Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 197

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2012/0206/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,

иргэний нэхэмжлэгч Р.М ,

шүүгдэгч Г.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт Ш  овогт Г Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000499 дугаартай хэргийг 2012 оны 10 дугаар сарын 08ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Монгол Улсын иргэн, Ш  овогт Г Б  /Т.../ 19.. оны .. дүгээр сарын .нд Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ДТҮ ТӨХК-ийн Төмөртэй хүдэр уурхайд гагнуурчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дархан сумын .. .дугаар баг . . тоотод оршин суух, ял шийтгэл үгүй.  

 

Шүүгдэгч Г.Б  нь 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 06 цагийн орчим Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт .... ДАХ улсын дугаартай Тоёото пробокс маркийн автомашиныг согтуугаар жолоодож яваад зам тээврийн осол гаргаж .... ДАХ машинд зөрчиж явсан А.У , Б.Э  нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараахь нотлох баримтууд болох

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, /хэргийн 3-8 дугаар хуудас/

Шүүгдэгч Г.Б ы согтолтын зэргийг шалгасан баримтанд 1,36 хувийн согтолттой гэсэн драйгер үлээлгэсэн баримт, /хэргийн 14 дүгээр хуудас/

            насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А ын мэдүүлэг, /хэргийн 17-18 дугаар хуудас/,

хохирогч Б.Э гийн ... Бид нар  машинд  суугаад  явцгаасан.  Тэгэхэд

 

 

C:\Users\VERITON\Documents\My Received Files\Altankhuyag\Batsaikhan.doc

жолооч древенгийн зүгт яваад байсан. Хаачих гэж байгаа юм бэ гэхэд Б  би машинаа авмаар байна гэж байсан. 2-р ТМС-ийн орчим замын хажууд жолооч залуу машинаа зогсоогоод бууж бие зассан. Тэгэхэд Б  жолооны ард суусан. Тэгэхэд М  би өөрөө машинаа жолоодъё гэж хэлэхэд Б  найз нь жолоодоод явъя гэсээр байгаад машиныг жолоодож явсан. Б  маш хурдтай яваад машин махкомбинатын арын замаар явж байгаад нэг мэдэхэд замын хажуугийн үерийн далан руу уначихсан гэсэн мэдүүлэг, /хэргийн 20-21 дүгээр хуудас/

гэрч Р.М ын ... Б  древен орж машинаа авна гэсэн. Тэгээд бид нар древен лүү явсан. 2-р ТМС-ийн баруун талд байдаг бензин колонкийн хажууд Жаст ойл-ийн хажууд би машинаасаа буугаад бие зассан. Тэгэхэд Б  жолооны ард суучихсан байсан. Б д би өөрөө машинаа баръя гэхэд Б  ойрхон юм чинь би барчихъя гээд зөрөөд тэгээд Б  махкомбинатын хойд талын замаар явж байхад машин даялаж фризерийн наад талын далан руу ороод уначихсан гэсэн мэдүүлэг, /хэргийн 23-24 дүгээр хуудас/    

Шинжээчийн 744 дугаартай дүгнэлтээр Б.Э гийн биед баруун хөлийн дунд чөмөгний хугарал, доод эрүү, их бие, мөчдийн зөөлөн эдийн шарх, цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. /хэргийн 29 дүгээр хуудас/

Шинжээчийн 745 дугаар дүгнэлтээр Э.У гийн биед 2 хөлийн дунд чөмөгний хугарал, цууралт, нүүрний зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно, /хэргийн 52 дугаар хуудас/  

Шүүгдэгч Г.Б ы ... Тэгээд бид нар вокзал орж 2 литрийн савалгаатай 2 ширхэг пиво авчихаад Хариг нэртэй зочид буудалд өрөө авч дөрөвүүлээ тэр пивоо хувааж ууцгаасан. Бид нар 5 цагийн орчимд буудлаасаа гарахад М  машинаа бариад явсан. 2-р ТМС-ийн хажууд М  бууж бие зассан. Энэ үед би жолооны ард суучихсан юм. М  би өөрөө машинаа жолоодъё буу гэхэд нь би буугаагүй машиныг цааш жолоодож явсан. Махкомбинатын хойгуур асфальтан замаар яваад төмөр замын гарам руу дөхөж явсан замын хагархай тойруулж гарах гэж байгаад замын зүүн гар талд буюу ертөнцийн зүгээр урд талд байх үерийн усны далан руу машинтайгаа орчихсон гэсэн мэдүүлэг /хэргийн 87-91 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Г.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а, 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан заалтуудыг зөрчсний улмаас иргэн Э.У , Б.Э  нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Э.У , Б.Э  нар мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлж байсан, иргэний нэхэмжлэгч Р.М аас шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд машины сэлбэгэнд нийт 1.155.000 төгрөгийн тал хувийг Г.Б аас нэхэмжилж байх тул 577.500 төгрөгийг шүүгдэгч Г.Б аас гаргуулж Р.М д олгох нь зүйтэй байна.

 

Г.Б ы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд тэрээр Цагдаагийн Ерөнхий газрын Лавлагааны санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно.

 

Шүүгдэгч С.Б  нь урьд ял шийтгүүлж байгаагүй бөгөөд хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдэж, үйлдсэн гэмт хэргээ чин санаанаасаа ойлгон гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч нар гомдол саналгүй зэргийг харгалзаж хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ш  овогт Г Б ыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж иргэн Э.У , Б.Э  нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар Г.Б ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Г.Б д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар Г.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч Г.Б аас 577.500 /таван зуун далан долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын... дугаар баг, .. тоотод оршин суух Р.М  /РД:.../-д олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Г.Б д оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Г.Б д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Г.Б д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар Г.Б  нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг түүнд сануулсугай.

 

10. Шүүгдэгч Г.Б ы ¹.. дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тогтоолын хамт Замын цагдаагийн газарт шилжүүлж, тээврийн хэрэгслийн №0.. дугаартай .... ДАХ улсын дугаартай автомашины гэрчилгээг Р.М д олгосугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Г.Б д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            А.АЛТАНХУЯГ