Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2016/ШЦТ/47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


           Хэргийн индекс: 171/2016/0044/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир,
Шүүгдэгч Г.Б ын өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
Шүүгдэгч Г.Б ийн өмгөөлөгч И.Атарбямба нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт З  овогт Г ын Б , С  овогт Г ын Б  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000819 дугаартай хэргийг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
1. Монгол Улсын иргэн, ........  оны .....  дугаар сарын ...... -нд .....  аймагт төрсөн, ....  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .....  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , ..........-ийн хамт ......  аймаг ..... сум ....  дугаар баг ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, З  овогт Г ын Б  /РД:.......... /
 2. Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ...... -нд ..... аймгийн ....  суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...... , ........-ийн хамт ........ аймгийн ...... сум, ......  дугаар баг, .......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, С  овогт Г ын Б  /РД:......... /

Шүүгдэгч Г.Б , Г.Б  нар нь бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө машин механизм хэрэглэн ........  аймгийн .......  сум .....  дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ..... дугаар байрны гадна байсан иргэн О.Т-ын Т  улсын дугаартай Кантер маркийн автомашины 2 ширхэг аккумляторыг хулгайлж бусдад 308,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
                                             
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Г.Б  утсаар яриад гараад ир гэсэн. Би тэр үед дотор тойрч байсан юм. Бид хоёр уулзаад 13 дугаар байрын тэнд очиход машин нь цоожгүй байхаар нь 2 аккумуляторыг нь миний машинд ачиж аваад явсан гэх мэдүүлэг

Шүүгдэгч Г.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-ийг шилжих шөнө би пиво уусан байсан тэгээд Г.Б  уруу ярьтал дотор тойрч байна хүрээд ир гэсэн. Бид хоёр уулзаад .......  байрны хажууд очтол байрны урд Кондор маркийн машины 2 аккумулятор ил харагдаж байхаар нь аваад явсан гэх мэдүүлэг

    Шүүгдэгч Г.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...шинэ хорооллын .........  байрны урд очиж зогстол тухайн байрны урд Кондор маркийн автомашин зогсож байсан тэгэхээр нь энэ машины аккумуляторыг авчихъя гээд бид 2 буугаад би хүн харж байхад Б  тайлж авсан тэгэхээр нь би машиндаа очоод суутал Б  залгаад байрны урд гараад ир гэсэн тэгээд би хөдлөөд урд нь очиход Б  2 аккумуляторыг нь авсан байсан... гэх мэдүүлэг /хэргийн 60 дугаар хуудас/, 

    Шүүгдэгч Г.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...16 давхрын урд зогсож байхад зогсоол дээр нь Соната-6 маркийн автомашин зогсож байхаар нь би буугаад жолоочийн эсрэг талын 2 дугуйг тайлж аваад Б ын машины багаажинд нь хийгээд бид ......  хорооллын дундах замаар явж байхад ......  байрны урд Кондор  маркийн ачааны машин зогсож байсан 2 аккумуляторыг ньтайлж аваад мөн багаажинд хийгээд явсан...  гэх мэдүүлэг /хэргийн 58 дугаар хуудас/    
            Хохирогч О.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн Т  улсын дугаартай Кондор маркийн авто машинаа дүү болох А од өгч явуулсан юм гэтэл маргааш өглөө нь дүү А  залгаж машины 2 ширхэг аккумулятор алга болсон байна. Би машиныг чинь байрны гадаа тавьсан байсан юм гэхээр нь цагдаад мэдэгд гэж хэлсэн гэх мэдүүлэг /хэргийн 43 дугаар хуудас/,

            Гэрч Г.А ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манай ахын нэр дээр байх Т  улсын дугаартай Кондор маркийн автомашиныг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 21 цагийн үед гэрийн гадна болох ...... аймгийн ....... сум .... дүгээр баг .......  байрны урд тавьсан юм. Ингээд өглөө 06 цагийн үед гарч ирээд машинаа асаах гэтэл 2 аккумулятор алга болсон байсан тэгээд цагдаад хандсан юм гэх мэдүүлэг /хэргийн 44 дүгээр дугаар хуудас/,

    Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 5-6 дугаар хуудас/

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 27 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 75-76 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.Б , Г.Б  нар нь бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө машин механизм хэрэглэн .....  аймгийн .......  сум ....  дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах .....  байрны гадна байсан иргэн О.Т ын Т  улсын дугаартай Кантер маркийн автомашины 2 ширхэг аккумляторыг хулгайлж бусдад 308,000 төгрөгийн төгрөгийн буюу бага бус хэмжээний  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Т  /хэргийн 43 дугаар хуудас/, гэрч Г.А  нарын өгсөн мэдүүлэг /хэргийн 44 дүгээр хуудас/, эд зүйл үнэлэх комиссын тайлан /хэргийн 50 дугаар хуудас/ зэрэг судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож  байна. 
 
Шүүгдэгч Г.Б , Г.Б  нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс тэднийг бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгө бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.  

Шүүгдэгч Г.Б , Г.Б  нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт  хэрэг үйлдэхэд хэрэглэсэн шүүгдэгч Г.Б ын эзэмшлийн Сонота-5 маркийн суудлын зориулалттай, ...  улсын дугаартай 1,300,000 төгрөгөөр үнэлэгдсэн  тээврийн хэрэгсэл болох  машиныг хурааж улсын орлого болгох үндэслэлтэй байна.     

 Шүүгдэгч Г.Б , Г.Б  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж хянан харгалах нь зүйтэй гэж шүүх үзэв. 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

    1. Шүүгдэгч З  овогт Г ын Б , С  овогт Г ын Б  нарыг бүлэглэн, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгө бага бус хэмжээтэй хулгайлах гэмт  хэрэг үйлдсэн  гэм  буруутайд тооцсугай. 

    2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас эд хөрөнгө хураахгүйгээр шүүгдэгч Г.Б , Г.Б  нарт тус бүр 2 жил /хоёр жил/ хорих ял шийтгэсүгэй. 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Г.Б , Г.Б  нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Г.Б , Г.Б  нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан Г.Б , Г.Б  нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг Г.Б , Г.Б  нарт мэдэгдсүгэй.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох Г.Б ын эзэмшлийн хар өнгийн Сонота-5 маркийн суудлын зориулалттай ......  улсын дугаартай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолоор битүүмжилсэн 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдсэн машиныг хурааж улсын орлого болгосугай.     
 
    7. Шүүгдэгч Г.Б , Г.Б  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б , Г.Б  нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

           10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Б , Г.Б  нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.МӨНХТУЯА