Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2016/ШЦТ/58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


        Хэргийн индекс: 171/2016/0072/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Банзрагч, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,      
Хохирогч М.Г  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б  овогт Г ын Д д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн   98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000866 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 02 дугаар сарын 2-ны өдөр хүлээн  авч, хянан хэлэлцэв.
  
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, ....... оны .....  дугаар сарын .... -ний өдөр ......  суманд төрсөн, ...  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ... , .......  хамт ..........  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд
-.... оны .......  дугаар сарын ..... -ны өдөр .......  аймгийн Сум дундын шүүхийн ......  тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 1 жил 6  сарын хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
-....... оны ......  дүгээр сарын ..... -ны өдрийн .........  аймаг дахь Сум дундын шүүхийн .... тоот шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д зааснаар 23 жилийн хорих ялаар шийтгүүлж одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 435 дугаар ангид ял эдэлж байгаа, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б  овогт Г ын Д  /РД: ....... /,  

Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Г.Д  нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ..... аймгийн ...... сумын нутаг дэвсгэрт байрлах ..... М.Г-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас /баруун шанаа уруу/ цохиж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: 
Шүүгдэгч Г.Д ы шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хорих .........-д 16 цагийн орчим тоо шахаж байгаад нэг зай гарахаар нь зайгаа шахаач гэхэд ялтан М.Г  зай шахахгүй байхаар нь тараад өрөөнд нь ороод чи яагаад зай шахахгүй байгаа юм бэ би чамд шаардлага тавих эрхтэй сүүлийн үед чи эвдэрээд байгаа шүү гэж хэлэхэд би байдгаараа байгаа гээд орон дээр сууж байгаад босоод ирэхээр нь би намайг цохих гэж байгаа юм байх гэж бодоод цочоод баруун шанаанд нь нэг, зүүн шанаанд нь нэг удаа цохисон юм” гэх мэдүүлэг /хэргийн 33 дугаар хуудас/,

Хохирогч М.Г -ний шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Г-ий өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 16 цагийн тоонд гарахад  Д  байрны дарга хийдэг юм тэгтэл намайг зайгаа шах гэж хэлсэн гэсэн би тэр үгийг нь сонсоогүй тухайн үед унтаж сэрээд нойрмог байсан юм. Тэгээд тоо дуусаад би өрөөндөө ороход араас Д н орж ирээд чи байдгаараа байгаараа гэж хэлээд миний зүүн шанаа уруу нэг удаа, баруун шанаа уруу нэг удаа цохисон, тэгтэл ялтан Д  орж ирээд боль гээд салгаад Д ыг аваад гарсан. Тэгээд би өрөөндөө үлдсэн тухайн үед эрүү өвдөөгүй тэгээд хэсэг хугацааны дараа эрүү өвдөөд байсан. Тэгтэл Д  ах орж ирээд яасан бэ гээд асуухаар нь миний эрүү өвдөөд ангайж болохгүй байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 18 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Д-ийн өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цагийн тоо тараад амьдрах байр луу ороход нэг давхарын нэг давхрын ....  дугаарын өрөөр уруу Г , Д  2 ороол араас нь би зайтай явсан болохоор хэсэг хугацааны дараа уг өрөө уруу ороход Д , Г  2 барьцалдаад зогсож байхаар нь би Д ыг салгаад аваад гарсан” гэх мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.О-ын өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 08 цаг 30 минутад ажилдаа ирэхэд манай сувилагч Э  надад урьд орой 18 цагийн үед ялтан Г  эмнэлэг дээр ирж үзүүлэхэд эрүү хэсэг нь хавдсан байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би хорих байр луу орж ялтан Г -ийг үзэхэд баруун эрүү хэсэг нь хавдсан байдалтай ярьж чадахгүй байсан. Тэгээд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг орж үзүүлж зураг авахуулаад эрүү нь гэмтсэн байна гэдгийг мэдсэн ” гэх мэдүүлэг /хэргийн 21 дүгээр хуудас/

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №17261 тоот дүгнэлт: “...Г-ний биед доод эрүүний баруун булан орчмын зөрөөтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй ” /хэргийн 24 дүгээр хуудас/

Хохирогч М.Г -ий хорих ........-д хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хэргийн 67-82 дугаар хуудас/ 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 37 дугаар хуудас/ зэрэг болно.
 
Шүүгдэгч Г.Д  нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ........... -д   байхдаа М.Г-ийг /тоо шахсангүй, шаардлага биелүүлсэнгүй гэж/ хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний шанаан тус газар нь гараараа цохиж бие махбодид нь доод эрүүний баруун булан орчмын зөрөөтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч болон гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №17261 тоот дүгнэлт /хэргийн 24 дүгээр хуудас/, хохирогч М.Г -ий эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдсон  гэж  шүүх  дүгнэв.
   
            Шүүгдэгч М.Д д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт ач холбогдолтой байж болох бүх асуудлыг шинжлэн судалсан болно. 

Иймд шүүгдэгч М.Д ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч М.Д   нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол 650,000 төгрөг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд, ялтай байх хугацаандаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т зааснаар ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 Шүүгдэгч М.Д  нь  ......  оны ....  дүгээр сарын ... -ны өдрийн ....  аймаг дахь Сум дундын шүүхийн ....  тоот шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д зааснаар 23 жилийн хорих ялаар шийтгүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ........-д ял эдэлж байхдаа гэмт хэрэг үйлдсэн тул түүний эдлэх ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар  тогтоох нь үндэслэлтэй гэж шүүх үзэв. 

Шүүгдэгч М.Д  нь энэ хэрэгт холбогдсон үеэс шүүх хурал болтол  хорих ....-д ял эдэлж байсан, өнөөдрийн байдлаар ялын тооцоогоор түүний эдлэх ялаас 10 жил 09 сар 29 хоногийн ял үлдсэн, энэ хэрэгт цагдан хоригдоогүй болох  нь ялын тооцооны баримтаар тогтоогдож байх тул  М.Д д тогтоол хүчин төгөлдөр болтол  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй  байна . 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
        
            1. Шүүгдэгч Б  овогт Г ын Д ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
    
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д 01 жилийн /нэг жил/  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д д энэ тогтоолоор  оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх .....  аймаг дахь Сум дундын шүүхийн .....  оны ......  дүгээр сарын ..... -ны өдрийн ..... тоот шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д зааснаар оногдуулсан 23 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 жил 09 сар 21 хоногийн ялыг бүгдийг нэмж нэгтгэн Г.Д ы биечлэн эдлэх ялыг 11 жил 09 сар 21 хоногийн хорих ялаар тогтоосугай.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д оногдуулсан 11 жил 09 сар 21 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Г.Д  нь  энэ хэрэгт цагдан хохиогдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Д д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.    

             7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

     8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Д д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Ж.МӨНХТУЯА