| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2020/00387/И |
| Дугаар | 181/ШШ2020/01477 |
| Огноо | 2020-06-02 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2020/01477
| 2020 оны 06 сары 02 өдөр | 181/ШШ2020/01477 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Н/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н газарт холбогдох,
Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хонгорзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч С.Н нь “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байгаа бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямарваа нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаа болно.
Гэтэл Н газаргазрын дарга Ж.Гантулга нь 2019 оны 11 дугаар сарын 12-ны өдрийн Б\126 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т заасан хууль тоггоомжийг хэрэгжүүлэх ажлыг зорион байгуулах хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн. сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн гунзгийрүүлсэн сургалтыг багш бус мэргэжлийн болон мэргэжлийн зэрэггүй багш нараар удирлан явуулсан сургуулийн зөвлөлийн тогтоосон гүнзгийрүүлсэн сургалтын төлбөрийг авахдаа 3 ангийн 36 эцэг эх асран хамгаалагчаас тус бүр 10 000 төгрөг илүү хураасан зэрэг зөрчил гаргасан болох нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын эрх бүхий албан тушаалтны 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1902000527 дугаар тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 02-02/4401 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байх тул сануулах сахилгын шийтгэл оногдуулсугай гэж нэхэмжлэгч С.Нд сахилгын шийтгэл оногдуулсан байна.
Дээрх сануулах сахилгын шийтгэлийг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд сахилгын шийтгэлийн үндэслэл болсон зөрчилүүдийг гаргаж байгаагүй болно.
1. Сургалты ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу 1 бүлэг байхаас хэтэрч тус бүр 2 бүлэг хичээллүүлэхээс аргагүй байдалд хүрсэн учир эцэг, эх, суралцагчийн хүсэлтээр /үлгэрчилсэн журмын 3.1 дэх заалт/ мөн Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6 дэх заалтыг үндэслэн тушаал гаргасан. Ердийн сургуулийн 6, 7 дугаар ангийн бүлэг 5-6 орчим байхад тус сургууль нь 10-13 бүлэгтэй үйл ажиллагаа явуулж байна
2. 2 жил ажилласан 2 залуу багш, 1 ахмад багш томилж гүнзгий анги даалгасан. /Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2/ Эдгээр багш нарыг томилох болсон шалтгаан нь 2 ахмад багш тэтгэвэрт гарч 2 багш жирэмсний амралт авсан байсан. Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын 2002 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 333 дугаар тушаалаар баталсан журмыг зөрчөөгүй гэж үзэж байна.
3. Гүнзгийрүүлсэн сургалттай ангийг дааж хичээллэж байгаа Ч.Энхтунгалаг нь 11 жил англи хэлний багшаар ажилласан, багшлах эрхтэй, багшаар мэргэшүүлэх олон удаагийн сургалтанд хамрагдсан. Мэргэжлийн дипломны код зөрчилтэй тул мэргэжлийн хяналтаас 2016 онд шаардлага ирүүлсэн тул хөрвөх сургалтанд хамрагдан сурч байгаа болно.
4. 36 хүүхэд сургуулийн дансанд сургалтын төлбөрийг 10 000 төгрөгөөр илүү тушаасан байсан учир нь мэдээлэл андуурагдаж өгөгдсөнөөс болсон бөгөөд захирлын зүгээс 36 хүүхдээс илүү хураасан мөнийг буцаан олгох шийдвэр гаргаж буцаан олгогдсон байгаа болно.
Иймд дээрх үндэслэлээр Н газаргазрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Сануулах Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/126 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагч Н газаргазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хонгорзул шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн "Оюуны ундраа” цогцолбор сургуулийн захирал С.Нгийн Н газаргазрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/126 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч нь Нийслэлийн Оюуны ундраа цогцолбор сургуулийн захирал С.Н нь Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хууль, Төсвийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж болон ажил олгогч, эрх бүхий байгууллагаас гаргасан тушаал, захирамж, дүрэм журмыг мөрдөж хэрэгжүүлэх гэсэн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн, гүнзгийрүүлсэн сургалтыг багш бус мэргэжлийн болон мэргэжлийн зэрэггүй багш нараар сургалтыг удирдан явуулсан, сургуулийн зөвлөлийн тогтоосон гүнзгийрүүлсэн сургалтын төлбөрийг илүү хураасан зэрэг зөрчил гаргасан нь Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.4, 28.1.10 дахь заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны 333 дугаар тушаалыг тус тус үндэслэн тушаасан, Н газаргазрын даргын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/59 тоот тушаалын хавсралтаар баталсан зааврын 1 дүгээр зүйлийн 1.2, 1.4, 2.1, 2.3, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтуудыг зөрчсөн.
Мөн дээрх зөрчлүүдийн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 02-02/4401 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байсан тул дээрх сахилгын шийтгэлийг оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.Н хариуцагч Н газарт холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/126 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Н газар нь сахилгын шийтгэлийг оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь Нийслэлийн ерөнхий боловсролын “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн захирлаар ажилладаг болох нь Н газарГазрын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн № 1/1986 албан бичгийн болон 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/126 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т заасан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн, гүнзгийрүүлсэн сургалтыг багш бус мэргэжлийн болон мэргэжлийн зэрэггүй багш нараар сургалтыг удирдан явуулсан, сургуулийн зөвлөлийн тогтоосон гүнзгийрүүлсэн сургалтын төлбөрийг авахдаа 3 ангийн 36 эцэг, эх, асран хамгаалагчаас тус бүр 10 000/арван мянга/ төгрөг илүү хураасан зэрэг зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан болох нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/126 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т “Ажил олгогч ... хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ... сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна.”, 131.1.1-т “сануулах;” гэж заасан.
Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 28.1.1-т “боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах;”, 28.1.4-т “бүх шатны боловсролын стандарт, норм, нормативыг Төсвийн тухай хуульд нийцүүлэн боловсруулах;” гэж заасан.
Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1, 28.1.4 дэх заалтад зааснаар Н газаргазрын дарга нь Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын 2002 оны 333 дугаар тушаалыг үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр А/59 дугаар Заавар батлах тухай тушаал гаргажээ.
Н газаргазрын даргын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/59 дугаар Заавар батлах тухай тушаалын хавсралтаар Ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүлсэн болон төрөлжсөн сургалт зохион байгуулах зааврыг баталжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Эрүүл мэнд, боловсрол, соёл хяналтын хэлтсийн боловсролын хяналтын Улсын ахлах байцаагч Н газарГазраас ирүүлсэн албан бичгийн дагуу Нийслэлийн ерөнхий боловсролын “Оюуны ундраа” цогцолбор сургуульд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан болох нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1902000528 дугаар Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Эрүүл мэнд, боловсрол, соёл хяналтын хэлтсийн боловсролын хяналтын Улсын ахлах байцаагч зөрчлийн хэргийг шалгахад 2018 оны 0003196 дугаарын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хавсралтад заагдсан сургалт эрхлэх нөхцөл шаардлагад 6-9 дүгээр ангид тус бүр 1/нэг/ бүлэгт математикийн гүнзгийрүүлсэн сургалт явуулах зөвшөөрөлтэй боловч 2019-2020 оны хичээлийн жилд 6, 7, 8 дугаар ангийн тус бүр 2/хоёр/ бүлэгт математикийн хичээлийн гүнзгийрүүлсэн сургалт явуулж байгаа, математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг 4/дөрөв/ багш удирдан явуулахаар тусгагдсан боловч 2019-2020 оны хичээлийн жилд 6/зургаа/ багш удирдан явуулж байгаа, 82 дугаар ангид англи хэлний гүнзгийрүүлсэн сургалтыг удирдан явуулж буй багш нь багш бус мэргэжлийн буюу эдийн засагчаар мэргэшсэн бизнесийн удирдлага мэргэжилтэй, 61 дүгээр ангид математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг удирдан явуулж буй багш, 62 дугаар ангид математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг удирдан явуулж буй багш, 81 дүгээр ангид математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг удирдан явуулж буй багш, 87 дугаар ангид хичээлийн гүнзгийрүүлсэн сургалтыг удирдан явуулж буй багш, 63 дугаар ангид англи хэлний гүнзгийрүүлсэн сургалтыг удирдан явуулж буй багш, 92 дугаар ангид англи хэлний гүнзгийрүүлсэн сургалтыг удирдан явуулж буй багш нар нь мэргэжлийн зэрэггүй, 2/хоёр/ багш 2018 онд багш мэргэжил эзэмшсэн 2 дахь хичээлийн жилдээ багшаар ажиллаж байгаа, сургуулийн зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар гүнзгийрүүлсэн сургалтын төлбөрийг хувьсах зардлын 41.8% буюу 170 000/нэг зуун далан мянга/ төгрөг байхаар шийдвэрлэсэн байхад 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар сургуулийн Төрийн сангийн 100200515116 тоот дансаар 61 ангийн 2, 62 ангийн 9, 63 ангийн 17, 71 ангийн 5, 81 ангийн 3, нийт 36 эцэг эх, асран хамгаалагч тус бүр 180 000/нэг зуун наян мянга/ төгрөг тус тус авсан зөрчил илэрсэн болох нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1902000528 дугаар Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлд “Шийтгэлээс чөлөөлөх үндэслэл”, 4 -т “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ ...”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлд “Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох”, 1-т “Эрх бүхий албан тушаалтан дараахь үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана:”, 1.2-т “Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлд заасан” гэж заасан.
Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.2 дахь заалтад зааснаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Эрүүл мэнд, боловсрол, соёл хяналтын хэлтсийн боловсролын хяналтын Улсын ахлах байцаагч нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахаар хариуцагчид 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр албан бичиг хүргүүлэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн № 02-02/4401 Санал хүргүүлэх тухай албан бичгийн болон 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1902000528 дугаар Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Эрүүл мэнд, боловсрол, соёл хяналтын хэлтсийн боловсролын хяналтын Улсын ахлах байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1902000528 дугаар Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд нэхэмжлэгч нь гомдол гаргаагүй байна.
Нэхэмжлэгч нь Н газаргазрын даргын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/59 дугаар Заавар батлах тухай тушаалын хавсралт Ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүлсэн болон төрөлжсөн сургалт зохион байгуулах зааврын 1-ийн 1.4, 2-ын 2.1, 2.3, 4-ийн 4.1 дэх хэсгийг зөрчин хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн, гүнзгийрүүлсэн сургалтыг багш бус мэргэжлийн болон мэргэжлийн зэрэггүй багш нараар сургалтыг удирдан явуулсан, сургуулийн зөвлөлийн тогтоосон гүнзгийрүүлсэн сургалтын төлбөрийг авахдаа 3/гурав/ ангийн 36/гучин зургаа/ эцэг, эх, асран хамгаалагчаас тус бүр 10 000/арван мянга/ төгрөг илүү хураасан зэрэг зөрчил гаргасан болох нь Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Эрүүл мэнд, боловсрол, соёл хяналтын хэлтсийн боловсролын хяналтын Улсын ахлах байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1902000528 дугаар Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.1 дэх заалтад зааснаар хариуцагчийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/126 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.7, 131 дугаар зүйлийн 131.1, 131.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч С.Нгийн хариуцагч Н газаргазрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/126 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ