NIJЕT маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод ... сумын .......  гэх газар явж байхад машин гэнэт бөгсөө баруун тийш шидсэн тэгээд нэг мэдсэн машин онхолдоод найз маань замын хажуу руу шидэгдсэн юм. Тэгээд би замын машинаас тусламж гуйсан боловч зогсоогүй тэгж байхад нэг машин зогсож ухарч ирээд зогсож бид хоёрыг ........ сумын эмнэлэгт хүрүүлсэн боловч найз маань нас барчихсан би багцаагаар 90 км цагийн хурдтай явж байсан жолооны курс төгсөөд 4 сар болж байгаа юм гэх мэдүүлэг  \ хэргийн 62-63, 82 дугаар хуудас\ 

      Хохирогч Г.Д ын  шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн: Миний хүү Ц  нь ..... оны .. дүгээр сарын .. ны өдөр ... аймгийн ... суманд том хүү болж мэндэлсэн .......  сургуулийг .....  онд төгсөж тэр оны намар ........ ангид орж 2015 оны хавар төгсөж дээд боловсролтой болсон. Тэгээд 2015 оны 7 дугаар сарын эхээр ажилд орсон ба ......  аймагт ажлаа хийчихээд буцаж явахдаа Зам тээврийн осолд орж нас барсан . Би Зам тээврийн осол гаргасан С  гэж залууд гомдолтой байна. Буяны ажил оршуулгын зардлыг ажиллаж байсан компаниас нь гаргасан. Хүн хооллох гар цайлгах зардлын зарим хэсгийн зардлыг С ын аав Д  өгсөн боловч яг хэдэн төгрөгийн зүйл өгснийг мэдэхгүй байна. Анх дуудлагаар 2015 оны 08 дугаар сарын 18-ны шөнө УБ-аас машин хөлсөлж ирсэн, буцсан зардал 200.000 төгрөг, ажил явдалын үер үйлчилсэн машины бензин, түлш 300.000 төгрөг, ажил явдалын үед болон 21, 49 хоногт С ын аавын өгсөн 1.030.000 төгрөгийг хасаад 289.453 төгрөг, хэргийн талаар санал хүсэлт гаргах, хэргийн материалтай танилцсах үед гарсан зардал 2.763.817 төгрөг, хүүхдээ сургасан зардал 4.300.000 төгрөг, ажил үүргээ гүйцэтгэж яваад нас барсан тул хөдөлмөрийн хуулийн дагуу 36 сарын цалин 16.200.000 төгрөг, хүүгээ төрсөн цагаас нас барсан цаг хүртэл 23 жил 8 сар, өсгөж хүмүүжүүлэхэд гаргасан зардал нэг хүнд ногдох амжилгааны доод түвшингийн жил, жилийн индексийн зардалаар тооцож 163.348.440 төгрөг, баяр ёслолын үед ажилуулсан ажлын хөлс 490.000 төгрөг, тэтгэвэрт хүртэл ажиллах насны 36 жил олох байсан орлогыг одоогийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр жишиг болгон тооцоход 82.944.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг нэхэмжилж байна...  ” гэх мэдүүлэг \ хэргийн 26, 204 дугаар хуудас\ 

      Гэрч Г.З-ын мөрдөн байцаалтад  өгсөн: “...Би 2015 оны 08 дугаар сарын 18 ны орой 19 цагийн үед .........  хот орох гээд ......  сум өнгөрөөд ....... д явж байхад жижиг ачааны машин тэвш нь салчихсан зам дээр эсрэг урсгал руу ороод зогссон нэг залуу нүүр гар нь цус болчихсон авраач гээд орилоод байхаар нь би тэр залуутай уулзаад юу болсон талаар асуухад машин онхолдоод найз маань ухаан алдаад амьсгаатай байна гэж хэлсэн машин хэн жолоодож явсан талаар асуухад би жолоодож явсан гэж хэлсэн. Би тэгээд тэр залууг найзынх нь хамт Хонгор сумын эмнэлэгт хүргэж өгөөд Улаанбаатар хот явсан гэх мэдүүлэг /хэргийн 27 дугаар хуудас/ 
     
    Гэрч З.С-ын мөрдөн байцаалтад  өгсөн: “..Миний найзын  ээж С эгч манай компани машин авах хэрэгтэй байна. .......-оос орж ирсэн ......-д яваагүй сайн үзүүлэлттэй машин намайг үзээд аваад өгөөч гэж намайг гуйсан юм. Үүний дагуу миний бие техникийн захаас уг машиныг 2015 оны 07 дугаар сард наадмын өмнө авсан. Тэгээд машиныг 7 дугаар сарын 08 нд оношлогоонд оруулаад тухайн үед С  эгч байхгүй байсан болохоор байгууллагын холбогдох бичиг баримт байхгүй байсан тул би машиныг өөрийн нэр дээр авч улсын дугаар авсан юм Уг машин миний өмч биш тухайн үед хээ сайтай 4 дугуй байсан мөн хээ сайтай 2 ширхэг запас дугуй болгож авсан байсан гэх мэдүүлэг\ хэргийн 28 дугаар хуудас\

      Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2014 оны 5 дугаар сард ...... ХХК-д менежер гэсэн гэсэн ажилтнаар ажилд ороод тус компанийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан ба мод тарих тарьсан модоо арчлах буюу зэрэг үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан юм. Манай компани 2015 оны 7 дугаар сарын 8, 9 ны орчимд байх компанийн ажилд ашиглахаар .....  гэсэн улсын дугаартай НIJЕТ маркийн тээврийн хэрэгслийг худалдан авсан юм. Уг машиныг хариуцсан жолооч байгаагүй талийгаач олон жил машин барьсан таксинд явдаг байсан гэхээр нь түүнд уг машиныг жолоодуулж байсан. ....-д ажил үүрэг гүйцэтгээд явж байхад машинд ямар нэгэн гэмтэлгүй хэвийн байсан гэх мэдүүлэг /хэргийн 27-р тал/

     2015 оны 8 дугаар сарын 19 ны өдрийн Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 91 тоот дүгнэлтэд Талийгаач Д.Ц ын биед гавал тархины хүнд гэмтэл тогтоогдсон бөгөөд уг гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаач гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн биед архаг хууч өвчин илэрсэнгүй түүний цусанд 0,5 промиль этилийн спирт илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтыг харуулна гэжээ. /хэргийн 38-р тал/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд \ хэргийн 3-7, 39-40 дүгээр хуудас зэрэг болно.

       Дархан Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ...... оны ..  дугаар сарын ......  ны өдрийн ..... тоот дүгнэлтэд: Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан Д.С  нь Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал . тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл , хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалт , мөн дүрмийн 9,3-т тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км суурин газрын гаднах замд 80 км тууш замд 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Д.С ын В” ангиллын ......  тоот жолооны үнэмлэх хүчинтэй байна гэжээ. /хэргийн 31-р тал/

     Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 67 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүгдэгч Д.С  нь  .......  улсын дугаартай НIJЕТ маркийн тээврийн хэрэгслийг  жолоодож явахдаа  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг 9.1-т заасан Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр 0 зүйлийн 9.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал . тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл , хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалт , мөн дүрмийн 9,3-т тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км суурин газрын гаднах замд 80 км тууш замд 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөны улмаас 2015 оны 8 дугаар сарын 18 ны орой .......  аймгийн .... сумын нутаг дэвсгэр “.......  гэх газарт зам тээврийн осол гаргаснаас иргэн Д.Ц ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүдэгч Д.С  хохирогч Г.Д ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хэргийн 28, 62-63, 82-р тал гэрч Г.З  Д.С Б.Б  нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг хэргийн 27,28-р тал/ Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 91 тоот дүгнэлт /хэргийн 38-р тал, Зам тээврийн ослын акт /хэргийн 31-р талуудад тус тус авагдсанаар нотлогдон тогтоогдож байна.   

        Дархан Уул аймгийн Прокурорын газраас Д.С ын  үйлдэлд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн яллах дүгнэлтийн зүйлчлэл тохирч байна. 

        Иймд шүүгдэгч Д.С ад Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

        Хохирогч Н.Д  нь 170.618.950 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт  нотлох баримтаар авагдсан 2.798.065 төгрөгийн хохирол байна. Шүүгдэгч Д.С  нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 4.481.300  төгрөгийн хохирлыг, 5,349,000 төгрөгийн хохирлыг  иргэний хариуцагч “..........  ХХК-ийн захирал Ж.О төлсөн ба шүүгдэгч , Д.С  нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн  байх тул одоогоор хэлэлцэх төлбөргүй ба шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв. 

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498.1, 499.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.Д  нь тээврийн хэрэгсэлийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохиролоо иргэний хариуцагч “......  ХХК-иас  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283. 284, 286. 290 дугаар зүйлийн 290.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
                                                       ТОГТООХ нь: 

  1.Шүүгдэгч Х овгийн Д-ийн С ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын амь насыг хохироосон  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2.Эрүүгийн  хуулийн 215 дугаар зүйлийн 216.3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.С ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч,  03 жил 02 сарын  хугацаагаар хорьсугай.  

   3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.С ад оногдуулсан 03 жил 02 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй . 
          
  4.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Д.С ад  оногдуулсан  03 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзсугай. 

  5.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар Д.С ын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газар болон Улаанбаатар хотын Хан Уул дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай. 

  6.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Д.С   нь тэнсэж хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн газрын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг сануулсугай.

   7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498.1, 499.1 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.Д  нь нотлох баримтаа бүрдүүлж  гэм хорын хохирлоо Иргэний хариуцагч “.........  ХХК-иас  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч Д.С  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар Д.С ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ...... дугаартай үнэмлэх хураагдан ирсэн болохыг тус тус дурдсугай. 

   9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Д.С ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, ялтан хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолыг үл биелүүлбэл Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг сануулж, Д.С ын .......  дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудсын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах /Б.Эрдэнэцогт /‑д даалгасугай. 

  10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн  Д.С ын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

  11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч Д.С ад өмнө авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүсүгэй. 

  12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан Уул Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
    
   13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.С ад  авсан бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.БАТТУЛГА