Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2016/ШЦТ/60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0027/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч П.Б , Ж.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч П.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Хохирогч Ж.Б , Б.Д , Т.С , Ц.У ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Ч.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ө  овогт Ч-ын  Б д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000212 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ө  овогт Ч-ын  Б  /РД: ...... /, .....  оны....  дугаар сарын ....... -ны өдөр .......  төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд  боловсролтой, …...  мэргэжилтэй, ам бүл ..... , ...........-ийн хамт ....... тоотод оршин суудаг, хэрэгт холбогдох үедээ .........  ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-..... дүүргийн шүүхийн .......... оны ....  дүгээр сарын ..... -ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  3 жил хорих ял шийтгүүлж,  .....  дүүргийн шүүхийн ......  оны ...  дугаар сарын ..... -ны өдрийн ......  дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 10 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Шүүгдэгч Ч.Б  нь:
1.2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр .........  тоотод оршин суух иргэн Ч.Б-ын гэрээс Нокиа С7-00 маркын гар утас, Нокиа 67-00 маркын гар утас , зөөврийн гар утас цэнэглэгч, Eclat үнэртэй ус, Allure channel эрэгтэй үнэртэй ус,  эрэгтэй бугуйн цаг 2 ширхэг, Chance Channel үнэртэй ус, Miracle Lancome үнэртэй ус, Cucchi guilty үнэртэй ус, Jadore  үнэртэй ус хоёр ширхэг, циркон шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, зүүлт, гинжний хослол, 2 цэн орчим цул мөнгө, циркон шигтгээтэй монетон ээмэг, бөгж, циркон шигтгээтэй монетон кулон, монетон ээмэг, кулон /ваантик  хэлбэртэй/ 45 см-н урттай монетон гинж, монетон бөгж 2 ширхэг  зэрэг эд зүйлсийг хулгайлж, нийт 2594000 төгрөгний хохирол учруулсан,
2. 2015 оны  01 дүгээр сарын 11-ны өдөр ......... тоотод оршин суух иргэн Н.Ү-ийн эзэмшилийн 2 давхар байшингаас монетон ээмэг бөгжний хослолууд, цаг, үнэт эдлэлүүд  хулгайлж, нийт 10420000 төгрөгний хохирол учруулсан,
3. 2015 оны 02 дугаар сарын 02-ний орой 21 цагийн орчим .......... тоот М.Г-ийн /Ц.У гийн/ гэрээс 5 ширхэг  мөнгөн аяга, үнэртэй уснууд, монетон ээмэг бөгж , 6 ширхэг хундага зэрэг эд зүйлс хулгайлж, 2375000 төгрөгний  хохирол учруулсан,
4. 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр .........  тоотод оршин суух иргэн Б.Д ын гэрээс 7 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хундага, 1 ширхэг виски, бэлэн 370000 төгрөг хулгайлж, 1302000 төгрөгний хохирол учруулсан,
5. 2015 оны 03 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 29-нд шилжих шөнө  ........  тоотод оршин суух  О.Э ын гэрээс Hasee  маркийн нөөтбүүк, Fujifilm маркын дижитал аппарат  зэргийг хулгайлж 470000 төгрөгний хохирол учруулсан,
6. 2015 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ......... тоотод оршин суух Т.С ын гэрээс 5 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг Делл маркийн зөөврийн компьютер хулгайлж 1525000 төгрөгний хохирол учруулсан, 
7. 2015 оны 06 дугаар сарын 04-ноос 06 дугаар сарын 05-нд шилжих шөнө  ............. тоотод оршин суух Ж.Б ы  гэрээс  7 ширхэг мөнгөн аяга, Делл маркийн зөөврийн компьютер 2 ширхэг, Чуна манан хөөрөг, эмэгтэй хүний алт, монетон болон савровский эдлэл зэрэг эд зүйлсийг хулгайлж 36355000 төгрөгний хохирол учруулсан буюу давтан үйлдлээр иргэдэд 55041000 төгрөгний буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч Ч.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...сар өдрийг нь сайн санахгүй байна. Б.Д  гэдэг хүний гэрээс 7 ширхэг мөнгөн аяга авсан, харин бэлэн мөнгө, виски, хундага аваагүй. Нөгөөдөр нь Улаанбаатар хот руу явж урт цагаан дээр алт мөнгөний ченжүүдэд 7 аяганы тавыг нь 80000-90000 зарж, хоёрыг нь хогийн сав руу хийсэн. Дараа нь хажуугийн айл болох Ц.У гийн гэрээс спорт цүнхэнд 4-5 ширхэг мөнгөн аяга, үнэртэй ус, монетон эдлэлүүдийг авч, хот руу аваачиж үнэртэй уснуудыг нь лангуунууд дээр 30000-60000 төгрөгийн хооронд зарж, мөнгөн аяга, монетон эдлэлүүдийг нь Хархорин зах, урт цагааны ченжүүдэд зарсан. Хохирогч О.Э ын гэрээс гражийнх нь цонхыг хагалж ороод нотебүүк, зургийн аппарат авч, хот руу авч яваад явуулын хүнд 160000 төгрөгөнд өгчихсөн. Н.Ү ийн гэрээс монетон гинж, бөгж авсан. Цагаан алтан шигтгээтэй монетон бөгж, цаг аваагүй. Үнэт эдлэлүүдийг нь хотод аваачаад зарчихсан.  Хохирогч Ч.Б ынхаас алга болсон 2 ширхэг гар утас, бугуйн цагийг би аваагүй. Утас цэнэглэгч, үнэртэй ус авсан. Хохиоргч Т.С  гуайн гэрээс арынх нь цонхоор орж 4-5 ширхэг мөнгөн аяга, нотебүүк авсан. Хохирогч Ж.Б ы гэрээс 2 ширхэг нотебүүк, хөөрөг, 7 ширхэг мөнгөн аяга, нилээн олон алт, монетон гинж, бөгжнүүдийг авсан. 80 ширхэг зоос гэж байсан гэдэг, би тэрийг аваагүй. 
…эхлээд хулгайн эд зүйлүүдийг бөөнөөр чэнжүүдэд өгсөн чинь яагаад ийм олноор зараад байгаа юм бэ? гэхээр нь дараа нь ганц хоёроор нь граммлаад зарчихсан.
…хийсэн хэрэгтээ хариуцлагаа хүлээнэ. Баригдах байх гэж боддог байсан. Гэхдээ ээжийгээ амьд байх хугацаанд баригдахгүй байх гэж боддог байсан. Ээж минь өндөр настай, гэрийхэн минь байнга зовоодог, олигтой явж байгаа хүн байхгүй. Одоо ч гэсэн тэтгэврээ авч чадахгүй тэтгэвэрийн зээл авч өрөө дараад л явж байна. Ээжийгээ аль болох тайван байлгахыг хичээдэг
...хохирогч Б д 2 нотебүүк, 2 грамм орчим хэмжээтэй 1 эмэгтэй монетон бөгж, хөөрөгний их бие зэргийг өгсөн байгаа.” гэх мэдүүлэг,

-Хохирогч Ж.Б ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2015 оны 6 дугаар сарын      4-5-нд шилжих шөнө тав дахь өдөр байсан болохоор манай гэрийнхэн ....  уруу явахаар 20 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан. Хулгайд алдсан юм нь хөөрөг, мөнгөн аяга, эхнэрийн ээмэг бөгжнүүд байгаа.  Багцаагаар 29 нэр төрлийн эд зүйл алдсан. Зоосон мөнгө алга болоогүй, гэрт байсан. Хөөрөгний үнэлгээг дахин гаргуулахад 16 сая төгрөгийн үнэтэй гэж  гарсан байсан, үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Хөөрөгний бөгс /их бие/, 2 нотебүүк, 2 грамм орчим жинтэй монетон бөгж 1 ширхэг зэргийг Б ас авсан. .......  аймагт байдаг өмчлөлийн газрыг 9 сая төгрөгт тооцож, хохиролдоо авсан байгаа. Үлдэх хохирлыг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг,

-Хохирогч Б.Д ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...манай гэрээс 7 ширхэг мөнгөн аяга, виски архи, миний цүнхэнд байсан 370000 төгрөг зэргийг хулгайлж авсан байсан. Хохирол төлбөрөөс 1 ч төгрөг төлөөгүй, гомдолтой байна.” гэх мэдүүлэг,

-Хохирогч Т.С ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…манай гэрээс цэвэр мөнгөн аяга нь 5 ширхэг, үлдсэн нь яг мөнгөн аяга биш пойлусаар бүрсэн, 1 нотебүүк алга болсон. Бүх аяганы дээр нь юм биччихсэн байсан. Хохиролд буцааж авсан зүйл байхгүй. Энэ хүнд ял өгөхөөсөө өмнө бид нарын хохирлыг яаж барагдуулах тал дээр шүүх шийдвэр гаргаж өгнө үү.” гэх мэдүүлэг,

-Хохирогч Ц.У гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…манайх залуу гэр бүл учраас хуримаа хийгээд бэлгэнд ирсэн байсан 5 ширхэг мөнгөн аяга, мөн үнэртэй ус, монетон эдлэлүүд, цаг зэргийг хулгайлсан байсан.  Би өөрөө үнэртэй ус цуглуулах хоббитой учир нилээн хэдэн үнэртэй ус байсныг авсан байсан. Өмнөх шүүх хурал дээр ирэхэд нь чи ядаж хохирлын 50 хувийг барагдуул гэхэд 2 дугаар сарын 1-ний өдөр гэхэд барагдуулна гэж хэлж байсан боловч одоо болтол 1 ч төгрөг өгөөгүй. Хохирлоо төлүүлж авах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг,

-Хохирогч Б.Д ын гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-12 дахь тал/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 14-28 дахь тал/,
-Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан /хэргийн 32, 59 дэх тал/,

-Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 6 дугаар сарын 7-ны өдөр би цаг хэд болж байсныг санахгүй байна. Нэг залуу орж ирээд “монет авах уу?” гэж асуугаад надад 2 гинж, 1 бөгж зарсан юм. Үнэ нь 10.5 гр монет аваад 381000 төгрөг болсон юм.
...би Б  гэх хүнээс  монетон хоёр гинж, нэг бөгж 381,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд хоёр гинжийг нь зарсан, 50400 төгрөгний үнэ бүхий 4 товгортой монетон бөгж хураалгасан учир би 50400 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 36 дахь тал/,

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2015 оны 06 дугаар сарын 07-ний  өдөр 12 цагийн орчим лангуун дээрээ сууж байхад  танихгүй нэг залуу  орж ирээд “зөөврийн компьютер авах уу?” гэж  асуусан юм. Тэгэхээр нь би  их л хямдхан авна даа  гэж хэлэхэд  “хэдээр авах бэ?” гэж надаас асуусан юм. Би 400000 төгрөгөнд л авна даа гэж хэлэхэд тэр залуу гарч яваад буцаад орж ирээд “за за 400000 төгрөгөнд ав” гээд надад 400000 төгрөгөөр хоёр “Делл” брендийн зөөврийн компьютер зараад явсан юм. Би зөөврийн компьютер авсан 400,000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг/хэргийн 38 дахь тал/,
-Гэрч Ш.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б  гэж залуу 2015 оны 2 дугаар сард надад 4.2 грамм 1 ширхэг солонгос монетон бөгж надад зарсан юм. Би 1 граммыг нь 38000 төгрөгөөр бодож 160000 төгрөгөөр авсан. Өөр эд зүйл аваагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 41-42 дахь тал/,

-Гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны өвөл би хэдэн сард байсныг санахгүй байна. Б-ын цүнх нь гэрт байхад нь би дотор талыг нь үзэхэд цүнхэн дотор нь 3 ширхэг мөнгөн аяга гарч ирсэн юм. Тэгэхээр нь би Б -ыг ажлаасаа ирэхэд нь “цүнхэн дотор чинь ямар учиртай аяга байгаа юм бэ?” гэж асуухад “хүн өгүүлсэн юм аа” гэж надад хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 43 дахь тал/,

-Гэрч С.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 07-ны өдөр би ажил дээрээ сууж байхад өдөр 13 цагийн орчим нэг танихгүй залуу гаднаас орж ирээд “манай найз миний машиныг авч хөдөө яваад мөргөлдүүлээд өөрөө засаж өгөх мөнгөгүй болоод надад энэ хөөргийг зараад мөнгө болгоод ав гэж хэлсэн юм. Та энэ хөөргийг авах уу?” гэж надаас асуусан юм. Тэгэхээр нь би тэр хөөргийг үзэхэд  шинэ цагийн шар манан хөөрөг байсан бөгөөд  толгой нь ягаавтар шүрэн толгойтой, алтан нуухтай, мөнгөн халбагатай  хөөрөг байсан юм. 
...орой нь 18 цагийн  орчим миний гар утас руу залгаад “ах аа,  нөгөө хөөргөө авах уу? толгойг нь танд заръя гээд надтай 4 зам дээр уулзаад би гэрээсээ 5 сая төгрөг өгөөд шүрэн толгой, алтан нуухтай, мөнгөн халбагатай нь авсан юм.
...хөөрөгний толгойг 5800000 төгрөгөөр зарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 47 дахь тал/,

-“Ч.Б  нь сэтгэцийн өвчингүй, эрүүл учир хэрэг хариуцах чадвартай. Ч.Б  хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.” гэх шүүх сэтгэц гэм судлалын  73/15 дугаартай магадлагаа /хэргийн 55  дахь тал/,

-Хохирогч Б.Д ын эд зүйлийн үнэлгээ /хэргийн 64 дэх тал/,

-Хохирогч Ч.Б ын гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 102-109 дэх тал/,
-Хохирогч Ч.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 11 сарын 17-ны өдөр эхнэр Б-ийн хамт гадуур явж байхад 18 цагийн орчим охин Б  эхнэр лүү утасдаж “гэрийн цонх онгорхой байна, гэр лүү хүн орсон байна” гэж хэлсэн. Тэр даруй бид хоёр гэртээ яваад очтол байшингийн ажлын өрөөний цонхны салхивч онгойсон, тавцан дээр байсан цэцэг унасан, ажлын өрөөний шүүгээний шургуулга онгойсон, доторх эд зүйлийг гаргаж сандаачсан байдалтай байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Алдагдсан эд зүйлээ бүртгэж үзэхэд ажлын өрөөнөөс Нокиа С7-00 маркын гар утас, Нокиа 67-00 маркын гар утас, зөөврийн гар утас цэнэглэгч, нэг давхарын том өрөөнөөс Eclat үнэртэй ус, Allure channel эрэгтэй үнэртэй ус,  эрэгтэй бугуйн цаг 2 ширхэг, 2 давхарын том өрөөнөөс Chance Channel үнэртэй ус, Miracle Lancome үнэртэй ус, Cucchi guilty үнэртэй ус, Jadore  үнэртэй ус хоёр ширхэг, циркон шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж зүүлт гинжний хослол, цул мөнгө 2 цэн орчим, хоёр давхарын хүүхдийн жижиг өрөөнөөс циркон шигтгээтэй монетон ээмэг, бөгж, циркон шигтгээтэй монетон кулон, монетон ээмэг, кулон /ваантик  хэлбэртэй/ 45 см-н урттай   монетон гинж, монетон бөгж 2 ширхэг 13 мм 16,5 мм хэмжээтэй зэрэг эд зүйл алдагдсан байсан.” гэх мэдүүлэг/хэргийн 128-129 дэх тал/,
-Хохирогч Ч.Б ын эд зүйлийн үнэлгээ /хэргийн 133,  449-450 дахь тал/,

-Хохирогч Н.Ү ийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 159-164 дэх тал/,

-Хохирогч Н.Ү ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”....эхлээд охиныхоо өрөөг үзүүлэхэд шүүгээнийх нь хаалга онгорхой байхаар нь өглөө сандарсандаа хаагаагүй явсан юм байх гээд хаачихаад дараа нь өөрийнхөө унтлагын өрөө рүү ороход миний шкафны  хаалга онгорхой, гоо сайхны ширээний 2 шүүгээ онгорхой, дотор байсан мөнгөн эдлэлүүд  байхгүй, орон дээр миний үнэт эдлэлийн сав хоосон байсан ба түүнтэй ижил swarowskI гэсэн бичигтэй сав байхгүй байсан ба эд зүйлс эмх замбараагүй болсон байсан. 
...сувдан шигтгээтэй монетон унждаг ээмэг, бөгж, гинжний хослол, улаан өнгийн swarovski ээмэг/хос/, хар өнгийн алмаазан шигтгээтэй гадуураа цагаан алтан оруулгатай монетон бөгж, сувдан шигтгээтэй монетон ээмэг, бөгж, цагаан алтан шигтгээтэй том монетон бөгж, ягаан шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж ,зүүлт, бугуйвчны хослол, хар өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг, зүүлтний хослол, цэнхэр өнгийн шигтгээтэй swarovski цаг, цутгасан  монетон бөгж, тасархай монетон шинж зэрэг нийт 10,420,000 төгрөгний үнэт эдлэл алдагдсан.” гэх мэдүүлэг /хэргийн 166 дахь тал/,
-Гэрч Д.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...манай найзад 4 өнгийн сваровский шигтгээтэй ээмэг, зүүлт, бөгж байдаг юм. Мөн 2 янзын сувдан ээмэг, бөгж, кулонтой байдаг. Мөн хар мөнгөн хослол байдаг юм. Ягаан чулуун шигтгээтэй мөнгөн хослолууд байдаг гэдгийг мэднэ. Мөн алмаазан шигтгээтэй, хар шигтгээтэй цэцгэн бөгж байдаг юм. Мөн цагаан алтан оруулгатай, өргөн монетон бөгж байдаг гэдгийг сайн мэднэ. Манай найз үзүүлж, харуулж байдаг юм.” гэх мэдүүлэг /хэргийн 170-171 дэх тал/,
-Хохирогч Н.Ү ийн эд зүйлийн үнэлгээ /хэргийн 180 дахь тал/,
-Хохирогч Н.Ү ийн алдагдсан эд зүйлийн фото зургууд /хэргийн 192-193 дахь тал/,
-Хохирогч Ц.У гийн /М.Г ийн/ гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 212-215 дахь тал/,
-Хохирогч Ц.У гийн эд зүйлийн үнэлгээ /хэргийн 216, 442-443 дахь тал/,
-Хохирогч О.Э ын гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 255-261 дэх тал/,
-Хохирогч О.Э ын эд зүйлийн үнэлгээ /хэргийн 265 дахь тал/,
-Хохирогч О.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...шөнө 00 цаг 20 минутын орчим байшингийн хаалгыг гаднаас нь онгойлгоод гэртээ ороход том өрөө, гал тогоо, унтлагын өрөөнд байх тавилгануудын хаалга үүд онгорхой байхаар нь хулгай орсон байна гэж мэдээд подвальд ороход гражийн жижиг цонхыг хагалсан байсан. 
...hasee маркийн  нотебүүк, fujifilm  маркийн  дижитал зургийн аппарат алдагдсан.” гэх мэдүүлэг /хэргийн 267 дахь тал/,
-Хохирогч Т.С ын эд зүйлийн үнэлгээ /хэргийн 301 дэх тал/,
-Хохирогч Т.С ын гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 302-306 дахь тал/,
-Гэрч Ч.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...би нөхөртэйгээ 2015 оны 4 сарын 23-наас 2015 оны 5 сарын 3-ны хооронд Аржанчивлан рашаан сувилалд 10 хоногоор явсан.
...сувилалд очоод 4 дэх хоногийн орой 17 цагийн үед манай хүү Б нөхөр рүү утсаар яриад “цонх чинь онгорхой, тавцан дээрээс нь цэцгийг түлхээд унагаачихаж, мөнгөн аяганууд чинь алга байх шиг байна” гэж хэлээд манай хүү цагдаа дуудсан гэсэн. “ гэх мэдүүлэг /хэргийн 318 дахь тал/,
-Гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...аавын гэрээр 2015 оны 4 сарын 26-ны өдөр 12-13 цагийн хооронд аавын гэрт ороход цонх нь онгорхой сэжигтэй байхаар нь мөнгөн эдлэл болон бусад зүйлийг ааваас тодруулан шалгахад байсан газраа байхгүй байсан тул цагдаа дуудаж мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 320 дахь тал/,
-Хохирогч Ж.Б ы гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 337-342 дахь тал/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 346 дахь тал/,
-Хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /хэргийн 347-348 дахь тал/,
-Гэрч Б.Б-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...7 ширхэг мөнгөн аяга, хүүхдүүдийн хэрэглэж байсан 2 ширхэг делл маркийн компьютерууд, сейфэн дотроос нөхрийн манан хөөрөг, миний хувийн хэрэглээний алт, монетон эдлэлүүд зэрэг алдагдсан байсан.
...алдагдсан хөөргийг манай нөхөр 28 сая төгрөгөөр худалдаж авч байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 353 дахь тал/,
-Хохирогч Ж.Б ы эд зүйлд үнэлгээ тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 355-356, 452-453, 535-537 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 407 дахь тал/,
-Гэрч Н.И-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...2013 онд өөрийн таньдаг ах Б  гэх хүнд өөрийн шүрэн толгойтой, алтан нуухтай, чуна манан хөөргөө 28000000 төгрөгөөр зарсан юм. Мөнгийг нь хэд тасалж цувуулж авсан. Уг хөөрөг нь ....... хотод болсон хөөрөг сонирхогчдын улсын уралдаанд оролцож, 2 дугаар байранд орж байсан хөөрөг юм.
...2013 онд толгойг нь граммлуулахад зах зээлийн дундаж ханшаар бодож үзэхэд толгой нь 15000000 орчим болж  байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 
-Хөөрөгний үнэлгээний тайлан /хэргийн 523-524 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Ч.Б  нь:
-2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ......  тоотод оршин суух иргэн Ч.Б ын гэрээс Нокиа С7-00 маркын гар утас, Нокиа 67-00 маркын гар утас , зөөврийн гар утас цэнэглэгч, Eclat үнэртэй ус, Allure channel эрэгтэй үнэртэй ус,  эрэгтэй бугуйн цаг 2 ширхэг, Chance Channel үнэртэй ус, Miracle Lancome үнэртэй ус, Cucchi guilty үнэртэй ус, Jadore  үнэртэй ус хоёр ширхэг, циркон шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, зүүлт, гинжний хослол, 2 цэн орчим цул мөнгө, циркон шигтгээтэй монетон ээмэг, бөгж, циркон шигтгээтэй монетон кулон, монетон ээмэг, кулон /ваантик  хэлбэртэй/ 45 см-н урттай монетон гинж, монетон бөгж 2 ширхэг  зэрэг эд зүйлсийг хулгайлж, нийт 2594000 төгрөгний хохирол учруулсан,
-2015 оны  01 дүгээр сарын 11-ны өдөр .............  тоотод оршин суух иргэн Н.Ү ийн эзэмшилийн 2 давхар байшингаас монетон ээмэг бөгжний хослолууд цаг, үнэт эдлэлүүд  хулгайлж 10420000 төгрөгний хохирол учруулсан,
-2015 оны 02 дугаар сарын 02-ний орой 21 цагийн орчим .......  тоот М.Г ийн /Ц.У гийн/ гэрээс 5 ширхэг  мөнгөн аяга, үнэртэй уснууд, монетон ээмэг бөгж , 6 ширхэг хундага зэрэг эд зүйлс хулгайлж 2375000 төгрөгний  хохирол учруулсан,
-2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр .........  тоотод оршин суух иргэн Б.Д ын гэрээс 7 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хундага, 1 ширхэг виски, бэлэн 370000 төгрөг хулгайлж, 1302000 төгрөгний хохирол учруулсан,
-2015 оны 03 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 29-нд шилжих шөнө  ....... тоотод оршин суух  О.Э ын гэрээс Hasee  маркийн нөөтбүүк, Fujifilm маркын дижитал аппарат  зэргийг хулгайлж 470000 төгрөгний хохирол учруулсан,
-2015 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр .........  тоотод оршин суух Т.С ын гэрээс 5 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг Делл маркийн зөөврийн компьютер хулгайлж 1525000 төгрөгний хохирол учруулсан, 
-2015 оны 06 дугаар сарын 04-ноос 06 дугаар сарын 05-нд шилжих шөнө  ........  тоотод оршин суух Ж.Б ы  гэрээс  7 ширхэг мөнгөн аяга, Делл маркийн зөөврийн компьютер 2 ширхэг, Чуна манан хөөрөг, эмэгтэй хүний алт, монетон болон савровский эдлэл зэрэг эд зүйлсийг хулгайлж 24355000 төгрөгний хохирол учруулсан бөгөөд давтан үйлдлээр иргэдэд 43041000 төгрөгний буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хэргийн 64, 133, 180, 216, 265,  301, 355-356, 442-443, 449-450, 452-453, 535-537 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Б  гэх хүнээс  монетон хоёр гинж, нэг бөгж 381,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд хоёр гинжийг нь зарсан, 50400 төгрөгний үнэ бүхий монетон 4 товгортой бөгж хураалгасан учир би 50400 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 36 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би зөөврийн компьютер авсан 400,000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг/хэргийн 38 дахь тал/, гэрч Ш.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б  гэж залуу 2015 оны 2 дугаар сард надад 4.2 грамм 1 ширхэг солонгос монетон бөгж надад зарсан юм. Би 1 граммыг нь 38000 төгрөгөөр бодож 160000 төгрөгөөр авсан. Өөр эд зүйл аваагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 41-42 дахь тал/, гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Ба-ыг ажлаасаа ирэхэд нь “цүнхэн дотор чинь ямар учиртай аяга байгаа юм бэ?” гэж асуухад “хүн өгүүлсэн юм аа” гэж надад хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 43 дахь тал/, гэрч С.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний гар утас руу залгаад “ах аа,  нөгөө хөөргөө авах уу? толгойг нь танд заръя гээд надтай 4 зам дээр уулзаад би гэрээсээ 5 сая төгрөг өгөөд шүрэн толгой, алтан нуухтай, мөнгөн халбагатай нь авсан юм..” гэх мэдүүлэг /хэргийн 47 дахь тал/, хохирогч Б.Д ын гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-12 дахь тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 14-28 дахь тал/, хохирогч Ч.Б ын гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 102-109 дэх тал/, хохирогч Н.Ү ийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 159-164 дэх тал/, хохирогч Ц.У гийн /М.Г ийн/ гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 212-215 дахь тал/, хохирогч О.Э ын гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 255-261 дэх тал/, хохирогч Т.С ын гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 302-306 дахь тал/, гэрч Ч.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...манай хүү Б нөхөр рүү утсаар яриад “цонх чинь онгорхой, тавцан дээрээс нь цэцгийг түлхээд унагаачихаж, мөнгөн аяганууд чинь алга байх шиг байна” гэж хэлээд манай хүү цагдаа дуудсан гэсэн. “ гэх мэдүүлэг /хэргийн 318 дахь тал/, гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...аавын гэрээр 2015 оны 4 сарын 26-ны өдөр 12-13 цагийн хооронд аавын гэрт ороход цонх нь онгорхой сэжигтэй байхаар нь мөнгөн эдлэл болон бусад зүйлийг ааваас тодруулан шалгахад байсан газраа байхгүй байсан тул цагдаа дуудаж мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 320 дахь тал/, хохирогч Ж.Б ы гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 337-342 дахь тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 346 дахь тал/, хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /хэргийн 347-348 дахь тал/, гэрч Б.Б-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...7 ширхэг мөнгөн аяга, хүүхдүүдийн хэрэглэж байсан 2 ширхэг делл маркийн компьютерууд, сейфэн дотроос нөхрийн манан хөөрөг, миний хувийн хэрэглээний алт, монетон эдлэлүүд зэрэг алдагдсан байсан. ...алдагдсан хөөргийг манай нөхөр 28 сая төгрөгөөр худалдаж авч байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 353 дахь тал/, гэрч Н.И-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...2013 онд өөрийн таньдаг ах Б  гэх хүнд өөрийн шүрэн толгойтой, алтан нуухтай, чуна манан хөөргөө 28000000 төгрөгөөр зарсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 523-524 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

Хохирогч Ж.Б ы гэрээс хулгайд алдагдсан шүрэн толгойтой, алтан нуухтай, чуна манан хөөргийг мөрдөн байцаалтын шатанд “Капитал зууч” ХХК 28 сая төгрөгөөр үнэлсэн /хэргийн 356, 452 дахь тал/ боловч шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу /хэргийн 535-537 дахь тал/ хөөрөгний үнэлгээг дахин гаргуулахад 16 сая төгрөг гэсэн үнэлгээ /хэргийн 535-537 дахь тал/ гарсан байна. Дахин гаргасан энэхүү үнэлгээний талаар хохирогч ямар нэгэн гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрч байх тул хөөрөгний үнэлгээг 16 сая төгрөгөөр тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцох нь шүүгдэгчид ашигтай байна. 
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ч.Б-ын гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг 55041000 төгрөгний буюу онц их хэмжээний хохирол гэж тооцож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хөөрөгний үнэлгээг 16 сая төгрөгөөр тооцоход түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас 43041000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүгдэгчийг яллаж байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 43041000 төгрөг байна гэж үзсэн бөгөөд энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй байна.

Шүүгдэгч Ч.Б-ын зүгээс “хохирогч Н.Ү ийн гэрээс цагаан алтан оруулгатай монетон бөгж, алмаазан шигтгээтэй бөгж, хохирогч Ч.Б ын гэрээс 2 ширхэг гар утас, 2 ширхэг цаг, хохирогч Ц.У гийн гэрээс 2 ширхэг цаг, мөнгөн хундага, хохирогч Б.Д ын гэрээс 370000 төгрөг, виски” зэрэг эд зүйл аваагүй гэж мэтгэлцэж байгаа боловч түүний энэ мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдохгүй байна. 
Нөгөө талаас хэрэг учралын дараа буюу шүүгдэгч Ч.Б  нь хохирогч нарын гэрээс хулгай хийсний дараа хохирогч нарын гэрт өөр хүн орсон ул мөр илрээгүй, мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нараас мэдүүлэг авахдаа худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулж мэдүүлэг авсан байх тул хохирогч нарын мэдүүлгийг үнэн зөв мэдүүлэг гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ч.Б-ыг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, онц их хэмжээний буюу 43041000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
    
Шүүгдэгч Ч.Б  нь ....  дүүргийн шүүхийн ..... оны.....  дүгээр сарын .. -ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  3 жил хорих ял шийтгүүлж,  ........  дүүргийн шүүхийн ...  оны ...  дугаар сарын ...... -ны өдрийн ...  дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 10 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан боловч энэ хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн тул хянан харгалзсан  хугацаанаас үлдсэн хугацааг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 43041000 төгрөгөөс шүүгдэгч Ч.Б  нь ......  аймагт байрлах өмчлөлийн газрыг хохирогч Ж.Б д 9 сая төгрөгт тооцож өгсөн, мөн 192500 төгрөгийн монетон бөгж 1 ширхэг, зөөврийн компьютер 2 ширхэг, 6 сая төгрөгийн үнэтэй чуна манан хөөрөг, нийт 6842500 төгрөгийн эд хөрөнгө буцааж өгсөн байх тул хохирогч Ж.Б д нийт 15842500 төгрөгийн хохирол нөхөн төлсөн гэж үзнэ.

Хохирогч Ж.Б д гэмт хэргийн улмаас 36355000 төгрөгийн хохирол учирсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хөөрөгний үнэлгээг дахин гаргуулахад 16 сая төгрөг гэсэн үнэлгээ /хэргийн 535-537 дахь тал/ гарсан тул хохирогч Ж.Б д 24355000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэхэд 15842500 төгрөгийн хохирол барагдуулсан байх тул шүүгдэгч Ч.Б ас үлдэх 8512500 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Б д, 2594000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Б д, 10420000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Ү эд, 2375000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.У д, 1302000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Д д, 470000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Э ад, 1525000 төгрөгийг гаргуулж Т.С т, 50400 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ш.Урангоод, 400000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Т нарт тус тус олгох нь зүйтэй.
Мөн шүүгдэгч Ч.Б-ын 2 ширхэг гар утсыг мөрдөн байцаалтын шатанд битүүмжилсэн /хэргийн 32, 59 дэх тал/ байх тул хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, зарж борлуулан хохирол төлбөрт тооцон олгуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Б  нь хохирогч Ж.Б ы хохирлын зарим хэсгийг сайн дураар төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ч.Б-ын энэ хэрэгт 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 133 /нэг зуун гучин гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
    1.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т зааснаар шүүгдэгч Ч.Б-ын .......  дүүргийн шүүхийн .....  оны ....  дүгээр сарын .... -ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  3 жил хорих ял шийтгүүлж,  .....  дүүргийн шүүхийн .... оны ....  дугаар сарын ... -ны өдрийн ....  дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 10 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Ө  овогт Ч-ын  Б-ыг орон байранд нэвтэрч, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж, 43041000 /дөчин гурван сая дөчин нэгэн мянга/ төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар шүүгдэгч Ө  овогт Ч-ын  Б ас 400000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 10 хоног /арван жил арав хоног/  хорих  ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Ч.Б д оногдуулсан 10 жил 10 хоног хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар шүүгдэгч Ч.Б-ын энэ хэрэгт 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 133 /нэг зуун гучин гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ч.Б ас нийт 27648900 /хорин долоон сая зургаан зуун дөчин найман мянга есөн зуу/ төгрөг гаргуулж, 8512500 /найман сая таван зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгийг хохирогч ......... тоотод оршин суух Ж-ийн Б д /......../, 2594000 /хоёр сая таван зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг хохирогч ...... тоотод оршин суух Ч-ийн Б д /........ /, 10420000 /арван сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг хохирогч .......  тоотод оршин суух Н-ийн Ү эд /....... /, 2375000 /хоёр сая гурван зуун далан таван мянга/ төгрөгийг хохирогч .......  тоотод оршин суух Ц-ийн У д /.......... /, 1302000 /нэг сая гурван зуун хоёр мянга/ төгрөгийг хохирогч ........  тоотод оршин суух Б-ын Д д /..... /, 470000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч ......  тоотод оршин суух О-ын Э ад /........ /, 1525000 /нэг сая таван зуун хорин таван мянга/ төгрөгийг ........  тоотод оршин суух Т С т /....... /, 50400 /тавин мянга  дөрвөн зуу/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч ........ тоотод оршин суух Ш-ын У-д /.......... /, 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч .......... 6 тоотод оршин суух А-ийн Т-д /........ / нарт тус тус олгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч Ч.Б-ын 2 ширхэг гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, зарж борлуулан хохирол төлбөрт тооцон олгуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд шилжүүлсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Я.ТУУЛ

ШҮҮГЧИД                         П.БАТТУЛГА 

Ж.МӨНХТУЯА