| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2016/0020/Э/ |
| Дугаар | 2016/ШЦТ/51 |
| Огноо | 2016-02-19 |
| Зүйл хэсэг | 181.3., |
| Улсын яллагч | С.Баттамир |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2016/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2016/0020/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж, шүүгч Ж.Мөнхтуяа Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Иргэдийн төлөөлөгч Ё.Б,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Хохирогч Б.А ,
Шүүгдэгч Р.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Р гийн А д холбогдох эрүүгийн 201509000593 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн ...... оны ..... дүгээр сарын ... ны өдөр ... аймгийн Дархан суманд төрсөн,эрэгтэй ... настай дээд боловсролтой дулааны инженир мэргэжилтэй ..........-ийн хамт ....... тоотод оршин суух ....... -д .......-аар ажилладаг улсаас авсан гавъяа шагналгүй ...... оны ...... дугаар сарын .... ны өдрийн Дархан Уул аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 1 жилийн тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан бие эрүүл ухаан мэдрэл бүрэн гэх Х овгийн Р гийн А /РД: ...... /
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Р.А нь архидан согтуурсан үедээ 2015 оны 07 дугаар сарын 30 ны орой 23 цагийн үед ........... тоотод оршин суух иргэн Д.С Б.А нарын хашаанд нь орж үл ялих шалтгаанаар маргалдан чулууг зэвсгийн чанартайгаар ашиглан Д.С-ыг айлган сүрдүүлэх явцдаа Б.А ийг чулуугаар цохиж бие мах бодид нь хөнгөн, мөн Д.С-ыг зодож бие мах бодид нь хөнгөн гэмтлийг С тай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
-Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд:
Шүүгдэгч Р.А мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”... 2015 оны 07 дугаар сарын 30 ны өдрийн орой манай эхнэр С найз У бид нар найзуудтайгаа ... .... ад айлд 0,75 литрийн хараа архи 2 шилийг мөн 1 том 2,5 литрийн 3 баавгай пивийг 5 уулаа хувааж уугаад тэднийхээс 23 цагийн орчим гэртээ харихаар гарсан юм. Эхнэр бол архи уугаагүй эрүүл байсан тул миний эзэмшлийн ........ улсын дугаартай хар өнгийн “тоёото биби маркийн машиныг эхнэр С жолоодоод би жолоочийн хажуу талын суудалд суугаад М арын суудал дээр суугаад хэвтээд явсан юм. Тэгтэл ... .... ын улаан худгийн тэнд явж байхад нэг хүн С С гээд дуудсан намайг гэрийнхэн болон найз нөхдүүд ингэж дууддаг юм.Тэгээд машинаа зогсоо гээд зогсоод хартал ... .... ад байдаг зүс таних залуу болох А гэдэг залуу байсан тул юм яриад зогсож байтал .... дугаартай саарал өнгийн прусс нилээн ширүүн орж ирээд машины өмнө хөндлөн зогссон. Тэгээд бид нар машинтайгаа хөдлөх гэхэд нөгөө өмнө зогссон машин хөдлөхгүй зогсоод байхаар нь холдооч би явмаар байна гэхэд прүсс маркийн машины жолооч явдгаараа явж байна пизда минь гэж орилж хэлсэн Тэгэхээр нь би машины хаалгаа онгойлгоод буутал тэр машин хөдлөөд явсан би тэгээд тэднийг араас нь очиж айлгах С тай араас нь явж байгаад аль гудмаар орсныг нь хараагүй алдчихсан юм.
Тэгээд би А өөс тэр машин хаашаа орчих вэ гэж асуутал би гэрийг нь мэднэ гэсэн бөгөөд гудамжийг нь зааж өгсөн тэгээд гэрийн нь гадаа очоод эхнэр С М хоёр машинд суугаад үлдсэн А бид хоёр машинаас буугаад С ын хаалгыг нүдэж байгаад онгойлгоход С гараад ирэхээр нь би чи ямар овоо гөлөг вэ гэж хэлээд заамдаж аваад нүүр рүү нь гараараа цохисон С мөн намайг заамдаж аваад хоорондоо ноцолдож байгаад газар унаж өнхөрөөд байж байгаад А ийг харсан байхгүй яваад өгсөн байсан хаашаа явсныг мэдээгүй тэгсэн С ын эхнэр /А хүн аллаа ямар юмаа хийж манай хашаа руу орж ирсэн юм гэж хашгираад байсан С миний хүзүүнд байсан бөөгийн хамгаалалтыг тасдаад гартаа барьчихсан байсан. Удалгүй С М хоёр орж ирээд юу хийгээд байгаа юм явъя гэхлээр нь би энэ хүн миний бөөгийн хамгаалалтыг тасалчихлаа гэхэд эхнэр С С т хандаж тэр хамгаалалтыг нь өг гэхэд чи ямар бөө юм уу үүнийг чинь жорлон руу шидчихвэл юу болох вэ гээд тавлаад байсан. Тэгээд миний уур хүрч хаалганы ойролцоо байсан том чулуу аваад хамгаалалт өгөхгүй бол чамайг энэ чулуугаар цохилоо гэж сүрдүүлсэн чинь С миний өөдөөс гүйгээд ирсэн. Би гартаа барьсан байсан чулууг хаалганы тийшээ шидсэн. Ингээд С бид хоёр зууралдаад зогсож байтал эхнэр А нь болиоч гээд миний цээж хэсгээс зуураад байхаар холд гээд түүнийг түлхтэл А бөгсөөрөө доошоо суусан тэгээд С бид хоёр барьцалдаж аваад ноцолдож байхад С миний баруун хөлнөөс чирч хазсан тэгээд би тийрч салгаад явах гэж байтал С А т хандаж нөхрөөсөө саяны бөөгийн хамгаалалтыг аваад өгчих муу юм болно гэхэд А нөхөр дээрээ очоод хүний юм байгаа бол өг гэхэд С хоёр гараа тэнийлгэж харуулаад надад байхгүй байна гээд хашгирсан тэр үед бид нар гарч машиндаа сууж хөдлөх гэхэд С жолооч талын цонхоор толгойгоо оруулж ирээд та нарыг явуулахгүй цагдаа дуудсан гээд ноцолдоод байсан. Тэгэхээр нь би машинаас бууж очоод дахин С тай барьцалдаж авсан тэгээд энэ явуулахгүй юм байна С ийг түрүүлээд яв гэж хэлсний дараа С машинаа асаагаад хөдлөөд явсан . Түүний дараа М бид хоёрын голоор орж ирж салгахад С М г барьж аваад явуулахгүй гөлөгнүүд минь цагдаа дуудсан гээд байсан. Ингээд би цааш явахад С орилоод танай найз ийм хогийн пизда байна шүү дээ гөлөг минь нааш хүрээд ир гээд орилоод байсан. М болохоор байж бай цагдаа ирэхээр учраа олно гэхээр нь би лав тэр эрүүлжүүлэхэд очиж хономооргүй байна гээд яваад өгсөн гэх” мэдүүлэг /хэргийн 102-103 дахь тал/
Хохирогч Д.С ын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2015 оны 07 дугаар сарын 30 ны өдөр байх би эхнэртэйгээ хамт дэлгүүрээс хүүхдийн сүү авахаар явсан. Ингээд гэрийнхээ доор байдаг ......... -ын нэг хүнсний дэлгүүр орж сүү аваад буцаад эхнэр машинаа бариад би хажууд нь суугаад гэр рүүгээ орох гудамжны орчим явж байтал гудамжны өнцөгт хар өнгийн дөрвөлжин хэлбэртэй машин ухарч гарч ирсэн тэгээд эхнэр машинаа барьж тэр машинтай зөрөөд явтал араас нөгөө машин араас тулж ирээд одоо таньдаг болсон А цонхоо буулгаад хурдан яваад өгөөч зайлаач лалар минь гэх зэргээр эхнэрийг хараасан. Тэгэхээр нь би цонхоороо явдгаараа явж байна гэж хэлэхэд гудамж руу машинаараа эргээд орсон . Тэгээд машинаа хашаанд оруулаад би хашааныхаа хаалгыг хаагаад гэртээ орох хооронд нөгөө машин манай гудамжинд өндөр хаазлаад 2 ч удаа эргэлдсэн дуу надад сонсогдсон. Тэгсэн удалгүй манай хашааны хаалгыг нүдээд 2-3 хүн хашаан дээгүүр өндөлзөөд байсан .. Тэгээд С нд оролгүй хашааны хаалгаа онгойлготол А орж ирээд шууд миний нүүр рүү хамар хэсэг рүү гараараа цохихоор нь би нүүрээ дараад доош суутал дээрээс өшиглөсөн. Тухайн үед байдлыг мэдээд хүүхдүүд цаана уйлалдаад байсан тэгснээ А би бөө хүн байна та нарыг алнаа гэснээ газраас чулуу аваад цохих гэтэл эхнэр маань А г болиоч битгий нөхрийг маань зодооч гэж А д хэлтэл тэр барьж байсан чулуугаа шидсэн. Тэр үед жижиг чулуу эхнэрийн нуруу руу оносон тэгээд эхнэр маань А г намайг зодох гэж байна гэж ойлгоод түүний гараас зуураад байхад А эхнэрийг минь түлхэж 2-3 удаа бөгсөөр нь газар унагасан эхнэр бид хоёрыг энэ хэрэг явдал болох үед голчлон А зодсон бусад нь хараад зогсож байсан гэх мэдүүлэг / хэргийн 12-р тал/
Хохирогч Б.А мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн 2015 оны 7 дугаар сарын 30 ны өдөр би нөхөртэйгээ хамт ..........-ын нэг дэлгүүрээс сүү аваад гудамж өгсөөд явж байтал хар өнгийн машинтай хүмүүс тулж ирээд хурдан яваач лалар минь гээд сигналдаад байхад нь манай нөхөр тэр хүмүүст хандаж явдгаараа л явж байна шүү гэж хэлсэн. Тэгээд хашаандаа машинаа оруулж хаалгаа хаагаад гэртээ ортол хашааны хаалга хүн балбаад байсан тэгэхээр нь гэрээс гараад хэн бэ гэхэд нэг эрэгтэй хүн аллаа хаалгаа онгойлго .... ийн лалар мөн үү гээд байсан. Тэр үед манай нөхөр гарч ирээд хэн бэ гээд хашааны хаалга онгойлготол нөхрийн нүүр рүү гараараа цохиод нүүрээ гараараа дараад доош суухад мөн л үргэлжлүүлэн зодоод байсан. Би нөхрийг зодоод байхаар нь битгий зодооч болио хүн аллаа гэж хэлсэн. Тэгснээ А манай хашаанд байсан том чулууг аваад нөхөр рүү шидэх гэсэн тэгэхээр нь би болиоч гуйж байна гэхэд А өргөж байсан чулуугаа газар хаяж, над руу гартаа байсан жижиг чулууг шидэж шидсэн чулуу нь миний зүүн түнх хэсэг рүү оносон нөхөр С ын эмчилгээнд 296750 төгрөг харин миний эмчилгээнд 882,000 төгрөг бүгд 1.178,750 төгрөгийн эмчилгээ одоогоор хийгдсэн байгаа тул уг зардалыг Р.А гаас гаргуулна гэж нэхэмжилж байсан боловч одоо Р.А гаас 1,550,000 төгрөгийг хүлээн авсан тул одоогоор гаргуулах хохирол төлбөр байхгүй гомдол саналгүй гэх мэдүүлэг /хэргийн 30 -32 дугаар тал/
Гэрч: Л.С ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : 2015 оны 07 дугаар сарын 30 ны өдөр манай нөхөр Р.А нь хамт ажилладаг М гэдэг залуутайгаа 10 жилийн ангийн хүүхдүүдтэйгээ уулзаад найзынхаа гэрт архи уугаад би эрүүл учраас машиныг нь жолоодохоор хамт явсан юм. Ингээд 22 цаг өнгөрч байхад тэр айлаас гараад 89-83 ДАХ улсын дугаартай хар өнгийн тоёото беби маркийн машиныг би жолоодоод А миний хажууд суугаад М хойт талын суудалд суугаад .....-д байдаг байшиндаа очиж унтахаар явж байтал ......... дугаар баг ... .... ын улаан худгийн тэнд А гийн найз А гэж залуу сууж байснаа биднийг хажуугаар нь гарахад С гээд дуудсан тэгээд бид нар машинаа зогсоогоод А М нар А тай юм яриад зогсож байсан .Гэтэл .... улсын дугаартай серийг нь мэдэхгүй байна саарал өнгийн прусс маркийн машин бидний хажуугаар хурдтай өнгөрөхдөө нэг эрэгтэй хүн замаас зайлаач гэж орилсон тэгээд цааш машинтайгаа яваад өгөхөөр нь манай нөхөр уурлаж наадах чинь ямар овоо гар вэ машинтайгаа дагая гэхэд нь би машиндаа суугаад бид нар араас нь хөдөлсөн боловч хаашаа явсныг нь мэдэхгүй алдчихсан Тэгтэл машинд сууж явсан А саяны машинтай айлын гэрийг нь би мэдэх юм байна гэсэн Тэгээд А гэрийг нь энд байдаг юм гэж блокон хашаатай айл зааж өгсөн хашааны нь гадаа очиж би машинаа унтраагаад А С хоёр машинаас буусан бөгөөд тэр хоёр хаалгыг нь чанга нүдэхэд тэр айлын эхнэр хэн бэ гэхэд нь манай нөхөр .... –ийн жолоочтой уулзая гэсэн тэгээд хашааны хаалга онгойлгосон. Тэгсэн хашаан дотор зодолдоод байгаа чимээ гарсан М бид хоёр машиндаа байхад А гарч ирээд нөхөр чинь хүн зодоод байх шиг байна салгаж аваач гэж хэлээд цааш явган яваад өгсөн. М бид хоёрыг буугаад айлын хашаа руу ороход С гийн гар цус болсон подволк нь урагдчихсан С доошоо тонгойгоод суучихсан манай нөхрийн бөөгийн хамгаалалт мөнгөн эдлэлийг гартаа барьчихсан сууж байсан ба эхнэр нь хажууд нь байсан тэгээд тэд нарт хандаж наад бөөгийн хамгаалалтыг нь өг та нарт гай болно шүү гэхэд С өгөхгүй гээд байсан би эхнэрт нь хандаж бөөгийн хамгаалалтыг нь аваад өгчих тэгвэл би нөхрөө аваад явлаа гэсэн тэр үед манай нөхөр гартаа том чулуу барьчихсан цохих гэж байгаа юм шиг далайгаад миний хамгаалалтыг өг гээд дайраад байсан Тэр үед М А д хандаж чулуугаа хаяа гэхэд С чулуугаа газар шидсэн. Тэгээд би С г аваад явья гээд гарч явахад С янхан минь наад гөлөгөө аваад ир гэж орилоод байсан. Би машинаа хашаанд аваачиж тавиад эргээд гараад ирэхэд С ирж байсан би М хаашаа явсан юм гэхэд араас ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд С бид хоёр гэртээ ороод унтсан М г хаана хоносныг нь мэдээгүй М маргааш өглөө нь утсаар залгаад Цагдаа дээр хүрээд ир гэсэн гэх мэдүүлэг /хэргийн 58 дугаар тал/
Гэрч Ж.М гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би машин дотор унтаж байгаад сэртэл С М босоорой А хүнтэй зодолдоод байна гэнэ хамт салгаадахъя гэсэн Тэгээд би С ийн хамт нэг блокон хашаатай айлын хашаанд ороход С нэг залуутай барьцалдаад авсан чанга чанга дуугараад байсан . Тэгэхээр нь би боль гээд С бид хоёр салгах гээд дийлээгүй Тэгээд нэг харсан чинь С гартаа нэг том чулуу өргөөд толгой дээрээ барьчихсан С ыг цохих гээд сүрдүүлж байсан. Тэгэхээр нь боль гээд зууралдаж байгаад С г барьсан чулууг буцааж хаяуулсан гэх мэдүүлэг /хэргийн 62-р тал/
Гэрч Ц.А ийн мөрдөн байцаалтад өгсөн : Би 2015 оны 07 дугаар сарын 30 ны орой Мангиртад Р.А тай тааралдаад юм яриад сууж байтал тэдний машинтай нилээд ойрхон саарал .... серийг нь санахгүй байна саарал өнгийн прусс машин манай гудамжны харалдаа байдаг залуу машинтайгаа маш ойрхон зөрөөд явсан. Тэгээд хурдаа хасаад зогсох шахам болтол нь А тэр залууг зайлаач пизда минь гэтэл эргүүлээд өөдөөс нь хуц чи өөрөө зайл гэж хэлээд машинтайгаа яваад өгсөн . Тэгэхэд А эхнэртээ хандаж машинаа асаа яасан овоо гар вэ гэснээ энэ залуу хаана байдаг юм гэж надаас асуухад нь гэр нь манай ар талын гудамжаар ордог юм гэж хэлсэн. Би тухайн үед А г тэр айлд очоод зодоон хийчих юм гэж огт С гүй юм. Гэтэл А хашаа руу оронгуут чи муу пизда яаж яваад байгаа юм гэж хэлснээ нүүрэн тус газар нь гараараа цохисон тэр залуу юу ч хэлээгүй нүүрээ дараад газар суусан энэ үед би хажууд нь байсан юм. Тэгэхээр нь би С гийн машин руу гүйж очоод эхнэрт нь С хүн зодоод байна гэхэд одоо яанаа надад дийлдэхгүй дээ гэсэн ба М хамт машинаас бууж ирээд С болон нөгөө залуу дээр очсон . Тэгээд би тийшээ дахин очоогүй гэр рүүгээ цаашаа яваад өгсөн гэх мэдүүлэг /хэргийн 60 дугаар тал/
Шинжээчийн 946 дугаартай дүгнэлтэд:Д.С ын биед тархи доргилт доод уруулын шарх нүүрний цус хуралт тохой зулгаралтын гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Д.С т учирсан гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хэргийн 79-р тал/
Шинжээчийн 1157 дугаартай дүгнэлтэд Б.А ийн бие мах бодид анх шуу гуянд цус хуралт гэмтэл учирсан байх боломжтой дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарана. Б.А нь тухайн үед 2-3 долоо хоногтой жирэмсэн байх боломжтой . Ураг ямар шалтгааны улмаас зулбасныг тогтоох боломжгүй Б.А ийн нуруунд гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. /хэргийн 89-р тал/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас 2011 онд Дархан Уул аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 1 жилийн тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан /хэргийн 107-р тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Р.А нь архидан согтуурсан үедээ 2015 оны 07 дугаар сарын 30 ны орой 23 цагийн үед .....-ны үзүүрт эхнэр Л.С ээрээ ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодуулж явахдаа Д.С ын эзэмшлийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний эхнэр Б.А жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахад араас нь тулж очин сигналаа дарж хурдан яваач лалар минь гэж хашгирч үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж улмаар тэдний оршин суух ...........тоот хашаанд очиж иргэн Д.С ын нүүрний тус газар гараараа цохиж ноцолдож байхдаа бөөгийн хамгаалалт тасалж аваад өгөхгүй байна гэж чулууг зэвсгийн чанартайгаар ашиглан Д.С ыг цохих гэж далайн айлган сүрдүүлж, догшин авирлаж танхайрч, түүнийг зодож бие мах бодид нь хөнгөн гэмтлийг С тай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Р.А хохирогч Б.А ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.С Ж.М нарын өгсөн мэдүүлэг мөрдөн байцаалтад гэрч Ц.А ийн өгсөн мэдүүлэг хэргийн 58, 60, 62-р тал, шинжээчийн 946, 1157 дугаартай дүгнэлтүүд /хэргийн 79, 80 дугаар талуудад авагдС р нотлогдон тогтоогдож байна.
Харин шүүгдэгч Р.А нь бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлаж, зэвсгийн чанартай чулуу хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрч хохирогч Б.А ийг дээрх зодооныг салгах гэж шаардлага тавьж байх явцад түүний зүүн түнх хэсэг рүү чулуугаар цохиж бие мах бодид нь хөнгөн гэмтэл С тай учруулсан болох нь хохирогч Б.А ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би нөхрийг Р.А зодоод байхаар нь битгий зодооч болиоч хүн аллаа гэж хэлсэн. Тэгсний дараа Р.А манай хашаанд байсан том чулууг аваад нөхөр рүү шидэх гэсэн тэгэхээр нь би болиоч гуйж байна гэхэд Р.А далайж байсан том чулуугаа газар хаяад над руу чулуутай гараараа далайж байгаад шидсэн чулуу нь миний зүүн түнх хэсэг рүү оносон гэх мэдүүлэг,шинжээчийн 1157 дугаартай дүгнэлтэд Б.А ийн бие мах бодид анх шуу гуянд цус хуралт гэмтэл учирсан байх боломжтой дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэснээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Р.А гийн хохирогч Б.А ийг чулуугаар цохиогүй гэсэн мэдүүлэг нь үгүйсгэгдэж байна. /хэргийн 30-32-р тал/
Иймд шүүгдэгч Р.А г ялимгүй зүйлээр шалтаглан чулууг зэвсгийн чанартайгаар ашиглан Д.С ыг цохих гэж далайн айлган сүрдүүлж, улмаар зодож бие мах бодид нь хөнгөн гэмтлийг С тай учруулсан, Б.А ийн зүүн түнх хэсэгт чулуугаар цохиж хөнгөн гэмтэл учруулж бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Р.А гийн хэрэг үйлдлийн талаар Дархан Уул аймгийн прокурорын газраас бичиж ирүүлсэн яллах дүгнэлтийн зүйлчлэл тохирсон байна.
Хохирогч Д.С Б.А нар нь шүүгдэгч Р.А д санал гомдол байхгүй баримтаар гарсан хохирлоо нөхөн төлүүлж авсан гэж байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Р.А нь анх удаагаа гэмт хэрэг үйлдэж өөрийн буруугаа ойлгон хохирогч нараас уучлалт гуйж эмчилгээний зардал хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин С наасаа гэмшсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн байх тул Р.А д Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж ял оногдуулах, мөн үйлдсэн хэргийн нөхцөл байдал шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Р.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан эд хөрөнгөгүй ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2015 оны 11 дүгээр сарын 01 ны өдрийн тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хүчингүй болгох нь зүйтэй байна гэж үзээд
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Х овгийн Р гийн А г бусдыг илтэд үл хүндэтгэн
догшин авирлаж, зэвсгийн чанартай чулуу хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А г 3 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Р.А д оногдуулсан 03 жил 04 сар 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч Р.А д өмнө авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч Р.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Р.А гийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2015 оны 11 дүгээр сарын 01 ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан Уул Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Р.А д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БАТТУЛГА
ШҮҮГЧИД Ж.МӨНХТУЯА
Т.ЭНХЖАРГАЛ