| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2013/0026/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/18 |
| Огноо | 2013-01-04 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2013/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0026/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагч О.Доржмаа,
хохирогч Ц.Б,
шүүгдэгч С.Ц-т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт ***** холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201209000660 дугаартай хэргийг 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн ***** /РД:****/ *** оны **** дугаар сарын 02-ний өдөр Дархан-Уул аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, **** боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг, **** тоотод оршин суудаг, урьд шүүхээр 2 удаа ял шийтгүүлж байсан, ухаан санаа, бие эрүүл.
Шүүгдэгч **** нь 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум *** дугаар баг *** тоотод *** цагийн орчим архидан согтуурч, хувийн хэрүүл маргааны улмаас хоорондоо харилцан зодолдож хүргэн дүү Ц.Батсүхийн гуян тус газарт хутгалж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2012 оны 11 дүгээр сарын 22-ны 11 цагийн үед гэрээсээ гарахдаа **** утасаар яриад уулзахаар болоод гэрэсэээ гараад 14 цагийн орчим бид 2 уулзаад 2 шил архи аваад гудамжны үзүүрт уусан. Ууж дуусаад гэртээ орсон. Намайг утсаар ярьж байхад хэнтэй яриад байгаа юм гэхээр нь чамд ямар хамаатай юм гэж хэлээд маргалдсан. *** сандал аваад миний толгойруу цохихоор нь би уурлаад ширээн дээр талх зүсэж байсан хутгыг аваад гуянд нь нэг хатгасан” гэв.
Хохирогч **** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”2012 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө надруу утасдсан. Тэгээд бид 2 гудамжны үзүүрт уулзаад 2 шил архи авчихаад тэрийгээ ууж дуусаад гэрт орсон. Ахын гар утас дугараад хүнтэй яриад байхаар нь хэнтэй яриад байгаа юм бэ гэтэл чамд ямар хамаатай юм бэ гээд бид 2 маргалдсан. Тэгээд би ахыг түлхээд газар унагаасан. Ах босож ирээд дайрахаар нь сандлаар нэг цохиход ах надруу хутга бариад босоод ирэхэээр нь гуяа хойшлуулсан чинь хутгаараа хатгачихсан. Тэгээд эхнэр орж ирээд түргэн дуудсан” гэв.
Шүүгдэгч **** нь 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум **** дугаар баг **** тоотод *** цагийн орчим архидан согтуурч, хувийн хэрүүл маргааны улмаас хоорондоо харилцан зодолдож хүргэн дүү **** гуян тус газарт хутгалж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:
хохирогч **** мөрдөн байцаалтанд өгсөн: ”…Намайг 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр аавынд байхад **** ах намайг дуудаад бид хоёр гудамжинд уулзаад Чандман хүнсний дэлгүүрээс 2 шил архи авч бид хоёр архиа уугаад гэрт орсон. Гэрт ороод бид 2 ширээний наана цаана суугаад цай уугаад сууж байтал ахын гар утас дугарч хүнтэй ярихаар нь та хэнтэй яриад байгаа юм бэ гэхэд ах чамд ямар хамаатай юм гээд бид маргалдаж эхэлсэн. Та ямар сүртэй пизда вэ гэж хэлээд маргалдаж ахыг босоод ирэхээр нь баруун гараараа түлхээд газар унагаасан. Ах босож ирээд дайрахаар нь сандлаар цохиход ах цаашаа болсон. Би буцаж сандлаа авч суухад ах ширээн дээр байсан жижиг, хар иштэй хутгыг аваад миний баруун гуяруу хутгалсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-12 дахь тал/,
гэрч **** мөрдөн байцаалтанд өгсөн: ”…Би 2012.11.22-ны өдөр 16 цагийн үед гэртээ сууж байхад хажуу байшинд дүү **** орилох шиг болсон. Бид нар нэг хашаанд амьдардаг болохоор монгол гэрт тод соносогдсон. Би хадам ээжийн бие муу байгаа болохоор янз бүр болчих вий гээд гүйгээд ортол **** хоёр хэрэлдээдзогсож байсан. *** нүүрнээс цус гарсан байдалтай, Батсүхийн гуянаас цус гарсан байж байсан. Тэгээд хоёуланг нь суулгаад *** цагдаа дуудуулсан ” гэсэн мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/,
гэрч ****мөрдөн байцаалтанд өгсөн: ...”нэг мэдэхэд **** чанга ярилаа чи хэн болчихоод томроод байгаа юм гээд тэр маргалдаж байгаад **** 4-5 удаа **** гараараа цохиулсан. Харин *****гар утсаараа толгой тус газар цохиж духнаас нь цус гаргасан. **** ах чи яасан хүний цус хардаг юм бэ гээд *** нэг удаа мөргөөд тэр хоёр шалан дээр унаад ноцолдоод байхаар нь салгахад ах гал тогооны өрөөнд ороод юм авах шиг болсон. Харин араас нь Батсүх очоод тэврээд авахад ***** ах гараа мултлаад Батсүхийн гуяруу хутгаар хатгасан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15 дахь тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 989 тоот актын
1. ****** биед хөлийн зөөлөн эдийн шархны гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 18 дахь тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Дархан-Уул аймаг Сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар 1 /нэг/ сар баривчлах ял шийтгэгдсэн байна.
Мөн Дархан-Уул аймаг Сум дундын шүүхийн 2009 оны 01 сарын 13-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт 5 /тав/ жил /нэг/ сар хорих ял шийтгэгдэж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасныг үндэслэн 3 /гурав/ жилийн хорих ялыг өршөөн хассан байна.
Хохирогч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн болно.
Иймд шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ***** бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар **** 2 /хоёр/ сар 10 /арав/ хоног баривчлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч **** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 19 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол **** цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сэргээж хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Ё.РИНЗААН