| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 102/2019/04286/И |
| Дугаар | 181/ШШ2020/01507 |
| Огноо | 2020-06-02 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2020/01507
| 2020 оны 06 сарын 02 өдөр | 181/ШШ2020/01507 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: НДхэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “С” ХХК/РД: /-д холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, төлбөрт нийт 71 888 858 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч НДхэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус хэлтэстэй харилцагч “С” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэл 47 925 905/дөчин долоон сая есөн зуун хорин таван мянга есөн зуун тав/ төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Уг шимтгэлийн өр 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хуримтлагдсан. Энэхүү зөрчлийн улмаас тус компаний даатгуулагчдын “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна.
Дээрх 47 925 905/дөчин долоон сая есөн зуун хорин таван мянга есөн зуун тав/ төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэхээр “С” ХХК-д НДхэлтсийн Улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай 24 тоот албан шаардлага, тус хэлтэст бүртгэлтэй Хас банкны 5000525952 тоот дансны зарлагын гүйлгээг 602 тоот мэдэгдлээр 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зогсоож тус тус хүргүүлсэн боловч одоог хүртэл шимтгэлээ төлөөгүй “Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, 17 дугаар зүйл 17.1.1, 17.1.4 Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг”-ийг тус тус зөрчиж байна.
Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх заалт 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр хүчингүйд тооцсон тул хэрэглэх боломжгүй.
Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох Дээрх 47 925 905/дөчин долоон сая есөн зуун хорин таван мянга есөн зуун тав/ төгрөгөнд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл 20.1.2-т заасан “Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хзтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэснийг үндэслэн хугацаа хэтрүүлсэн хоног тутам алданги тооцож 23 962 953/хорин гурван сая есөн зуун жаран хоёр мянга есөн зуун тавин гурав/ төгрөг нийт 71 888 858/далан нэгэн сая найман зуун наян найман мянга найман зуун тавин найм/ төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч НДхэлтэс хариуцагч “С” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 47 925 905/дөчин долоон сая есөн зуун хорин таван мянга есөн зуун тав/ төгрөгийг, алданги 23 962 953/хорин гурван сая есөн зуун жаран хоёр мянга есөн зуун тавин гурав/ төгрөгийг, нийт 71 888 858/далан нэгэн сая найман зуун наян найман мянга найман зуун тавин найм/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэцэгсүрэнд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан байх боловч хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэцэгсүрэнд 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудаст гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэцэгсүрэн нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэцэгсүрэнгийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагч нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх шимтгэл төлөлтийн тайлангаар нийгмийн даатгалын шимтгэлд 47 925 905/дөчин долоон сая есөн зуун хорин таван мянга есөн зуун тав/ төгрөгийг дутуу төлсөн болох нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх болон 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх болон 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 3-р сарын болон 2019 оны 5-р сарын тайлангийн хуулбар, 2019 оны 5 дугаар сарын Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах тухай Улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн № 0000024 Албан шаардлагын хуулбар, хариуцагчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн № 03/1757 Хүсэлт болон 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Уулзалтын тэмдэглэлээр тогтоогдож байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө:”, 16 дугаар зүйлийн 1-т “... тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл ... хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ.” гэж заасан.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийгмийн даатгалын дутуу төлсөн шимтгэлд 47 925 905/дөчин долоон сая есөн зуун хорин таван мянга есөн зуун тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүй алдангид 23 962 953/хорин гурван сая есөн зуун жаран хоёр мянга есөн зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 1-т “.... шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;”, 20 дугаар зүйлийн 5-д “Нийгмийн даатгалын тухай хууль зөрчигчид алданги ... оногдуулсан нь ... хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчилд оногдуулсан ... алдангийн төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлнэ.”, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3-т “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь ... тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж ... төгрөгөөр торгоно.”, “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.” гэж заасан.
Хариуцагч нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүй болох нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх болон 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх болон 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 3-р сарын болон 2019 оны 5-р сарын тайлангийн хуулбар, 2019 оны 5 дугаар сарын Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах тухай Улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн № 0000024 Албан шаардлагын хуулбар, хариуцагчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн № 03/1757 Хүсэлт болон 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Уулзалтын тэмдэглэлээр тогтоогдож байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 1, 20 дугаар зүйлийн 5, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүй алдангид 23 962 953/71888858-23962953=47925905, 47925905:2=23962952/ /хорин гурван сая есөн зуун жаран хоёр мянга есөн зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийн 1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас нийт 71 888 858/далан нэгэн сая найман зуун наян найман мянга найман зуун тавин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НДхэлтэст олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ