| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2013/0029/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/28 |
| Огноо | 2013-02-01 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Т.Оюунжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2013/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0029/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Т.Оюунжаргал,
шүүгдэгч ******* , М.А нарын өмгөөлөгч Ж.Туяа,
шүүгдэгч ******* гийн өмгөөлөгч И.Атарбямба /0-311/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Б овогт Н.Б , Б овогт М. А , Б овогт ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000666 дугаартай хэргийг 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Б овогт Н. Б /Т../, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан суманы ..дугаар баг . тоотод оршин суудаг. Урьд Дархан-Уул аймаг Сум дундын шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт 3 жил хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 сарын 21 өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д заасан гэмт хэрэгт 3 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай.
2. Монгол Улсын иргэн, Б овогт М. А /МА...../, 19.. оны . дугаар сарын ...ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 22 настай,эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Барилгын өргөн мэргэжилтэй,эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан суманы .. дүгээр баг . байрны 8.. дугаар орцны подвольд оршин суудаг. Урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
3. Монгол Улсын иргэн, Б овогт ******* /ТЕ.../, 19.. оны . дугаар сарын ..-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 19 настай,эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сум . дугаар баг .. тоотод оршин суудаг. Урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Н.Б , М.А , ******* нар нь 2012 оны 10-11 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хатуу
D:\My Office flie\Шийтгэх тогтоол\ Í.Áàòæàðãàë, Ì.Àëòàíøàãàé, Á.Áàòàà íàð -145.2.doc
Төмөр” ХХК-ний хашаанаас 3,5 тн төмөр бэлдэцийг 2 удаагийн үйлдлээр хулгайлж иргэн С.Б д 2.275.000 төгрөгний хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг давтан бүлэглэж, машин механизм ашиглан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”11 сарын сүүлээр горьдлого дээр зогсож байсан чинь Б ирээд орой ачаа ачья гэж хэлсэн. Эхлээд зам дээр гаргаад бэлдчихсэн байсан төмөрнүүдийг ачиж яваад айлын гадаа буулгасан. Сүүлд авсан төмрийг ачаад явж байгаад баригдсан.” гэв.
Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”11 сарын эхээр авсан төмрөө толгойтод байдаг найзындаа буулгасан. Дараа нь нөгөө газраасаа төмөр аваад хөдлөхөд манаач бололтой хүн гарч ирсэн. Тэгэхээр нь шууд чигээрээ яваад төв зам руу ортол араас машинтай хүмүүс ирээд баригдсан.” гэв.
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”11 сард төмөрлөгөөс төмөр түүж байгаад үйлдвэрийн хажуугаар явж байгаад хураалттай төмөр байхыг харсан. Тэгээд А тай нийлж хулгайлаад Б г дуудаж айлын хашаанд аваачиж буулгасан. Дараа нь дахиад аваад ачаад явж байхад араас машинтай 2 хүн ирээд баригдсан.” гэв.
Шүүгдэгч Н.Б , М.А , ******* нар нь 2012 оны 10-11 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хатуу Төмөр” ХХК-ний хашаанаас 3,5 тн төмөр бэлдэц хулгайлж иргэн С.Б д 2.275.000 төгрөгний хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг давтан бүлэглэж, машин механизм ашиглан үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн орой 19 цагийн үед манай манаач Вандан үйлдвэрээс төмөр хулгайлж байна гэдгийг надад утсаар хэлж мэдэгдсэн юм. Захирал Эрдэнэ-Очирт мэдэгдэхэд тэр үйлдвэрлүү машинтай явж очин 4 залуу төмөр хулгайлан авч портер машинд ачаад явж байхад нь барьж аван цагдаад хүргэсэн байсан. Яг энэ асуудлаас өмнө 2011 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр бас төмөр алдагдсан. Төмрөө 1 кг-г нь 650 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг / хэргийн 39-40 дэхь тал/,
гэрч Б.В мөрдөн байцаалтанд өгсөн: ...“Би 2012 оны 11 дүгээр сарын 17-оос 18-ны шилжих шөнө миний сахиул хийдэг “Хатуу-Төмөр” ХХК–ний хашаанаас хаягдал төмрийг хайлуулж цутгасан гулдмай төмөр өрж тавьсан бас дараагийн зууханд оруулаад бэлдээд тавьсан байсан тавцан дээрээс хулгайлагдсан юм. Тэгсэн 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн орой 20 цаг өнгөрч байхад нохой хуцаад байхаар нь гэрээс гараад хашаан дотроос эд зүйлсээ шалгаж үзэхэд нөгөө өмнө нь алдаж байсан гулдмайнуудаас бас байхгүй болчихсон байхаар нь хашаанаас гараад зүүн булангаар эргэж хартал зам дээр нэг ачааны портер маягын машин байснаа намайг харсан юм шиг байгаан хөдлөөд явчихсан. Тэгэхээр нь хаашаа явахнуу гээд харж байсан чинь харин төмөр гулдмай байсан газарт 2 хүн харанхуйд сүүтэгнэж байгаад нилээн удаж байгаад нөгөө машин гэрлээ унтраачихсан давхиж ирээд жолооч талаас нь хүн буугаад машины тэвшин дээр гараад доороос нь 2 хүн зөөж байсан юм. Тэр хүмүүс төмөр ачиж байхал нь нярав Б болон захирал руу утсаар хэлэхэд тэр хэд ирэхээр болж би алсаас харж байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 42 дахь тал/
гэрч Д.Б мөрдөн байцаалтанд өгсөн: ...”би 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Гавшгай нэртэй дэлгүүрийн гадна сууж байтал Б аавынхаа портер машинтай ирсэнээ сигналдахаар нь яваад очтол ...Б чи надтай цуг явах уу гэхээр нь яахын гэхэд ханиндаа явчхаад ирье гэхээр нь машинд суугаад Дархан-2 луу явж байснаа үйлдвэрийн раойн луу явсан. Нөгөө 2 ах бид хоёрыг хүн харж байгаарай хүн гарч ирэх юм бол машинаа асаагаад яваарай гэж хэлээд машины тэвшин дээр төмөр ачааад байсан. Тэгэж байсан чинь нөгөө 2 ах тэвшин дээр гараад яв яв гэхээр нь Б машинаа асаагаад хөдлөөд 500 м газар яваад зогссон юм. Тэгэхэд нөгөө 2 ах буугаад буцаж нөгөө төмөр байсан газарлуу яваад утсаар яриад гэрлээ унтраагаад хүрээд ир гэж хэлэхээр нь Б машинаа асаагаад нөгөө газар нь очоод дахин төмөр ачиж байгаад машинтайгаа хөдөлцгөөсөн чинь хашааны булангаас нэг ах гар чийдэн тусгаад гараад ирэхээр нь тэр чигээрээ яваад төв замруу ороод явж байсан чинь араас нэг ланд маркийн машинтай 2 ах ирээд бид нарыг барьж цагдаа дээр ирсэн юм. Очсон хойноо хийж байгаа үйлдлийг хараад хулгай хийж байна гэж мэдсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 43 дахь тал/
гэрч Д.Г мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2012 оны 11 дүгээр сарын дундуур байхаа 2 залуу надтай ирж уулзаад цул төмөр байга авахуу гэж өдрийн 11 цагийн үед ирж асуухаар нь аваад ирвэл яахав үзэж байгаад авна гэж хэлээд явуулсан. Тэгээд маргааш нь байхаа нөгөө 2 залуу портер машинд аччихсан 120 см урттай цутгасан төмөр гулдмайнууд авчирхаар нь хиллэж үзэхэд 2 тн гаран төмөр болж байсан. Тэгээд надаас 400 гаран мянган төгрөг авсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 44 дэхь тал/,
Автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 9-10 дахь тал/,
2012 оны 11 сарын 27-ны өдрийн Үнэлгааний тайлан, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 15-17 дахь тал/,
Эд хөрөнгийн зах зээлийн судалгаа /хэргийн 48 дахь тал/,
Шүүгдэгч ******* гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 72 дахь тал/,
Шүүгдэгч М.А гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 72 дахь тал/,
Шүүгдэгч Н.Б ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 85 дахь тал/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Н.Б , М.А , ******* нар нь давтан бүлэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б д учирсан хохирлын үлдэгдэл болох 780.000 /долоон зуун наян мянга/ төгрөгний хохиролыг шүүгдэгч Н.Б , М.А , ******* нар нь шүүхийн шатанд төлж барагдуулсан, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал зэргийг харгалзан үзэж ял оногдуулав.
Шүүгдэгч М.А , ******* нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Н.Б нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 сарын 21 өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д заасан гэмт хэрэгт 3 жил 6 сар хорих ял шийтгэгдэж, уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Н.Б , Б овогт М. А , Б овогт ******* нарыг давтан бүлэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар М. А , ******* нарт тус тус эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял, Н.Б д эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 10 /арав/ хоног баривчлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан Н.Б д урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 сарын 21 өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д заасан гэмт хэрэгт 3 жил 6 сар хорих ялын эдлээгүй үлдсэн ялын зарим болох 2 /хоёр/ сар 20 /хорь/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх 6 /зургаа/ сар баривчлах ял шийтгэж, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар М.А , ******* нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар М.А , ******* , Н.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар М.А , ******* нарт энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан М.А , ******* нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг М.А , ******* нарт мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, М.А , ******* нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, М.А , ******* нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Ё.РИНЗААН