| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2013/0024/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/22 |
| Огноо | 2013-01-21 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2013/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0024/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,
улсын яллагч Б.Сүрмандах,
шүүгдэгч ******* , Б.Д тэдгээрийн өмгөөлөгч И.Атарбямба нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Б овогт******* , Х овогт Д М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүүлсэн эрүүгийн 201209000645 дугаартай хэргийг 2013 оны 1 дїгээр сарын 02-ны єдєр хїлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Б овогт******* /РД:.../, 19.. оны . дүгээр сарын ..-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум ... дугаар баг .. гудамжны .. тоотод оршин суух хаягтай, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
2. Монгол Улсын иргэн, Х овогт Д М /РД:Т../, 19. оны . дүгээр сарын .-ний өдөр Завхан аймагт төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум .. дүгээр баг .. дугаар гудамжны ..тоотод оршин суух хаягтай, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Б.Д , ******* нар нь бүлэглэн 2012 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Бум” констракшин ХХК-ны барьж байгаа төмөр замын ажилчдын 78 айлын орон сууцны барилга дотроос 13 ширхэг угсарсан паар хулгайлан авч, 1.275.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн “2012 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө 08:30 цагийн үед ажил дээрээ очоод өрлөг хийж байгаад орой 18 цагийн үед тарсан. Би М тай цуг ажиллаж байсан бөгөөд З давхарт паар өрөөстэй байгааг хараад орой орж хулгайлъя гэж тохиролцсон. Тэгээд би 22 цагийн үед Марк-2 маркийн 95-89 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодоод барилгын урд талд ирж зогссон. Энэ үед Мөнхбат ирчихсэн байсан. Бид 2 барилга руу ороод З давхраас 1 давхар хүртэл паарыг зөөсөн. Тэгээд 1 давхрын балконы цонхоор гарч машин руу зөөсөн.
Б.Д , ******* нар шийтгэх тогтоол 22
Тэгээд машинаа асаагаад 4 дүгээр баг “Россия” буудлын урд талын зогсоол дээр тавиад гэр гэртээ харьсан. Маргааш өглөө нь гэртээ байхдаа хэдэн паар борлуулаад өгөөч гэхэд тэгье гээд М бид 2 Хариг барилгын дэлгүүр дээр ирэхэд Цогтхүү ирчихсэн байсан. Харигийн худалдагч паар авахгүй гэхээр нь Дархан зах руу очоод сантехникийн эд зүйл зардаг эмэгтэй хүнд эхлээд 47 паарыг борлуулаад 394.000 төгрөг авсан. 2 хоногийн дараа үлдэгдэл паараа өгөөд 100.000 төгрөг аваад бусдыг нь дараа өгье гэхээр нь яваад өгсөн юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна дахин ийм хэрэг хийхгүй байж чадна хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн ““Бум констракшн” ХХК-ны баригдаж байгаа орон сууцны барилгаас 2012 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн орой 22 цагийн үед Д гийн хамт 85 секц дулааны паарыг машин ашиглаж хулгайлан авсан. Үйлдсэн хэргээ хүлээж байна. Хохирол төлбөр төлсөн. Ар гэрийн байдлыг харгалзан хөнгөн ял оноож өгөхийг шүүхээс хүсэж байна“ гэв.
Эд зүйл хүлээлцсэн тэмдэглэл /хэргийн 27 дугаар тал/,
Үнэлгээний комиссын шийдвэр /хэргийн 28 дугаар тал/,
Хохирогч Т.Б ийн мэдүүлэг /хэргийн 31-33 дугаар тал/,
Гэрч Б.Г , Д.Л , Б.Б., Г.Ц., Г.А. нарын мэдүүлгүүд /хэргийн 35, 36, 37, 34, 39 дүгээр талууд/
Б.Д нь Дархан-Уул аймгийн Дархан сум 2 дугаар багт оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 68 дугаар тал/,
******* нь Дархан-Уул аймгийн Дархан сум 1 дүгээр багт оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 71 дүгээр тал/,
шүүгдэгч нарын иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 69, 72 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 70, 73 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.
11-нээс 12-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Бум” констракшин ХХК-ны барьж байгаа төмөр замын ажилчдын 78 айлын орон сууцны барилга дотроос 13 ширхэг угсарсан паар хулгайлан авч, 1.275.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
Үнэлгээний комиссын шийдвэр /хэргийн 28 дугаар тал/,
хохирогч Т.Б ийн “2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр би Дархан сум 8 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Бум констракшн”-ы барилга дээр сантехникийн ажил гүйцэтгүүлэхэд зориулж, халаалтын паарыг сангийн бригадыг ахлуулж ажиллуулж байгаа Батбаатарт 750 ширхэг цоо шинэ паар хүлээлгэж өгсөн. Батбаатар паарыг хүлэн аваад сангийн ажлаа хийж байсан юм. Пааруудыг давхар давхарт оруулж угсрах хэмжээгээр байрлуулсан юм. 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн өглөө 10 цагийн орчим барилгын З давхарт байсан паарнууд алдагдсан байна гэж надад мэдэгдсэн. Нийт 13 хэсэг 85 секцтэй паар байсан, тэр чигтээ алдагдсан байсан. Манай байгууллагаас дээрх паарыг зарагдах гэж байхад нь худалдагчид нь 486.000 төгрөг төлж пааруудаа авсан юм. Худалдагчид төлсөн 486.000 төгрөгийг хулгай хийсэн гэм буруутай Д , М нараар төлүүлж авсан” гэсэн мэдүүлэг,
гэрч Б.Г гийн “2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр барилгын З давхарт байсан паарнууд алга болсон талаар сангийн ажилчдаас сонссон. Тухайн үед би ямар сонин юм бэ, өчигдөр орой 18 цагийн орчим туслах ажилчдыг паар алга болсон орцыг цэвэрлүүлэх үед З давхарт хураалттай паарнууд байсан шүү дээ гэж хэлсэн. Нийт 85 ширхэг хятадад үйлдвэрлэсэн, ширмэн, шинэ паарнууд байсан” гэсэн мэдүүлэг,
гэрч Д.Л “2012 оны 11 дүгээр сарын 11-нд ажилд гараад 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө буусан юм. Гэртээ ирээд амарч байтал ажлаас дуудсан. Ирсэн чинь паар алга болсон байна гэж хэлсэн. Би ээлж авахдаа паарыг хүлээж аваагүй, тийм паар байгааг ч мэдээгүй юм. З давхраас 85 ширхэг паар алга болсон байсан” гэсэн мэдүүлэг,
гэрч Б.Б “2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Бум констракшн” барилгын ажил дээр 09:00 цагийн үед ирж манаач Л ээс ажлаа хүлээж авсан. Тэгээд өдөр паар алга болчихлоо гэж Батбаатар болон бригадын хүмүүс ирж хэлсэн. Бид бүгд тэр З давхрын өрөөнд орсон. Ороход хураасан паарны ор байсан, паар нь байхгүй байсан” гэсэн мэдүүлэг,
гэрч Г.Ц “2012 оны 11 сарын эхээр цастай өдөр Дугартай зах дээр тааралдахад Дугар хэдэн паар байна, зараад өгөөч гэхээр нь Дугарын машинд суугаад Хариг барилгын материалын дэлгүүр дээр очиход паар авахгүй гэсэн. Тэгээд буцаад цагаан өнгийн машинтай зах руу очоод Дархан зах дотор сантехникийн материал зардаг хүнээс асуугаад үз гэсэн. Дугар худалдагчтай уулзаад 100.000 төгрөг аваад үлдэгдлийг нь данс руу хийчихье гэж худалдагч хэлэхээр нь би өөрийнхөө дансны дугаарыг өгсөн. Дугар худалдагчтай уулзахад би машин дотор байсан, тэгээд намайг паар өргөөд өг гэхээр нь би паарыг нь зөөж өгсөн, хэдэн паар зөөснийг тоолоогүй, машин нь Чейзер юм уу Марк-2 байсан санагдаж байна, дугаарыг нь санахгүй байна, Дугар бид 2 хамт явсан юм, Дугараас би 5000 төгрөг өгчих гэж аваад бид 2 салсан” гэсэн мэдүүлэг,
гэрч Г.А ”2012 оны 11 сард л юм даг, өдрийг нь санахгүй байна. Зах дээр сантехникийн зүйлээ зараад лангуун дээрээ зогсож байтал 2-З залуу ирээд паар авах уу гэсэн. Юун паар ямар учиртай юм бэ гэхэд хүнээс мөнгөнийхөө оронд авсан юм гэсэн. Тэгээд паарыг 2 залуу дамжлаад оруулж ирсэн, шинэ паар болохоор нь худалдаж авахаар болсон, тэгээд нэг секцийг нь 8000 төгрөгөөр бодож, эхлээд надад 6 хавтгай буюу нийт 48 секцтэй паарыг оруулж ирэхээр нь би 384.000 төгрөг өгч авсан. З-4 хоногийн дараа байх дээрх паартай яг адилхан 37 секц паарыг 296.000 төгрөгөөр тооцоод надад байгаа нь 100.000 төгрөг байна, үлдэгдэл мөнгөө дараа ирээд авчих гэж хэлээд 100.000 төгрөг аваад явсан. Тэгтэл үүнээс хойш 2 хоногийн дараа цагдаа нар ирээд хулгайн паар худалдаж авсан тухай мэдсэн” гэсэн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Д , ******* нарт бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Д , ******* нарыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцно.
Мөн шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тэдгээрт оногдуулах хорих ял биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт******* , Х овогт Д М нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Д д 2 /хоёр/ жил хорих ял, шүүгдэгч Д М д 2 /хоёр/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Д , Х овогт Д М нарын эдлэх хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1, 298.2-т зааснаар шүүгдэгч Б.Д , ******* нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Д д оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Д М д 2 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд Цагдаагийн байгууллага хяналт тавихыг даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг Б.Д , ******* нарт анхааруулсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт Б.Д , ******* нарын эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Д , ******* нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР