| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 2015/0201713/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/0193 |
| Огноо | 2015-08-07 |
| Зүйл хэсэг | 145.2., 145.4., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:/2015/0201713/Э
Дархан-Уул аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, шүүгч П.Баттулга, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Отгончимэг,
Иргэдийн төлөөлөгч В.Рэнцэнханд
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Хохирогч ***
Шүүгдэгч ***,
Шүүгдэгч ***,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг оролцуулан Аймгийн поркурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 145.4-д заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***, *** нарт холбогдох эрүүгийн 201209000091 тоот хэргийг 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, *-нд Улаанбаатар хотод төрсөн 19 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, эгч, 2 дүүгийн хамт, Улаанбаатар хот, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ***/,
2. Монгол улсын иргэн, 1*-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эхнэр, дүүгийн хамт Улаанбаатар хот *** тоотод оршин суух, 2006 онд ЭХТА-145.2.2, 2 жил тэнсэн, 2007 онд ЭХТА-147.2, 8 жил 10 хоног хорих ял, 2009 оны 07 сарын 24-нд өршөөлөөр суллагдсан урьд ял шийтгэлтэй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. ***/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг Олон улсын худалдааны төвийн лангуу түрээслэгч иргэн ***ы лангуунаас цүнхтэй барааг хулгайлж 1,070,000 төгрөгний хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Хохирогч ***ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2012 оны 01 сарын 24-ний өдөр 16 цагийн орчим бие засах гээд нойл руу явсан, тэр үед лангуугаа эзэнгүй орхиод явсан. Өөдөөс харсан гоо сайхны бараа зардаг ***, *** нарт харж байгаарай гээд хэлээд явсан. Нойл ороод 3 орчим минут болоод ирсэн. Ирээд бараагаа харсан чинь хар өнгийн том цүнхтэй бараа алга болсон байсан. Би араас нь төв хаалгаар гарч хайгаад олоогүй. Тэр өдөр цагдаад хандаагүй камерийн бичлэг харахад 13-17 насны хүүхдүүд барааг дамжуулаад авч явж байсан ... алдагдсан цүнхэн дотор нийтдээ 1.117.000 төгрөгний хохирол учирсан..., алдагдсан барааны жинхэнэ эзэн нь *** учраас хохирлыг *** авах нь зөв, би барааг алдсан учраас шүүх хуралдаанд оролцож болсон явдлын талаар мэдүүлэг өгөхөөр ирсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20 хуудас/
Гэрч ***гийн “... манай нөхөр *** манай бэр эгч ***гийн барааг лангуун дээр зардаг байсан. 2012 оны 01 сард байхаа лангуун дээрээ зарах гэж байсан том хар цүнхтэй бараагаа лангуун дээрээ орхиод 00 орох хоорондоо алдсан тэгээд камерийн бичлэг шүүхэд 2 хүүхэд дамжуулаад аваад явж харагдсан гэсэн. Манай нөхөр тухайн үед цагдаад хандсан боловч хүүхдүүд нь олдоогүй ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 123 хуудас/
Хохирогч ***гийн “...*** нь 2010 оноос 2013 оны хооронд Олон улсын худалдааны төвийн 2-р давхарт байрлах манай лангуун дээр манай байрааг зардаг байсан юм. 2012 оны 01 дүгээр сард *** манай лангуун дээр сууж байгаад миний зарах гэж Оросоос авчирсан эсгий гутал, эсгий оймс зэрэг нийт 1,070,000 төгрөгний барааг алдсан. Тухайн үед *** цагдаагийн байгууллагад хэлж шалгуулсан боловч эзэн нь олдоогүй, миний барааны мөнгийг төлөөгүй ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 121-122-р хуудас/
Гэрч ***ийн “... 2012 оны 01 дүгээр сарын 24–ний өдөр Олон улсын худалдааны төвийн лангуунаас бараа алдсан бичлэгийг үзүүлж таньж олуулах ажиллагаа хийсэн. Тэр бичлэгийг үзэхэд *** буюу Бороо, *** буюу *** нарыг хувцас барьсан цүнхээр нь таниад хэлж өгч байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 126 –р хуудас /
Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2012 оны 01 сарын 24-ний өдөр ***, ***, *** бид 4 Олон улс руу орсон тэнд ороод би ганцаараа 1 давхарт юм үзээд явж байтал араас ***, *** хоёр ирээд хурдан явъя гээд түлхсэн. Тэгэхэд *** ардаа нэг цүнх үүрсэн байсан. Тэгээд бид нар Морин хуур уулан дээр гараад цүнхээ онгойлгож үзэхэд шинэ урт ноосон оймс 4-5 ширхэг, өвлийн түрийтэй эмэгтэй 4 хос гуталнууд байсан, тэдгээрийг ***, *** нар авч яваад 30-40 минут болоод ирсэн. Нөгөө юмнуудаа яасан гэхэд таньдаг хүндээ өгсөн гэж хэлсэн. Ирэхдээ 0,75 хэмжээтэй 2 шил ерөөл архи авчирсан. Тэгээд түүнийгээ уугаад *** *** 2 муудаад *** бид 2 шөнийн вагонд суугаад Улаанбаатар орсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 149-р хуудас/
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2012 оны 01 сарын 24 нд Олон улсын худалдааны төв гэсэн 2 давхар дэлгүүр рүү нөгөө нэрийг нь мэдэхгүй залуугийн хамт орсон. Тэгээд би араас нь орох гэж байхдаа *** *** нарт энэ залуу бид 3-аар хулгай хийлгэх гэж байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд бид 4 нэг давхраас печень авч хувааж идээд явж байтал нөгөө залуу 2 давхар руу түрүүлээд гарсан ба араас нь ***, *** бид 3 дагаад гарсан. *** нөгөө нэрийг нь мэдэхгүй залуутай урд явж байсан ба *** бид 2 араас нь дагаад явж байтал нэг эзэнгүй лангуунаас *** хар өнгийн цүнхтэй зүйл аваад ирсэн. Тэгтэл нөгөө нэрийг нь мэдэхгүй залуу цүнхтэй зүйлийг намайг ав гэхээр нь ***оос аваад энгэртээ тэврээд гарч ирсэн шатнаасаа өөр шатаар буугаад орж ирсэн хаалганаасаа өөр хаалгаар гарсан. Бид 4, 16 давхарын ойрлцоо цэцэрлэгийн хашаанд очиж хулгайлсан зүйлээ задалсан. Цүнхэн дотор урт түрийтэй оймснууд, эмэгтэй хүний түрийтэй оймс болон гуталнууд байсан. Хүүхдийн түрийтэй оймс, эсгий гутал байсан, ***, *** бид 3 тэр юмнуудаа авч яваад вокзал дээр 30.000 төгрөгөөр зараад 00 цагийн вагоны билет аваад Улаанбаатар буцсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 151-р хуудас/
Шүүгдэгч ***, *** нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 172-173 тал/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл. /хх-ийн 67-68-р тал/ Хохирогч М.***д 1.070.000 төгрөгний хохирлоос *** 535,000 төгрөгийн хохирлыг төлсөн баримт, /хх-ийн 256 тал/, хохирлын хэмжээг тогтоосон эд хөрөнгийн зах зээлийн судалгаа /хх-ийн 7/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтанд цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар ***, ***, *** нар нь бүлэглэн 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг Олон улсын худалдааны төвд иргэн ***ы хариуцан ажиллаж лангуунаас иргэн ***гийн өмчлөлийн цүнхтэй барааг хулгайлж 1.070.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч ***ийн “... 2012 оны 01 дүгээр сарын 24–ний өдөр Олон улсын худалдааны төвийн лангуунаас бараа алдсан бичлэгийг үзүүлж таньж олуулах ажиллагаа хийсэн. Тэр бичлэгийг үзэхэд *** буюу Бороо, *** буюу *** нарыг хувцас барьсан цүнхээр нь таниад хэлж өгч байсан ...” гэх мэдүүлэг, хохирогч ***ы ... гурван 13-17 насны хүүхдүүд цүнхтэй барааг дамжуулаад аваад явж байсан бичлэг байсан, намхан 13 орчим насны хүүхэд нь цагаан өнгийн ноосон малгай, хар өнгийн синтвонон куртка, хар өнгийн гуталтай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/, гэрч ***ийн ... *** өөдөөс ирж явахаар нь уулзсан. Тэгтэл *** та 2-т юм хэлье гэхээр нь юу юм гэж асуусан чинь ***, Тоогий, бас нэг хүүхэд бид гурав олон улсын худалдааны төв дээрээс цүнхтэй бараа авсан гэж хэлсэн. Тоогий гэдэг хүүхдийн бүтэн нэрийг *** гэдэг, 2012 оны 1-р сарын 23-ны өдөр Тоогий *** гэххүүхэдтэй явж байсан тэр үед *** гэх хүүхэдтэй танилцсан ..., ***н гэх хүүхэдтэй анх уулзах үед цүнхээ өгчих гээд байсан, хажуу талаас нь *** өгчих, өгчих гээд байхаар нь би өгчихсөн юм. Ар нуруундаа үүрдэг спорт шар өнгийн цүнх, би одоо болтол цүнхээ аваагүй гэх мэдүүлэг, 2015 оны 5-р сарын 12-ны өдөр дахин гэрчээр байцаагдахдаа өгсөн ... миний үзсэн бичлэгт *** буюу Баа бичигдээгүй байсан, ***, *** *** нар байсан, ***, ***, *** нарыг хувцас болон үүрсэн цүнх, өмссөн малгай биеийн өндөр, намаар нь таниад ахмад Лхагварагчаад хэлж өгч байсан гэх мэдүүлэг, эд зүйл үнэлэх комиссын шийдвэрээр 1,070,000 төгрөгөөр алдагдсан гэх эд зүйлийг үнэлсэн үнэлгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул ***, ***, *** нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
*** нь Улсын мөрдөн байцаах газарт эрүүгийн 20947229 дугаартай дээрмийн хэрэгт шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтаас оргон зайлж, ***од холбогдох 20947229 дугаартай хэргээс ***, *** гэгч нарт холбогдох 201201000091 дугаартай хэргийг буцаан тусгаарлаж /хх-ийн 88-89/ *** нь Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн 2012 оны 11-р сарын 01-ний өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолоор ***, *** нартай бүлэглэн үйлдсэн дээрхи үйлдэлдээ болон бусадтай бүлэглэн болон ганцаар үйлдсэн гэмт үйлдэлдээ 7 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, ***оос хохирогч ***д 357,000 төгрөг тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэж байжээ./хх-ийн 225-230/
Шүүгдэгч *** нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор 8 жил 10 хоног хорих ялаар шийтгэгдэн, Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 09-ны 114 дүгээр захирамжаар ялыг нийцүүлэн хасч, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 1281 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 3 жил 01 сар 27 хоногийг өршөөн хэлтрүүлж байжээ. /хх-ийн 190-192/
Шүүгдэгч *** нь дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78-р зүйлийн 78.2.4-д заасан ялгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тоооцох үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *** нь шүүгдэгч ***той бүлэглэн 2012 оны 01 дүгээр сарын 24 ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг Олон улсын худалдааны төвийн лангуу түрээслэгч иргэн ***ы лангуунаас цүнхтэй барааг хулгайлж 1.070.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч *** нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхдаа ***тай бүлэглэн 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг Олон улсын худалдааны төвийн лангуу түрээслэгч иргэн ***ы лангуунаас цүнхтэй барааг хулгайлж 1.070.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байна.
Шүүгдэгч *** нь хэргийг У.*** гэгчтэй хамтран үйлдсэн, хэргийг У.*** гардан үйлдсэн гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан баримтаар дээрхи нөхцөл байдал тогтоогдоогүй тул ***од холбогдох үйлдэл холбогдлыг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч ***д шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.3-т зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэг нь хүндэвтэр төрлийн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа ба мөн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч *** үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, өөрт оногдох хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тодорхойлолт гаргасан болон дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч ***д оногдуулсан ялыг шүүх биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1ш дискийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч ***, *** нарын 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш цагдан хоригдсон 114 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч *** хохиролд 535.000 төлсөн, ХУД-ийн шүүхийн шийтгэх тогтоолоор ***оос 357.000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн байх тул үлдэх хохирол болох 178,000 төгрөгийг шүүгдэгч ***оос гаргуулан хохирогч ***, *** нарт олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298–р зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД
ШҮҮГЧИД П.БАТТУЛГА
Я.ТУУЛ