Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 216

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2012/0231/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

Улсын яллагч Н.Идэр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Хохирогч Д.Н ,

Шүүгдэгч Г.О  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт Г.О д холбогдох 201209000580 тоот эрүүгийн хэргийг 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Богд суманд 1982 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .-р баг ..-р хэсэг .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Х  овогт Г.О  /ЙД-.../

 

Шүүгдэгч  Г.О  нь 2012 оны 10 дугаар сарын 21-ны өдөр 20 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Дархан номин худалдааны төвийн ар талын ертөнцийн зүгээр шинэ Дарханаас Мангирт хүртэлх асфальтан зам дээр соната-6 маркийн .... ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1а, 2.5а, 2.5б, 2.5в заалтуудыг зөрчсний улмаас осол гаргаж, хохирогч Д.Н г мөргөж гэмтээн, осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.О гээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:          Би тухайн өдөр Номин орчихоод гэртээ харих гэж явах замдаа осол гаргасан. Тухайн үед сандарсандаа зогсохгүй явчихсан юм. Хохирогчид шүдээ хийлгэ гээд 50.000 төгрөг өгсөн,  мөн осол болох үед гар утсаа хаана гээснээ мэдэхгүй байна гэхээр нь 20.000 төгрөгөөр гар утас худалдаж авч өгсөн. Надад жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү. гэв.

Хохирогч Д.Н гээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Одоо миний бие зүгээр болсон. Надад гомдол санал байхгүй. Г.О  надад 50.000 төгрөг өгсөн, мөн гар утас авч өгсөн. Хиймэл шүдээ буцаан авах саналтай байна.гэв.

 

           

D:\Uyanga\Sh.Ts togtool\216 Osorjin 216.2.docx

 

Шүүгдэгч Г.О  нь 2012 оны 10 дугаар сарын 21-ны орой 20 цагийн үед Дархан-Уул аймгийн  Дархан  сумын  15  дугаар  баг  Дархан  номин  худалдааны  төвийн  ар  талын ертөнцийн зүгээр шинэ Дарханаас Мангирт хүртэлх асфальтан зам дээр соната-6 маркийн .... ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1а, 2.5а, 2.5б, 2.5в заалтуудыг зөрчсний улмаас осол гаргаж, хохирогч Д.Н г мөргөж гэмтээн, осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

            -Гэрч Н.Ч.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2012.10.21-ны өдөр буюу өчигдөр орой 20 цагийн орчим намайг гэртээ байж байтал Г.О  өөрийн гар утаснаасаа над руу залгаад нилээд айж сандарсан байдалтай би бателионы замд нөхрийнхөө машиныг барьж яваад зам тээврийн осол гарган хүн мөргөж унагаад зугтчихлаа. Тэгээд гэртээ ирчихсэн байна, одоо яах вэ? гэсэн гэх мэдүүлэг /хэргийн36 дахь тал/,

            -Гэрч Л.О.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2012.10.21-ны өдөр орой 20 цагийн орчим би найз Эрдэнэхуягийн хамт бателионы замаар .... УБ хөх өнгийн портер машинтай  Шунхлай ШТС өнгөрөөд бателион чиглэлд явж байтал машины араас мөнгөлөг саарал өнгийн .... ДАХ улсын дугаартай соната-6 маркийн автомашин гүйцэж түрүүлээд гарч ирээд л манай машины урд зам хөндлөн гарч явсан эрэгтэй хүнийг дээрхи машин баруун талаараа  мөргөж унагаад зогсолгүй тэр чигээрээ зугтсан. гэх мэдүүлэг /хэргийн 37 дахь тал/,

            -Гэрч Л.Э.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2012.10.21-ны өдөр орой 20 цагийн орчим би найз Одмөнхийн хамт ажлаа тараад Одмөнхийг найзынд нь хүргэж өгөх гээд бателионы замаар .... УБЧ улсын дугаартай хөх өнгийн портер машинтайгаа Номин худалдааны төвийн арын замаар бателионы чиглэлд явж байтал миний машины араас мөнгөлөг саарал өнгийн .... ДАХ улсын дугаартай соната-6 маркийн автомашин гүйцэж түрүүлэхдээ шүргэх шахам  өнгөрөхдөө миний машины урд талаар зам хөндлөн гарч явсан эрэгтэй хүнийг мөргөж унагаад зогсолгүй тэр чигээрээ зугтсан. гэх мэдүүлэг /хэргийн 38 дахь тал/,

            - Хохирогч Д.Н н биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 906 дугаартай актад: Д.Н н биед нүүр, хөлийн зөөлөн эдийн зулгаралт, шарх, цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн болно/хх-53-рт/ гэх дүгнэлт зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Х  овогт Г.О  нь 2012 оны 10 дугаар сарын 21-ны өдөр 20 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Дархан номин худалдааны төвийн ар талын ертөнцийн зүгээр шинэ Дарханаас Мангирт хүртэлх асфальтан зам дээр соната-6 маркийн .... ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1а, 2.5а, 2.5б, 2.5в заалтуудыг зөрчсний улмаас осол гаргаж, хохирогч Д.Н г мөргөж гэмтээн, осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Шүүгдэгч нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 90 дэх хуудас/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй.

            Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Иймд шүүгдэгч Г.О г  зам тээврийн осол гаргаж, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэргийн улмаас шүүгдэгч Г.О  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.О  нь бусдад төлөх төлбөргүй учир Кредит Монгол ББСБ-ын эзэмшлийн .... ДАХ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Соната-6 маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагч Б.Ерөөмаагийн 2012 оны 11 сарын 1-ны өдрийн 548 тоот тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Г.О  нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26смx12смx8.5 хэмжээтэй суудлын автомашины толийг буцаан авах хүсэлт гаргаж байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.О д олгох нь зүйтэй. Мөн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4смx1.3смx2см хэмжээтэй хиймэл шүдийг хохирогч Д.Н н хүсэлтийн дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.О  нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзсан түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгахаар шийдвэрлэснийг дурьдаад

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х  овогт Г.О г зам тээврийн осол гаргаж, осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч Г.О д 1 /нэг/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Г.О д оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Шүүгдэгч  Г.О  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Кредит Монгол ББСБ-ын эзэмшлийн .... ДАХ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Соната-6 маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагч Б.Ерөөмаагийн 2012 оны 11 сарын 1-ны өдрийн 548 тоот тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

           

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26смx12смx8.5 хэмжээтэй суудлын автомашины толийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.О д, 4смx1.3смx2см хэмжээтэй хиймэл шүдийг хохирогч Д.Н д буцаан олгосугай.

 

            7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар Г.О д оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан Г.О д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Г.О д мэдэгдсүгэй.

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.         

 

            10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.О д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                    Я.ТУУЛ