Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 190

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2012/0200/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

улсын яллагч Б.Сүрмандах,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн,

шүүгдэгч Б.М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Б овогт Б.М т  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000390 дугаартай хэргийг 2012 оны 9 дүгээр сарын 20ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Монгол Улсын иргэн, Б овогт Б.М  /.../, 19. оны .. дүгээр сарын ..-нд Баянхонгор аймагт төрсөн, эрэгтэй, 30 настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Дархан сумын .. дугаар баг . тоотод оршин суух, ял шийтгэл үгүй.  

Шүүгдэгч Б.М  нь шунахай сэдэлтээр, машин механизм ашиглан 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймаг, Хонгор сумын 2 дугаар багт орших иргэн Т.Э гийн эзэмшлийн өвөлжөөнд байсан эд зүйл хадгалдаг төмөр грашийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, дотор нь байсан портер маркийн авто машины 4 ширхэг дугуй, тоёото королла маркийн автомашины 4 ширхэг өвлийн дугуй, ГАЗ-53 маркийн машины нумтай бөгс, ГАЗ-24 маркийн автомашины арын тэнхлэг 1 ширхэг, усны түрдэг тэрэг 1 ширхэг, машины бензины сав 1 ширхэг, мотоциклийн хайлшин обудь 3 ширхэг, өвсний сэрээ 1 ширхэг, Ланд крузер маркийн авто машины 4 ширхэг амортизатор, 5 ширхэг хүрз, модон хайрцагтай багаж, нарийн үүсгэврийн 4 ширхэг аккумлятор, өвөлжөөний хашааны төмөр гадас 10 ширхэг, 25 ширхэг усны шугамын хоолой, хятадын жижиг оврын тракторын чиргүүл 1 ширхэг, барилгын шавар зуурдаг ванн 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 2.122.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Хонгор сумаас цаашаа төмөрт рүү явж байсан юм. Тэгээд айлын өвөлжөө таараад юмыг нь авчихсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн үед миний унаж явсан машин дүүгийн эзэмшлийнх байсан. Би эхлээд ганцаараа очиж үзчихээд зарим юмыг нь даахгүй болохоор нь эргэж ирээд Баатарыг дагуулж очоод хамт ачиж ирсэн. Хулгайлсан эд зүйлээ дүүгийнхээ хашаанд хадгалж байгаад хураалгасан. Ингэж явах үед миний машины дугаар .... УНЦ улсын дугаартай байсан. Дараа нь зарсан хүн нь дугаараа авахаар нь .... ДАР дугаар авсан. Хохирол төлбөрөө барагдуулсан. Авсан зүйлсээс хайлш, дугуй зэргийг мөнгөөр нь бодож 1.000.000 төгрөг өгсөн, бусдыг нь бодит байдлаар буцааж өгсөн байгаа” гэв.

 

 

     Шүүгдэгч Б.М  нь шунахай сэдэлтээр, машин механизм ашиглан 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймаг, Хонгор сумын 2 дугаар багт орших иргэн Т.Э гийн эзэмшлийн өвөлжөөнд байсан эд зүйл хадгалдаг төмөр грашийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, дотор нь байсан портер маркийн авто машины 4 ширхэг дугуй, тоёото королла маркийн автомашины 4 ширхэг өвлийн дугуй, ГАЗ-53 маркийн машины нумтай бөгс, ГАЗ-24 маркийн автомашины арын тэнхлэг 1 ширхэг, усны түрдэг тэрэг 1 ширхэг, машины бензины сав 1 ширхэг, мотоциклийн хайлшин обудь 3 ширхэг, өвсний сэрээ 1 ширхэг, Ланд крузер маркийн авто машины 4 ширхэг амортизатор, 5 ширхэг хүрз, модон хайрцагтай багаж, нарийн үүсгэврийн 4 ширхэг аккумлятор, өвөлжөөний хашааны төмөр гадас 10 ширхэг, 25 ширхэг усны шугамын хоолой, хятадын жижиг оврын тракторын чиргүүл 1 ширхэг, барилгын шавар зуурдаг ванн 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 2.122.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

     Хохирогч Т.Э гийн “... 2012 оны 5 дугаар сарын 29-ний өглөө 06 цагийн үед би гэрээсээ үхрээ бэлчээрт гаргачихаад адуугаа харах замаараа өвөлжөөгөө харсан чин өвөлжөөний хажуу талын төмөр амбаарт байсан 2 төмөр торхыг гаргачихсан байхаар нь яваад очтол амбаарын хаалгыг цоожилсон байсан хятад цагаан цоожыг нь онгойлгоод цуурганд нь гогцоолдоод өлгөсөн байхаар нь амбаар дотор ороод үзтэл портер маркийн автомашины 4 ширхэг дугуй, тоёото королла маркийн автомашины 4 ширхэг өвлийн дугуй, ГАЗ-53 маркийн машины нумтай бөгс, ГАЗ-24 маркийн автомашины арын тэнхлэг 1 ширхэг, усны түрдэг тэрэг 1 ширхэг, машины бензины сав 1 ширхэг, мотоциклийн хайлшин обудь 3 ширхэг, өвсний сэрээ 1 ширхэг, Ланд крузер маркийн авто машины 4 ширхэг амортизатор, 5 ширхэг хүрз, модон хайрцагтай багаж, нарийн үүсгэврийн 4 ширхэг аккумлятор, өвөлжөөний хашааны төмөр гадас 10 ширхэг, 25 ширхэг усны шугамын хоолой, хятадын жижиг оврын тракторын чиргүүл 1 ширхэг, барилгын шавар зуурдаг ванн 1 ширхэг зэрэг эд зүйл байхгүй байсан. Тэгээд би тухайн орчныг хартал өвөлжөөний гадуур болон амбаарын ойролцоо портер маркийн автомашины шинэхэн мөр байсан. Би бодохдоо дээрх портерын дугуйны мөр нь 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 23 цагаас хойш шүүдэр бууснаас хойш яваад гарсан мөр гэж бодож байна. М  нь надад учруулсан хохирол болох 1 сая төгрөгийг төлж хохирлыг минь барагдуулсан тул цаашид ямар нэгэн гомдол байхгүй гэсэн мэдүүлэг /хэргийн 49-51 дүгээр хуудас/

     гэрч Ш.Б ийн “... 2012 оны 5 дугаар сарын сүүлээр 10 цагийн үед .... УНЦ улсын дугаартай, цагаан өнгийн портер маркийн автомашинтай 25-30 орчим насны, шар царайтай, 165 см өндөр нуруутай залуу ганцаараа ирээд төмөр өгөх гэсэн юм гээд ирэхээр нь тэвшин дээр байгаа төмрийг харахад 2 мерт урттай төмөр замын эрээлс төмрүүд 10 ширхэг, шавар зуурдаг ванн 1 ширхэг, жижиг оврын тракторын чиргүүл 1 ширхэг, түрдэг усны төмөр тэрэг 1 ширхэг зэрэг төмрийн хаягдлууд байхаар нь жин дээр хиллэхэд 1 тонн орчим жин татаж байсан. Мөнгө нь 410.000 төгрөг болж байсан ба мөнгийг нь одоо өгч чадахгүй, дараа өгье гэж хэлээд явуулсан. Тэрнээс хойш цаг гармын дараа цагдаа ирээд тухайн .... УНЦ дугаартай портер машинаар зөөж ирсэн төмрийг хараад машинд ачсан байхад буулгуулаад тухайн төмрүүдийг битгий ачаарай, хулгайн төмөр байна шүү гэж хэлэхээр нь би тухайн төмрүүдийг ачуулаагүй ба удалгүй төмрийн эзэн болох нэг өвгөн, 2 залуутай ирээд тухайн төмрүүдийг ачаад аваад явсан. Урьд нь 2 удаа ирж төмөр тушааж байсан. Ирэхдээ дандаа ганцаараа ирж тушаадаг” гэсэн мэдүүлэг /хэргийн 52 дугаар хуудас/

     гэрч Б.Б ын “2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр манай дүү М  нь намайг бирж дээр биллъярд тоглоод зогсож байтал өөрийн .... УНЦ улсын дугаартай, цагаан өнгийн портер маркийн автомашинтайгаа ирээд би нэг хүнээс төмөр худалдаж авсан юм. Түүнийгээ ачиж оруулж ирээд Дарханд тушаах гэсэн юм, та ажилгүй юм чинь надад ачилцаад өгөөч би танд хөлс өгнө гэхээр н би зөвшөөрөөд М  бид хоёр тэр өдөртөө Хонгор ороод Шийрийн гозгор гэдэг газрын ойролцоо нэг айлын өвөлжөө, цэнхэр өнгийн амбаар байсан ба өвөлжөөний хажууд намайг очиход төмөр төмөр хураасан байсан ба М  нь тухайн төмөр рүү заагаад үүнийг ачна гэж хэлээд М  бид хоёр тухайн төмрүүдийг ачсан ба М  нь амбаараас юм гаргаж машинд ачаад байсан. Би амбаар цоожтой байсан эсэхийг мэдээхгүй, амбаар руу би ойртоогүй. Тэгээд М  бид хоёр машинд машинд төмрүүдийг ачиж дуусгачихаад Дархан руу батолионы замаар орж ирээд Толгойтод гэрийнхээ хашаанд машинаа ачсан төмрийн хамт оруулсан. Тэгээд би гэртээ ороод унтсан. Орой нь М  төмрөө тушаасан гээд надад 20.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 53 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

     Иймд шүүгдэгч Б.М ыг машин механизм хэрэглэн 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багт орших иргэн Т.Э гийн эзэмшлийн өвөлжөөнд байсан эд зүйлс хадгалдаг төмөр грашийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, эд зүйлс хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

     Хохирогч Т.Э д хулгайлагдсан эд зүйлсийн зарим хэсгийг хүлээлгэн өгсөн ба тэрээр “Б.М  надад учруулсан хохирол болох 1 сая төгрөгийг төлж хохирлыг минь барагдуулсан тул цаашид ямар нэгэн гомдол байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.М ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

     Шүүгдэгч Б.М ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан .... УНЦ улсын дугаартай, цагаан өнгийн портер маркийн автомашин нь Б.О ын өмчлөлийн /хэргийн 24 дүгээр хуудас/ болох нь тогтоогдож байх тул мөрдөн байцаалтын шатанд уг автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

  

     Шүүгдэгч Б.М  нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй байна.

 

     Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

     1. Б овогт Б.М ыг машин механизм ашиглан, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Б овогт Б.М ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.М т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

     4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар шүүгдэгч Б.М  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

     5. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зїйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар Б.М  нь энэ тогтоолоор бусдад тєлєх тєлбєргїй, хэрэгт эд мєрийн баримтаар хураагдсан зїйлгїй болохыг тус тус дурьдсугай.

    

     6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2012 оны 7 дугаар сарын 08ы өдрийн 310 дугаартай тогтоолуудыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

     7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.М т оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тогтоосугай.

 

     8. Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 61 дїгээр зїйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Б.М т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хїлээвэл цагдаагийн байгууллагын саналыг їндэслэн хорих ялыг биечлэн эдлїїлэхийг Б.М т мэдэгдсїгэй.

 

     9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

     10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.М т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                           

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.АЛТАНХУЯГ