Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2016/ШЦТ/53

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                 Хэргийн индекс: 171/2016/0054/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.МөнхТ  даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Ж.Дашдаваа,  
Нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа ,
Шүүгдэгч П.А-ы өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар
Шүүгдэгч А.Т , С.М  нарын өмгөөлөгч Б.Цэрэнбат,
Хохирогч Б.О , П.Э , Г.З , Ч.Б , Г.А , Ж.У , Ж.О , Д.Э ,  Ч.Х , Ч.Т , Б.О , Д.Т , Э.У , Б.Ш  нарын өмгөөлөгч Ч.Булган, 
Хохирогч Ж.У , Ж.О , Д.Э , Ч.Х , Ч.Т , Б.О , Д.Т , Э.У , Б.Ш  нарын өмгөөлөгч Д.Цагаандарь
хохирогч Б.О , П.Э , Ч.Б , Ж.У , Д.Э ,  Ч.Х , Д.Т , Б.Ш , Г.Л , Д.Э  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
 Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт С  овогт П гийн А , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан гэмт хэрэгт Х  овогт С ийн М , Эрүүгийн хуулийн тусгай ангийн148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт Н  овогт А ийн Т  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000848 дугаартай хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
1. Монгол Улсын иргэн, .......  оны ...... дугаар сарын ..... -ны өдөр .... аймгийн ...  тосгонд төрсөн, ...  настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... , ........-ийн хамт .......  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Н  овогт А ийн Т , /РД:..... /

2. Монгол Улсын иргэн, ...... оны .......  дугаар сарын ....... -ны өдөр .... аймагт төрсөн, ......  настай, эмэгтэй, дээд боловсролтой, ......  мэргэжилтэй, ............. ажилтай, ам бүл .... , ......  хамт ..... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай С  овогт П гийн А  /РД:..... /

3. Монгол Улсын иргэн, ...... оны .... дугаар сарын ..-ны өдөр .... аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ..... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....... , ...........-ийн хамт ....... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Х  овогт С ийн М  /РД:........ /
             
Шүүгдэгч А.Т  нь хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар, шунхай сэдэлтээр 2013 оны 03 дугаар сараас 06 дугаар сарын хооронд өндөр хүү амлан, зээлийн гэрээгээр халхавчлан Б.О аас бэлэн мөнгө авах буюу барьцаат зээлийн газар үнэт эдлэлийг тавьж 32,630,000 төгрөг,
2013 оны 04 дүгээр сараас 06 дугаар сарын хооронд өндөр хүү, зээлийн гэрээгээр халхавчлан П.Э ас 10,410,000 төгрөг,
2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Д.Т аас газрын урьдчилгаа төлбөр гэж 3,500,000 төгрөгийг, 
2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Э.У ас газрын урьдчилгаа төлбөр гэж 4,000,000 төгрөгийг,
2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Л.Өлзийтогтохоос газрын урьдчилгаа төлбөр гэж 4,000,000 төгрөгийг
2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Г.Э ээс газрын урьдчилгаа төлбөр гэж 4,000,000 төгрөгийг
2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Г.З гаас газрын урьдчилгаа төлбөр гэж 4,000,000 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын сүүлээр газрын үлдэгдэл төлбөр гэж 4,000,000 төгрөгийг,
2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ч.Х гээс газрын урьдчилгаа төлбөр гэж 4,000,000 төгрөгийг
2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ч.Т аас газрын урьдчилгаа төлбөр гэж 4,000,000 төгрөгийг,
2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Б.О ээс газрын урьдчилгаа төлбөр гэж 4,000,000 төгрөгийг
2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б.Ш гаас газрын урьдчилгаа төлбөр гэж 6,000,000 төгрөгийг
2014 оны 01 дүгээр сарын 14, 19-ны өдөр Ц.С-аас газрын урьдчилгаа төлбөр гэж 3,000,000 төгрөгийг
2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ц.Б гаас газрын урьдчилгаа төлбөр гэж 1,000,000 төгрөгийг
2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ц.Т гаас газрын урьдчилгаа төлбөр гэж 1,000,000 төгрөгийг, 2013 оны 11 сард тендер авах боллоо гэж 500,000 төгрөгийг, Улаанбаатар хотоос мөнгө авч өгнө гэж 300,000 төгрөгийг,
2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Г.Л гаас газрын урьдчилгаа төлбөр гэж 2,500,000 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 25-нд газрын үлдэгдэл төлбөр гэж 2,500,000 төгрөгийг,
2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Н.С-аас автомашин барьцаанд тавина гэж 3,618,270 төгрөгийг,
2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өндөр хүү амлаж Д.А аас 600,000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөгийг
2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өндөр хүү амлаж Д.Э гаас 5,200,000 төгрөгийг,
2013 оны 12 дугаар сард О.С ээс газрын урьдчилгаа төлбөр гэж 1,500,000 төгрөгийг 
мөн А.Т , П.А  нар нь бүлэглэн 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ж.У ээс газрын урьдчилгаа төлбөр гэж 4,000,000 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 09-ны өдөр газрын үлдэгдэл төлбөр гэж 4,000,000 төгрөгийг, 
2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ж.О аас газрын урьдчилгаа төлбөр гэж 4,000,000 төгрөгийг 
2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ч.Б аас газрын урьдчилгаа төлбар гэж 2,000,000 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр газрын үлдэгдэл төлбөр гэж 2,000,000 төгрөгийг, 
2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Г.А гаас газрын урьдчилгаа төлбөр гэж 2,000,000 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр газрын үлдэгдэл төлбөр гэж 2,000,000 төгрөгийг,
 мөн А.Т , С.М  нар нь бүлэглэн 2011.09.01-ний өдөр иргэн С.С гаас “...... ” баарыг худалдаж авахад мөнгө дутаад байна гэж 20,000,000 төгрөг, 2011 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “...... ” бааранд камер тавиулах мөнгө зээлээч гэж 800,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ......  улсаас зээл орж ирэхээр өгье гэж 500,000 төгрөгийг тус тус давтан үйлдлээр залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Т ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Намайг бусдыг хуурч мэхэлсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөрөхгүй. Би газар зарна гэж хүмүүсээс мөнгө аваад А д өгдөг байсан. 2013 оны 03 дугаар сараас эхлээд 2013 оны 05 дугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд О аас 24,000,000 төгрөгийг зээлсэн. Үүнээс төлөөгүй үлдэгдэл 10,170,000 төгрөг байгаа. Анх О аас зээл чөлөөлнө гэж хэлж аваагүй зээлээч гэж авч байсан. Би 11,000,000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй 13 хоногийн хугацаатай зээлж авсан. Хүү болон үндсэн зээлийн 60 хувь болох 7,000,000 төгрөгийг 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төлсөн. 2013 оны 05 дугаар сарын 22-нд 4,000,000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай зээлж аваад 2013 оны 06 дугаар сарын 02-нд 2,000,000, 06 дугаар сарын 10-нд 4,000,000 төгрөг төлсөн. 2013 оны 05 дугаар сарын 28-нд О  завгүй байна гэхээр нь М-ын Хаан банкны даснаас очиж мөнгө аваад О д өгсөн, 2013 оны 05 дугаар сарын 27-нд 3,000,000 төгрөг, 06 дугаар сарын 10-нд 3,000,000 төгрөг, 06 дугаар сарын 27-нд 1,000,000 төгрөг зээлсэн нийт 24,000,000 төгрөг болсноос 05 дугаар сарын 02-нд 7,000,000 төгрөг, 05 дугаар сарын 13-нд 2,000,000 төгрөг, 06 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг төлсөн, нийт 6,292,800 төгрөг төлсөн, 07 дугаар сарын 18-нд 5,000,000 төгрөг, 07 дугаар сарын 23-нд 800,000 төгрөг, 08 дугаар сарын 12-нд 500,000 төгрөг, 70,000, 800,000 төгрөг авсан, 09 сард 6,000,000 сая төгрөг авсан, 09 дүгээр сарын 02-нд 4,000,000 сая төгрөг төлсөн нийт 13,830,000 төгрөгийг О д төлсөн, үлдэгдэл нь 10,170,000 төгрөг үлдсэн байгаа. О  иргэний үнэмлэх байхгүй байгаа тул миний нэрээр ломбарданд үнэт эдлэлээ тавиад өгөөч гэж гуйхад нь би өөрийн үнэмлэхээр ломбардад тавиад мөнгийг өөрт нь өгсөн, энэ  үнэт эдлэлийн асуудал нь надад хамаагүй. С гаас 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлж авсан. 2011 оны 08 сарын сүүлээр эргэлтийн мөнгөгүй болсон байна гээд мөнгө зээлдүүлэх хүн байна уу гэхэд 08 дугаар сарын 22-ны өдөр С  22,000,000 төгрөгийг бэлнээр авч ирээд  надад өгсөн. 2011 оны 10 дугаар сараас 2014 оны 03 дугаар сар хүртэл сарын 600,000 төгрөгийн хүүг С д төлж байсан. Нийт 7,000,000 сая төгрөг болсон байсан. Дараа нь манайх бааранд камер тавих хэрэгтэй болсон тул С  эгчээс 800,000 төгрөг байна уу зээлээч гэхэд ирээд ав гэсэн. Би өөрөө явж чадахгүй байсан тул нөхрийгөө явуулж 800,000 төгрөгийг авахуулсан. Манай нөхөр хөдөө яваад мөнгөтэй болоод надад 2,000,000 төгрөг өгөөд С  эгчид өгөөрэй гэж хэлж байсан. Иймд энэ хэрэгт манай нөхөр хамаагүй. Үүнийг мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгаагүй гэж үзэж байна. 
С эгчийн хувьд авто машинаа барьцаанд тавиад мөнгө аваагүй.  Тухайн үед 20-60 гэдэг дугаартай машин миний нэр дээр байгаагүй, 2012 оны 12 дугаар сард энэ машиныг зарсан байсан. 2,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, гэрээ байгуулан зээлж авсан. Сардаа би 120,000 төгрөгийг төлж байсан. Хүүгээ сунгуулж байхад мөнгөний баримт дээр энэ машины дугаарыг бичье, шалгалт ирэхээр асуудал болоод байдаг юм гэж хэлэхээр нь би тэг тэг гээд бичүүлсэн. 2012 оны 09 дүгээр сард 1 сая төгрөг өгснийг С  эгч тэмдэглээгүй. Одоо би С  эгчид 1 сая төгрөг өгөх ёстой. А  эгчид 2012 оноос Хербалайфийн тооцоо байсан. 2012 оны 08 дугаар сард А  эгчээс 2,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж авсан. Хүүнээс үндсэн зээл болох 2,500,000 төгрөгийг төлсөн. А  эгчийн хэлээд байгаа 600,000 төгрөгийг би аваагүй. С ээс би огт мөнгө авч байгаагүй, ажилчиддаа зээлээр гар утас авч өгөөд зээл төлж байсан тул  би С эд 230,000 төгрөгийн гар утасны төлбөр төлөөгүй үлдсэн гэж үзэж байна. Э  эгчээс 5,200,000 төгрөгийг 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр авсан гэж Э  эгч хэлээд байгаа. Би Э  эгчээс мөнгө аваагүй. У  эгчээс мөнгө авсан зүйл байхгүй. Би 2012 онд А тай танилцсан. 2013 оны 10 дугаар сард зарах газар байна гэж хэлж байсан. 5,000,000-6,000,000 төгрөгөөс газар зарна гэж А  хэлээд, хүнээс асууж байгаарай гэсэн. Бид энэ газрыг зараад өөрсдөө мөнгө унагаж авах боломжтой. 10 хоногийн дараа газрын гэрчилгээ гарна гэж хэлж байсан. 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр А тай уулзсан гэтэл А  газар зараад өг 2 уулаа мөнгөө хувааж авъя гэж хэлэхэд нь бид У  эгч О , Г  нартай уулзсан. А  нь өөрөө У  эгчтэй 10,000,000 төгрөгөөр газар зарахаар тохироод, маргааш өглөө нь мөнгийг нь өгье гэж хэлээд салсан. У  эгчтэй А  гэрээ хийгээд 8,000,000 төгрөг авсан. 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр У  эгч дансаасаа энэ мөнгийг аваад А д өгч байсан. Хохирогч нараас мөнгө аваад Б й зоогийн газарт А-ыг дуудаж уулзаад мөнгийг нь өгдөг байсан” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч А.Т ын сэжигтнээр болон яллагдагч татагдан өгсөн мэдүүлэг /хэргийн 195, 197, 198-201, 582-584, 1003-1006, 1007-1009, 1574 дүгээр хуудас/

Шүүгдэгч П.А-ы шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Намайг А.Т тай нийлж 4 хүн залилсан гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. А.Т  надад газар зарна, надад газрын албанд таньдаг хүн байгаа, миний дүү олон хүнтэй газар ажилладаг юм чинь газар авах хүн байвал сураглаж байгаарай гэж хэлсэн. Э  гээд сургуулийнхаа багшдаа “А зэрэглэлийн газар байна, та авах юм уу” гэж хэлэхэд Э  эгч надад авахгүй гэж хэлсэн. 10 гаран хоногийн дараа Э  эгч дүү Н тэйгээ хамт миний өрөөнд орж ирээд “чиний нөгөө хэлээд байсан газар чинь байна уу, хэлээд өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би Э  эгчийн хажууд А.Т тай яриад газрын талаар асуухад “газар байгаа” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Э  эгчид А.Т ын гар утасны дугаарыг өгсөн. Тэгтэл хэд хоногийн дараа Н  эгч надад “миний дүү тэр газар зарж байгаа хүнтэйгээ эхлээд уулзуулаад өгөөч” гэж хэлэхэд нь би А.Т тай уулзуулсан, тэрнээс хойш хэд хэдэн удаа Ж.У , А.Т  нар мөнгө өгч, авсан байдаг. Тэр асуудалд би оролцоогүй. Ж.У  2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: Намайг энэ хэрэгт хамааралгүй гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл дараа нь өгсөн мэдүүлэгтээ надад гомдолтой гэж бичсэн байсан. 2014 оны 12 дугаар сарын сүүлээр Ж.У  над руу залгаад “газар өгнө гэж хэлсэн нь худлаа байна, одоо газраа ч аваагүй, мөнгөө ч авч чадахгүй байна” гэж хэлэхээр нь би ээжийг дагуулаад А.Т ын гэрт нь удаа дараа олон удаа очсон. Тэгээд 5 сая төгрөг Ж.У т өгөхөөр болж, дараа нь утсаар асуухад Ж.У  эгчид 5 сая төгрөг өгсөн гэж хэлж байсан. 
2013 онд Т.Л  бид хоёр газар авахаар болж дундаасаа нийлээд 5 сая төгрөг өгсөн байгаа. О ын мэдүүлэгт надад ямар нэг байдлаар гомдолтой гэж мэдүүлсэн зүйл байхгүй. Б  2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: Анх газар зарна гэсэн зарыг интернэтээс хараад А.Т тай утсаар холбогдож эхлээд 2 сая төгрөг өгөөд дараа нь 2 сая төгрөг өгсөн гэсэн байсан. Тухайн үед Б  газар авах гэж байгаа талаараа надтай яриад тэр талаараа үнэн зөв мэдүүлэг өгсөн байсан. 

Хохирогч А  нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: Би П.А  гэж хүнийг танихгүй, царайг нь ч харж байгаагүй. П.А  надад хамаагүй, би А.Т д мөнгө өгсөн гэж мэдүүлсэн байсан. 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр А.Т ын над руу бичсэн мессежүүд мөн Ж.У  эгч намайг маш ихээр дарамталдаг байсныг нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан байгаа. Б ыг хүртэл миний эсрэг мэдүүлэг өг гэж Ж.У  эгч хэлсэн байсан. Ж.У  эгч өөрөө 3 удаа 4 сая төгрөг өгч нийт 12 сая төгрөг өгсөн байсан. Тэгсэн хэрнээ надад итгэж энэ мөнгийг өгсөн гэж яриад байгаа. Гэтэл А.Т тай гэрээ байгуулж, нотариатаар батлуулан өөр хүний дансанд мөнгөө хийчихээд, тэгээд газар авах гэж байгаа талаараа надад юу ч хэлээгүй, сүүлд надад Э  эгч хэлэхэд нь мэдсэн. Ж.У  эгчийн мөнгийг А.Т аас авч өгөхийн тулд олон удаа гэрт очсон байгаа. Энэ хүмүүст 20 сая төгрөгийн хохирол учруулсан гэж яриад байгаа. Гэтэл миний дансанд 20 сая төгрөг орсон зүйл байхгүй. Би өөртөө нэг ч төгрөг аваагүй. Би 4 жилийн өмнө хүүтэйгээ нэг өрөө байр авсан, өөрөө байрны зээлээ төлөөд явдаг. Миний дансанд орж гарч байгаа мөнгийг шүүсэн гэж бодож байна” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.М ий шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “А.Т ыг хүмүүсээс мөнгө авсан гэдгийг огт мэдээгүй сүүлд гэрт хүмүүс ирээд доромжлоод байх үеэс нь мэдэж эхэлсэн. А.Т ыг  ухаангүй эмнэлэгт байхад нь утсаар нь олон хүн залгаад мөнгө  нэхээд байхаар нь мөнгөний асуудлаа дараа бол гэдэг байсан. С.С эгчтэй Хадам аав А аар дамжуулан танилцсан. С.С гаас мөнгө авсныг сүүлд мэдсэн. Үүний дараа цагдаагийн газраас камер тавь гэсэн шаардлага ирсний дагуу камер тавихаар болоод А.Т  С  эгчээс 800,000 төгрөг аваад ир гэсний дагуу очиж авч байсан. Би энэ хэрэгт С гийн өгсөн мэдүүлгийн дагуу сэжигтнээр татагдсан. Тухайн үед би сэжигтнээр татагдснаа хүлээн зөвшөөрөхгүй гэхэд байцаагч нь энэ хэргийг шалгахад хэн буруутай гэдэг нь тогтоогдоно. Тиймээс гарын үсгээ зурж болно гэж хэлэхээр нь би гарын үсэг зурсан. Дараа нь удалгүй намайг яллагдагчаар татсан. Би С.С гаас залилж мөнгө төгрөг аваагүй ээ.” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.М ий сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 900, 994, 995, 1001-1009 дүгээр хуудас/

Хохирогч Б.О ы шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгэхэд Т  өдрийн 1 хувиар зээл чөлөөлдөг ашигтай, гэж ярьсан бөгөөд Э  бид 2-г хамтраад зээл чөлөөлвөл зүгээр гэсэн. Тэгж байгаад сүүлд уулзалдахад чи надтай хамтарч зээл чөлөөлөхгүй юм уу, найдвартай өдрийн 1 хувиар олгодог гэсэн. Надаас нийт 27,910,000 төгрөг авсан. Үүнээс гадна 2013 оны 06 сарын үед барилгын ажилчдынхаа мөнгийг өгөх гэсэн чинь мөнгөгүй болчихлоо гээд надаар дамжуулж манай эгч О гийн ажлын газрын хүнээс 1 сая төгрөг авхуулсан. Мөн эгчийн бараанаас 570,000 төгрөгийн бараа аваад өнөөдрийг хүртэл өгөөгүй. 2013 оны 05 сард би урагшаа бараандаа явахаар болоод Т аас мөнгөө нэхтэл .... ын АТМ-ээс карт уншуулж 100,000 төгрөг өгсөн өөр мөнгө байхгүй гэхээр нь тэгвэл би ломбардад өөрийнхөө үнэт зүйлсийг тавиад мөнгө аваад явахаас гэж хэлтэл Т  найзынхаа нэр дээр тавьчих найз нь мөнгө ороод ирэхээр маргааш юмыг чинь аваад байж байя гэхээр нь Т ын нэр дээр ломбардад өөрийнхөө үнэт зүйлсийг тавьж 1,950,000 төгрөг аваад бичигээ Т д өгсөн. Т  миний эд зүйлийг ломбарднаас аваагүй байгаа. Бичигээ алга хийсэн гээд байсан ба би мөнгөтэй болоод юмаа авах гэтэл тэрийг чинь өөр ломбардад тавьчихсан гэж хэлээд өгөхгүй зугатаагаад байсан ..., Сүүлд юмаа авах гээд очиход ломбард миний эд зүйлийг зарчихсан байсан. Үнэт эдлэлүүдийг маань 2,920,000 төгрөгөөр үнэлсэн, энэ хохирлыг бэлэн мөнгө 28,910,000 төгрөг дээр нэмээд нийт тооцоо 31,830,000 төгрөг болсон үүнээс 10,180,000 төгрөг буцааж төлсөн. Үлдэгдэл нийт 21,650,000 төгрөг төлөх ёстой. Энэ бол үндсэн мөнгө..., миний үнэт эдлэл хуучин хэрэглэж байсан 17 ширхэг эд зүйл байсан. Тухайн үеийн А  ломбардны бичиг дээр нарийн тодорхой байгаа гэх мэдүүлэг /хэргийн 1/118-119 дүгээр хуудас/,

Хохирогч П.Э-ны шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А.Т  надаас 4 сая төгрөгийг 15 хоногийн хугацаатай өдрийн 1 хувийн хүүтэйгээр зээл чөлөөлнө гэж хэлж авсан. Ингээд 5 сарын 2-ны өдөр хугацаа дуусахад Т  нь надаас авсан мөнгө болон хүүнд өгөх ёстой 600,000 төгрөгөө өгөөгүй. Тэгээд хүүг нь нэмээд 4,600,000 төгрөг болгож дахин 2013 оны 06 сарын 05 ны өдөр хүртэл 1 хувийн хүүтэйгээр тооцож гэрээ байгуулсан юм. Энэ гэрээг нөхөж 5 сарын 31-ний өдөр хийж нотариатаар батлуулсан юм. Уг гэрээ нь дээр 4,600,000 төгрөгний хүү болох 1,518,000 төгрөг нэмж нийт 6,118,000 төгрөг болгож өгөхөөр болсон. Мөн үүний өмнө 2013 оны 05 сарын 14-ний өдөр шиг санаж байна. Надаас дахин 2,410,000 төгрөгийг /2 сая төгрөгийг О д хэрэг болоод, 410,0 төгрөгийг нь найзад нь мөнгөний хэрэг гарлаа/ авсан. Энэ мөнгийг би Т ыг “Т ” нэртэй газар сууж байхад нь бэлнээр аваачиж өгсөн. Энэ үед мөн надад ..........-ын ард хаусны 3 айлын газар байгаа нэг айлынх нь газрыг 5 сая төгрөгөөр тооцоод зарна, би чамд аваад өгье урьдчилгаа болгоод 4 сая төгрөг өгчих. Би газрын албаны дарга М-тай найз нөхдийн холбоотой байдаг гэж хэлж 4 сая төгрөг бэлнээр авсан. Бас 2013 оны 7 сарын 29-нд манай дүүгээс 732,000 төгрөгний хувцас зээлээр авсан юм. Мөнгөө нэхэхээр одоохон, удахгүй мөнгөтэй боллоо гэж хэлж явсаар өдийг хүрсэн. Энэ хугацаанд газрын 4 сая төгрөгийг 2013 оны 07 сарын 17-ны өдөр өгөөд, 800,000 төг мөн 6 сард цагдаад өргөдөл өгөхөөс өмнө өгснөөс өөр мөнгө өгөөгүй. Нэхэхээр өгнө удахгүй өгнө гээд утсаар залгахаар утсаа авахгүй өнөөдрийг хүрсэн байгаа юм...” гэх мэдүүлэг /хэргийн 1/120-121 дүгээр хуудас/ 

Хохирогч Ч.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 12 дугаар сарын 05-нд Т  гэдэг хүнд газар авахаар 2,000,000 сая төгрөг өгсөн. Мөн миний танил А  гэдэг хүнээс бас 2,000,000 сая төгрөг авсан байсан. Дараа нь 2013.12.12-нд надаас 2,0 сая, манай найзаас 2,0 сая төгрөг авсан. Бид 2-оос нийлээд 8,0 сая төгрөг авсан. Надад 4,0 сая төгрөгийн хохирол учирсан нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 1/148-151 дүгээр хуудас/, 

Хохирогч Ж.У ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажлынхаа газрын хүнээр дамжуулан МСҮТ-д багш ажилтай А  гэдэг хүний таньдаг хүн ......  байрны ард талд 2 айлын газар зарах гэж байгаа талаар дуулаад А тай утсаар ярьж байгаад дүү Ж.О ын хамтаар уулзахад А , Т  гэх 2 хүн байсан бөгөөд газрыг Т  зарна гэж хэлсэн. Тэгээд Т тай ярилцахад ......  байрны арагшаа бид нарыг дагуулж очоод нэг цэнхэр өнгийн хашаанаас цаашаа 8-н айлын амины орон сууцны зориулалт бүхий газар байгаа, бүгдийг нь зарах гэж байгаа юм гэж үзүүлсэн. Тэгээд 1 айлын газрыг 10 сая төгрөгөөр зарна. Тэгэхээр урьдчилгаа 50 хувь өг гэхээр нь би эхлээд урьдчилгаа 40 хувийг өгнө. Гэрчилгээ гарсан хойно үлдэгдэл 60 хувийг өгөх болно гэж тохирсон. Ингээд дүүгийнхээ хамт 8,000,000 төгрөгийг өгсөн. Ингэхдээ Хаан банкаар Т ын дансанд 8 сая төгрөгийг би өөрийнхөө нэр дээрээс шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн талаар 2013 оны 11 сарын 18-ны өдөр гэрээ хийсэн. Тэгтэл гэрээг зээлийн гэрээ гэдгээр хийсэн байсан. Газрын гэрчилгээг ажлын 10 хоногт багтаан гаргаж өгнө гэж Т  хэлсэн. Би ажлын 10 хоног өнгөрөнгүүт гэрчилгээ юу болсон талаар Т аас асууж, эсхүл мөнгөө авъя гэж нэхэж эхэлсэн. Тэгэхэд эхний үед арай болоогүй байна түр хүлээж бай, хөөцөлдөж байгаа ажил нь болохгүй байна гэж тайлбар хэлж явж байгаад би нэхээд байсан чинь 2013 оны 12 сарын 06-ны өдрийн орчим газар олгох талаар Засаг даргын захирамж гарсан шүү гэж утсаар хэлсэн. Тэгэхээр нь би “чи худал яриад яваад байгаа юм биш үү, захирамжийнхаа хуулбарыг үзүүл” гэж хэлсэн. Тэгтэл надад ......  захирамж дугаар 506, 2013.12.02-ны өдөр гэсэн хуулбар бичиг баримт үзүүлсэн. Тэгээд Т  ахиад газар авах хүн байна уу гэхээр нь би засаг даргын газар олгох захирамж нь гарчихсан юм чинь найдвартай юм байна гэж итгээд надад газар захиад байсан хүний өмнөөс дахиад нэг айлын орон сууцны газар авахаар болж 4 сая төгрөгийг мөн Хаан банкаар Т ын данс руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 1/128-129 дүгээр хуудас/, 

Хохирогч Д.Э ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т тай би өөрөө уулзахад ........-ны эсрэг талд цэнхэр төмөр хашааны арын задгай талбай дээр 8-н айлын хаусны газар зарах гэж байгаа юм. 5-н хүн газраа авчихсан. Одоо 3 айлын газар дутуу байгаа гэж хэлээд яг энэ газар гэж зааж өгсөн. 3 хоногийн дараа Т  өөрөө утсаар яриад газрынхаа асуудлыг шийдэх үү. Оны омнө мөнгө төгрөгөө шийдвэл сайн байна гээд ярьсан. 2013.12.27 ны өдөр Т тай гэрээ хийе гээд уулзаад ингээд гэрээгээ үйлчилгээний төвийн нотариатч АТ  гэж хүн дээр очиж хийсэн юм. Ингэхдээ газар худалдах, худалдан авах гэрээ хийе гэхэд Т  нь мөнгө зээлдүүлсэн, зээлсэн гэрээ хийе, тэгэхгүй бол цагдаа сэргийлэхийнхэн нотариатч нарыг шалгадаг гэж хэлсэн. Т д өгсөн 4 сая төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хэргийн 1/132-133 дугаар хуудас/  

Хохирогч Ч.Х гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013.12.26-нд манай дүүгийн нөхөр М  интернэтээс газар зарна гэсэн зарын дагуу залгатал Т ын дугаарыг өгсөн. Түүнтэй яриад газрыг үзье гээд Т тай уулзахад .......-ын баруун талын цэнхэр хашааны хойд талын хоосон газрыг зааж өгсөн. Яагаад зарж байгаа талаар асуухад газрын албанд ажилладаг хүнтэй зуучилж байгаа юм. Хэдэн төгрөг унагааж авдаг гэсэн. Тэгээд газраа ямар үнэтэй өгөх талаар асуухад 12 саяд өгнө гэхээр нь би гэрийнхэнтэйгээ яриад эргээд хариу хэлье гээд харьсан. Тэгээд 2013.12.27-ны өдөр Т тай уулзаж ........ ын хажууд байрлах нотариат орж гэрээгээ байгуулсан. Тэндээс гарахад Т  надад хаан банкны ......  гэсэн дансны дугаарыг өгөн урьдчилгаа 4 сая төгрөг шилжүүлчих гэсэн. Манай дүү Т  бас Т аас газар авахаар тохиролцсон байсан ба миний дансанд бэлэн 8 сая төгрөг байсан учир дүүгийнхээ урьдчилгаа болох 4 сая төгрөгийн хамт нийт 8 сая төгрөгийг уг данс руу цагийн дотор шилжүүлсэн. Миний Т тай байгуулсан гэрээ 2014.01.11-ний өдөр дуусаж байсан тул 2014.01.13 болгож 2 хоног сунгасан. Тэгээд би Т  руу залгаж юу болж байгаа талаар асуухад тэр би хүнтэйгээ уулзах гээд явж байна. Би уулзчихаад өөрөө яръя гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш дахин холбоо бариагүй. 4 сая төгрөгөө авмаар байна...” гэх мэдүүлэг /хэргийн 1/136-138 дугаар хуудас/,  

Хохирогч Д.Т ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Уг зарах гэж байгаа газрыг нь манай охин У   очиж үзсэн гэсэн. Тэгээд Т тай газрыг авахаар тохиролцоод урьдчилгаа болгож 3,5 сая төгрөг өгөхөөр болоод 2013 оны 11 сарын 25-нд барьцаагүй зээлийн гэрээ байгуулж Т ын Хаан банкны данс руу 3,5 сая төгрөг шилжүүлсэн. Тухайн үед Т  газрын гэрчилгээ ажлын 10 хоногт бэлэн болно гэж хэлсэн бөгөөд 10 хоног нь дуусаад түүнээс газраа авъя гээд байнга холбогдож байхад Т  нь янз бүрийн шалтаг шалтгаан хэлж хойшлуулж явсаар сүүлд 2014 оны 02 сарын 05-ны өдөр газрыг чинь өгөхөөр болсон гэж хэлээд сураггүй алга болсон. Т д өгсөн 3,5 сая төгрөгөө буцаан авмаар байна” гэх мэдүүлэг /хэргийн 1/122-123 дугаар хуудас/  

Хохирогч Б.Ш гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 12 сараас эхлэн DBS-ийн гүйдэг зараар газар зарна гэсэн зар байсан бөгөөд уг зарын ..  дугаараар залгаад ярьтал эрэгтэй хүн байсан. Манай дүүтэй холбоо бариад уулзчих гэж хэлээд ......  дугаар өгсөн. Тэгээд тэр дугаар луу холбогдоход хэд хэдэн газар зарна. Хамгийн ойрхон боломжийн газар нь ......  орчим ойрхон байгаа гэж хэлэхээр нь нөхрийн хамт нөгөө яриад байсан хүнтэйгээ холбогдоход өөрийгөө Т  гэж хэлсэн. Зарах газраа телевизийн байрны арагшаа хашаагүй газрыг зааж энэ газрыг зарна гэж хэлсэн. Газрынхаа хэмжээг 25x30 харьцаатай 12.0 сая төгрөг гэж хэлсэн. Би нөхрийнхөө хамтаар ярилцаж байгаад газрыг нь авахаар болсон ба манай нөхөр цалингийн зээлээр 13 сая төгрөг банкнаас гаргуулж аваад Т тай очиж уулзахад газрын гэрчилгээ 14 хоногийн дараа гарна. Авахаар бол урьдчилгаа 6,0 сая төгрөгөө одоо өг гэж хэлсэн...
... 6 сая төгрөгийг Т ын өөрийнх нь Худалдаа хөгжлийн банкны ......  дансаар 2014.01.10 ны өдөр тушаасан. Мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 144-145 дугаар хуудас/, 

 Хохирогч Г.Л гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... А  бид 2 мөнгөө нийлүүлээд газар авахаар болоод Т ыг бэлнээр 2,5 сая төгрөг өг тэгээд газрын гэрчилгээ ажлын хэд хоног гэлээ дээ нэг хоног хэлээд гарахад үлдэгдэл 2,5 сая төгрөгийг нь өг гэж хэлсэн. Тухайн үед би ажлын хэд хоног гэж хэлсэнийг санахгүй байна, ямарч байсан он гарахаас өмнө газрын гэрчилгээ гарчих юм байна даа гэж бодсон. Тэгээд би урьдчилгаа болох 2,5 сая төгрөгийг тэр дор нь Дархан их дэлгүүрийн ХААН банкны АТМ-ээр өөрийн ......  данснаас Т ын ......  дансруу 900,0 төгрөгөөр 2 удаа, 700,0 төгрөгөөр нэг удаа нийт 3 удаагийн гүйлгээгээр 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгэхэд Т  миний иргэний үнэмлэхний хуулбарыг авсан. Тэгээд Т тай холбогдохоор удахгүй гэрчилгээ чинь гарчихна, удахгүй гарах гэж байна гэж явж байгаад гэрчилгээ чинь гарчихлаа үлдэгдэл 2,5 сая төгрөгийг яаралтай тушаа гэж хэлсэн. Тэгэхээр нь үнэхээр гэрчилгээ гарчихсан юм байх гэж бодоод би үлдэгдэл 2,500,000 төгрөгийг түүний данс уруу шилжүүлсэн. Ингээд нийт 5,0 сая төгрөгийг Т ын данс руу хийсэн. Намайг залилсан 5 сая төгрөгийг авмаар байна. Гомдолтой байна ...” гэх мэдүүлэг /хэргийн 3/685-686 дугаар хуудас/,  

Хохирогч Д.Э гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т  надад би өнөөдөр зээл чөлөөлөх гэсэн чинь надад дахин 1.2 сая төгрөг дутаад байна. Энэ мөнгийг чинь 10 хоногийн дараа хүүтэй нь өгнө, харин 4,0 сая төгрөгийг 7 хоногийн дараа өгнө, нийт 5,2 сая төгрөгийг чинь хүүтэйгээр нь буцааж өгнө гэж хэлэхээр нь Э-д би итгэдэг болохоор дагуулж явж байгаа хүн нь найдвартай хүн юм байх гэж бодоод мөнгө зээлүүлэхээр болсон юм. Тэр үед Э  ажлын шугамаар төрийн банк уруу яваад орчихсон юм. Банк уруу ороод ХААН банкны viр өрөөнд байх теллерээс өөрийнхөө .......  дугаарын данснаас бэлэн 5,2 сая төгрөгийг 2014.12.23-ны өдрийн 16 цаг 23 минутад авч тэр өрөөндөө авсан мөнгөө Т д өгөх гэсэн чинь надаас уут байна уу гэж асуугаад байхгүй гэтэл Т  тэр теллерээс цаасан уут авч мөнгийг уутандаа хийгээд авсан юм ...” гэх мэдүүлэг ,  

    Хохирогч Л.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...4 сая төгрөг зээлээч гэж гуйсан. Тухайн үед би түүнийг маш их үнэлж байсан учир 4 сая төгрөг өгсөн. Тэгээд нэг өдөр та газар сонирхох уу 4 сая төгрөгний чинь оронд би таньд ........-ын ард инженерийн шугамтай газар олж өгье гэхээр нь би үнэхээр чадах юм байх гээд зөвшөөрсөн. Ингээд дараа нь уулзтал Т  таны гэрчилгээ гарсан байгаа миний бие өвдөөд очиж авч чадахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь эрүүл болохоороо авч өгөх байлгүй гэж бодсон. Тэгтэл Т тай холбоотой хэргүүд яригдаж эхэлсэн. Тэгээд миний мөнгийг удахгүй өгнө, газрын гэрчилгээ чинь гарчихсан байгаа аваад өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл байхгүй байгаа юм. Би гомдолтой, 4 сая төгрөгөө гаргуулж авмаар байна....” гэх мэдүүлэг / хэргийн 1/126-127 дугаар хуудас/

Хохирогч Ц.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.....Т  газар зарах гэж байна та аваач гээд манайхаар эргэлдээд байхаар нь үнэн юм байх гэж бодож 1 айлын газрыг 4 сая төгрөгөөр авахаар болсон. Тэгэхэд Т  11 айлын газар байгаа та хэдийг ч хамаагүй ав гээд байсан болохоор эгч С д хэлэхэд С  мөн газар авахаар болсон. Ингээд би өөрийнхөө 1 сая төгрөг болон С  эгчийн 3 сая төгрөгийг Т ын ХААН банкны ......  дугаарын данс руу хийж өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 522-523 дугаар хуудас/

Хохирогч С.С гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т тай анх түүний аав А аар дамжуулан танилцаж байсан. Түвшинжрагал мөнгө зээлээч гэж гуйгаад байхаар нь ........-ын газар ажилладаг Д гэдэг эмэгтэйгээс 20.0 сая төгрөг байна уу гэж асуухад байна гээд надад өгөхөөр нь би тэр мөнгийг 2011.09.01-ний өдөр Т д өгсөн. ... Үүнээс хэд хоногийн дараа буюу 2, 3 хоногийн дараа Т ын нөхөр М  над дээр ирээд “...... ” кафед камер тавиулах гээд байна, та нөгөө 20.0 сая төгрөг дээрээ нэмж 800,000 төгрөг өгөөч, таны мөнгийг бөөнөөр нь маргааш өгнө гэж хэлэхээр нь би итгээд 800,000 төгрөг нэмээд өгчихсөн юм. Тэгээд 2014.11.20-ны өдөр миний дансанд мөнгө байхгүй болохоор гадаадаас орж ирэх мөнгө ирэхгүй байна гэж хэлээд надаас 500,000 төгрөг авч Худалдаа хөгжлийн банкны данс руугаа хийлгэсэн. Мөнгө гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хэргийн 1/152 дугаар хуудас/,      

  Хохирогч Э.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т тай уулзаж газрыг нь авахаар Эрдэнэс плаза төвд байрлах нотариатч дээр орж би Т  гэх хүнтэй зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд газрын урьдчилгаа мөнгөө үйлчилгээний төвийн ХААН банкинд Т ын өөрийнх нь данс руу 4 сая төгрөгөө бэлнээр хийсэн. ...Надад захирамж гэсэн тамга тэмдэг дарагдаад ард талдаа хүмүүсийн нэр бичигдсэн хүснэгттэй зүйл үзүүлсэн бөгөөд тэрэн дээр манай нөхөр Д  бид 2-ын нэрийг оруулсан байсан бөгөөд тэр бичиг нь хуулбар хувь байсан. Эх хувь нь байгаагүй. Тэр бичигээ харуулаад тэгээд буцаагаад авчихсан. Тэгэхдээ ганцхан хувь байгаа, би та нарт үзүүлэх гээд хуулбарлаад аваад ирсэн юм. Хамаагүй хүнд үзүүлж болохгүй гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хэргийн 1/124-125 дугаар хуудас/  

  Хохирогч Ж.О ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 11 дүгээр сарын эхээр төрсөн эгч У  нэг хүн газар зарна гэж байна хоёулаа очоод үзье гэсэн. Тэгээд би яваад очтол Т , А  гэсэн 2 эмэгтэй байсан бөгөөд тэр 2 ..........-ын баруун талд ......  барилгын хойд талд залгаа байх цэнхэр хашааны хажуугийн газрыг зааж энд хааш хаашаа 30 метрийн хэмжээтэй газрыг 10 сая төгрөгөөр зарна гэж хэлж байсан. Би тэр 2 хүнээс ямар учиртай хэрхэн газрыг олгох гэж байгаа юм бэ найдвартай юм уу гэхэд шийдвэр гаргах хүмүүсийн талаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй, найдвартай гаргаж өгнө гэж тэр 2 хүн хэлж байсан. У  эгч А  гэдэг хүнийг таньдаг гээд наад хүмүүс чинь гайгүй найдвартай байх гэж хэлсэн. У  эгч газар авах гэж тэр хүмүүст мөнгө төгрөг өгсөн гэсэн. Би газар худалдаж авахын тулд Т тай нотариатаар орж зээлийн гэрээ байгуулж түүнд 4 сая төгрөг өгсөн. Энэ хугацаанд газар олгох талаар миний нэр дээр аймгийн засаг даргын захирамж гарсан гээд надад захирамж гэсэн гарчигтай канондсон цаас өгсөн. Удалгүй гэрчилгээ чинь гарна гэж хэлж байсан. Би зээлийн гэрээнд заасан 4 сая төгрөг болон гэрээнд заасан хүү алдангиар хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хэргийн 1/130-131 дүгээр хуудас/  

Хохирогч Г.З гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...урьдчилгаа болгож 4 сая төгрөг өгч гэрээ хийсэн. Энэ гэрээг 2013 оны 12 сарын 02-ны өдөр хийсэн бөгөөд зээлийн гэрээ хийсэн. Уг гэрээ хийснээс хойш 10 хоногийн дотор гэрчилгээ гарна гэж хэлсэн болохоор уг хугацаагаа дуусахад нь ярихад арай гараагүй байна. Түр хүлээж бай гэж хэлсэн. Тэгээд Т тай уулзахад газрын гэрчилгээ хуулбарласан цаас гаргаж ирээд гэрчилгээ чинь гарсан одоо гарын үсэг тэмдэг дарагдаад болно. Би хуулбаруудыг нь авч яваад хүмүүст үзүүлж үлдэгдэл мөнгөө цуглуулж аваад банкинд тушааж байгаа юм. Чи үлдэгдэл 4 сая төгрөгөө өг гээд хуулбар хувиа өгсөн. Гомдолтой 8 сая төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 1/134-135 дугаар хуудас/,  

Хохирогч Ч.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..2013 оны 12 сарын 24-25 ны орчим манай нөхөр М  үнэгүй.мн сайтаас Дарханд төвийн шугамд холбогдохоор газар зарна гэсэн зар байхыг нь харсан. Тэр дугаар луу залгахад манай эгч зарах гэж байгаа, утсаар нь холбогд гээд дугаар өгсөн. Тэгээд манай нөхөр тэр дугаараар ярьж Т  гэх эмэгтэйтэй холбогдоод зарах газрыг очиж үзэхдээ уулзахаар болсон бөгөөд ......  байрны ард очиж уулзсан. Тэгээд эгч Х  бид 2 тус тусдаа газар авахаар болоод урьдчилгаа гэ тус бүр 4 сая төгрөг өгөхөөр болж тохиролцсон, ...мөнгийг миний төрсөн эгч Х  өөрийнхөө данснаас өөрийн 4.0 сая болон миний 4.0 сая нийт 8,0 сая төгрөгийг Т ын данс руу шилжүүлсэн. Би 4,000,000 төгрөгөө олж авмаар байна, гомдолтой...” гэх мэдүүлэг /хэргийн 1/139-140 дүгээр хуудас/,  

Хохирогч Б.О ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хүүгийнхээ хамтаар Т ын зааж өгсөн газар болох ...... -ын  хажууд ......  байрны ард очоод байж байтал Т  ганцаараа ирж газраа үзүүлээд Улаанбаатарын хүн авах байснаа мөнгөгүй болчихоод авч чадахаа больсон учраас зарж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэдэн төгрөгөөр зарах, урьдчилгаанд хэдэн төгрөг авч байгаа, ямар юмаар баталж нотлох юм гэхэд та .......- багшилдаг уу, У  багшаас намайг асуугаарай гэсэн, би эхний хүний материалыг гаргаж өгсөн учраас найдвартай гэж бодож энэ газрын албаны хүний газрыг зарж өгч байгаа юм. Нэг газрыг 12-13 сая төгрөгөөр, харин танд 12 сая төгрөгөөр заръя. Та харин 30 хувь буюу 4,0 сая төгрөгийг эхлээд өгчих гэж хэлсэн, ... Би өөрийн хүү О-ын нэрээр А.Т ын ХААН банк ......  гэсэн дугаарын дансанд тушаалгасан, ... Би гомдолтой, Т д шилжүүлсэн 4.0 сая төгрөгөө нэхэмжилж байна” ... гэх мэдүүлэг /хэргийн 1/141-143 дугаар хуудас/,  

Хохирогч Г.А гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013.12.15 ны өдөр Б  бид 2 Т тай уулзсан чинь захирамж гарсан одоо 2,0 сая төгрөг өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд бид 2 дахин нотриат дээр очиж зээлийн гэрээ хийж миний бичиг баримт байхгүй байсан болохоор Б ын нэр дээр 4,0 сая төгрөг өгч гэрээ хийсэн. Б  2,0 сая, би 2,0 сая нийлээд Б  4,0 сая төгрөг болгож өгсөн. Манай найз Б  бид 2 ноториатаар гэрээ хийсэн юм чинь найдвартай гэж бодсон чинь намайг болон манай найз Б  бид 2-г залилсан байна тэр эмэгтэй. Одоо надад 4,0 сая манай найз Б т мөн 4,0 сая төгрөгийн хохирол учирсан мөнгөө авмаар байна” гэх мэдүүлэг /хэргийн 1/146-147 дугаар хуудас/

Хохирогч Ц.С гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед би бэлэн мөнгөтэй явж байсан учир Б д “за чи тэр хүнээ сайн таних юм чинь чи өөрөө харьц би чамд мөнгөө бэлнээр өгье, чи цаад хүнээсээ мөнгөний баталгаатай баримт заавал аваарай” гэж хэлээд 3 сая төгрөг бэлэн тоолж үлдээгээд явсан. 7 хоногийн дараа юу болсон талаар асуухад Б  надад 3 сая төгрөг банкинд тушаасан баримт үзүүлсэн. Тэгээд түүнээс хойш бараг 20 орчим хоногийн дараа Б  надад газрын гэрчилгээ гэсэн зүгээр канондсон цаас авч ирж үзүүлсэн. Түүн дээр миний овог нэрийг тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 3/520-521 дүгээр хуудас/ 

Хохирогч Ц.Т гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т тай 2013 оны 9 сард танилцсан. Тэгээд ярилцаад сууж байхдаа надаас 3 сая төгрөг зээлээр өгөөч манай нөхөр баар ажиллуулдаг гээд тэгээд газар зарах тухай яриа бий болгосон. Тэгээд би зээл өгөхгүй гэж хэлж байсан бөгөөд түүнээс хойш байнга над дээр ирдэг байсан. Ирэх болгондоо газар авахгүй юм уу гэж ярих болсон. 2013 оны 11 сарын 12-ны өдөр ирээд 1 сая төгрөг өгчих би танд газар авч өгье. Одоо гэрчилгээ нь удахгүй гарах гэж байгаа гэж хэлсэн. Ингээд 2013.11.13-ны өдөр би Т ын ХААН банкны данс руу 1 сая төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 3/524-525 дугаар хуудас/  

Хохирогч Н.С гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.......  улсын дугаартай автомашиныг барьцаанд тавиад итгэлцлээр надад 3,0 сая төгрөгний зээл гаргаж өгөөч, машинаа бид нар өөрсдөө бараа таваараа зөөх учраас машинаа барьж байя гэж хэлэхээр нь зөвшөөрөөд 3,6182,70 төгрөгийг 1 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлийг зээлийн гэрээ хийж авсан юм. Т  гэх эмэгтэй өмнө нь надаас 200.000, 500.000 төгрөг зэргийг таньдаг байсан учир барьцаагүй зээл авдаг байсан юм. Тэдгээр зээлийг авчихаад цаг хугацаанд нь буцаагаад өгчихдөг байсан учир би сүүлийн 3,618,270 төгрөгийг Т д итгээд зээл өгчихсөн юм. Мөн тухайн зээлийг авах гэж байхдаа УБ хотоос 60,0 сая төгрөгийн зээлийг төслөөр авах гэж байгаа гээд надад бичиг баримт үзүүлээд байсан болохоор би түүнд нь итгээд автомашныг нь барьцаанд авч үлдэлгүйгээр зээл олгочихсон юм. ...” гэх мэдүүлэг /хэргийн 4/886-887 дугаар хуудас/,  

Хохирогч О.С ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би нөхөр Л-ээ Т ын найз нь газрын албанд байдаг гэж байна, 3,0 сая төгрөгөөр газар олж өгнө гэж байна гэсэн чинь манай нөхөр зөвшөөрөөд эргэж Т ыг утас зардаг лангуун дээр ирэхээр нь газар авъя гэж хэлсэн чинь би бэлэн мөнгө авахгүй, баримттай нь дээр миний данс руу мөнгөө хийчих гэж хэлэхээр нь манай нөхөр Т ын ХААН банкны дансанд 1,5 сая төгрөг шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хэргийн 5/1212-1213 дугаар хуудас/, 

   Хохирогч Д.А ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2011 онд хербалайфын коктейль, цай, алое гэх мэтийн бараа бүтээгдэхүүнүүдийг бага сагаар зээлж авсаар байгаад 632,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан байсан. Тэгээд мөнгө өгөхгүй явж байгаад 2012.08.01-ний өдөр надаас 600,000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Ингэхдээ танаас өмнө авсан бүтээгдэхүүнийхээ мөнгийг хамт өгнө, удахгүй уурхайгаас мөнгө орж ирнэ машин авах гэсэн мөнгө дутаад байна гэж хэлж байгаад аваад явсан. Тэгснээ дахин 2012.08.30-ны өдөр ирээд 2,5 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлчих гэсэн, тэгэхэд нь мөнгө алга гэхэд олоод өг, удахгүй мөнгө орж ирэхээр бүх мөнгийг өгнө гээд байхаар нь авч өгсөн. Хуурч мэхэлж байгаад хүнээс 2,5 сая төгрөг зээлээр авахуулсан юм....” гэх мэдүүлэг /хэргийн 5/1046-1047 дугаар хуудас/,  
Гэрч Э-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Урд нь би Т-ыг таньдаггүй байсан. Одоо бол танина Э  эгч бид хоёр хамт ажиллдаг юм. Манай хоёр хүүхэдтэй Т-ын хүүхэд нэг ангид орж таарсан. Тэгээд эцэг эхийн зөвлөлийн даргаар би ажиллаж байхдаа манай эцэг эхийн зөвлөлд орж ирсэн. Тэгээд хоорондоо танилцсан. Нэг өдөр М-ийн 4.000.000 төгрөгийг 6.000.000 төгрөг болгож өгсөн гэж хэлж байсан. Тухайн үед би яасан сайн юм гэж хэлсэн байсан юм.  Дараа нь манай ажил дээр ирээд 4.000.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай авсан чинь 7 хонож байхад нэхээд байна. Чамд мөнгө байна уу гэхлээр нь би Э  эгчид хэлсэн чинь мөнгө байна гэхлээр нь Т-ыг чи өөрөө уулз гээд уулзуулсан. Тэгээд дараа нь Хаан банкинд очоод Э  эгч Т-д 14 хоногийн хугацаатай 5.200.000 төгрөг өгөөд гарч ирсэн” гэх мэдүүлэг /хэргийн 5/1062 дугаар хуудас/

Гэрч Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “манай хуучин найз охины эгч болох А надад зар дээр газар зарна гэж тавиад өг гэж хэлэхээр нь зар тавьсан. Тэгээд хүн залгаад асуувал миний дугаарыг өгчих гэж хэлсэн. 2013-11 сарын орчим манай эгч А ирээд манай найз Т  ......-д хямдхан газар зарна гэж хэлсэн авах хүн байна уу? гэж надаас асуусан. Тэгэхээр нь би хүмүүсээс асууж өгье гэсэн. Тэгээд 2013 оны 12 сарын орчим интернэтийн үнэгүй.мн гэсэн сайт дээр ......-д газар зарна гэж бичээд өөрийнхөө утасны дугаарыг тавьсан. Тэгээд над руу нилээн хэдэн хүн /10 гаран/ залгаад газрыг асууж эхлэхээр нь би “манай эгч зарна, эгчтэй холбогдоод асуугаарай гэж хэлээд ...... ” гээд дугаарыг өгч байсан. Тэгээд олон хүн утсаар яриад асуугаад байхаар нь арай болохгүй юм байна гээд сайт дээр байгаа зараа устгасан. Уг сайт дээр эхлээд тавихдаа 1 хонуулаад устгасан. Дараа дахин нэг удаа тавиад өдөрт нь устгасан. Би нийт 2 удаа уг сайтад зар тавьсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1/172-173 дугаар хуудас/                                                                                                                                                                

Гэрч Ж.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б  нь найдвартай манай эгч газрын албанд таньдаг хүнтэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл эгчийнхээ дугаарыг өгчих эгчтэй чинь ярья гэсэн. Тэгээд Т ын ......  дугаар өгч тэр утас руу нь яриад газар зарах хүн үү яаж авах талаар асуусан чинь “болно уулзаж болно” гэж хэлсэн. Ингээд Т ыг ......  дээр явж байна гэхээр нь очиж аваад хамтдаа ......  ард очсон. Тэнд хоосон газар заагаад ердөө 3-4 айлын газар үлдсэн. Авна гэвэл энэ газрын урд хэсгээр газар өгч болж байна гэж хэлсэн. Тухайн үед дөнгөж 2013 оны 11 сар гарч байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1/152 дугаар хуудас/,

Гэрч Т.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т  миний зарах гэж байгаа газар энэ байна гэж хэлээд ...... -ийн хойшоо байх ил талыг зааж үзүүлсэн. ...ингээд гэрээ хийж худалдаа хөгжлийн банкин дахь Т ын өөрийнх нь данс руу 6 сая төгрөгийг шилжүүлсэн. Газрын гэрчилгээг 14 хоногийн дараа бэлэн болно гэж хэлсэн бөгөөд 14 хоног нь болоод юу болсон талаар асуухад Т  болж байгаа бүтэж байгаа удахгүй гарна гэх зэргээр хойшлуулаад яриад байсан. Тэгээд сүүлдээ холбогдохоо больсон. Уг хэрэгт манай эхнэр Ш  хохирогч иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож оролцож байгаа. ...” гэх мэдүүлэг /хэргийн 1/453 дугаар хуудас/,

    Гэрч Б.О гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 04 сарын сүүлээр би өдрийг нь санахгүй байна. Миний төрсөн дүү О  над руу яриад 3 сая төгрөг хэрэг болоод байна. Та Т ыг очихоор өгчихөөч гэхээр нь би за гэж хэлээд Т ыг ирэхээр нь бэлэн 3 сая төгрөг тоолж хүлээлгэж өгсөн. Дараа нь 2013-06-10 ны орчим бас манай дүү О  над руу яриад 1 сая төгрөгний хэрэг байна гэхээр нь тухайн үед би мөнгөгүй байсан болохоор хамт ажилладаг эмч С Т  уруу утсаар яриад 1 сая төгрөг зээлүүлээч гэхэд С Т  мөнгө байгаа гэрт ирээд ав гэж хэлсэн. Тэгээд манай дүү О  Т  нар СаруулТ  эмчийн гэрээс очиж мөнгө авсан байсан. Одоо С Т  эмчид тооцоогүй. Манай дүү надаас 4 сая төгрөг зээлсэн гэсэн үг...” гэх мэдүүлэг /хэргийн 1/159 дүгээр хуудас/,

Гэрч О.А Т гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......2013 оны 10-11-р сараас эхлэн Т  үйлчлүүлэх болсон. Үүнээс хойш манайхаар байнга үйлчлүүлж байсан бөгөөд 2014 оны 01 сар гартал үйлчлүүлж байгаад сүүлийн үед манайхаар үйлчлүүлэхгүй харагдахгүй байгаа. А.Т  нь дандаа зээлийн гэрээ батлуулах үйлчилгээ хийлгэдэг байсан. Хааяа нэг бичиг баримтын хуулбар батлуулж байсан юм. Ихэнхдээ л зээлийн гэрээ хийж байсан. Т  өөрийгөө “...... ” баарны эзэн барилгаа засварлах гээд зээл авч байгаа гэж хэлээд зээлийн гэрээ хийлгэдэг байсан....” гэх мэдүүлэг /хэргийн 1/160-161 дүгээр хуудас/,

Гэрч Б.Э -ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...одоогоос 2-3 жилийн өмнө нь би жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв дээр гараар гутал хийдэг байсан. Тэгж байхад Т  гэх хүүхэн гутал хийлгэж байсан. Тэгээд 2013.10 сарын эхээр микрийн орчим явж байгаад Т тай тааралдсан. Ойр зуурын юм ярьж байгаад газар олдвол гутлын цех барих талаар ярьсан чинь Т  газар байгаа гэж хэлэхээр нь би тодруулж асуухад ..... д буудлын урд 8-н айлын газар байгаа хүн амьтанд битгий хэлээрэй, таньдаг хүндээ зарж байгаа гэж хэлсэн. Тэгээд газрыг нь үзье гэтэл ....-ын хажууд ......  байрны хажууд байгаа хоосон газрыг үзүүлсэн....” гэх мэдүүлэг /хэргийн 1/162 дугаар хуудас/,

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......2013 оны 12 сарын 25-ны өдөр би үнэгүй.мн үзэхэд газар зарна гэсэн байсан. Уг зар уруу орж харахад .--д газар зарна гэсэн зар байсан. ...2013 оны 12 сарын 27 нд Ч.Х , Ч.Т  нартай хамт Т  уруу утсаар ярьж уулзсан. Тэгээд бид 3 манай эхнэр Ч.Т т уг газрыг харуулахаар дахин очсон. Очиж үзээд бичиг баримтаа яаж хийх үү гэж асуутал гэрээ байгуулж ноториатаар батлуулна гэж хэлсэн. ...эхнэрийн эгч Ч.Х  гэрээ байгуулсан өдрөө Т ын данс руу манай газрын урьдчилгааны хамт 8 сая төгрөг шилжүүлсэн. 2014 оны 02 сарын 05-нд Т тай уулзая гээд ярьтал тэнд явж байна, энд явж байна, одоо очлоо, 30 минутын дараа уулзъя гэж ярьсаар утсаа авахгүй мессеж бичиж байсан....” гэх мэдүүлэг /хэргийн 1/164-165 дугаа хуудас/,

Гэрч Т.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 05 сарын сүүлээр шиг санаж байна. Манай дүү ...... улсад байдаг бөгөөд тэндээсээ заруулахаар бэлэн хувцас өгч явуулсан юм. Ингээд би уг хувцаснуудыг зараад байж байхад Т  ирж плать, цүнх өсгийтэй гутал /туфль/, чийшгэн гутал зэрэг нийт 540,000 төгрөгийн бараа аваад 7 хоногийн дараа мөнгийг нь өгнө гэж хэлж авч яваад одоо хүртэл тооцоо хийгээгүй. Би энэ мөнгөө нэхэмжилнэ. Гэхдээ О аар нэхэмжлүүлэх болно....” гэх мэдүүлэг /хэргийн 1/166 дугаар хуудас/,

Гэрч Д.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т  гэх хүн миний нэрийг бариад гадуур хүмүүст газар зарна гэж хэлээд яваад байгаа талаар би өмнө нь сонссон. Би тэр засаг даргын захирамж, газрын гэрчилгээ зэргийг нь харсан. Тэд нар бол дандаа хуурамчаар хийсэн зүйл байсан. Яагаад хуурамчаар хийгдсэн гэхээр доторх бичилт, даргын овог нэрний эхний үсэг, засаг даргын гарын үсэг, захирамж дээрх сүлд зэрэг бүх зүйл өөрөөр бичигдсэн байсан. 2013 онд Дархан сумын 12-р баг 25-р хорооллын нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар газар огт олгоогүй....” гэх мэдүүлэг /хэргийн 1/168 дугаар хуудас/,

Гэрч Л.Н н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т  гэх хүнийг найз У ийн хамтаар явж байхдаа таарч харж байсан. Тэгэхэд У  тэр хүүхэнд мөнгөө өгчихсөн тэгээд газрын гэрчилгээ нь гарахгүй байна гэж ярьж байсан бөгөөд хамт явж байгаад Т тай таарч байсан. Т ыг газар зарах талаар А  гэх хүн ярьсан гэж манай эгч Э  надад хэлсэн. Э  эгч хэлэхдээ манай ажлын газрын хүн болох А  газар зарна гэж хэллээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажлын газрынхаа У  гэх хүүхэн газар авмаар байна гэж ярьж байсаныг санаж У т хэлсэн. Тэгээд би А-ы утасны дугаарыг У т өгсөн. Тэгээд тэд нар өөрсдөө холбогдож ярьсан байх. Тухайн үед би А тай утсаар ярьж хаана ямар газар байгаа талаар асуухад А  манай эгчийн газар байгаа юм гэж хэлж байсан. А  надад тэр эгч гээд яриад байгаа хүнээ аавын талын хамаатны хүн байгаа гэж хэлж байсан. А  манай эгчийн газар байгаа юм. Манай эгч газрын албанд таньдаг хүнтэй гэж ярьсан. Тэгээд газраа ......  тэнд л гэж хэлж байсан. Газрыг 10 сая төгрөгөөр зарна гэж хэлж байсан. Тэгээд У ээс урьдчилгаа авахаар болсон талаар сонсоод дахин А тай утсаар ярьж “ямар учраас урьдчилгаа мөнгө авах гээд байгаа юм бэ” гэж асуухад А  “хүн байр авахдаа урьдчилгаа төлдөг биз дээ, тэрэн шиг л урьдчилгаа авч байгаа юм. Манай хамаатны эгч байгаа найдвартай” гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг /хэргийн 1/170 дугаар хуудас/,

   Гэрч Н.Э-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай охин ...... уруу 2010 онд гараад өнгөрсөн жил 2013 оны 07 сарын 14-нд Монголд ирсэн. Ирэхдээ ..... -аас зарахаар бэлэн хувцас авч ирсэн. Тэгээд тэр хувцаснаас Э-ын найз Т  гэх хүүхэн ирж 732,000 төгрөгийн бэлэн хувцас зээлээр авсан. Би энэ мөнгийг нэхэмжлэхгүй. Учир нь Э  уг хувцасны үнийг Т аас нэхэмжилж байгаа” гэх мэдүүлэг /хэргийн 1/171 дүгээр хуудас/,

2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа 48/14 “А.Т  нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй эрүүл болно. А.Т  нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна”  /хэргийн 3/717 дугаар хуудас/

2014 оны 11 сарын 20-ны өдрийн эд зүйл үнэлэх комиссын шийдвэрээр иргэн Б.О ы 17 нэр төрлийн монетан бөгж, ээмэг, гинж, бугуйвч, кулон зэргийг 2,920,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хэргийн 5/1112 дугаар хуудас/

2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 91 дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /7 дугаар хавтас 1573 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 204, 589, 531 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд зэрэг болно.    

Прокурорын яллах дүгнэлтэд Б.О аас “32,630,000 төгрөгийг залилан авсан” гэж заасан боловч шүүгдэгч А.Т  нь өөрийгөө өдрийн 1 хувийн хүүтэй зээл чөлөөлдөг их ашигтай ажилладаг гэж ойлгуулж, өндөр хүү амлан, зээлийн гэрээ хийж, гэрээгээр халхавчилж худал хэлэн хуурч, мэхлэх аргаар шунахай сэдэлтээр 2013 оны 3 дугаар сараас 6 дугаар сарын хооронд олон удаагийн үйлдлээр  Б.О аас бэлэн мөнгө 18,730,000 төгрөг, мөн Б.О ыг өрөө нэхэж очиход нь эд зүйлээ барьцаалаад ломбардад тавиад мөнгө авчих би тавьсан эд зүйлийг чинь буцаагаад аваад өгчихнө гэж худал хэлэн хуурч мэхлэж барьцаалан зээлдүүлэх газар түүний 17 ширхэг үнэт эдлэлийг нь тавиулан бичгийг нь өгөлгүй өөр газар тавьсны улмаас барьцаалан зээлдүүлэх газрын гэрээний хугацаа дуусч үнэт эдлэлийг нь заруулж 2,920,000 төгрөгийн, нийт 21,650,000 төгрөгийн мөнгө, эд зүйлийг нь залилан авсан байдал тогтоогдож байна.  

А.Т  хохирогч Б.О аас 31,830,000 төгрөг авсан байхад яллах дүгнэлтэд 32,630,000 гэж 800,000 төгрөг илүү бичсэн байх тул уг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Цагдаагийн байгууллагад гомдол гарган эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаас өмнө шүүгдэгч А.Т  нь Б.О д бэлнээр 10,180,000 төгрөг өгсөн байх тул уг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, Б.О  нь өөрийн үнэт эдлэлийг ломбардад тавин 1,950,000 төгрөг авсан байх тул уг мөнгийг А.Т ын төлөх төлбөрөөс хасч тооцов.

Мөн яллах дүгнэлтэд 2013 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2013 оны 7 сарын 29-ний өдөр хүртэл 3 удаагийн үйлдлээр шунахай сэдэлтээр иргэн П.Э ас өндөр хүү амлан зээлийн гэрээ хийж гэрээгээр халхавчилж мөн мөнгөний хэрэг болоод байна гэж нийт 10,410,000 төгрөг худал хэлэн хуурч мэхлэх аргаар залилан авсан гэж заасан боловч 4,800,000 төгрөгийг эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдахаас өмнө төлсөн байх тул уг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож  5,610,000 төгрөгийг залилан авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл олон удаагийн давтан үйлдлээр газар зарна гэж нэр бүхий иргэдэд хоосон газар үзүүлэн тэднийг  нотариатын  газар  дагуулан очиж “зээлийн” гэх гэрээгээр халхавчлан газрын урьдчилгаа төлбөр, зарим иргэдэд газрын хуурамч захирамж, гэрчилгээ үзүүлэн газрын үлдэгдэл төлбөр гэж бусдыг хуурч мэхлэх аргаар залилан иргэн Д.Т аас 3,500,000 төгрөг, Э.У ас 4,000,000 төгрөг, Л.Ө-оос 4,000,000 төгрөг, Ж.У ээс 8,000,000 төгрөг, Ж.О аас 4,000,000 төгрөг, Д.Э ээс 4,000,000 төгрөг, Г.З гаас 8,000,000 төгрөг, Ч.Х гээс 4,000,000 төгрөг, Ч.Т аас 4,000,000 төгрөг, Б.О ээс 4,000,000 төгрөг, Б.Ш гаас 6.000.000 төгрөг, Г.А гаас 4.000.000 төгрөг, Ч.Б аас 4,000,000 төгрөг, Ц.С гаас 3,000,000 төгрөг, Ц.Бү-ээс 1,000,000 төгрөг, Ц.Т гаас 1,800,000 төгрөг, Г.Л гаас 5,000,000 төгрөг, 2012 оны 12 сард О.С ээс 1,500,000 төгрөг нийт 18 иргэнээс 73,800,000 төгрөгийг залилан  авсан,

2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Н.С гаас ........-оос 60,000,000 төгрөгийн зээлийг төслөөр авах гэж байгаа гэж бичиг баримт үзүүлэн, автомашин барьцаанд тавина гэж 3,618,270 төгрөгийг зээл нэрээр худал хэлэн хуурч мэхлэн залилан авсан,

 Иргэн Д.А аас 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өндөр хүү амлаж машин авах гэсэн мөнгө дутаад байна, уурхайгаас мөнгө орж ирнэ гэж өндөр хүү амлаж  600,000 төгрөгийг зээл нэрээр, 2012 оны 8 дугаар сарын 30-нд удахгүй мөнгө орж ирэхээр өмнө авсан мөнгөний хамт өгнө гэж мөн өндөр хүү амлан 2,500,000 төгрөгийг авч нийт 3,100,000 төгрөгийг худал хэлэн хуурч мэхлэх аргаар залилан авсан,
 
Холбогдох хэрэг нь цагдаагийн газар шалгагдаж байхад 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Э гаас зээл чөлөөлөх гэсэн чинь мөнгө дутаад байна 10 хоногийн дотор хүүтэй буцааж өгнө гэж худал хэлэн хуурч мэхлэх аргаар 5.200.000 төгрөгийг тус тус хуурч мэхлэх аргаар залилан авсан болох нь тус тус тогтоогдож байна.

2011 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр иргэн С.С агаас “...... ” нэртэй кафе худалдаж авах гэсэн мөнгө дутаад байна гэж хэлээд 20.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй өгнө гэж, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр .....-оос 200,000 долларын зээл өнөөдөр орж ирнэ, маргааш орж ирнэ гэж хүлээлгэж байгаад 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дансанд мөнгө байхгүй болохоор гадаадаас орж ирэх мөнгө ирэхгүй байна гэж 500,000 төгрөг, удаахгүй өгнө гэж 800,000 төгрөг, нийт 21,300,000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авсан боловч 2011 оны 9-р сард С.С д 920,000 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн С.С гийн гарын үсэгтэй мөнгө хүлээлгэж өгсөн баримтаар тогтоогдож байх тул уг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож 20,380,000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авсан гэж үзэв.

А.Т  нь 2011 оны 9-р сараас 2014 оны 12-р сарын 23 хүртэл хугацаанд олон удаагийн давтан үйлдлээр нэр бүхий 24 хохирогчийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж нийт 133,358,270 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаж хэлэлцэгдсэн хохирогч Б.О , П.Э , Д.Т , Э.У , Л.Ө , Ж.У , Ж.О , Д.Э , Г.З , Ч.Х , Ч.Т , Б.О , Б.Ш , Г.А , Ч.Б , Ц.С , Ц.Бүзмээ, Ц.Т , Г.Л , О.С э, Н.С , Д.Э , С.С , Д.А  нарын мэдүүлэг, шүүгдэгч П.А , А.Т , С.М  нарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон гэрч Ж.М , Т.Б , Б.О , О.А Т , Б.Э  , Б.М , Т.Н , Д.Г , Л.Н , Н.Э , Ч.Б , Ч.Э  нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх  дүгнэв.

Иймд шүүгдэгч А.Т ыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар давтан үйлдлээр залилан мэхлэн авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

 Дархан-Уул аймгийн Прокурорын газраас С.М   А.Т тай бүлэглэн 2011.09.01-ний өдөр иргэн С.С гаас “...... ” нэртэй кафе худалдаж авах гэсэн мөнгө дутаад байна гэж хэлээд 20,000,000 төгрөг, 2011 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “...... ” бааранд камер тавиулах мөнгө зээлээч гэж 800,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ......-оос зээл орж ирэхээр өгье гэж 500,000 төгрөг тус тус давтан үйлдлээр залилан мэхлэн авч 21,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн   148.3-д зааснаар, 

П.А-ыг А.Т тай бүлэглэн 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ж.У ээс газрын урьдчилгаа төлбөр гэж 4,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 09-ны өдөр газрын үлдэгдэл төлбөр гэж 4,000,000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ж.О аас газрын урьдчилгаа төлбөр гэж 4,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ч.Б аас газрын урьдчилгаа төлбөр гэж 2,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр газрын үлдэгдэл төлбөр гэж 2,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Г.А гаас газрын урьдчилгаа төлбөр гэж 2,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр газрын үлдэгдэл төлбөр гэж 2,000,000 төгрөг тус тус давтан үйлдлээр залилан мэхлэж бусдад 20,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.   

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтуудаар С.М  нь А.Т тай бүлэглэн иргэн С.С гийн 21,300,000 төгрөгийг залилан мэхлэж давтан үйлдлээр авсан гэх,  П.А-ыг А.Т тай бүлэглэн Ж.У , Ж.О , Ч.Б , Г.А  нарын 4 иргэнийг залилан мэхэлж  давтан үйлдлээр 20,000,000 төгрөгийг авсан гэх үйлдлүүд нотлогдон тогтоогдоогүй байна гэж шүүх үзэв. 

Хохирогч С.С тай С.А  өөрийн охин Т ыг анх  танилцуулж  20,000,000  төгрөгийг А.Т  авахаар ярилцан А.Т  гэрээ байгуулан авсан, 800,000 төгрөгийг Т ын хэлснээр С.М  очиж авсан, гадаадаас зээл орж ирэхээр өгье гэж А.Т  ганцаар очиж 500,000 төгрөг авсан болох нь тогтоогдож байх ба С.М  дээрх үйлдлүүдэд хамтран оролцоогүй болох нь мөнгө хүлээлцсэн баримт, яллагдагч, хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна. 

 Хохирогч Ж.У , Ж.О  нар нь газар зарах талаар анх Н  гэх хүнээс сонсож П.А ас тодруулан асууснаар тэдний хүсэлтээр П.А   А.Т ыг Ж.У , Ж.О  нартай анх уулзуулж үүнээс хойш  хугацаанд Ж.У , Ж.О  нар нь А.Т тай уулзаж түүнд хууртагдан гэрээ хийн газар худалдан авахаар түүний дансанд 12,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь мөнгө шилжүүлсэн баримт, шүүгдэгч А.Т  болон хохирогч Ж.У , Ж.О  нарын өгсөн мэдүүлэг, зээлийн гэрээ, А.Т ын дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

Ч.Б , Г.А  нар нь газар зарах талаар анх Э  гэх хүнээс сонсож А.Т тай холбогдон газар худалдан авах талаар ярилцан гэрээ хийн түүний дансанд 4,000,000 төгрөг дансаар шилжүүлсэн, дахин 4,000,000 төгрөгийг Т д өгсөн, энэ үйлдэлд П.А  оролцоогүй болох нь хохирогч Ч.Б ын өгсөн мэдүүлэг, хохирогч Г.А гийн П.А-ыг танихгүй талаар өгсөн мэдүүлэг, энэ хүмүүстэй ямар байдлаар харьцаж байсан талаар П.А-ы яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т  мэдүүлэхдээ: ... “хавтаст хэргийн 741 дүгээр хуудаст авагдсан А  Ж.У ээс мөнгө авсан талаараа өөрийн гараар бичсэн баримтаар түүний мөнгө авч байсан байдал тогтоогдож байгаа, хохирогч нараас “газар зарна” гэж авсан бүх мөнгөнөөс зуучлалын 300-500 мянган төгрөгийг аваад үлдсэн бүх мөнгийг П.А д өгсөн, би ерөөсөө газар зарах санааг гаргаагүй, 2013 оны 10-р сард газар зарах санааг А  гаргасан” гэж мэдүүлсэн ба шүүгдэгч П.А  энэ баримтын талаар: ...“энэ баримт миний гараар бичигдсэн баримт мөн, гэхдээ энэ баримтыг Ж.У  надаас А.Т аас мөнгө олж өг гэж удаа дараа шаардлага тавьж байснаас А.Т ын Ж.У т төлөх мөнгөний талаар түүнтэй уулзаж, Т , У  нарын хооронд хийгдсэн гэрээний дагуу тооцоо хийж, Т ын төлөх мөнгөний хэмжээг тооцон бодож байхад бичсэн” гэж тус тус мэдүүлжээ.

Хэрэгт авагдсан уг баримтад мөнгө хүлээлгэж өгсөн талаар дурдаагүй, П.А-ы гарын үсэггүй баримт байх ба “Т ын төлөх мөнгөний хэмжээг тооцон бодож байхад бичсэн” гэх шүүгдэгч П.А-ы мэдүүлэг үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь уг баримтад Ж.У ээс авсан 8,000,000 төгрөг болон хохирогч О ын нэрээр шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг 2013 оны 11-р сарын 18-наас 28 хүртэл хугацаатай байгуулагдсан гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн 8,000,000 төгрөгт өдрийн 0,5 хувийн буюу 40,000 төгрөгийн алданги тооцож, 11 сарын 2 хоног, 12-р сарын 31 хоног, 1-р сарын 6 хоногоор тус тус үржүүлж 80,000, 1,240,000, 240,000 гэх байдлаар тооцоо хийсэн байдал тогтоогдож байна.

Мөн шүүх хуралдаанд А.Т  нь П.А д мөнгө өгч байсан талаархи өөрийн хар дэвтэрт бичсэн баримт гэх тэмдэглэлийн дэвтрийн хуудсууд гаргаж өгсөн боловч уг баримтад шүүгдэгч П.А-ы гарын үсэг зурагдаагүй, хэдийд бичсэн нь тодорхойгүй, зөвхөн шүүгдэгч А.Т ын гараар бичигдсэн гэх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзэв. 

Мөн шүүгдэгч А.Т  шүүхийн хэлэлцүүлэгт ... “газар зарах санааг 2013 оны 10-р сард А  гаргасан” гэж мэдүүлсэн боловч хохирогч Эрдэнэтаны ...”сая шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгч А.Т ын мэдүүлгийг сонслоо, Т  надад 2013 оны 7-р сард “......... ” төвийн ард байрлалтай газар байгаа, чи аваач гээд намайг дагуулж очиж тэр газраа үзүүлж байсан, энийгээ одоо өөрөө ч санаж байгаа байх ” гэх мэдүүлгээр П.А  газар зарах санааг гаргасан гэх байдал үгүйсгэгдэж байна.

Иймд Прокурорын газраас С.М д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар, П.А д холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэв.  

Шүүгдэгч А.Т  шүүхийн хэлэлцүүлэгт ... “би яллах дүгнэлтэд бичсэн бусдыг залилсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан хэргийг хүлээн зөвшөөрөхгүй.  П.А   анх газар зарах талаар надад хэлж заруулсан, би газар зарахаар хүмүүсээс авсан мөнгийг П.А д өгч, багахан мөнгө өөртөө авдаг байсан, Б.О , П.Э , С.С  нараас иргэний журмаар мөнгө зээлж авч байсан хүү төлдөг байсан тиймээс энэ хүмүүсээс залилж мөнгө аваагүй, Д.Э , Д.А , О.С э нараас мөнгө аваагүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан” гэж мэдүүлсэн боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80-р зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд шүүхийн хэлэлцүүлэгт судалсан, хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байна.

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж  үзэв. 

Шүүгдэгч А.Т  хохирогч Л.Ө-д 1,000,000 төгрөг, Ж.У т 5,000,000 төгрөгийн хохирол барагдуулсан болох нь хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Т ын гаргаж өгсөн “С.С д 920,000 төгрөг өгсөн” гэх баримтад хохирогч С.С гийн гарын үсэг зурагдсан байх тул уг баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж хохирол болон зүйлчлэлээс хасч тооцов.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч А.Т аас 125,408,270 төгрөг гаргуулан хохирогч Б.О д 19,700,000 төгрөг, П.Э д 5,610,000 төгрөг, Д.Т т 3,500,000 төгрөг, Г.З д 8,000,000 төгрөг, Э.У д 4,000,000 төгрөг, Л.Ө-д 3,000,000 төгрөг, Д.Э т 4,000,000 төгрөг, Ч.Х д 4,000,000 төгрөг, Ч.Т т 4,000,000 төгрөг, Б.О д 4,000,000 төгөрг, Б.Ш д 6,000,000 төгрөг, Ц.С д 3,000,000 төгрөг, Ц.Б-д 1,000,000 төгрөг, Ц.Т д 1,800,000 төгрөг, Г.Л д 5,000,000 төгрөг, Н.С д 3,618,270 төгрөг, Д.Э д 5,200,000 төгрөг, О.С эд 1,500,000 төгрөг, Д.А т 3,100,000 төгрөг, С.С д 20,380,000 төгрөг, Ж.У т 4,000,000 төгрөг, Ж.О т 3,000,000 төгрөг, Г.А д  4,000,000 төгрөг, Ч.Б т 4,000,000 төгрөг тус тус олгох үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч А.Т  нь бага насны хүүхэдтэй байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.8-д зааснаар ял шийтгэл оногдуулахад  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Шүүгдэгч А.Т д оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр заасан боловч түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, /биеийн эрүүл мэндийн байдал/ зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

     Шүүгдэгч А.Т ын цагдан хоригдсон 117 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц П.А , С.М  нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар С.М ий эд хөрөнгө битүүмжилсэн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 267 тоот тогтоол, П.А-ы эд хөрөнгө битүүмжилсэн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, А.Т ын өмчлөлийн LCD дэлгэцтэй Sharp загварын 32 инчийн зурагт, Samsung маркийнн 2 хаалгатай хөргөгч, Beko маркийн шарах шүүгээ, КҮ маркийн караокены машин, өсгөгч, Serena маркийн хөлдөөгч, 4 хаалгатай хувцасны шүүгээ зэрэг хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч нарын төлбөрт тооцуулахаар Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.1, 248.1.2,  283, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
 
1.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Аймгийн прокурорын газраас А.Т-д холбогдуулан 150,058,270 төгрөг давтан үйлдлээр залилан мэхэлж авсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс 16,700,000 төгрөг залилан мэхэлж авсан гэх үйлдэл, холбогдол хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар Х  овогт С ийн М д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар, С  овогт П гийн А д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3.    Шүүгдэгч Н  овогт А ын Т ыг давтан үйлдлээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар Н  овогт А ийн Т ыг хувьд оногдох хөрөнгөнөөс 500,000 / таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 01 сар /арван жил, нэг сар/-ын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч А.Т д оногдуулсан 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д заасныг баримтлан А.Т ын цагдан хоригдсон 117 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

7.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч А.Т аас 125,408,270 төгрөг гаргуулан хохирогч ........  тоотод оршин суух Б.О  /РД:...... /-д 19,700,000  төгрөг, ........ оршин суух П.Э  /РД:....... /-д 5,610,000 төгрөг, ...... оршин суух Д.Т  /РД:....... /-т 3,500,000 төгрөг, ........... тоотод оршин суух Г.З  /РД:...... /-д 8,000,000 төгрөг, .......  тоотод оршин суух Э.У  /РД:..... /-д 4,000,000 төгрөг, .........  тоотод оршин суух Л.Ө  /....... /-д 3,000,000 төгрөг, .....  тоотод оршин суух Д.Э  /РД:........ /-т 4,000,000 төгрөг, .......  оршин суух Ч.Х  /РД:...... /-д 4,000,000 төгрөг, ........ тоотод оршин суух Ч.Т  /........./-т 4,000,000 төгрөг, ........  тоотод оршин суух Б.О  /..... /-д 4,000,000 төгрөг, .........  оршин суух Б.Ш  /РД:..... /-д 6,000,000 төгрөг, ...... тоотод оршин суух Ц.С  /РД:..... /-д 3,000,000 төгрөг, .........  тоотод оршин суух Ц.Б /РД:...... /-д 1,000,000 төгрөг, ........... тоотод оршин суух Ц.Т  /......... /-д 1,800,000 төгрөг, ......  тоотод оршин суух Г.Л  /РД:........ /-д 5,000,000 төгрөг, ..........тоотод оршин суух Н.С  /РД:..... /-д 3,618,270 төгрөг, ........ тоотод оршин суух Д.Э  /РД: ....... /-д 5,200,000 төгрөг, ........  тоотод оршин суух О.С э /РД:....... /-д 1,500,000 төгрөг, Д.А д 3,100,000  төгрөг, ........ тоотод оршин суух С.С  /РД:....... /-д 20,380,000 төгрөг, ......  тоотод оршин суух Ж.У  /...... /-т 4,000,000 төгрөг, .......  тоотод оршин суух Ж.О  /РД:...... -т 3,000,000 төгрөг, ........ тоотод оршин суух Г.А  /РД:....... /-д 4,000,000 төгрөг, ........  тоотод оршин суух Ч.Б  /........ /-д 4,000,000 төгрөг гаргуулж тус тус олгосугай.

8.    А.Т д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц П.А , С.М  нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

9.    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.М ий эд хөрөнгө битүүмжилсэн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 267 тоот тогтоол,  П.А-ы эд хөрөнгө битүүмжилсэн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолуудыг хүчингүй болгож, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр эд хөрнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн А.Т ын өмчлөлийн LCD дэлгэцтэй Sharp загварын 32 инчийн зурагт, Samsung маркийн 2 хаалгатай хөргөгч, Beko маркийн шарх шүүгээ, КҮ маркын караокены машин өсгөгч, Serena маркийн хөлдөөгч, 4 хаалгатай хувцасны шүүгээ зэрэг нийт  4,610,000 төгрөгийн хөдлөх эд хөрөнгө зэргийг зохих журмын дагуу хохирогч нарын төлбөрт тооцуулахаар Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

10.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн  эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

11.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Т д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Ж.МӨНХТ 

                  ШҮҮГЧИД                            Т.ЭНХЖАРГАЛ

                                                             Г.ГЭРЭЛТ-ОД