Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2013/ШЦТ/20

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хэргийн индекс: 171/2013/0023/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагч О.Доржмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа

хохирогч Б.У гийн хууль ёсны төлөөлөгч Н.М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зїйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт Б  овогт ******* од  холбогдуулан яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн эрїїгийн 201209000633 дугаартай хэргийг 2012 оны 12 дугаар сарын 28-ны єдєр хїлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б  овогт *******  /РД:Ц..../, 19... оны ... дугаар сарын .-ний өдөр Ховд аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, фото зурагчин мэргэжилтэй, ам бүл 2, хүүхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын . дугаар баг .. тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

           

Шүүгдэгч *******  нь 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 7-ийн буудлаас Хараагийн гүүрний чиглэлд явсан засмал зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7 /а/-д заасныг зөрчин согтуугаар Хьюндэй Верна маркийн 28-84 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7 /г/, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан заалтуудыг тус тус зөрчин явсанаас явган зорчигч Б.У г мөргөж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан Тээврийн хэрэгслийн хөдлөгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Долоогийн буудлаас дөнгөж хөдлөөд чиргүүлтэй гучийн хажуугаар дөнгөж гараад У  гуайг шүргэчихсэн” гэв.

Хохирогч Б.У гийн хууль ёсны төлөөлөгч Н.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Энэ хүн өөрөө мэдэж байгаа байлгүй дээ, манай ээж 72 настай, одоо хүний асаргаанд ороод маш хэцүү байна. Энэ хүнд маш их гомдолтой байна. Ээж маань хүний арсаргаанад орсон болохоор би ажил төрөл хийж чадахгүй байгаа, би өөрөө банкны зээлтэй, одоо ээжийгээ асраад байж байна” гэв.

                              

Шүүгдэгч *******  нь 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул

 

D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2013\******* -215.2-23.doc

аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 7-ийн буудлаас Хараагийн гүүрний чиглэлд явсан засмал зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7 /а/-д заасныг зөрчин согтуугаар Хьюндэй Верна маркийн 28-84 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7 /г/, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан заалтуудыг тус тус зөрчин явсанаас явган зорчигч Б.У г мөргөж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан Тээврийн хэрэгслийн хөдлөгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь:

                                                                             

хохирогч Б.У гийн мөрдөн байцаалтанд өгсөн:...”2012 оны 11 сарын 08-ны өдөр 14 цагийн орчим гэрээсээ алхаад 7-н буудал орчим дугуй засварын дэргэд байх дэлгүүр орох санаатай замынхаа хойд талын шороон хэсгээр төв рүү чиглээд алхаад явж байхад өөдөөс нэг жижиг тэрэг мурилзаж ирээд баруун хөл орчим мөргөөд би газар унасан. ... одоогийн байдлаар эмчилгээнд гарсан зардлын баримт 314.500 төгрөг байгаа. Баримтгүйгээр 238.000 төгрөг, нийт 552.500 төгрөг болж байгаа дахин эмчилгээнд гарах зардал мөнгийг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хэргийн 11-12 дахь тал/,

 

гэрч М.Б мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2012 оны 11-р сарын 08-ны өдөр гэрээсээ гараад Тосгоны ХААН банк орох гээд явж байхад Долоогийн буудлын тэнд ах Г  машинаараа хүн мөргөсөн байж байсан. Тэгээд би нөгөө хүнийг эмнэлэгт хүргэж өгсөн юм. Г  ах согтуу байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 14 дэхь тал/,

 

гэрч Г.Э мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2012 оны 11-р сарын 08-ны өдөр гэртээ байж байсан цагийг нь сайн санахгүй байна гадаа хүн орилох чимээ гарахаар нь гэрээсээ гарч ирэхэд дугуй засварын урд байсан цементэн дээр нэг эмээ хөлөө барьчихсан ёолоод байж байсан, мөргөсөн гэх жолооч нь болох Г  гэх дотор таксинд явдаг залуу согтуу машинаасаа буучихсан эмээгийн хажууд очоод яаж байна гээд асуугаад байсан. Тэгээд би түргэн дуудаж өгсөн. Г  цагдаа нар иртэл машин дээрээ байж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 4-5 дахь тал/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 7 дахь тал/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2012 оны 11 сарын 09-ны өдрийн 952 тоот дүгнэлт /хэргийн 18 дахь тал/,

Техникийн шинжээчийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10/07/025/048 дугаартай дүгнэлт /хэргийн 22-26 дахь тал/,

Драйгер үлээлгэсэн тайлбар /хэргийн 39 дахь тал/,

Эрүүлжүүлсэн хүний бүртгэл /хэргийн 51 дэхь тал/,

Зарлагын баримт /хэргийн 47-50 дахь тал/,

Хохирлын мөнгө 430.000 /дөрвөн зуун гучин мянган/ төгрөг хүлээн авсан тухай баримт,

Амбулаториор эмчлүүлсэн карт,

Шүүгдэгч ******* ын 2013 оны 01 сарын 09-ний өдрийн 160.000 /нэг зуун жаран мянга/ төгрөгийн эд зүйл худалдаж авсан тухай хэлцэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд Б  овогт ******* ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто машин жолоодож улмаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7-а, 2.7-г, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан заалтуудыг тус тус зөрчиж иргэн Б.У гийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуулийн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас цаашид хохирогч Б.У д гарах хохирол төлбөрийг шүүгдэгч ******* оос иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******  урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ.

Шүүгдэгч *******  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирол төлбөрийг барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Б  овогт ******* ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ******* од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ******* од оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4-т зааснаар хохирогч Б.У  нь хохиролтой холбоотой болон цаашид эмчилгээ сувилгаатай холбоотой нэмэлт зардал гарвал холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн шүүгдэгч ******* ын     дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт  шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ******* од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан ******* од хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* од мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******* од авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* од авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

                        ДАРГАЛАГЧ

                                 ШҮҮГЧ                                                      Ё.РИНЗААН