Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2020/01588

 

2020 оны 06 сарын 11 өдөр

                          181/ШШ2020/01588

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Т” ХХК/РД: /-д холбогдох,

 

21 985 425 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай “Х” ХХК нь “Т” ХХК-тай анх 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 18-589 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээг Иргэний хуулийн 318-326 дугаар зүйл, Компанийн тухай хууль болон бусад тогтоомжийн холбогдох заалтыг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан.

Гэвч “Т” ХХК нь Барилгын туслах материал түрээслэх гэрээгээр тохиролцсон төлбөрийг өнөөдрийг хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна.

Бараа

гарсан

огноо

ирсэн

огноо

Ашигласан

хоног

TOO

үнэ

АҮН

1

Булан 1.2

2018.07.24

2018.11.01

100

26

150

429,000

2

Булан 2.4

2018.07.24

2018.11.01

100

69

150

1,138,500

3

Булан 1.2

2018.07.24

2018.11.22

121

9

150

176,850

4

Булан 2.4

2018.07.24

2018.11.22

121

26

150

510,900

5

Булан 1.2

2018.07.24

2019.07.06

347

5

150

267,750

6

Булан 2.4

2018.07.24

2019.07.06

347

25

150

1,338,750

7

Булан 2.4

2018.08.11

2019.07.06

329

24

150

1,209,600

8

Булан 2.4

2018.08.11

2019.12.01

477

96

150

6,969,600

 

Нийт түрээс төлбөр

280 ш

 

12,040,950

Дутуу барааны дүн акт96*40000

/+3,840,000/

Төлбөр төлөлт

/-1,224,000/

Нэхэмжлэх дүн

14,656,950

                       

Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2 дахь хэсэгт “түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.3 хувийн алданги төлнө” заасан. Алданги 7,328,475 төгрөг. Иргэний хуулийн 232.4-д анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан. Энэ заалтыг үндэслэж алдангиа тооцсон байгаа.

Иймд хариуцагч “Т” ХХК-иас Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 14,656,950 төгрөг, алданги 7,328,475 төгрөг нийт 21,985,425/хорин нэгэн сая есөн зуун наян таван мянга дөрвөн зуун хорин тав/-н төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч “Х” ХХК хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 14 656 950/арван дөрвөн сая зургаан зуун тавин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг, алданги 7 328 475/долоон сая гурван зуун хорин найман мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг, нийт 21 985 425/хорин нэгэн сая есөн зуун наян таван мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийбатад 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

          2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 13 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагчид 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийбатад 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр утсаар мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийбат нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийбатын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

          Зохигчид 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр № 18-589 Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулсан болох нь № 18-589 Барилгын туслах материал түрээслэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

          Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад ... зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

         

          № 18/589 Барилгын туслах материал түрээслэх гэрээний 1-ийн 1-т зааснаар нэхэмжлэгч нь барилгын туслах бараа материал буюу эд хөрөнгийг тодорхой хугацаанд түрээслүүлж, ашиглуулах, хариуцагч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан Түрээсийн гэрээний шинжтэй байх тул Түрээсийн гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзнэ.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

          Гэрээний 1-ийн 1.1-т зааснаар хариуцагч нь 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 26/хорин зургаа/ ширхэг 1.2 гадна будан, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 69/жаран ес/ ширхэг 2.4 гадна булан, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 9/ес/ ширхэг 1.2 гадна булан, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 26/хорин зургаа/ ширхэг 2.4 гадна булан, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 5/тав/ ширхэг, 1.2 гадна булан, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 25/хорин тав/ ширхэг, 2.4 гадна булан, 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 24/хорин дөрөв/ ширхэг, 2.4 гадна булан, 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 96/ерэн зургаа/ ширхэг, 2.4 гадна буланг нэг өдрийн 150/нэг зуун тавь/ төгрөгөөр түрээслэсэн болох нь Гэрээний хуулбар, Бараа материалыг түрээслэх болон зарах үнийн санал, “Х” ХХК тооцоо нийлсэн актын болон Хүлээн авсан бараа материалын актын хуулбараар тогтоогдож байна.

 

          Хариуцагч нь 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 26/хорин зургаа/ ширхэг 1.2 гадна будан, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 69/жаран ес/ ширхэг 2.4 гадна булан, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 9/ес/ ширхэг 1.2 гадна булан, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 26/хорин зургаа/ ширхэг 2.4 гадна булан, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 5/тав/ ширхэг, 1.2 гадна булан, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 25/хорин тав/ ширхэг, 2.4 гадна булан, 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 24/хорин дөрөв/ ширхэг, 2.4 гадна булан, 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 96/ерэн зургаа/ ширхэг, 2.4 гадна булангийн түрээсийн төлбөрт нэхэмжлэгчид нийт 12 040 950/арван хоёр сая дөчин мянга есөн зуун тавь/ төгрөгийг төлөхөөс барьцаа мөнгө болох 1 224 000/нэг сая хоёр зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг түрээсийн төлбөрт тооцож, түрээсийн үлдэгдэл төлбөрт 10 816 950/12040950-1224000=10816950/ /арван сая найман зуун арван зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Гэрээний хуулбар, Бараа материалыг түрээслэх болон зарах үнийн санал, “Х” ХХК тооцоо нийлсэн актын болон Хүлээн авсан бараа материалын актын хуулбар, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн болон 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Зарлагын баримтын хуулбараар тогтоогдож байна. 

 

          Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1-т “Хөлслөгч нь дараахь үүрэг хүлээнэ:”, 289 дүгээр зүйлийн 289.1.2-т “эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх;”, 318 дугаар зүйлийн 318.5-д “... түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.” гэж заасан.

 

          Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас түрээсийн үлдэгдэл төлбөрт 10 816 950/арван сая найман зуун арван зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

          Нэхэмжлэгч нь хариуцагчаас 96/ерэн/ зургаа ширхэг, 2.4 гадна булан дутаасан төлбөрт 3 840 000/гурван сая найман зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

          Гэрээний 7-ийн 7.3-т “Түрээслэгч нь түрээсэлж байгаа ... эд зүйлийг бүрэн устгасан эсхүл дахин ашиглагдахааргүйгээр эвдэж, гэмтээсэн тохиолдолд тухайн түрээсийн зүйлийн зах зээлийн үнээр бодож нөхөн 100 хувиар тооцон бодож төлөх үүргийг хүлээх ...” гэжээ.

 

          Хариуцагчийн түрээслэсэн 2.4 гадна булангийн зах зээлийн үнэ 40 000/дөчин мянга/ төгрөг болох нь Бараа материалыг түрээслэх болон зарах үнийн саналаар тогтоогдож байна.

 

          Хариуцагч нь түрээслэсэн 96/ерэн/ зургаа ширхэг, 2.4 гадна буланг нэхэмжлэгчид буцаан өгөөгүй болох нь “Х” ХХК тооцоо нийлсэн актын болон Хүлээн авсан бараа материалын актын хуулбараар тогтоогдож байна. 

 

          Нэхэмжлэгчид 3 840 000/96х40000=3840000/ /гурван сая найман зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь Гэрээний хуулбар, Бараа материалыг түрээслэх болон зарах үнийн санал, “Х” ХХК тооцоо нийлсэн актын болон Хүлээн авсан бараа материалын актын хуулбараар тогтоогдож байна. 

         

          Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т “Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол ... түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно.” гэж заасан.

 

         Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас учирсан хохиролд 3 840 000/гурван сая найман зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

          Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 7 328 475/долоон сая гурван зуун хорин найман мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

          Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “... хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасан.

 

Гэрээний 7-ийн 7.2-т зааснаар зохигчид алдангийг төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5/тэг аравны тав/ хувиар хоног тутам тооцохоор харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь гадна буланг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түрээслэсэн байх тул алдангийг түрээсийн төлбөрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгчийн тус шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл тооцох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 6 622 440/12040950x0.5%=60204, 60204x110=6622440/ /зургаан сая зургаан зуун хорин хоёр мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, алдангиас үлдсэн 706 035/7328475-6622440=706035/ /долоон зуун зургаан мянга гучин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 289 дүгээр зүйлийн 289.1, 289.1.2, 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 21 279 390/10816950+3840000+6622440=21279390/ /хорин нэгэн сая хоёр зуун далан есөн мянга гурван зуун ер/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 706 035/21985425-21279390=706035/ /долоон зуун зургаан мянга гучин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 289 дүгээр зүйлийн 289.1, 289.1.2, 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас нийт 21 279 390/хорин нэгэн сая хоёр зуун далан есөн мянга гурван зуун ер/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, үлдсэн 706 035/долоон зуун зургаан мянга гучин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 289 дүгээр зүйлийн 289.1, 289.1.2, 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас нийт 21 279 390/хорин нэгэн сая хоёр зуун далан есөн мянга гурван зуун ер/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, үлдсэн 706 035/долоон зуун зургаан мянга гучин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267 880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 264 346 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ