| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2020/01410/И |
| Дугаар | 181/ШШ2020/01913 |
| Огноо | 2020-07-23 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2020/01913
| 2020 7 23 | 181/ШШ2020/01913 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.С/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Ц/РД: /-д холбогдох,
41 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Соёл-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.С нь 2014 оны 8 дугаар сард Япон улсаас 15 ширхэг автомашин импортоор оруулж ирэн Н.Цтай "... худалдан борлуулж өгөөд тодорхой хувийг нь ав” гэсэн тохиролцоог хийсэн. Ингээд Н.Ц нь автомашиныг худалдан борлуулж, зарсан автомашиныхаа мөнгийг Б.Соёл-Эрдэнийн дансруу шилжүүлдэг байсан. 2014 оны сүүлээр Б.С, Н.Ц нар заруулсан автомашинуудынхаа бүх тооцоог нийлсэн. Н.Ц зарим автомашины мөнгийг гүйцээж өгөлгүй 30,000,000/гучин сая/ авлагатай байдал үүсч үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Мөн 15ш автомашинаас үлдсэн ганц Prius-20 маркийн автомашиныг төрсөн ах н.Болдсайхандаа өгсөн, мөнгө нь удахгүй орж ирнэ гэсээр өгөлгүй өнөөдрийг хүрч байна. Н.Цаас нийтдээ 41,000,000/дөчин нэгэн сая/ төгрөг авахаар болж 2015 оны 01 сарын 08-ны өдөр “Зээлийн гэрээ” гэх баримт үйлдсэн юм.
Н.Ц нь тохиролцсон хугацаандаа мөнгөө төлөхгүй байсан тул 2016 оны 02, 2017 оны 10, 2018 оны 01, 2019 оны 11 сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болсон. Ингээд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаснаар шүүхээс 2016 оны 12 сарын 20-ны өдрийн Дугаар 181/ШШ2016/01611 шүүхийн шийдвэр гаргаж, уг шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс Н.Цыг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэсэн. Гэвч Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс Н.Цыг эрэн сурвалжилж олсон хаягаа буруу бичиж техникийн алдаа гаргасан байна. Мөн Б.С нь Н.Цы итгэл эвдэх аргаар залилан мэхэлсэн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2019 оны 08 сарын 02-ны өдөр 948 дугаар тогтоолоор “гэмт хэргийн шинжгүй” хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан юм. Ийнхүү Н.Цаас мөнгөө гаргуулж авахаар, хаягийг нь тодруулан дахин нэхэмжлэл гаргаж байна. Хамгийн сүүлд 2020 оны 04 сард Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас Н.Цг олж уулзаад чи мэдүүлэг өгөхдөө худал хаяг өгсөн байна гэж асуусан чинь тооны асуудал гарсан байна гэж хэлээд нэхэмжлэлээ гардаж авсан.
Иймд Н.Цаас 15ш автомашин худалдан борлуулсан төлбөрийн үлдэгдэл 41,000,000 /дөчин нэгэн сая/ төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгч Б.Соёл-Эрдэнийн өмгөөлөгч Б.Оюунзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаж байгаагаар Б.С нь 2016 оноос хойш энэ асуудлаар явсан. Иргэний шүүх дээр хариуцагчийн хаяг тодорхойгүй байдлаас болж өнөөдрийг хүрсэн байгаа. Мөн шүүх хуралдаанд төлөөлөгч томилсон боловч ирээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т хариуцагч буюу түүний төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариу тайлбараа заасан хугацаанд гаргаагүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан. Тиймээс 41,000,000 төгрөг төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.С хариуцагч Н.Цд холбогдуулан 41 000 000/дөчин нэгэн сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Н.Цы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Идэрхангайд 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч Н.Цы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Идэрхангайд 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч хариуцагч Н.Цы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Идэрхангай хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Цы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Идэрхангайн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан болох нь Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 41 000 000/дөчин нэгэн сая/ төгрөгийг шилжүүлэн өгөөгүй байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчид тээврийн хэрэгслийн үнэд 41 000 000/дөчин нэгэн сая/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2-т “Хэлэлцэн тохирсон хэлбэрээр үүргийн харилцаа үүсэхэд гэрээг тохирсон хэлбэрээр байгуулсан байвал зохино.” гэж заасан.
Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зохигчид 41 000 000/дөчин нэгэн сая/ төгрөгийг зээл хэлбэрээр төлөхөөр хэлэлцэн тохиролцож 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан байх тул талуудын хооронд зээлийн үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхэд ирж хариу тайлбараа өгөөгүй болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 41 000 000/дөчин нэгэн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болох нь Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Шүүх Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Цаас нийт 41 000 000/дөчин нэгэн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
ДаргалагЧ, шҮҮГЧ С.ХИШИГБАТ