| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Алтанхуяг |
| Хэргийн индекс | 171/2012/0162/Э/ |
| Дугаар | 198 |
| Огноо | 2012-10-30 |
| Зүйл хэсэг | 147.2., 216.2., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0162/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Ё.Ринзаан, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгчид С.Банди, Ж.Шагдар, Ц.Цэндсүрэн,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,
улсын яллагч Н.Идэр,
шүүгдэгч Ч.Ч ын өмгөөлөгч Ж.Туяа,
шүүгдэгч Д.И , Ц.Э нарын өмгөөлөгч З.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт З овогт Ч.Ч , овогт Ц Э , мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт З овогт Д.И нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000176 дугаартай хэргийг 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн З овогт Д.И , /РД:.../, 19.. оны ..дүгээр сарын ..-ны өдөр Дархан хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, ахын хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн .. хороо, ....тоотод оршин суух хаягтай, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж байсан.
Монгол Улсын иргэн Б.овогт Ц Э , /РД:... 19.. оны . дүгээр сарын ..-ний өдөр Орхон аймгийн Баянөндөр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг, . тоотод оршин суух хаягтай, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 1 сар хорих ял, 2008 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3-т зааснаар заримыг нэмж нэгтгэн нийт 9 жил хорих ял шийтгүүлж байсан.
Монгол Улсын иргэн З овогт Ч.Ч , /РД:Т../, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын . дүгээр баг, .. тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3-р шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан.
C\Users\VERITON\Documents\My Received Files\Altankhuyag\2012.10.30 D.Idesh nar 147.2.docx
Шүүгдэгч Ц.Э , Д.И , Ч.Ч нар нь бүлэглэн 2012 оны 3 дугаар сарын 18-ны шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р багийн нутагт байрлах “Петровис” шатахуун түгээх газрын түгээгч Ө.А ийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон,
Мөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Цайдам гэх газар байрлах “Nec” шатахуун түгээх газрын түгээгч Б.З ын амь биед хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж 415200 төгрөг, 45 литр А-92 маркийн шатахуун, Нокиа 2630 маркийн гар утас зэргийг дээрэмдэж нийт 525800 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.И нь 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 21 цаг 30 минутын орчим Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Таван буудлын замд Верна маркийн 56-31 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа иргэн А.Батболдын эзэмшлийн Тоёота Королла маркийн 1083 УНО улсын дугаартай авто машиныг мөргөж ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: “Би Улаанбаатар ороод И тэй уулзаад Ч ын машинтай бид гурав Улаанбаатараас Дархан ирж байх замдаа дээрэм хийсэн. Ч дээрэм хийж байх үйлдлийг мэдээгүй байсан. И бид хоёр Ч ад энэ хэргийг мэдэгдээгүй үйлдсэн. Үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Ч ад хэлсэн бол дургүйцээд хийлгэхгүй байх байсан. Тийм учраас хэлээгүй” гэв.
Шүүгдэгч Д.И шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: “2012 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ц.Э ,Ч.Ч нартай Улаанбаатараас ирсэн. Баруунхараад явж байгаад бие засах гээд буусан. Э хамт буусан юм. Ч.Ч тамхи авах гээд дэлгүүр орсон байсан. Колонкийн гадаа түгээгч зогсож байсан. Очоод мөнгөө өг гэсэн. Тэр эмэгтэй хойшоогоо газар суучихаад орилоод аллаа гээд байсан. Тэгээд бид хоёр болъё гээд буцаад явсан. Хонгор сумаар дайрч яваад Ч ыг колонкийн хажууд зогсчих хүнтэй уулзаадхъя гэсэн. Тэгээд түгээгчээс нь мөнгө авсан. Ч ыг банкаа онгойлгочих гэж хэлээд дүүртэл нь бензин хийсэн. Ч ыг яах гэж байгаан гэхээр нь зүгээр зээлээр хийлгэж байгаа юм гэсэн. Тэгээд Дарханд орж ирсэн.
2012 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 21 цагийн орчим би 7 буудалд хүн хүргэж өгөөд 5 буудлын хавьцаа явж байгаад нэг машиныг мөргөчихсөн. Би хурдтай явж байсан болохоор тэр чигээрээ яваад зугтаасан. Миний машины номер нь салаад уначихсан юм” гэв.
Шүүгдэгч Ч.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: “2012 оны 03 дугаар сарын 17-ны өдөр И , Э нартай хотоос ирж байгаад Баруунхараад зогсчих бие засна гэсэн. Би дэлгүүр ороод тамхи аваад ирсэн. Хонгор ороод колонк орж нэг хүнтэй уулзсан. Тэгээд миний машины банк дүүртэл бензин хийлгэсэн. Тэгээд Дархан ороод вокзалын ард машинаа тавих гэтэл Шинэ дархан оръё жаахан ууя гээд явцгаасан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Д.И , Ц.Э нар нь бүлэглэн 2012 оны 3 дугаар сарын 18-ны шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р багийн нутагт байрлах “Петровис” шатахуун түгээх газраас эд хөрөнгийг авахаар түгээгч Ө.А эрүү довтолсон,
мөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Цайдам гэх газар байрлах “Nec” шатахуун түгээх газрын түгээгч Б.З ын амь биед хүч хэрэглэж 415200 төгрөг, 45 литр А-92 маркийн шатахуун, Нокиа 2630 маркийн гар утас зэргийг дээрэмдэж нийт 525800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтууд болох:
хохирогч Ө.А ийн “... 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Петровис шатахуун түгээх станцад түгээгч Ганбатын хамт ажиллаж байсан юм. Тэгсэн шөнө 00 цаг өнгөрөөд 01 цаг дөхөж байхад гадаа жижиг цагаан өнгийн суудлын машин ирж зогсохоор нь гарсан юм. Тэр машины жолооч нь байгаа харагдсан, 5000 төгрөгөнд А-92 маркийн бинзен авна гэхээр нь хийж өгчихөөд нөгөө машин урд зүгт Улаанбаатар чигт хөдлөөд би харин байрлуугаа орох гээд явж байтал манай байрны урд булангаас хоёр залуу өөдөөс гарч ирсэн. Нэг нь тоосго барьсан нөгөө нь архины шил барьчихсан 25-30 орчим насны туранхайдуу 170 см орчим өндөртэй дотроо сааралдуу өнгийн юүдэнтэй цамцтай гадуураа цайвар гандчихсан юм уу гэмээр эрээн /цэргийн/ алаг хувцас шиг куртиктэй байсныг нь санаж байна. Харин нөгөө залуу нь гартаа жижиг хутга шиг зүйл барьчихсан 25-30 орчим насны туранхайдуу биетэй 170 см орчим өндөртэй саарал юүдэнтэй цамцтай байсан. Тэр хоёр залуу хоёулаа цамцныхаа юүдэнг өмсчихсөн доошоо хараад байсан. Тэгсэн тэр эрээн хувцастай залуу нь намайг “мөнгөө өг эсвэл тоосгодуулах юм уу” гэхээр нь би айгаад хойшоо ухарч яваад бүдрээд унасан юм. Тэгсэн тусламж дуудаж орилсон чинь харин Ганбат гарч ирсэн юм шиг байгаа юм тэгсэн нөгөө хоёр залуу барьж явсан шил, тоосгоо хаячихаад урд зүгрүү зугтаагаад гүйчихсэн юм” гэсэн мэдүүлэг, /хэргийн 77-78 дугаар хуудас/
гэрч Б.Г ын “... 2012 оны 3 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Петровис шатахуунэ түгээх станц дээр ажилтай байсан. Тэр үед би түгээгч А ийн хамт гарч байсан юм. Тэгээд би орон дээр зурагт үзээд хэвтэж байсан чинь хэсэг зүүрмэглсэн байсан. Тэгтэл гадаа хүн орилохоор нь сэрээд гараад хартал А э шатахуун түгээх төхөөрөмжийн урд газар хэвтчихсэн айсан байдалтай байж байсан. Тэгсэн хажууд нь хоёр залуу байж байснаа тоосго, архины шилээ хаячихаад шууд хар замын хажуугийн шороон талбайгаар урд зүгрүү зугтаагаад гүйгээд явсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 76 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “... 3. Хэргийн газраас бэхжүүлсэн №1 гутлын мөр нь сэжигтэн Д.И ээс хураан авсан баруун хөлийн гутлын ултай, №2 гутлын мөр нь сэжигтэн Ц.Э аас хураан авсан баруун хөлийн гутлын ултай тус тус тохирно” гэсэн дүгнэлт, гэрэл зургууд /хэргийн 87-88, 89-99 дүгээр хуудас/
Б.З аар хүн таньж олуулах ажиллагааны “...Д овогтой И /5/ гэсэн дугааруудыг өөрсдийн сайн дураар сонгож, өөрсдийн сонгосон байрлалдаа зэрэгцэн зогссон болохыг тэмдэглэлд тусгав.
... Тухайн үед тэр залуус намайг өөрсдийнх царайг харах гэхээр доошоо хар царай харвал ална шүү гээд байсан юм. Гэхдээ би энэ залуугийн царайг бол харж амжсан юм. Энэ 5 дугаарыг барьсан залуу нь тэр үед одоо энэ өмсөж байгаа юүдэнтэй саарал өнгийн цамц шигээ цамц өмсчихсөн явсан” гэсэн баримт, хүн таньж олуулах ажиллагааны үеийн гэрэл зураг, эд зүйл таньж олуулсан тухай тэмдэглэл, /хэргийн 24, 25, 26 дугаар хуудас/
хохирогч “Nec” шатахуун түгээх газрын түгээгч Б.З ын “... 2012 оны 3 дугаар сарын 18-ний шөнө А-92 бинзен түгээгүүрийн зүүн талд цагаан өнгийн машин ирж зогссон. Намайг колонкийн цонхоор эхлээд харахад машины хойд талын хаалганаас хоёр эрэгтэй хүн бууж байсан юм. Би бодохдоо тэр хоёр хүнийг бие засах гэж байна гэж бодсон. Жолоочид нь банкаа онгойлго гэж хэлэхэд хойд талд явсан хоёр залуугийн нэг нь миний араас гараараа бүсэлхийгээр тэвэрч баруун гараараа хоолой боогод мөнгөө гаргаж өг гаргаж өгөхгүй бол чамайг ална шүү гээд байсан. Тэгэхэд нөгөө залуу нь ирээд гартаа цэнхэр иштэй цаасны хутга барьчихсан миний гэдэсрүү тулгаад чамайг хүчиндэхгүй за мөнгөө өг, өгөхгүй бол ална чам шиг охидуудаас болж зөндөө зүрхээ шархаллууллаа гэж хэлсэн. Тэгээд цаасны хутга барьсан залуу нь колонзкын байрлуу түрүүлж алхасан. Би 300000 төгрөг байна гэж куртикнийхээ халаасанд байгаа мөнгөө гаргаж ирэхэд хутга барьсан залуу нь авсан. Намайг боосон байсан залуу нь миний халаасыг нэгжиж байгаад Нокиа 6230 маркийн хар өнгийн гадаргуутай утсыг авчихсан. ... Хутга барьсан залуу нь сейфнийхээ түлхүүрийг гаргаад ир гээд хаалганд өлгөөтэй байсан түлхүүрийг сугалж авчираад онгойлго гэсэн би түүнд 80000 төгрөгийг гаргаж өгсөн” гэсэн мэдүүлэг, /хэргийн 68-72, 51 дүгээр хуудас/
гэрч У.А.ийн “2012 оны 3 дугаар сарын 18-ний өдөр гэртээ байж байхад миний 99409019 дугаарлуу 99215190 гэсэн дугаараас 01 цаг 54 минутанд дуудлага ирсэн би утсаа авахад манай колонкийн түгээгч З утсаар намайг дээрэмдчихлээ гэж хэлсэн би түүнээс чи өөрөө зүгээрүү гэхэд зүгээр гэсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг, /66-67 дугаар хуудас/
гэрч Т.М.ийн “”2012 оны 3 дугаар сарын 17-ний орой 01 цагийн үед цайны газрынхаа ээлжинд гарч байтал хажуу талын колонкийн охин ирээд цонх нүдээд байхаар нь зөөгч Гантуяаг явуулаад цонхоо онгойлгоход колонкийн түгээгч Уугий ирээд Мөөгий эгчээ утсаа өгөөч би дээрэмдүүлчихлээ гэсэн тэгэхээр нь би утсаа өгөөд яриулсан юм” гэсэн мэдүүлэг, /хэргийн 73 дугаар хуудас/
гэрч Ц.Б ын “Манай хүү Ч 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ах Баярхүүгийнхээ худалдаж авсан машинтай дотор таксинд тойрно гээд гарч явсан юм. Тэгээд 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гэртээ ирсэн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 65 дугаар хуудас/ болон шүүгдэгч Д.И , Ц.Э нарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөн шүүгдэгч Д.И нь 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 21 цаг 30 минутын орчим Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Таван буудлын замд Верна маркийн 56-31 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа иргэн А.Батболдын эзэмшлийн Тоёота Королла маркийн 1083 УНО улсын дугаартай авто машиныг мөргөж ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол дээр тогтоосон акт, /хэргийн 219-221 дүгээр хуудас/
Иргэний нэхэмжлэгч А.Б ын “2012 оны 3 дугаар сарын 12-нд Сүхбаатар дүүргийн таван буудлын замд өөрийн эзэмшлийн Тоёота фейлдэр маркийн 10-83 УНО дугаартай машинаа жолоодоод явж байгаад хурд сааруулагч дээгүүр хурдаа хасаад гартал миний машины араас нэг машин хурдтай ирж мөргөчихөөд шууд зугтаасан. Тэгээд тэр машины урд номер нь салж унасан. Би тэгээд цагдаад дуудлага өгсөн. Тэр машин асар их хурдтай араас ирж мөргөчихөөд тэр чигтээ зогсолгүй зугтаагаад явчихсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 230-231 дүгээр хуудас/
Шүүгдэгч Д.И ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.И , Ц.Э нар нь бүлэглэн “Петровис” шатахуун түгээх газрын түгээгч Ө.А эрүү эд хөрөнгө буюу бэлэн мөнгө авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлэн довтолсон үйлдэл нь бусдын эд хєрєнгийг авсан эсэхээс їл хамаарч хїч хэрэглэхээр заналхийлж довтолгоон хийснээр тєгс їйлдэгдсэн бөгөөд мөн “Nec” шатахуун түгээх газрын түгээгч Б.З ын амь биед хүч хэрэглэж эд хөрөнгийг нь дээрэмдсэн зэрэг гэмт хэргийг урьд энэ төрлийн хэрэгт ял шийтгүүлээд ялгүйд тооцох хугацаа дуусаагүй ялтай байх хугацаандаа үйлдсэн нь тогтоогдож байх тул шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв бөгөөд тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Д.И нь зам тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж уг ослын газрыг санаатайгаар орхин зугтаасан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй болно.
Шүүгдэгч Ч.Ч ын Д.И , Ц.Э нартай бүлэглэн “Петровис” шатахуун түгээх газрын түгээгч Ө.А эрүү эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлэн довтолсон, мөн “Nec” шатахуун түгээх газрын түгээгч Б.З ын амь биед хүч хэрэглэж эд хөрөнгийг нь дээрэмдсэн үйлдэл нь хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.
Харин Ч.Ч нь Д.И , Ц.Э нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж мөнгөтэй болсоныг лавтай сайн мэдсэн болох нь гэрч, шүүгдэгч нарын болон Ч.Ч ын өөрийн мэдүүлгээр нотлогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж бусдыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар зүйлчилж уг хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Ч.Ч нь урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3-р шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байжээ.
Түүний хувьд уг тэнсэж хянан харгалзсан хугацаа нь дууссан тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Ч.Ч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн мөн уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн буюу Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Э нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шїїхийн 2007 оны 9 дїгээр сарын 20-ны єдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрїїгийн хуулийн 147 дугаар зїйлийн 147.2-т зааснаар 8 жил 1 сар хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шїїхийн 2008 оны 01 дїгээр сарын 24-ний єдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрїїгийн хуулийн 145 дугаар зїйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгїїлж, ємнєх тогтоолоор оногдуулсан ялтай нэмж нэгтэн 9 жил хорих ялаар шийтгїїлсэн.
2008 оны 4 дїгээр сарын 01-ний єдрийн 424 дугаартай шїїгчийн захирамжаар 2008 оны 2 дугаар сарын 01-ний єдрийн Эрїїгийн хуулийн нэмэлт, єєрчлєлтєд хамрагдан нэмж нэгдсэн ял 6 жил хорих ял болж, уг ялаас 3 жил хорих ялыг хассан, Єршєєл їзїїлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны єдрийн 337 дугаартай тогтоолоор дээрх ялаас їлдсэн ялыг єршєєн хэлтрїїлж, хасаж сулласан байна /хэргийн 158-163 дахь тал/
Иймд шүүгдэгч Ц.Э ын хүнд гэмт хэрэгт ялтай байх хугацаа нь 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс тоологдож эхлэх бөгөөд тэрээр ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлджээ.
Шүүгдэгч Д.И нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шїїхийн 2007 оны 10 дугаар сарын 02-ны єдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор Эрїїгийн хуулийн 147 дугаар зїйлийн 147.2-т зааснаар 8 жил 10 хоногийн хорих ялаар шийтгїїлж, 2008 оны 4 дїгээр сарын 09-ний єдрийн 385 дугаартай шїїгчийн захирамжаар 2008 оны 2 дугаар сарын 01-ний єдрийн Эрїїгийн хуулийн нэмэлт, єєрчлєлтєд хамрагдан дээрх ялыг 5 жил 10 хоногийн хорих ял болгон єєрчилж, Єршєєл їзїїлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны єдрийн 1824 дугаартай тогтоолоор дээрх ялаас 3 жилийг єршєєн хасаж, 2009 оны 9 дїгээр сарын 12-ны єдєр хугацаа дуусаж суллагджээ /хэргийн 170-172 дахь тал/
Иймд шүүгдэгч Д.И хүнд гэмт хэрэгт ялтай байх хугацаа нь 2009 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс буюу ялаа эдэлж дууссан үеэс тоологдож эхлэх бөгөөд тэрээр ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлджээ.
Дээрх байдлаас їзвэл яллагдагч Ц.Э , Д.И нар нь Эрїїгийн хуулийн 147 дугаар зїйлд заасан гэмт хэрэгт ялтайд тооцогдож байх бөгөөд тэдний хувьд дээрэмдэх гэмт хэргийг давтан їйлдсэн гэж їзэх хуулийн їндэслэлтэй.
Хохирогч Б.З д бусдад дээрэмдүүлсэн Нокиа 2630 маркийн гар утсыг нь хүлээлгэн өгсөн, иргэний нэхэмжлэгч Т.Баттунгалагаас “надад учирсан 14900 төгрөгний хохирлыг тэр гурван залуугийн ар гэрийнхэн манай дэлгүүр дээр намайг байхгүйд худалдагч Батцэцэгт хүлээлгэж өгчихөөд явсан байсан. Одоо надад ямар нэг нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг, Нью Энержи стар ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тунгалагаас “... би өөрийн хариуцсан Нью Энержи стар ХХК-нд учирсан нийт 768972 төгрөгийн хохирлыг Ч.Ч ын ээж Б болон Ц.Э ын эхнэр Наранчимэг нараас хүлээн авсан нь үнэн болно” гэсэн баримт /хэргийн 198 дугаар хуудас/ зэргээс дүгнэхэд шүүгдэгч Д.И , Ц.Э нараас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Харин шүүгдэгч Д.И нь бусдын автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргаж иргэн А.Батболдын Тоёота фейлдэр маркийн ... УНО улсын дугаартай автомашинд нийт 1113000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 225 дугаар хуудас/ тогтоогдсон тул шүүгдэгч Д.И ээс 1113000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Батболдод олгуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.И , Ц.Э нар нь бусдад төлөх хохирол, төлбөргүй байх тул тэдгээрт эд хөрөнгө хураах ял хэрэглэх шаардлагагүй бөгөөд шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар шүүгдэгч Ч.Ч ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 болгон өөрчилсүгэй.
2. Боржигон овогт Ц Э ыг бусдын эд хөрөнгө дээрэмдэх гэмт хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн,
З овогт Д.И ийг бусдын эд хөрөнгө дээрэмдэх гэмт хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн, мөн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан,
З овогт Ч.Ч ыг бусдыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар Боржигон овогт Ц Э ыг эд хөрөнгө хураахгүйгээр 7 /долоо/ жил хорих ял,
З овогт Д.И ийг эд хөрөнгө хураахгүйгээр 7 /долоо/ хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар З овогт Д.И ийг 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Д.И ид оногдуулсан хөнгөн ял болох 1 /нэг/ жилийн хорих ялыг хүнд ял болох 7 /долоо/ жилийн хорих ялд багтааж түүний биечлэн эдлэх ялыг нийт 7 /долоо/ жил хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 248 дугаар зүйлийн 248.1.1-т зааснаар Ч.Ч ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар Ч.Ч ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Д.И , Ц.Э нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Д.И ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 213 /хоёр зуун арван гурав/ хоногийг, Ц.Э ын энэ хэрэгт цагдан хоригдсон 213 /хоёр зуун арван гурав/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Ч.Ч нь энэ хэрэгт 147 /нэг зуун дөчин долоо/ хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар Ц.Э , Ч.Ч нар нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд, Д.И ээс 1113000 /нэг сая нэг зуун арван гурван мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн .дугаар хороо, ..-р хороолол .-р байр . тоотод оршин суух Б овогт А.Б олгосугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн гурван хос гутлыг шүүгдэгч нарт буцаан олгож, архины шилний хагархай, цэвэр усны 1.5 литрийн савыг тус тус устгаж, мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар мөрдөн байцаалтын шатанд Ч.Ч ын эд хөрөнгийг битүүмжлэх тухай 217 дугаартай тогтоолыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар тогтоолыг хүчин төгөлдөр болтол Д.И , Ц.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Ч.Ч ад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.И , Ц.Э нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.И , Ц.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Ч.Ч ад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ
ШҮҮГЧИД Ё.РИНЗААН
Б.МАНЛАЙБААТАР