Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0190

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:171/2015/0193Э

Дархан-Уул аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Отгончимэг,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,

Хохирогч Н.***

Шүүгдэгч ***

Шүүгдэгч *** нарын өмгөөлөгч И.Атарбямба, Н.Лхамсүрэн нарыг оролцуулан Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** нарт холбогдох эрүүгийн 201509000111 тоот хэргийг 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:                                                  

  1. Монгол Улсын иргэн, *-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн *** оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***/
  2. Монгол Улсын иргэн, 1*-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, эрэгтэй, 58 настай, бага  боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн *** тоотод  оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***/
  3. Монгол Улсын иргэн, 1*-ны өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, бага  боловсролтой, мэргэжилгүй, Баянзөгий хоршоонд манаач ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн *** тоотод   оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***/
  4. Монгол Улсын иргэн, 1*-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд  боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Орхон сум дахь Эрүүл мэндийн төвийн механик ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***/

Холбогдсон гэмт хэргийн талаар: (прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар)

Шүүгдэгч *** нар нь бүлэглэн 2012 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө  улсын дугаартай Бонго Жи маркийн тээврийн хэрэгслээр Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн ***ын гражийн зориулалтаар 54 ширхэг шпалаар дутуу барьсан торхыг хулгайлсан гэмт хэрэг тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Ø¿¿ãäýã÷ ***ын ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò ºãñºí: ... Би *** гэдэг хүнтэй ярьж тохирсон байсан. *** гуай хүн харж байна гэсэн. Тэгээд би 2010 оны 03 дугаар сард өөрийн Бонго машинаар ирээд ачиж явсан юм. Байшингийнх нь хажууд 24 ширхэг шпал байсан. Хамгийн урт нь 270 см орчим,  урт, богино холилдсон шпал байсан. Нэг л удаа ачиж гэрийнхээ гадаа аваачсан гэх мэдүүлэг,

Ø¿¿ãäýã÷ С.***ын ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò ºãñºí: ... Надаас хохирогчийн гэрт нь хүн байна уу? гэж асуухад би байхгүй юм шиг байна гэсэн. 2012 оны 03 дугаар сарын 10-ны үед ачаад явсан. Би хүн байхгүй байна гэж л хэлсэн. Тэгтэл торхлоод өрсөн шпал байсныг ачаад явсан. Хэдэн ширхэг байсныг нь мэдэхгүй гэх мэдүүлэг,

Ø¿¿ãäýã÷ ***ын ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò ºãñºí: ... 2012 оны 03 дугаар сард манай эхнэр, хүүхэд эмнэлэгт хэвтсэн байсан. Намайг шпал ачилцаад өгөөч гэж *** утсаар дуудсан. Тэгээд хохирогчийн гаднаас шпал ачсан. Урт, богино шпалууд ачиж яваад ***ын гэрийн гадаа буулгасан. Тэгээд би гэртээ хүргүүлсэн гэх мэдүүлэг,

Ø¿¿ãäýã÷ *** ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò ºãñºí: ... 2012 оны 03-р сарын 17-ны орой *** ах шпал ачилцаад өгөөч гэсэн. Хохирогчийнхтой хамт *** ахынх өвөлжиж байсан юм. Машин хүч алдаад буулгасан шпал байгаа, ачилцаад өгөөч гэж хэлсэн. Би тоог нь сайн мэдэхгүй байна. 20-30 ширхэг орчим шпал байсан байх. 21.00-22.00 цагийн орчимд харанхуй байхад ачсан гэх мэдүүлэг,

Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би гэртээ ганцаараа байж байгаад 15 цагийн орчим гэрээсээ гараад Орхон сумын төв рүү ээжийндээ очиж хоноод маргааш нь буюу 2012 оны 03 дугаар сарын 18-ны өглөө үүрээр 04 цагт манай эхнэр *** ирээд эхнэр бид хоёрын ээжийнд байж байгаад 10 цагийн орчим гэртээ ирэхэд манай байшингийн ард гражийн зориулалтаар барьсан шпалан торх байхгүй байсан юм. Ингээд 2014 оны 04 дүгээр сард *** гэж хүн надад- Би танай гэрийн ард байсан шпалан гражийн торхыг авсан хүнийг мэдэж байна. Танай торхыг ***, ***, *** гэж 3-н хүн ачаад авч явсан юм байна лээ шүү гэж надад хэлсэн юм. 2009 онд Рэнцэн гэж хүнээс нэг ширхэг шпалаа 5000 төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд 125 ширхэгийг нь 625000 төгрөгөөр худалдан аваад граж барихад яг 54 ширхэг шпал орсон юм ..., Миний үнэлгээгээр бол 1,215,000 төгрөгийн хохирлоо барагдуулах саналтай байна. Үүнд: бариулсан хөлс, хууль хяналтын байгууллагаар явсан зардлын мөнгө төгрөгийг оруулаагүй. Шүүгдэгч нар 1,000,000 төгрөг өгсөн. Одоо үлдсэн хохирлоо бүрэн гаргуулж авмаар байна. Шүүгдэгч нар хэргээ хүлээхгүй бол зардал чирэгдэл учруулсан бүх зардлаа нэмж нэхэмжилнэ гэх мэдүүлэг,  /хх-ийн 123-р хуудас/

Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ... 2008 оны 10 дугаар сард Орхон сумын иргэн *** гэх хүн Дулаанхаанд намайг ажил дээрээ байж байхад ирээд шпал мод зарах уу гэж асуусан юм. Тухайн үед надад 375 ширхэг шпал байсан бөгөөд би *** гэх хүнд 125 ширхэг шпал модыг нь нэг ширхэгийг нь 5,000 төгрөгөнд бодож зарсан юм. Нийт 625,000 төгрөг болсон бөгөөд *** надад 500,000 төгрөг бэлэн өгөөд сүүлд нь 125,000 төгрөгийг нь өгнө гээд аваад явсан юм. Би юунд зарцуулсаныг нь мэдэхгүй. 2012 онд би үлдсэн 125,000 төгрөгөө авах гээд ***ын гэрт очиход ойролцоогоор 50-60 ширхэг шпалаар нь байшингийнхаа хажууд граж барих гээд байшингаа ашиглаад хана босгосон байсан юм. Би мөнгөө авъя гэхэд *** би чамаас авсан шпалныхаа талыг нь хүнд зарсан байгаа. Хүнээс мөнгөө авахдаа чиний мөнгийг өгье гэж хэлсэн юм ... гэх мэдүүлэг /хх-ийн 128-р хуудас/

Гэрч Д.***ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ... 2011 оны хавар Мураа хочит *** надаас өвөлжөөний шургааг мод хэрэг болоод байна таньд байвал надад өгөөч гэж хэлэхээр нь зөвшөөрөөд ***д өвөлжөөний шургааг мод өгсөн юм. Ингээд *** надад хавар бүр газар хагалсны дараа миний шургааг моднуудыг авч ирж өгсөн юм. Тэгээд би 2012 оны 4-р сард өндөр өвгөн хочтой *** манай гэрт ирэхээр нь би энэ *** хаанаас ямар шпал мод авч ирээд өвөлжөө барьсан юм бэ гэж асуухад би ***ын гэрийн гадна байсан шпалнуудыг ачуулчихсан юм. ***ын гэрт хүн байхгүй *** шпал хэрэг болоод байна гэхээр нь би ***д зааж өгөөд *** машинтайгаа ирээд ***ын гэрийн гаднаас шпал ачаад явсан юм. Дараа нь *** надад 1 хонь билүү ямаа өгсөн гэж *** надад өөрөө хэлсэн юм ... гэх мэдүүлэг /хх-ийн 166-р хуудас/

Шүүгдэгч Р.***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2012 оны 11 дүгаар сар байхаа, би он сар өдрийг нь сайн санахгүй байна. Би хониндоо явж байгаа *** гэх нутгийн хөгшинтөй уулзаад хэдэн ширхэг шпал хэрэгтэй байна, таньд шпал олдох уу? гэж асуусан юм. Тэгэхэд *** ах за чи орой харанхуй болгоод хүрээд ир би чамд хэдэн ширхэг шпал өгье. Би мал хайж байна. Чи надад нэг мал өгөөрөй гэж хэлсэн юм. Ингээд би орой нь харанхуй болгоод ***, *** хоёрыг өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай Бонго ЖИ-2 цэнхэр өнгийн автомашинаа жолоодоод *** ахын гэрийн гадаа яваад очиход за чи эндээ хүлээж бай, би хүн хараад ирье гээд явсан бөгөөд удалгүй буцаж ирээд хүн байхгүй эзэнгүй байна. ***ын гэрийн гаднаас очоод байшингийн арын дутуу барьсан шпалыг ачаа аваад яв гэж хэлсэн юм. Ингээд би ***, *** 2-ыг дагуулж очоод ***ын гэрийн арын дутуу барьсан байсан урт богино нийлсэн 24 ширхэг шпалыг ачаад аваад явсан юм. ***, *** 2 машины кабинд сууж байсан юм. Би машинаасаа буугаад ***тай уулзсан юм. Би хулгайн эд зүйл гэдгийг мэдэж байсан.  ***, *** 2 ***ын гэрийн гаднаас ачсан шпалыг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Би тэр хоёрт хулгайн эд зүйл гэдгийг хэлээгүй юм. Би урт богино нийлсэн 24 ширхэг шпал авсан юм. Намайг ***ын байшингийн ард хэсэгт очиход хоёр тал дээшээ 5 үе авсан 24 ширхэг шпал байсан юм ... гэх мэдүүлэг /хх-ийн 135-р хуудас/.

Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ... 2012 оны 03 дугаар сард би сар өдрийг нь санахгүй байна. *** миний гар утас руу залгаад найздаа хэдэн мод ачилцаад өгөөч гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би за за тэгье тэгье манай гадаа хүрээд ир гэсэн юм. Удахгүй *** манай гэрийн гадаа өөрийнхөө *** улсын дугаартай портер маркийн авто машинтай ирсэн бөгөөд намайг ***ын машинд ороод суухад *** одоо *** хүрээд ирнэ гэж хэлсэн юм. Ингээд удахгүй   *** ирээд бид 3 ***ын машинтай яваад шууд *** /Монхор/-ын гэрийн гадаа ирээд дээр дээр нь давхарлаад хураасан шпал модыг ***, *** бид 3 ***ын машин дээр ачсан юм ... гэх мэдүүлэг /хх-ийн 206-р хуудас/

Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ... 2012 оны хавар 3-р сарын дундуур 21 цагийн орчим *** ах манай гэрт ирээд машин хүч алдаад дээшээ гарахгүй байна, ачиж явсан шпалаа буулгачихлаа хамт ачилцаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за тэгье гээд гэрээсээ гарахад гэрийн гадаа *** улсын  дугаартай цэнхэр өнгийн Бонго маркийн машин зогсож байсан бөгөөд би машинд ороход Цолмон*** машинд сууж байсан юм. Ингээд *** машинаа жолоодоод *** бид 2 хажууд нь сууж яваад *** ахын байшингийн гадна хураалттай байсан 20 гаран шпал модыг ***, *** бид 3 ***ын цэнхэр портер дээр ачаад хөдлөөд явсан бөгөөд түрүүлээд би гэрийн гадаа бууж үлдээд ***, Цолмон*** 2 явсан юм ... гэх мэдүүлэг / хх-ийн 211-р хуудас/

Шүүгдэгч С.*** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ... 2012 оны хавар би он сар өдрийг нь санахгүй байна, *** /Мураа/ манай гэрийн гадаа өөрийнхөө 20-79 ДАР улсын дугаартай цэнхэр өнгийн портер авто машинтай гадаа харанхуй болсон хойно ирээд ***ын /монхор/ гэрт хүн байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би ***ын гэрээр ойрд хүн ирээгүй ээ, өнөөдөр лав хүн байхгүй байна гэж хэлсэн юм. Тэгэхэд *** буцаад явсан бөгөөд би араас нь харж байхад ***ын гэрийн гаднаас *** 2 залуутай ирээд ***ын байшингийн хажууд гражны зориулалтаар барьсан байсан хаалга дээвэргүй байсан шпалуудыг өөрийнхөө машин дээр ачаад аваад явсан юм. Тэрнээс хойш би ***тай уулзаагүй байж байгаад тэр жилийн наадмын дараа 7 сарын сүүлээр *** надад шүдлэн ямаа өгсөн юм. Тэр ямаагаа өгөхдөө *** надад намайг шпал мод хулгайлсан гэж хүнд битгий хэлээрэй гэж хэлсэн юм ... гэх мэдүүлэг /хх-ийн 209-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч ***, ***, ***, *** нар нь бүлэглэн 2012 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Р.***ын эзэмшлийн ***улсын дугаартай Бонго Жи маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн *** гражийн зориулалтаар 50 ширхэг шпалаар дутуу барьсан торхыг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80-р зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд бүрэн тогтоогдсон байна гэж үзэв.

Хохирогч ***... яг 54 ширхэг шпал орсон, нэг ширхэгийг нь 22,500 төгрөгөөр үнэлж нийт 1,215,000 төгрөгөөр үнэлж байна ... гэж мэдүүлсэн байх ба шүүгдэгч нар машинаар нэг л удаа зөөсөн, урт богино нийлсэн 24 ширхэг шпал авсан гэж мэдүүлжээ.

Хэдийгээр хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зөрүүтэй байх боловч уг гражийн торхыг барьсан байхад нь харсан гэрч *** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн ... 50-60 ширхэг шпалаар нь байшингийнхаа хажууд граж барих гээд байшингаа ашиглаад хана босгосон байсан гэх мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой байна гэж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хир хэмжээ, алдагдсан шпалын тоог тогтоох талаар бололцоотой бүхий л ажиллагаануудыг хийсэн боловч уг шпалуудыг урт богино болгож хөрөөдсөн байсан зэрэг нөхцөл байдлын улмаас тоог нарийвчлан тогтоох боломжгүй болсон байна гэж үзэв.

Мөн хохирогч *** шпалаар граж барихад зарцуулсан ажлын хөлсийг нэмж нэхэмжлэх ёстой, нийт 54 шпалын үнэлгээг зохих зөвшөөрөлтэй байгууллагаар өөрөө хийлгэсэн, уг үнэлгээгээр тооцож хохиролд 1,215,000 төгрөг авах ёстой гэж маргаж байх боловч мөрдөн байцаагчийн “шинжээч томилох” 2015 оны 4-р сарын 12-ны өдрийн тогтоолын дагуу, хууль сануулж хийгдсэн “Капитал зууч” ХХК-ний үнэлгээний тайлангаар гражийн торхны шпал болон ажлын хөлсний зардлын зах зээлийн үнэ цэнийг 2012 оны 3-р сарын байдлаар 1,000,000 төгрөг гэж тогтоосон нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч нар хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрт ***д 1,000,000 төгрөг төлсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан  гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.***ын өмгөөлөгч Н.Лхамсүрэн: С.*** хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцоогүй харин гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун дарагдуулсан гэж мэтгэлцсэн боловч шүүгдэгч С.*** нь гэмт хэрэгт зааж зөвлөх, учрах саадыг арилгах зэргээр заан зөвлөж хамжигчаар хамтран оролцсон болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... ***ын гэрээр ойрд хүн ирээгүй ээ, өнөөдөр лав хүн байхгүй байна гэж хэлсэн ..., 7 сарын сүүлээр *** надад шүдлэн ямаа өгсөн юм. Тэр ямаагаа өгөхдөө *** надад намайг шпал мод хулгайлсан гэж хүнд битгий хэлээрэй гэж хэлсэн юм ... гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Р.***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2012 оны 11 дүгаар сар байхаа, би он сар өдрийг нь сайн санахгүй байна. Би хониндоо явж байгаа *** гэх нутгийн хөгшинтэй уулзаад хэдэн ширхэг шпал хэрэгтэй байна, таньд шпал олдох уу? гэж асуусан юм. Тэгэхэд *** ах за чи орой харанхуй болгоод хүрээд ир би чамд хэдэн ширхэг шпал өгье. Би мал хайж байна. Чи надад нэг мал өгөөрөй гэж хэлсэн юм .. гэсэн мэдүүлэг, гэрч Д.***ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ... *** манай гэрт ирэхээр нь би энэ *** хаанаас ямар шпал мод авч ирээд өвөлжөө барьсан юм бэ гэж асуухад би ***ын гэрийн гадна байсан шпалнуудыг ачуулчихсан юм. ***ын гэрт хүн байхгүй *** шпал хэрэг болоод байна гэхээр нь би ***д зааж өгөөд *** машинтайгаа ирээд ***ын гэрийн гаднаас шпал ачаад явсан юм. Дараа нь *** надад 1 хонь билүү ямаа өгсөн гэж *** надад өөрөө хэлсэн юм ... гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ***, ***, ***, *** нарыг машин механизм ашиглан, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар урьдчилан цагдан хоригдоогүй, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг төлсөн, төлөх төлбөргүй болохыг дурьдаж ба шүүгдэгч нарын гэмт үйлдэлдээ ашигласан Бонго-жи маркийн *** улсын дугаартай автомашиныг Эрүүгийн хуулийн 49-р зүйлийн 49.2-т зааснаар хураан, улсын орлого болгон шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол 2015 оны 1-р сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, ***ын өмчлөлийн Самсунг маркийн 21 инчийн зурагт зурагт битүүмжилсэн 883 тоот, ***ын өмчлөлийн бүтэн автомат угаалгын машин битүүмжилсэн 884 тоот, *** өмчлөлийн Эл Жи маркийн 29 инчийн зурагт битүүмжилсэн 885 тоот, ***ын өмчлөлийн Чанжер гэсэн бичигтэй хөргөгч битүүмжилсэн 886 тоот тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нар урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан байх тул àíõ óäàà ãýìò õýðýã ¿éëäñýí гэж үзнэ.

Шүүгдэгч нар нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгч нарт оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн хянан харгалзахаар тогтоов.

Хохирогч Н.*** ... “хууль хяналтын байгууллагаар явсан зардлын мөнгө төгрөгийг оруулаагүй” гэж мэдүүлсэн ба байцаан шийтгэх ажиллагааны зардалтай холбоотой баримт бүрдүүлж өгөөгүй тул энэ талаархи зардлаа зохих баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *** нарыг бүлэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн 35-р зүйлийн 35.6-д заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр  *** нарт тус бүр 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч  *** нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49-р зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох ***ын эзэмшлийн Бонго-жи маркийн 20-79 ДАР улсын дугаартай автомашиныг хурааж улсын орлогод оруулсугай.
  5. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүйг болон хохирогч *** “хууль хяналтын байгууллагаар явсан” гэх зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Энэ хэрэгт ***ын өмчлөлийн Самсунг маркийн 21 инчийн зурагт зурагт битүүмжилсэн 883 тоот, ***ын өмчлөлийн бүтэн автомат угаалгын машин битүүмжилсэн 884 тоот,*** өмчлөлийн Эл Жи маркийн 29 инчийн зурагт битүүмжилсэн 885 тоот, ***ын өмчлөлийн Чэнжер гэсэн бичигтэй хөргөгч битүүмжилсэн 886 тоот тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, ***ын эзэмшлийн Бонго-жи маркийн *** улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2015 оны 2-р сарын 22-ны өдрийн 444 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
  7. Ýð¿¿ãèéí õóóëèéí ерөнхий ангийн 61 ä¿ãýýð ç¿éëèéí 61.1-ä çààñíààð энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 д¿ãýýр зүйлийн 145.2-т зааснаар Р.***д оногдуулсан 2 жил 6 сар, ***, ***, *** нарт оногдуулсан 2 жилийн õîðèõ ÿëûã òýíñýæ, ***ыг 1 /íýã/ жил, 6 /зургаа/ сар, ***, ***, *** нарыг тус бүр 1 /íýã/ жилийн õóãàöààãààð õÿíàí õàðãàëçàхаар тогтоосугай.
  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан Р.***, ***, ***, *** нарт хяналт тавихыг Äàðõàí-Óóë àéìãèéí öагдаагийн ãàçàðò хариуцуулж, хянан харгалзах хугацаанд ялтан захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
  9. Эр¿¿ãèéí áàéöààí øèéòãýõ õóóëèéí 299 ä¿ãýýð ç¿éëèéí 299.3-ò çààñíààр шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх òîãòîîëûã ýñ çºâøººðâºë ÿëòàí, õîõèðîã÷, òýäãýýðèéí ºì㺺ëºã÷, õóóëü ¸ñíû òºëººëºã÷ íàð òîãòîîëûã ãàðäóóëñíààñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýéã äóðäñóãàé.
  10. Ýð¿¿ãèéí áàéöààí øèéòãýõ õóóëèéí 306 äóãààð ç¿éëèéí 306.1-ä çààñíààð ýíýõ¿¿ øèéòãýõ òîãòîîëä давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан  .***, ***, ***, *** нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                                                                                                                                                                                                                         

 

ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                                          Г.ГЭРЭЛТ-ОД