Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2013 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2013/ШЦТ/21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2013/0022/Э/

 

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,

хохирогч Б.Ч ын өмгөөлөгч Д.Оюунчимэг,

хохирогч Б.Ч ,

шинжээч Я.Батбаяр,

шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 223 дугаар зүйлийн 223.1-д заасан гэмт хэрэгт Х  овогт С И од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000634 дугаартай хэргийг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Х  овогт С И  /РД:../, 19..оны 0.. дугаар сарын ..-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд  төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн  хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын . баг . тоотод оршин суудаг, одоогоор Дархан сумын .. дугаар баг . дугаар байрын .. тоотод түр оршин сууж байгаа, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

Шүүгдэгч *******  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2012 оны 11 сарын 06-ны өдөр С.Д гийн эзэмшлийн Истана маркийн ... ДАА дугаарын тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаан явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 /а/-д заасан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг, мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлгшүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг, 10.1 /а/-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө уг үйлдэлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхйиг анхаарч мэдсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчин явснаас уг дүрмийн 7.11-д заасан “Жолооч уулзвар, гарцаас гарахдаа эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ. Баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ” гэснийг зөрчин явсан Б.Ч  жолоочтой Тоёота Прадо маркийн ... ДАР дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, С.Д гийн эзэмшлийн Истана маркийн ... ДАА дугаартай тээврийн хэрэгслд нийт

 

D:\My Office flie\Шийтгэх тогтоол\******* -126.2,223.1-21.doc

1.870.000 төгрөгийн хохирол, Б.Ч ын эзэмшлийн Тоёота Прадо маркийн ... ДАР дугаартай тээврийн хэрэгсэлд 4.870.000 төгрөгийн шууд хохирол, Б.Ч ын биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулан зам тээврийн осол гаргаад мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ:

б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх,

в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийги мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн байримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.                            

                                               

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч *******  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2012 оны 11 сарын 06-ны өдөр 17 цагийн орчим Д  ах, Б  ах хоёртой цуг архи уусан. Би Б  ахыг муудчихаар нь таксигаар гэрт нь хүргэж өгөөд, буцаж ирээд Д  ахтай үлдсэн архиа уучихаад би Д  ахын машиныг нь аваад жолоодож яваад Олон улс худалдааны төвийн хажуугаар колонкын уулзвар дээр мөргөлдсөн. Тэгээд би зугтаж яваад Ундрал зочид буудалд очиж хоночихоод өглөө нь гэртээ ирээд цагдаа дээр очсон. Хохирогч С.Д д хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, Б.Ч ын хохирлыг төлнө. Одоо ажил зогссон байгаа учраас хохирлын тооцоо хийж чадаагүй байгаа.” гэв.

 

Хохирогч Б.Ч  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...“ 2012 оны 11-р сарын 06-ны өдөр 18 цагийн орчим би өөрийн эзэмшлийн ... ДАР улсын дугаартай Прадо-78 маркийн машинаа жолоодоод Хапитат хорооллоос Шинэ Дархан чиглэлд явж байсан. Олон улсын худалдааны төвийн баруун талын уулзвар буюу МТ колонкийн баруун талын замаас Олон улсын худалдааны төвийн зүг зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийж уулзвар өнгөрөөд явахад машины хурц гэрэл өөдөөс тусаж, би хөдөлгөөнөө хязгаарлаж тоормозлож зогсоход машины гэрэл улам ойртсоор ирж миний машиныг мөргөсөн. Тухайн нөхцөл байдалд миний бодлоор уг өөдөөс ирж байсан машин хальтиргаа гулгаатай үед зогсож чадалгүй гулгаад байна гэж бодоод би машинаа зогсоох үйлдэл хийсэн. Миний машин мөргөлдөх үед хойш шидэгдэж би рулиэ мөргөн цээжин тус газраа цохилт авч амьсгаа авахад хэцүү болсон. Би өөрийн талын цонхоо онгойлгож агаар амьсгалсан. Миний цээжин тус газар хүндүүрлэж байсан хэсэг хугацааны дараа И  ирээд ахаа би хүнд зодуулчихаад зугтаж яваад таны машиныг мөргөчихлөө дүүгээ уучлаач цагдаа битгий дуудаач гэх зэргээр зүйл яриад хаалган дээр тавьчихсан гарыг дэрлээд уйлаад байсан, энэ үед юм ярьж чадахгүй байсан би И ын куртикниых нь энгэрээс зуурч татаад цагдаа дуудаад өгөөч гэж хэлэхэд гэнэт ухаан орсон бололтой миний гарыг цохиж тавиулаад зугтаасан. Би араас нь хөөгөөд гүйцээгүй. Хүний утас гуйж эхнэрлүүгээ залгуулж түргэн дуудуулсан. Би өөрөө шоконд орсон байсан болохоор яаж түргэн дуудах учраа олохгүй байсан. Би бодитой хэд хэдэн зүйлийг хэлмээр байна. Хэрэг болсон өдрөөс хойш И од хохирлыг төлчихвөл гомдол санал байхгүй, залуу хүүхэд байна нэг алдаа л биз гэж бодож байсан. Гэтэл энэ хугацаанд би олон удаа И ыг дуудсан, тодорхой хэмжээнд шаардлага тавьсан. Гэвч олно, хүнээс авах гэж байна гэж яваад байсан болохоос юу болж байна, яаж байна гэхээр хариу өгдөггүй. Хохирол төлбөрийг барагдуулах талаар тодорхой арга хэмжээ аваагүй. Би тодорхой байгаа баталгаатай болсон 7300000 төгрөгийг эхний ээлжинд барагдуулчихаа гэж хэлсэн. Энэ хүн төлөх талаар ямарч санаачилга гаргаагүй. Ямар шалтгаанаар бараг 3 сар болж байгаа хэргийн хохирол төлбөр барагдуулсангүй вэ, цуг наргиж цэнгэж уусан хүнийхээ гомдлыг зуун хувь барагдуулсан мөртлөө миний хохирлыг огт барагдуулаагүй, энэ талаар тайлбар авмаар байна” гэв.

 

Шинжээч Я.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...“2012 оны 11 сарын 07-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоолгох шинжээч томилох тогтоолд даалгасны дагуу шинжилгээ хийж дүгнэлт гаргасан. Эвдрэл, хохирлын үнэлгээ хийсний дагуу 7300000 төгрөг болсон. Энэ үнэлгээг зах зээлийн үнэлгээгээр ямар нэгэн шахалт дарамтгүй, бие даасан хараат бус байдалд ажиллаж, зөвхөн өөрийн дадлага туршлага, мэдлэг чадвартаа тулгуурлан, хууль зүйн хүрээнд хийж гаргасан үнэлгээ юм. Үнэлгээ хийсэн дүгнэлттэй шүүгдэгч ******* , хохирогч Б.Ч  нар танилцсан” гэв.

 

Шүүгдэгч *******  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2012 оны 11 сарын 06-ны өдөр С.Д гийн эзэмшлийн Истана маркийн ... ДАА дугаарын тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаан явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 /а/-д заасан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг, мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг, 10.1 /а/-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчин явснаас уг дүрмийн 7.11-д заасан “Жолооч уулзвар, гарцаас гарахдаа эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ. Баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ” гэснийг зөрчин явсан Б.Ч  жолоочтой Тоёота Прадо маркийн ... ДАР дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, С.Д гийн эзэмшлийн Истана маркийн ... ДАА дугаартай тээврийн хэрэгслд нийт 1.870.000 төгрөгийн хохирол, Б.Ч ын эзэмшлийн Тоёота Прадо маркийн ... ДАР дугаартай тээврийн хэрэгсэлд 4.870.000 төгрөгийн шууд хохирол, Б.Ч ын биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулан зам тээврийн осол гаргаад мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ:

б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх,

в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийги мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн байримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-5 дахь тал/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 7 дахь тал/,

Хохирогч С.Д гийн мөрдөн байцаалтанд өгсөн “2012 оны 11-р сарын 06-ны өдөр ******* , Б бид 3 ажлаа тарчихаад 16 цагаас 17 цагийн орчим манай гэрт ирсэн. И , Б 2 манайд орохдоо дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн архи, 2 литр 500 граммын савалгаатай пиво, чихэр, ундаа авч орсон. Архинаас Б 2 рункийг уучихаад 17 цаг өнгөрч байхад гэр лүүгээ явахаар болсон. Тэгэхэд Б ыг И  хүргэж өгчихөөд ирье гээд түүнтэй цуг гарсан, И  удалгүй буцаад хүрээд ирсэн. Тэр Б ахыг таксигаар гэрт нь хүргэж өгчихөөд ирлээ гэж байсан. Үлдсэн архи болон пивыг И  бид 2 хувааж уусан би согтоод 00-ын өрөөндөө орж сууж байснаа санаж байна тэгээд тасарчихсан байна лээ. Намайг гэртээ унтаж байтал цагдаа орж ирээд таны машин чинь хаана байгаа вэ гэхэд би гэрийн гадна байгаа гэж хэлсэн. Тэгэхэд цагдаагийн алба хаагч та надтай цуг явж цусны шинжилгээ өгнө гэж хэлээд дагуулаад явсан. ... би түүнд машиныхаа түлхүүрийг огт өгөөгүй. Би машиныхаа түлхүүрийг хүрэмнийхээ халаасанд хийгээд хүрмээ үүдэнд өлгөчихдөг юм. И  надад хэлэхдээ миний машины түлхүүрийг ширээн дээр байхад аваад явсан гэж хэлээд байгаа юм... гэсэн мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/,

 

Хохирогч Б.Ч ын мөрдөн байцаалтанд өгсөн “2012 оны 11-р сарын 06-ны өдөр 18 цагийн орчим би өөрийн эзэмшлийн ... ДАР улсын дугаартай Прадо-78 маркийн машинаа жолоодоод Хапитат хорооллоос Шинэ Дархан чиглэлд явж байсан. Олон улсын худалдааны төвийн баруун талын уулзвар буюу МТ колонкийн баруун талын сайжруулсан замаас Олон улсын худалдааны төвийн зүг зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийж уулзвар өнгөрөөд явахад машины хурц гэрэл өөдөөс тусаж чиглэж ирсэн. Би хөдөлгөөнөө хязгаарлаж тоормозлож зогсоход машины гэрэл улам ойртсоор байгаад ирж миний машиныг мөргөсөн. Тухайн нөхцөл байдалд миний бодлоор уг өөдөөс ирж байсан машин хальтиргаа гулгаатай үед зогсож чадалгүй гулгаад байна гэж бодоод би машинаа зогсоох үйлдэл хийсэн. Миний машин мөргөлдөх үед хойш шидэгдэж би рулиэ мөргөн цээжин тус газраа цохилт авч амьсгаа авахад хэцүү байдалд байсан. Машины паар халуунаар үлээж байсан учраас өөрийн талын цонхоо онгойлгож цэвэр агаар амьсгалсан. Миний цээжин тус газар хүндүүрлэж байсан хэсэг хугацааны дараа 10-20 секундын дараа Истана маркийн машины жолооч бололтой нэг залуу ирээд ахаа би хүнд зодуулчихаад зугтаж яваад таны машиныг мөргөчихлөө дүүгээ уучлаач цагдаа битгий дуудаач гэх зэргээр зүйл яриад хаалган дээр тавьчихсан гарыг дэрлээд уйлаад байсан энэ үед юм ярьж чадахгүй байсан би зүүн гараараа тэр залуугийн энгэрээс зуурч татаад тэр залууд цагдаа дуудаад өгөөч гэж хэлэхэд нөгөө залуу ухаан орсон бололтой миний гарыг цохиж тавиулаад зугтаасан...” гэх мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/,

 

Гэрч Д.Б ын мөрдөн байцаалтанд өгсөн “ ... 2012 оны 11 сарын 06-ны орой 16 цагаас 17 цагийн орчим И , Д  ах хоёртой ажлаасаа бууж ирээд 1 шил 0,75 литрийн савлагаатай архи, 2 литр 500 граммын савлагаатай пиво 1 ширхэгийг чихэр ундаатай авч орсон. Би архинаас 2 татчихаад гэртээ харихаар болсон. И  намайг хүргэж өгье гээд бид 2 цуг Д  ахын гэрээс гарсан. Бид 2 Эрэл банкны урд талаас таксинд суусан би гэрийнхээ гадна буугаад гэртээ орсон И  явж байсан таксиндаа суугаад цааш явсан. Гэртээ ороод унтаж байтал 19 цагаас 20 цагийн хооронд цагдаа нар орж ирж намайг авч явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 21 дэхь тал/,

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн 949 тоот дүгнэлт /хэргийн 46 дахь тал/,

2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10/07/025/44 тоот Истана маркийн ... ДАА дугаартай тээврийн хэрэгслийн техникийн шинжээчийн дүгнэлт  /хэргийн 49-54 дэхь тал/,

С.Д гийн эзэмшлийн Истана маркийн ... ДАА дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ /хэргийн 61-64 дэхь тал/,

Тоёота Прадо маркийн ... ДАР дугаартай тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээчийн дүгнэлт  /хэргийн 69-76 дахь тал/,

Б.Ч ын эзэмшлийн Тоёота Прадо маркийн ... ДАР дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ /хэргийн 82-86 дахь тал/,

2012 оны 11 сарын 29-ны өдрйин Техникийн шинжээчийн 18 тоот дүгнэлт  /хэргийн 92 дэхь тал/

Багийн засаг даргын тодорхойлолт /хэргийн 109 дэхь тал/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 112 дахь тал/,

Яаралтай тусламж үйлчилгээний хуудас, бэлэн мөнгөний орлогын баримт, тооцооны хуудас, кассын орлогын ордер, зарлагын баримт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

 

2013 оны 01 сарын 11-нд хохирогч С.Д  нь ...”Миний бие нь ******* оос хохирлын мөнгө 1.870.000 авсан тул хохирлыг барагдуулсан тул гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлт ирүүлсэнийг шүүгдэгч ******* од ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзнэ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х  овогт С И  нь авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан, жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч С И  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар 2 /хоёр/ сар баривчлах ял, мөн хуулийн тусгай ангиийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 5 /тав/ сар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч С И од Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 5 /тав/ сар баривчлах ялд мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сар баривчлах ялыг багтааж нийт биечлэн эдлэх 5 сар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар *******  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч С.Д д төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж үлдээхийг тус тус дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч ******* оос 7861150 /долоон сая найман зуун жаран нэгэн мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын . дүгээр баг ... тоодот оршин суух хаягтай Б.Ч ад олгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч ******* од урьд авсан бусдын батлан даалтанд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл сэргээж  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ

                                    ШҮҮГЧ                                            Ё.РИНЗААН