| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2012/0023/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/29 |
| Огноо | 2013-02-04 |
| Зүйл хэсэг | 099.2., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2013/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0023/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,
улсын яллагч О.Доржмаа,
хохирогч М.Э түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,
шүүгдэгч О.Э , Т.О нар тэдгээрийн өмгөөлөгч Н.Баттунсаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт Т овогт Т.О , Т овогт О ын Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123458 дугаартай хэргийг 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, Т овогт О ын Э /РД:... ИҮД:../ 19.. оны .. дугаар сарын ..-нд Дархан-Уул аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, трубины засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр баг .. дүгээр байрны .. тоотод түр оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
2. Монгол улсын иргэн, Т овогт Т О /РД:Т.., ИҮД:У../ 19.. оны .. дугаар сарын 0.-нд Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 71 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураг хөдөлмөрийн багш мэргэжилтэй, тэтгэвэрт, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Увс аймгийн Хяргас сум Хайрхан багт оршин суух хаягтай, одоо Дархан-Уул аймгийн Дархан сум ..дугаар баг .. дугаар гудамжны .. тоотод түр оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч ******* , Т.О нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум .. дугаар баг дугаар хороолол . дугаар байрны .тоотод хамтран амьдрагч Д.Дэнсмаатай маргалдаж, улмаар бүлэглэн зодож, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “2011 оны 8 дугаар сарын 29-нд талийгаач өөрийн дүүгийндээ очиж хүүхдийг нь харахаар явсан. Манай аав тэр өдөр тэтгэврийн мөнгөө авсан. Орой 17 цагийн үед талийгаач гэртээ ирсэн. Ингээд бид нар цугтаа зах гарч хоол хүнсний зүйл цуглуулаад гэртээ тавьчихаад эргэж гарсан. Тэгээд Ихэр могойд дотор 1 шил архи уусан. Гарч яваад орой 21:00 цагийн үед гэртээ ирсэн. Замаараа дахин нэг шил архи авсан. Тэрийгээ уусан. Гэрт бас нэг шил архи байсан. Хоол идчихээд зурагт үзчихээд нөгөө шил архиа уусан. Дахиад нэг гараад ир жоохон уумаар
байна гэсэн. Гараад пиво авчирч уусан. Тэгээд ууж байхад гэнэт уур нь хүрээд хөөж туугаад байхаар нь 23 цагийн үед гараад явсан. Тэгээд уур нь гарсан болов уу гэж бодоод 00 цаг өнгөрч байсан байх гадуур явж байгаад эргэж орж ирсэн. Шөнө 02 цагийн үед өнгөрсөн байсан. Энэ хөгшинийг харж үзэж хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.
Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт “2011 оны 8 дугаар сарын 29-ний өдөр талийгаач дүүгийнхээ хүүхдийг харахаар явсан байсан. Мөнгө төгрөг байхгүй байсан юм. Тэр өдөр би тэтгэврээ аваад мөнгө өгсөн. Дэлгүүрээс 1 шил архи 1 ундаатай авсан. Авсан архиа гүүр дээр хувааж уусан. Эргэж буцаад гэртээ очсон. Гэрт нь орой 22 цаг өнгөрч байхад пиво ууя гэж байсан. Архины үлдэгдэл ч бас байсан. Миний хувьд сайн харьцаатай байсан. Талийгаач архи уухаараа зан гаргадаг гэсэн. Баяр ёслолоор ганц 2 удаа архи ууж байсан. Хоорондоо зодолдож байсан гэдгийг би мэдэхгүй. Хуулийг хүндэтгээд дуудсан цагт ирсээр 2 жил боллоо. Энэ хугацаанд сэтгэл санаа бие махбодиор хохирлоо. Өнөөдөр би эмнэлэгт хэвтэж ёстой байсан. Миний буруу бол хамт явж архи уусан нь буруу. Үүнийг зөвшөөрнө“ гэв.
Хохирогч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт “2011 оны 8 дугаар сарын 29-ний орой бүрэнхий болсон байхад би ээж рүү утсаар ярьсан. Тэгэхэд ээж маань ванны өрөөнд юм угааж байна гэсэн. Тэгээд би тэр шөнөө нойр хүрээгүй. Тэгсэн шөнө дунд Э ын аав нь над руу утсаар ээж чинь сандал дээрээс уначихлаа гэж ярьсан. Тэгэхээр нь би эмнэлэг цагдаа дуудсан уу? гэхэд үгүй гэж байсан. Өглөө нь би Улаанбаатараас ирэхэд эмнэлэг цагдаа дуудаагүй байсан. Тэгээд гэрийг нь харахад цэвэрлэсэн байдалтай, ээжийн нүүр амыг нь будаад пудрдчихсэн байсан. Ээж маань Э т зодуулах үедээ хүүхдүүддээ хэлнэ гэхээр нь өөдөөс нь ална гээд айлгадаг байсан юм шиг байна лээ. Задлан шинжилгээ хийлгэхэд намайг байлцуулаагүйд маш их гомдолтой байгаа. Ээж маань архи ууж тамхи татдаг байгаагүй. Цоо эрүүл байсан. Миний хувьд анхнаасаа задлан шинжилгээнээс будлиан үүссэн болохоор өөр хэлэх зүйл алга“ гэв.
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 6-7 дугаар тал/,
Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэлд: ...зүүн нүдний зовхинд 6х4см, дээд уруулын дээд хэсэгт 6х2,5см, цээжний өмнө баруун хэсэгт 4х3см, зүүн хэсэгт 2х1,8см, 2,5х2см, зүүн мөрөн дээр 2,3х2см, зүүн бугалганы дотор дээд хэсэгт 2,3х1,5см, 2,5х2см, дотор хэсэгт 2,5х1,7см, зүүн тохойны урд хэсэгт 4,5х2см, зүүн шууны дээд 3/1-н гадна 5х2,7см, цээжний зүүн хажуу хэсэгт 4х2см, зүүн ар хэсэгт 5х3,5см, зүүн шанаанд 3х1,7см, хэвлийн зүүн талд хавирганы орчимд 6х3см, зүүн сарвууны гадна 2-р хурууны уг орчимд 3,5х2см, зүүн шилбэний дунд 3/1-н ар, дотор хэсэгт 7х3,5см хэмжээтэй шинэ цус хуралттай гэжээ. /хэргийн 8-9 дүгээр тал/,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 8-12 дугаар тал/, эгээд
Хохирогч Б.Э ийн мөрдөн байцаалтад өгсөн “...би Улаанбаатар хотод гэртээ байсан юм. Ингээд өчигдөр орой буюу 2011 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө гэртээ кино үзэж байгаад 03 цаг өнгөрөөгөөд унтах гээд байж байхад утас дуугарсан бөгөөд авахад нэг хөгшин хүн утсаар яриад хурдан Дархан руу гараад ирээ ээж чинь зүв зүгээр байж байгаад уначихлаа гээд байсан. Тэгээд би гайхаад Э той утсаар ярихад та нар хурдан хүрээд ир, хурдан наашаа гар гэж хэлсэн. Тэгэхэд нь би эмнэлэгт үзүүлсэн юм уу гэсэн чинь өөдөөс “надад ярих зүйл алга байна, хурдан ир” гээд байсан. Тэгээд би хотоос дүү нараа цуглуулаад Дархан руу гарсан бөгөөд замдаа байс гээд утсаар хаа яваагаа хэлээд яриад явсан бөгөөд Баруун хараа өнгөрөөд Хонгор орох гээд явж байхад нөгөө хөгшин чинь утсаар яриад “ээж чинь дуусчихлаа” гэж хэлсэн. Тэгээд ирэхэд ээж маань өнгөрсөн байсан. Бид нарыг талийгаачийг харахад талийгаачийн биед өчнөөн гэмтэл үүссэн байсан. ...манай хамгийн бага дүү Энхтулга нэг удаа энд ирчихээд ээжтэй хамт байж байхад нь Э гаднаас согтуу орж ирээд агсам тавиад цохиж авахад нь уурлаад хөөж гаргаж байсан гэж ярьж байсан. Мөн манай хүргэн болох Э.Энхбаяр бас нэг удаа ийм асуудал гаргахад Э ыг хөөж явуулж байсан гэсэн. ...нэхэмжлэх зүйл бол одоогоор байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-26 дугаар тал/,
гэрч Т.М , С.А Ц.Ж , С.А , М. , Х.Б нарын мэдүүлгүүд /хэргийн 27-28, 29-30, 31, 32, 33, 36-37 талууд/,
“ГОС-ХОТ” өрхийн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 86-87 дугаар тал/,
Зүүн-Хараагийн төмөр замын Нэгдсэн эмнэлгийн эмчийн тодорхойлолт /хэргийн 89 дүгээр тал/,
Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №107 тоот актын дүгнэлтэд: Талийгаачийн биед нүүр, цээж, мөчдийн зөөлөн эдийн цус хуралт тогтоогдсон болно. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Талийгаачийн биед зүрх, бөөр, цөсний хүүдий, нойр булчирхайн архаг хууч өвчин илэрсэн бөгөөд зүрх, бөөрний өвчин нь үхэлд хүргэсэн болно. Талийгаач нь тархины зөөлөн бүрхүүл доор цус харвасны улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. Талийгаачийн цусанд 2,6 промиль этилийн спирт илэрсэн нь хүчтэй зэргийн согтолттой байсныг харуулна. Талийгаачийн цусны бүлэг ВIII байна гэжээ. /хэргийн 43-44 дүгээр тал/,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 45-49 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 742 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Урьд гаргасан шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн акт №107 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаач Д.Дэнсмаагийн цогцост зүүн нүдний зовхи, дээд уруул, зүүн шанаа, цээж, хэвлий, зүүн мөр, бугалга, тохой, шуу, сарвууны 2-р хуруу, шилбэнд цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь тархины судас хатуурах, цусны даралт ихсэх өвчний улмаас тархины зөөлөн бүрхүүл дор цус харваж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь BIII бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ гэжээ. /хэргийн 67-70 дугаар тал/,
Шинжээчийг байцаасан тэмдэглэлд: ...тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт нь артерын даралт ихсэх өвчний улмаас үүснэ. Артерын даралт ихсэх нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Үүнд: бөөр, зүрх судас, дотоод шүүрлийн булчирхайн олон төрлийн өвчнүүдээс үүснэ. Энэ тохиолдолд эд эсийн шинжилгээгээр бөөрний архаг үрэвсэл, зүрхний цус хомсрох өвчин голлох нөлөөг үзүүлсэн байна. Судас хатууралтай байснаас, дээр нь архи, согтууруулах ундаа хэрэглэснээс хатуурсан судас хагарч тархины ихэнх хэсгийг хамарчээ. Үүнд: тархины суурь, багана, 2 талын чамархай, уртавтар тархины зөөлөн бүрхүүл доор цус харваж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. Мөн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг байсан нь нойр булчирхай, элэгний микроскоп шинжилгээгээр харагдаж байна. ...талийгаачийн биед учирсан хөнгөн гэмтэл нь үхэлд нөлөөлөөгүй. ...шинэ гэдэгт энэ тохиолдолд хоногийн дотор буюу 24 цагийн доторх хугацааг хэлнэ” гэжээ. /хэргийн 40-41 дүгээр тал/,
шүүгдэгч нарын иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 107, 108 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 111, 112 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.
хэрэглэсэн үедээ 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 5 дугаар баг 20 дугаар хороолол 7 дугаар байрны 59 тоотод хамтран амьдрагч Д.Дэнсмаатай маргалдаж, улмаар бүлэглэн зодож, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг учруулсан болох нь
Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний №107 тоот актын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн №742 тоот дүгнэлт, Шинжээчийг байцаасан тэмдэглэл,
хохирогч Б.Э ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
гэрч Т.М “...тухайн өдрийн орой би 23 цагийн орчим гэрийнхээ гадаа машинаар хүргүүлээд ирэхэд манай гал тогооны өрөөг хөлсөлдөг Алтаншагай, эхнэр Лхагважавтайгаа явж таарсан. Ингээд бид 3 хамт гэр лүү орсон тэгэхэд бол манай жижиг өрөөг хөлсөлж сууж байгаа Э ахын өрөөнөөс чанга чанга дуугарах сонстоод байсан. ...чанга чанга яриад хоорондоо маргаад л байж байсан юм. Яг юунаас болоод маргаад байсан талаар сайн мэдэхгүй байна. Тухайн өдөр Э , эхнэр нь болох Дэнсмаа, мөн түүнээс гадна Э ын аав нь гэх өвгөнтэй гурвуулхнаа байсан. ...энэ хүмүүс архи уугаагүй эрүүл үедээ бол ямар нэгэн асуудал гаргадаггүй. Архи уухаараа л байнга хэрэлдэж маргадаг. Ямар ч байсан өнгөрсөн хавар Дэнсмаа эгчийн баруун байлуу зүүн гарынх нь булчин хөхөрсөн байсан бөгөөд миний гар утсыг гуйж аваад хүүхэд рүүгээ ярина гэж хэлээд авч ярьж байсан юм. Тэгэхдээ л Э харин миний гарыг базаад ийм болгосон гэж хэлж байсан юм” гэсэн мэдүүлэг,
гэрч С.А “...тухайн орой би гэртээ унтах гээд байж байхад Э гэх айлын хөлсөлж байгаа өрөөнөөс эмэгтэй хүн аллаа туслаарай гээд орилохоор нь би гараад тэдний өрөө рүү яваад очсон юм. Тэгээд өрөөнийх нь хаалгыг нь түлхсэн чинь онгорхой байсан. Тэгсэн чинь Дэнсмаа эгч үүдэнд зогсож байсан бөгөөд цагдаа дуудаарай гээд байсан. Тэгэхэд ямар ч байсан нэг өвгөн цаана орон дээр сууж байсан бөгөөд Э цаана зогсож байсан санагдаж байна. ...би тэр асуудал болохын өмнөхөн гэртээ орсон бөгөөд тэгэхэд тэдний өрөөнд хүмүүс чанга чанга яриад л маргаад байх шиг байсан юм. Намайг яваад очиход Дэнсмаа гуай уйлсан бололтой нүд нь жоохон улайсан байсан. Тэрнээс яг зодуулж цохиулсан зүйл бол ажиглагдаагүй” гэсэн мэдүүлэг,
гэрч Ц.Ж “...төвөөс уг хаяган дээр хүн агсам тавиад байга гэсэн дуудлага ирсэн. Ямар хүн тавьж байгаа талаар бол хэлээгүй. Ингээд уг хаяган дээр очиж хаалгыг нь тогшиж үзэхэд нэг нас тогтсон махлаг байрын шар авгай хаалга тайлж өгсөн бөгөөд юу болоод байна гэсэн чинь манай байранд юу ч болоогүй гээд байсан. Тэгээд тэр хүүхний байгаа байдлыг харсан чинь нүд нь улайгаад уйлсан байдалтай байсан. ...нүд нь улайсан байсан. Тэгээд архи уучихсан согтуу байсан. Харин зодуулж, цохиулсан гэхээр зүйл бол биед нь ажиглагдаагүй. ...өрөө рүү нь бол яг орж хараагүй. Өрөөнийх нь хаалга нь онгорхой байсан бөгөөд өрөөн дотор бол нэг настай өвгөн орон дээр сууж байсан” гэсэн мэдүүлэг, тэгсэн Ттэгсэнэгсэн
гэрч С.А “...би Дарханд 2011 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ирээд дүү Алтаншагайгийнд түр байж байсан юм. Тухайн өдрийн орой 22-23 цагийн үед байна уу би цаг бол сайн мэдэхгүй байна. Тэр одоо энэ асуудал гаргасан гээд байгаа хүмүүсийн дуу нь чангараад өрөөндөө хэрэлдээд байсан юм. ....би 00-н өрөө орохоор явахад нөгөө айлын өрөөний хаалга онгорхой байсан бөгөөд тэр хаалганы харалдаа нэг буйдан сандал байсан дээр тэр эгч суугаад өөдөөс нь нөгөө өвгөн орон дээр суусан байсан. Тэгээд тэр эгчийг 110.000 төгрөг өгөөч гэж хэлээд баруун гараараа зүүн хацар руу нь ямар ч байсан 2 удаа алгадаад авсан юм. Тэгэхэд тэр эгч та яагаад намайг зодоод байгаа юм бэ гэж хэлээд улаан өнгийн дэлгэгддэг түрүүвчнээс мөнгө гаргаж ирээд май мөнгөө ав гэж хэлж байсан. ...намайг үүдээр нь өнгөрч явахдаа харахад тэр өвгөн 2 удаа алгадаад авч байсан. Тэгэхэд тэр хүүхэн та хүүтэйгээ нийлээд намайг зоддог юу юм бэ гээд байсан” гэсэн мэдүүлэг,
гэрч М.П “...Алтаншагай гэх залуу гарч ирээд сая наад айлд чинь нөхөр нь агсам тавьж байгаад гараад явчихлаа эхнэр нь наад хүн чинь гээд хаалга тайлж өгсөн хүүхнийг зааж өгсөн. Тэгээд тэр хүүхний түрээслэдэг гэх өрөөгөөр шагайж харахад дотор нь нэг настай эрэгтэй хүн байсан. ...тухайн үүд тайлж өгсөн хүүхэн уйлчихсан шинжтэй нүд нь улайгаад бүлцийсэн байсан” гэсэн мэдүүлэг,
гэрч Х.Б “...тухайн орой би хүргэнийдээ байж байгаад 23 цаг 40 минутаас 50 минутын хооронд гэртээ ирсэн. Тэгэхэд би охиныхоо хамтаар явж байсан юм. Тэгээд өрөө рүүгээ орох гэж байхад манай яг хажуу талын жижиг өрөөг хөлслөн суудаг хүүхэн хадам аав нь гэх хөгшин хүний хамтаар өрөөндөө сууж байсан. Тэдний өрөөний хаалга хагас онгорхой байсан юм. Тэгэхэд харахад бол аав нь өрөө рүү ороход байдаг сандал дээр суучихсан охин нь болохоор орон дээрээ суусан байсан. Тэгээд тэр 2 хүн бол хоорондоо маргаж байгаа бололтой чанга чанга дуугаралдаад байж байсан” гэсэн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ******* , Т.О нарт бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* , Т.О нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцохоос гадна шүүгдэгч Т.О өнөөдрийн байдлаар 71 настай зэргийг харгалзан ял оногдуулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т овогт О ын Э , Т овогт Т.О нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч О ын Э т 4 /дөрвөн/ сар 15 /арван тав/ хоног баривчлах,
шүүгдэгч Т.О т мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 3 /гурван/ сар 15 /арван тав/ хоног баривчлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч ******* , Т.О нарт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1-д зааснаар шүүгдэгч ******* , Т.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт хураан ирүүлсэн цэнхэр өнгийн шоотой сорочкин цамцыг устгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* , Т.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр байлгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР