Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2016/ШЦТ/45

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


          Хэргийн индекс: 171/2016/0068/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баттулга  даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын С.Баттамир,
Хохирогч Б.Э , П.Д , Ш.М ,
Шүүгдэгч Б.Д  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зїйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт Б  овогт Б-ийн  Д т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000887 дугаартай хэргийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, Б  овогт Б-ийн  Д , ....... аймгийн ..... суманд ..... оны ... дүгээр сарын ... -ны өдөр төрсөн, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ... , ..............  тоотод оршин суух, 

-Урьд .... оны ...  дугаар сарын ... -ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг 1 жил 6 сар ял хойшлуулсан,
-....  оны ....  дүгээр сарын ... -ны өдөр ...  аймаг дахь Сум дундын шүүхийн ....  дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сар 15 хоногийн хорих ял, 
-...  оны ....  дугаар сарын .... -ны өдөр .... дүүргийн шүүхийн ....  дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хорих ял, 
-.....  оны ..... дүгээр сарын ... -ны өдөр ...  аймаг дахь Сум дундын шүүхийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 125 дугаар зүйлийн 125.1, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ял,
-.....  оны .....  дугаар сарын ... -ны өдөр .........  аймаг дахь Сум дундын шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 сарын хорих ялаар шийтгэгдэн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр эдлэх ялын хугацаа дуусан суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй Б  овогт Б-н Д  /РД:....... /

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/ 
Шүүгдэгч Б  овогт Б-ийн  Д  нь давтан үйлдлээрээ 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Б.Э ын .....  улсын дугаартай Соната-5 маркийн авта машиныг түр өгч байгаач .....  руу идшиндээ явчихаад ирье гэж хуурч мэхлэн бусдад зарж 3.000.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан, 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Д.Д оос хаш хөөргөнд дөрвөн хүчтэн сийлж өгнө гэж итгэл эвдэх аргаар бусдад 250.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан, 2015 оны 11 дүгээр сард иргэн Я.Ч аас сийлбэр хийлгэхээр хатаасан 100 см х 15 см х 15 см хэмжээтэй хуш мод, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр биет 90.000 төгрөгийг итгэл эвдэх аргаар авч бусдад 190.000 төгрөгний хохирол учруулсан, 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ч.П гийн Самсунг галакси нөүт-3 маркийн гар утсыг утсаар яриад өгье гэж хуурч мэхлэн 280.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Ш.М аас хөөрөгний чулуу болох 1 ширхэг Чүнчигноров, 1 ширхэг Тархи мана чулуугаар тус тус хөөрөг хийж өгнө гэж залилан мэхлэн авч бусдад 600.000 төгрөгний бага бус хэмжээний хохиролыг 6 удаагийн үйлдлээр авч бусдад нийт 4.320.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Д ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Б.Э ын .....  улсын дугаартай Соната-5 маркийн авто машиныг хөдөө идшиндээ яваад ирнэ гэж хэлж авсан  2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Д.Д оос хаш хөөрөг, 2015 оны 11 дүгээр сард иргэн Я.Ч аас сийлбэр хийлгэхээр хатаасан 100 см х 15 см х 15 см хэмжээтэй хуш мод, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр биет 90.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ч.П гийн Самсунг галакси нөүт-3 маркийн гар утсыг утсаар яриад өгнө гэж хэлээд авсан ,  2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Ш.М аас хөөрөгний чулуу болох 1 ширхэг Чүнчигноров, 1 ширхэг Тархи мана чулууг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би энэ хүмүүст учруулсан хохирлыг төлж барагдуулах болно. Хуулийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг /хэргийн 105-106 дугаар хуудас/

Хохирогч Б.Э ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр манай орцны 1 давхарт амьдардаг нэг ах манай гэрт орж ирээд миний дүү ахдаа машинаа түр өгч байгаач чи унахгүй байгаа юм чинь ах нь гааз энэ тэрийг нь дүүргээд .....  руу идшинд явчихаад ирье гэсэн. Тэрнээс хойш 2 хоног холбоотой байсан ах нь машинд чинь жаахан засвар хийлээ маргааш гаргана гэж хэлээд алга болсон. 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн үед .........-ын үүдэнд ......  улсын дугаартай Х.Сонота-5 маркийн авто машины хойд гуперийг хараад цагдаад мэдэгдсэн. Би машинаа 2014 оны хавар 4 сая төгрөгөөөр авч байсан одоо 3.500.000 төгрөгөөр үнэлж байна. Б.Д  манай гэрт 11 дүгээр сарын 24-ны өдөр  орж ирчихээд их гоё гоё юм яриад байсан. Мөн байраа хэдээр түрээсэлдэг юм. Ах нь идэшний үхэр авчираад зараад байрны мөнгөнд чинь туслана гэж хүртэл хэлж байсан. Бас ..... ад манай ээжийнх байдаг 70-80 үхэртэй гэж байсан. Гэтэл ээжтэй нь ярихад ......-д байдаг манайх малгүй гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/, 

Хохирогч П.Д ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүлэгт өгсөн: “... 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай жолооны курст Баярмагнай овогтой Д  нь бүртгүүлсэн. 2-3 хоног жолоонд хамт гарсан юм. Нэг өдөр хажууд ууттай баахан юм барьж байхаар нь энэ юу юм гээд үзтэл чихрийн тавгийг хуванцар эдээр хийчихсэн байхаар нь энэ юу юм чи хийдэг юм уу зарах гэж байгаа юм уу гэхэд би хийсэн юм. Зарах гэж  байгаа гэж хэлсэн. Өөрийгөө гарын уртай янз бүрийн зүйл хийдэг та хөөрөгтэй юу би таны хөөргөнд 4 хүчтэн сийлээд, сувдан толгой хийгээд өгье гэсэн. Тэгээд маргааш нь би хөөргөө мартчихсан байсан чинь манай гэрт цугтаа очиж аваад хөөргөө өгөөд хэдэн төгрөгөөр хийж өгөх юм гэж асуусан чинь би багшдаа үнэгүй хийж өгнө гэж хэлсэн. Тэр хөөрөг манай талийгаач ахын хөөрөг байсан юм. Би хөөргөө 250.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/, 

Хохирогч Ш.М ын мөрдөн байцаалтад  болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Д  над руу залгаад манай нэг шавь айхтар гарын дүүтэй хүүхэд байна. Чи чулуугаа аваад ир гэхээр нь би Алтан жолоо дээр очиж Д  гэх залуутай уулзаж 2 чулуугаа өгсөн. Миний 2 чулуугаар 2016 оны эхээр хөөрөг хийж өгнө гэж хэлсэн. Тэгээд би Д  гэх  залууд миний хөөроөг муудчихсан тэгж байгаад засуулна гэж хэлсэн. Маргааш нь харин над руу залгаад таны хөөргийг үзье гэхээр нь хөргөө үзүүлсэн чинь би гоё засаад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би толгойг нь өгье суурийн өгөөд хэрэггүй байх унагаагаад хагалчихвал чамаас нэхэх хэцүү үнэтэй юм гэж хэлээд толгойг нь янзлаад өг гээд өгөөд явуулсан. Тэгээд гэрээс гарах гэтэл манай гэрийн түлхүүр байхгүй байсан. Д  манай гэрээс түрүүлээд гараад явсан. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Д  залгаад алтан нуух хийх гэсэн чинь алт авах жаахан мөнгө дутаад байна. 40.000 төгрөг хийчих гэж хэлээд дансаа өгөхөөр нь мөнгө явуулсан. Чүнчигноров чулууг .......  аймгийн ....  сумаас 300.000 төгрөг, тархи мана гэх чулууг 300.000 , хаш хөөрөгний даваа толгой 90.000 төгрөг, дансаар 40 төгрөг шилжүүлсэн. Мөн хаалганы цоож 40.000 төгрөгөөр солиулсан. Одоо нийт 600,000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/, 

Хохирогч Я.Ч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын дундуур манай ажлын Д  багшийн шавь нь гэх Д  гэх залуу гарын уртай янз бүрийн зүйл хийдэг гээд манай жолооны курсын багш нар янз бүрийн зүйл хийлгэх гээд өгөөд байсан. Тэгэхээр нь би сийлбэр хийхээр хатаасан 100 см х 15 см   х 15 см хэмжээтэй урт мод байснаа өгсөн.Тэгээд би жаргалын 8 морь хийх гэж байгаа тухай хэлэхэд би танд харгалын найман морь хийж өгье гэж хэлсэн. Д  мөн надад сийлбэрийн багж авчирч өгөхөөр 90.000 төгрөг дансаар шилжүүлж авсан. Одоо би Д аас 190.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/, 

Хохирогч Ч.П гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Д  миний утсаар “Мөнгөтийн таг” мэргэжлийн баримжаа олгох сургалтын төвийн захирал Т-тай ярьчихаад өгье гэж хэлээд гараад тэр чигтээ яваад алга болсон. Самсунг галакси нөүт-3 маркийн гар утас байсан. Би 2015 оны 07 дугаар сарын сүүлээр 350.00 төгрөгөөр хувь хүнээр .....  улсаас авчруулсан юм. Одоо хохирол төлбөрөө бүрэн нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/, 

Иргэний нэхэмжлэгч В.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын дундуур таксинд явдаг байсан Г  гэх залуугаас хойд гупер, баруун талын хойд хаалга тус тус 1 ширхгийг худалдаж авсан. Хаалгыг 30.000 төгрөгөөр, гуперийг 80.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо нийт 110.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/, 

Гэрч  Б.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “ ...2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ......-ийн ард байрлах гражид хүний машин засах гэж очсон юм. Гэтэл нэг залуу гаднаас орж ирээд асахгүй машин байна. Үзүүлэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд ярьж байснаа машинаа сэлбэгэнд өгчихмөөр байна гэхээр нь хэдэд өгөх юм гэж асуухад 700.000 төгрөгөнд өгнө гэсэн. Тэгэхээр нь машин авах хүн байна уу? асууя. Зарагдахаар нь мөнгийн өгье гээд хашаандаа чирээд аваачсан. Тэгээд бэлэн 200.000 төгрөг өгсөн. Машиных нь гэрчилгээг үзэхэд Б  овогтой Э  гэх хүний нэр байсан. Нөгөө залуу өөрийгөө Э  гэж хэлээд регистрийн хэлээд байсан. Маргааш нь өөрөө манай гэрт ирээд үлдэгдэл мөнгөө авах гэхээр нь би өөрөө нь машиных нь талаар болон гэрийн хаяг зэргийг нь бичүүлж авсан. Тэгээд чамд итгэхгүй байна. Дараа асуудал гарч магадгүй гээд цагдаагийн байгууллага дээр очоод өөрөө нь овог нэр регистр болон автомашины дугаараар нь шүүлгэж үзэхэд ямар нэгэн асуудал гараагүй. Тухайн үед Э  гэж хэлсэн залуу  эхнэр гэх нэг эмэгтэйтэй хамт явж байсан ба 2б-гийн 2 дугаар орц 3-15 тоот амьдардаг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/, 

Гэрч Э.Н-ийн мөрдөн мөрдөн байцаалтад өгсөн: “ ...Нэг орой Д  гүйж орж ирээд би дүүгээсээ 1.500.000 төгрөгөөр машин авсан юм. Чи энэ машиныг миний машин гээд бичээд өг гэхээр нь би чадахгүй гээд ээжээрээ бичүүлж өгсөн. тэгсэн гарч явахдаа намайг Э  гэж хэлээрэй гэж надад хэлсэн. Тэгээд нэг машинд суухад 2 залуу байсан. Тэгээд энэ танай машин мөн үү гэхээр нь би тийм гэж хэлсэн чинь би танай машиныг авах гэж байгаа юм гэсэн. тэгээд тэр залуучууд явсны дараа юун машин юм бэ, чинийх мөн юм уу дараа асуудал гарвал яана гэхэд зүгээрээ миний машин мөн би дүүгээсээ авсан юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 26, 27, 40/, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний хуудас /хавтаст хэргийн 70, 76, 86 дэх тал/,  “Капитал зуу” ХХК-ны үнэлгээний хуудас хавтаст хэргийн 76, 81, 91 дэх тал/,  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /139 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б  овогт Б-ийн  Д  нь давтан үйлдлээрээ 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Б.Э ын .....  улсын дугаартай Соната-5 маркийн авта машиныг түр өгч байгаач .....  руу идшиндээ явчихаад ирье гэж хуурч мэхлэн бусдад зарж 3.000.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан, 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Д.Д оос хаш хөөргөнд дөрвөн хүчтэн сийлж өгнө гэж итгэл эвдэх аргаар бусдад 250.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан, 2015 оны 11 дүгээр сард иргэн Я.Ч аас сийлбэр хийлгэхээр хатаасан 100 см х 15 см х 15 см хэмжээтэй хуш мод, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр биет 90.000 төгрөгийг итгэл эвдэх аргаар авч бусдад 190.000 төгрөгний хохирол учруулсан, 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ч.П гийн Самсунг галакси нөүт-3 маркийн гар утсыг утсаар яриад өгье гэж хуурч мэхлэн 280.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Ш.М аас хөөрөгний чулуу болох 1 ширхэг Чүнчигноров, 1 ширхэг Тархи мана чулуугаар тус тус хөөрөг хийж өгнө гэж залилан мэхлэн авч бусдад 600.000 төгрөгний бага бус хэмжээний хохиролыг 6 удаагийн үйлдлээр авч бусдад нийт 4.320.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Д ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  хохирогч Б.Э , П.Д ,  Я.Ч , Ч.П , Ш.М , иргэний нэхэмжлэгч В.Б  нарын мэдүүлэг, гэрч  Б.Г ,  Э.Н  нарын мэдүүлэг,  Ашид билгүүн ХХК, Капитал зууч ХХК-ийн үнэлгээний хуудас /хэргийн 48, 50, 52, 56, 58, 62, 70, 76, 81, 86, 91 дэх талд авагдсанаар хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Д ыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Д  нь хохирогч Б.Э д 3.000.000 төгрөг, П.Д ид 250.00 төгрөг, Я.Ч д 190.000 төгрөг, Ч.П д 280.000 төгрөг, Ш.М т 600.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч В.Баттулгад 110.000 төгрөг нийт 4.430.000 төгрөгийн хохирол учруулсан боловч хохирлоо нөхөн төлөөгүй байх тул  Иргэний хуулийн 497-р зүйлд зааснаар шүүгдэгч Б.Д аас  хохирогч Б.Э д, 3.000.000 төгрөгийг  П.Д ид, 250.000  төгрөгийг Я.Ч д, 190.000 төгрөгийг  Ч.П д, 280.000 төгрөгийг  Ш.М т 600.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч В.Б-д 110.000 төгрөгийг  тус тус гаргуулан  олгох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.Д  нь 2006 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 сарын хорих ялаар шийтгэгдэн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр эдлэх ялын хугацаа дуусан суллагдсан хойш Эрүүгийн хуулийн 78-р зүйлийн 78.2.5-т заасан хугацаа дуусаагүй боловч шүүгдэгч Б.Д ын ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан заалтад хамарч байх тул шүүгдэгч Б.Д ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Гэвч шүүгдэгч Б.Д  нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, хохирол нөхөн төлөх талаар санаачлага гаргаагүй, хохирогч нар гомдол саналтай гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилаагүй байх тул шүүгдэгч Б.Д д оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295. 296. 297  298, дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:

1.    Б  овогт Б-ийн  Д ыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч, бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт зааснаар Б  овогт Б-ийн  Д ын  эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил /гурван жил/ хорих ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Д т оногдуулсан 3 жил /гурван жил/ хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.    Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Б.Д ын цагдан  хоригдсон 40 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар Б.Дугаржат урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үрэгжлүүлсүгэй.

6.    Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч Б.Д ын битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай 

7.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  шүүгдэгч Б.Д аас 3.000.000 төгрөг гаргуулж .......... тоотод оршин суух хохирогч Б.Э д, 250.000 төгрөг гаргуулж ........  тоотод оршин суух хохирогч П.Д ид, 190.000 төгрөг гаргуулж  ........... тоотод оршин суух хохирогч Я.Ч д, 280.000 төгрөг гаргуулж ........... тоотод оршин суух хохирогч Ч.П д, 600.000 төгрөг гаргуулж ............  тоотод оршин суух хохирогч Ш.М т, 110.000 төгрөг гаргуулж .......... оршин суух хохирогч иргэний нэхэмжлэгч В.Б нарт тус тус гаргуулан  олгосугай.

8.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
            

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.БАТТУЛГА