| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2012/0217/Э/ |
| Дугаар | 217 |
| Огноо | 2012-11-30 |
| Зүйл хэсэг | 096.2.1, 100.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0217/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,шүүгч Ё.Ринзаан, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Ж.Шагдар, С.Банди, Ц.Ц ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,
Улсын яллагч О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цагаандарь,
Хохирогчийн төлөөлөгч Д.Ж ,
Гэрч Б.Ц ,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 100 дугаар зүйлийн 100.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Б Г ад холбогдох 201209000518 тоот эрүүгийн хэргийг 2012 оны 10 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд 19.. оны . дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .-р .баг . тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт Б Г /РД: .../
Шүүгдэгч Б.Г нь 2008 оноос хойш хамтран амьдрагч Ж.Ц г байнга зоддог байсан, мөн 2012 оны 8 сарын 28-ны орой Дархан сумын . баг .дугаар х. тоотод байх гэртээ байхдаа хамтран амьдрагч Ж.Ц гийн хэвлийн тус газар өшиглөж хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Ж.Ц тай 3 жил гаруй хамт амьдарч байна. 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдөр би эгчийндээ юм хийж байхад манай эхнэр 2 найзтайгаа согтуу ирсэн. Тэгээд дөрвүүлээ гаръя гээд караокед сууж байгаад Олон улсын худалдааны төв хүртэл таксидаад тэндээс алхаад гэртээ ирсэн. Тэр өдрөөс өмнө манай эхнэрийн бие 2-3 хоног өвдөж байсан. Тэгээд 28-ны өдөр гэдсээр нь хатгуулж өвдөөд байна гээд түргэн дуудаад үзүүлээд бид хоёр эмнэлэг орж үзүүлэхэд савны гадуурх жирэмслэлт байж магадгүй, эсвэл олгой задарсан байх гэж байсан. Тэгээд гайгүй болоод бид хоёр гэртээ ирсэн. Тэгээд маргааш нь дахин өвдөөд түргэн дуудаад манай эхнэр хагалгаанд орсон юм. Намайг гүтгэж байна. Би Ж.Ц г өшиглөсөн зүйл байхгүй. Манай эхнэр хэлэхдээ эгч нь нөхөр чинь зодсон биз дээ гэж тэгж хэлээч гэж хэлүүлсэн гэсэн. Мөн хамтран амьдрах хугацаандаа би Ж.Ц г байнга зодож байгаагүй, ганц нэг удаа зодож байсан тохиолдол бол бий гэв.
D:\Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Ganbat 96.1 100.1.docx
Хохирогчийн төлөөлөгч Д.Ж ээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд болсон явдлыг нүдээр харсан гэрч биш учраас охиныхоо ярьсан зүйл, эмчилсэн эмчийн дүгнэлтэнд үндэслэж ярья. 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдөр энэ явдал болсон. 29-ний өдөр охин Ж.Э над руу Ж.Ц г нөхөр нь зодоод гэдэс дотор нь холилдсон юм байна гэж ярьсан учир маш яаралтай Дарханд ирсэн. Намайг ирэхэд хагалгаа хийлгэсэн байсан бөгөөд би эмчээс нь яасныг нь асуухад нарийн гэдэс нь цоорсон, өтгөн шингэн нь холилдоод, хэвлийн тус газраа хүнд гэмтэл авсан байна гэж хэлсэн. Энэ хүн хамт байж байгаад миний охинд гэмтэл учирсан. Энэ хүн тэр үеэс хойш үзэгдэж харагдаагүй. Энэ мэдүүлээд байгаа шигээ тусламж үзүүлээгүй. Хавтаст хэргийн 15 дугаар хуудаст шинжээчийн дүгнэлтээр хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн гэж байгаа. Нэг нь согтуу унтаж байдаг, нөгөөх нь гэдэс цоорчихсон байдаг. Тэгэхээр хүнд гэмтэл учруулсандаа яллагдагна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйл мөн нэмэгдэх боломжтой гэж үзэж байна. Би 4-1-т байртай байсан. Улаанбаатар хот руу шилжихдээ тэр байраа охиндоо үлдээгээд явсан бөгөөд тэр үед охиныг минь уруу татаад гэртээ аваачсан байгаа юм. Мөн манай байранд байсан тавилгыг аваад явсан байсан. Ногоо тарьж амьдралаа дээшлүүлнэ гэж хэлж 500.000 төгрөг авсан боловч архидаад дууссан. Охиныг минь зодож бахаа хангадаг юм уу гэж бодож байна. Амь насанд нь аюултай байдал үүсгэчихээд ийм юм ярьж байгаа нь арчаагүй юм гэж бодож байна. Манай охин эмчилгээ авах нь мэдэгдэхгүй байна. Битүү гэмтэл учраас хэдийд ч яаж магадгүй хэцүү гэмтэл байдаг юм байна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдагдсан, эрэмдэг зэрэмдэг болж байна. Хохирлыг арилгах хэрэгтэй байна. Нэгэнт тэр хүнийг тахир дутуу болгосон юм бол хариуцлагаа үүрэх ёстой, тэжээн тэтгэж эмчилгээг нь арилгах ёстой. Хохиролд 250.000 төгрөгийг яаж өгснийг мэдэхгүй. Эмчилгээний зардал 250.000 төгрөгөөр тогтохгүй шүү дээ. Хавтаст хэрэгт иргэний нэхэмжлэлийн тооцоо гаргаж өгсөн байгаа учир иргэний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Г нь 2008 оноос хойш хамтран амьдрагч Ж.Ц г байнга зоддог байсан болох нь:
-гэрч Ж.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г манай дүүг зөндөө зодож байсан. Би яг зодуулж байхыг нь хараагүй, зодуулсан явж байхыг нь бол зөндөө харсан. Нүүр нь хавдсан, гар хөл нь хөхөрсөн байхыг зөндөө харсан. Тэгээд би дүүгээсээ юу болсон талаар асуухад манай дүү ерөөсөө надад хэлдэггүй юм. Тэгээд би дүүгээсээ асуухаар ах дүү нартаа хэлэх юм бол илүү их зодно шүү гэж хэлдэг гэсэн.” гэх мэдүүлэг /хх-10-рт/,
-насанд хүрээгүй гэрч Ц.Э ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г ах манай ээжийг өдөр болгон шахуу зоддог. Зүгээр сууж байгаад л манай ээжийн нүүр рүү цохьдог. Ер нь бол согтуу ирэх болгондоо зоддог, би айгаад хувцасны шкапанд ороод нуугдчихдаг юм. Би Г ахыг эрүүл байхыг нь ер нь хараагүй, дандаа л согтуу байж байдаг. Манай ээж Г ахыг чи архи уухаа боль гэхээр чи бас уудаг биз дээ гээд зоддог. Бас танай хоёр охин намайг аав гэж дуудсангүй гэж зоддог.” /хх-12-рт/ гэх мэдүүлэг зэргээр нотлогдсон байна.
Шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Ц нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа, шүүгдэгч Б.Г ын төрсөн эгч байх тул түүний “Б.Г хамтран амьдагч Ж.Ц г зодож байгаагүй, хэрвээ зоддог байсан бол нэг хашаанд амьдарч байгаа надад хэлэх ёстой.” гэсэн мэдүүлгийг шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Г нь 2012 оны 8 сарын 28-ны орой Дархан сумын 15-р баг Мангиртын 10-р хэсэг 3-30 тоотод байх гэртээ байхдаа хамтран амьдрагч Ж.Ц гийн хэвлийн тус газар өшиглөж хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:
-Хохирогч Ж.Ц гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2012.8.28-ны орой 21 цагийн орчим манай нөхөр Г гаднаас согтуу орж ирсэн. Тэгэхээр нь би унтуулах гээд ор руу түлхээд араас нь явж байхад “муу пизда минь” гээд эргэж хараад баруун хөлөөрөө миний хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-7-рт/,
-Гэрч Ж.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...эмнэлэг рүү очоод хагалгаа хийх гээд ЭХО-д харахад гэдэс дотор нь харагдахгүй шингэн болсон байсан. Тэгсэн чинь эмч нар юу болсон юм бэ? гэж асуухад хэлэхгүй байсан. Тэгээд сүүлдээ эмч нар мэс засал уу, гэмтэл үү гэдгээс чинь эмчилгээ хийх гээд байна. Амь нас чинь чиний мэдүүлгээс хамаарах гээд байна, юунаас болоод гэдэс нь өвдөөд байгаа юм бэ гэж асуухад Г ад өшиглүүлсэн гэж хэлсэн. Би яг хажууд нь зогсож байсан. Тэгэхээр нь би чи яагаад хэлэхгүй байгаа юм бэ? гэсэн чинь Б.Г намайг битгий хэлээрэй гэж хэлсэн юм гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-10-рт/
- Насанд хүрээгүй гэрч Ж.Э ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2012.8.29-ны өдөр гэрээ цэвэрлээд байж байхад манай эмээ намайг ээж дээрээ яваад оч ээж чинь бие нь муу байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хабитатад байдаг ээж дээрээ очиход манай орон дээр хэвтээд хөнжил нөмрөөд байж байсан. Г ах согтуу гэртээ байсан. Тэгэхээр нь би ээжид өвчин намдаах эм авчирч өгсөн. Тэгээд орой нь 18 цагийн орчим эмнэлэг рүү явсан. Тэгээд нэгдсэн эмнэлэгийн хүлээн авах дээр очоод ээжээс юу болсон юм бэ гэж асуухад Ганбаа ах чинь намайг өшиглөсөн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-12-рт/,
-Хохирогч Ж.Ц гийн биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 777 дугаартай актад: ” Ж.Ц гийн биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цооролтын гэмтэл, хэвлийн гялтангийн үрэвсэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно. /хх-15-рт/ гэх дүгнэлт,
-Шинжээч С.Сүнчингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчээр үүсэх боломжтой. Жишээ нь: өшиглөх, дэвсэх зэрэг” гэх мэдүүлэг/хх-18-рт/,
-Гэрч Б.Ц гийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Миний дүү Б.Г Ж.Ц тай 3 жил хамт амьдарч байна. Б.Г нь хамтран амьдрагч Ж.Ц г үргэлж зоддог гэдэг бол худлаа. Хэрвээ Б.Г зоддож байсан бол нэг хашаанд амьдарч байгаа надад хэлмээр юм. Манай дүү Б.Г байнга хөдөө ажил хийхээр явдаг бөгөөд одоогоор надтай хамт шугаманд явдаг. Энэ хоёрын аль аль нь уудаг байсан. Ж.Ц бол гэрийн эзэгтэй хүн гэхэд уучихсан ирдэг байсан. Хэрүүл маргаан
үргэлж гардаггүй, гайгүй байсан. Идэж уухаасаа л болдог байсан байх. Б.Г надтай хамт шугаманд явчихаад ирэхэд Ж.Ц уучихсан л байдаг. 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Б.Г манайд засвар хийгээд байж байсан. Тэгээд утас нь дуугараад ярихад Ж.Ц 2 найзтайгаа хүрээд ирсэн. Тэгээд Б.Г гэртээ орсон. Гэтэл үүрээр Ж.Ц гийн бие нь өвдөөд байна гэсэн. Тэгээд би 29-ны өглөө нь юу болов гэхэд Ж.Ц түгжрэл болсон юм шиг байна, би загасны мах идсэн гэж байсан. Урьд нь хэд хоногийн өмнө Ж.Ц надаас гэдэс өвдөж байна, эм байна уу гээд явж байсан. “ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Ц овогт Б Г нь хамтран амьдрагч Ж.Ц г байнга зоддог байсан болох нь нотлогдохж байх бөгөөд энэ талаар аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Харин 2012 оны 8 сарын 28-ны орой Дархан сумын 15-р баг Мангиртын 10-р хэсэг 3-30 тоотод байх гэртээ байхдаа ямар нэгэн шалтгаангүйгээр Ж.Ц гийн хэвлийн тус газар өшиглөж хүнд зэргийн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг танхайн сэдэлттэй үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдохгүй байх тул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь урьд ял шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 28 дахь хуудас/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй байна.
Иймд шүүгдэгч Б.Г ыг тарчлаах /хамтран амьдрагч Ж.Ц г байнга зодох/ бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, анх удаа гэмт хэрэг үйлдснийг харгалзан оногдуулсан ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хохирогч Ж.Ц , түүний төлөөлөгч Д.Ж нараас иргэний нэхэмжлэлд 7556000 /долоон сая таван зуун тавин зургаан мянга/ төгрөг нэхэмжилж байгаа боловч хагалгааны төлбөр 225.000 төгрөг, утасны нэгж 30000 төгрөг, бензины үнэ 50000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсний төлбөр 3000 төгрөг, нийт 308.000 төгрөгийг шүүгдэгч Б.Г аас гаргуулж, хохирогч Ж.Ц д олгох нь зүйтэй.
Хавтаст хэрэгт авагдсан 130.000 төгрөгний бензин авсан гэх баримт нь ямар маркын автомашинд ямар төрлийн хэдий хэмжээний шатахуун хийсэн гэдэг нь тодорхойгүй, Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбар нь ямар үйлчилгээ үзүүлсний төлбөр болох нь тодорхойгүй байна. Мөн Ж.Ц нь “Энэрэл” эмнэлэгт сарын 350.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан гэсэн тодорхойлолт ирүүлсэн боловч түүнийг ажиллаж байсныг нотлох нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар хавтаст хэрэгт авагдаагүй байна. Мөн ногоо тарьж амьдралаа дээшлүүлнэ гэж авсан гэх 500.000 төгрөг, гэрийн эд хогшлыг ашиглан завшиж үрэгдүүлсний хохирол гэх 2 сая төгрөг, гэмтлийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин зэрэг нь хуульд заагдсан арга хэлбэрээр авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нь хохирогчид нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г нь хохирогч Ж.Ц гийн эмчилгээний зардалд 250.000 төгрөг өгсөн гэх боловч уг мөнгийг хохирогч Ж.Ц хүлээн авсан тухай баримт хэрэгт авагдаагүй, хохирогчийн төлөөлөгч энэ талаар мэдэхгүй гэх тул түүнийг хохирогчийн эмчилгээний зардалд 250.000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлгүй болно.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хэрэгт хураагдаж ирүүлсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т заасан хэрэгт шүүгдэгч Ц овогт Б Г ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Ц овогт Б Г ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, тарчлаах /хамтран амьдрагч Ж.Ц г байнга зодох/ гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар шүүгдэгч Б.Г ад 1 /нэг/ жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 /таван/ жил 1/нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар шүүгдэгч Б.Г ад оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, шүүгдэгч Б.Г ын биечлэн эдлэх ялыг 5 /таван/ жил 1/нэг/ сар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 10-т заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Б.Г ын эдлэх 5 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Г ын хувьд ногдох эд хөрөнгөнөөс 308000 / гурван зуун найман мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг Мангиртын 15-р хэсэг 3-30 тоотод оршин суух Ж ийн Ц д олгож, иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч Ж.Ц нь нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар Б.Г ад бусдын батлан даалтанд өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-т заагдсан эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Г ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Ё.РИНЗААН
Б.МАНЛАЙБААТАР