| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2013/0034/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/36 |
| Огноо | 2013-02-21 |
| Зүйл хэсэг | 211.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2013/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0034/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,
улсын яллагч Г.Яндаг,
шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасан гэмт хэрэгт З овогт ******* т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000683 дугаартай хэргийг 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, З овогт ******* /РД:../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Завхан аймгийн Асгат суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ЭмСиЭс ХХК-д ачигч хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан сум .. дугаар баг ... дүгээр гудамжны . тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч А.Б нь 2012 оны 10 дугаар сарын дундуур Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Зулзагын гол гэх газрын хүүхдийн зуслангийн ар талын ногоон бүсээс зохих зөвшөөрөл эрхийн бичиггүйгээр 2.8 метр урт, 18 см-ийн дундаж диаметртэй хэрэглээний 12 ширхэг 2.340.900 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээтэй нойтон ногоон нарсан мод бэлтгэн ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Б хэргээ хүлээн шүүхийн хэлэлцүүлэгт “Ахынхаа өвөлжөөн дээрх шонгийн модыг янзалж өгөхөөр зохих зөвшөөрөлгүйгээр мод унагаасан. Тухайн үед манай ах жолооны курст суралцаж байсан юм. Нийт 4 мод унагасан. 10 ширхэг мод гарсан. Модоо өвөлжөөнд буулгасан байхад байгаль орчны байцаагч харсан байсан. Одоо тэр мод битүүмжилээстэй байгаа. Уг нь эрхийн бичиг авах ёстой байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, надад хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.
Модны экологи, эдийн засгийн үнэлгээг тооцсон тухай /хэргийн 6 дугаар тал/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл фото, зургийн үзүүлэлт /хэргийн 8-11 дүгээр тал/,
хохирогч Б.Ү ийн мэдүүлэг /хэргийн 16 дугаар тал/,
гэрч Д.Б , Ш.Д мэдүүлгүүд /хэргийн 18, 19-20 дугаар тал/,
******* ийг яллагдагчаар байсан тэмдэглэл /хэргийн 35-36 дугаар тал/,
А.Б нь Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар багт оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 43 дугаар тал/,
шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 40 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 49 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.
аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Зулзагын гол гэх газрын хүүхдийн зуслангийн ар талын ногоон бүсээс зохих зөвшөөрөл эрхийн бичиггүйгээр 2.8 метр урт, 18 см-ийн дундаж диаметртэй хэрэглээний 12 ширхэг 2.340.900 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээтэй нойтон ногоон нарсан мод бэлтгэн ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь
шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл фото, зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11/
хохирогч Б.Ү ийн ”…2012 оны 10 дугаар сард би Хонгор сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Л гийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Зулзага, Зурамтай орчсоор шалгалтанд явж байтал Зулзагын амралтын ард байрлах хэсэг нарсан дундуур явж байтал 12 ширхэг модыг тайрсан эргэн тойронд нь шилмүүс, мөчир нь газар унасан, хожуул нь тайрагдаад газартаа үлдсэн байдалтай /шинэхэн/ байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 16 дугаар тал/,
гэрч Д.Б “…2012 оны 10 дугаар сард намайг бараа буулгадаг ажил хийж байхад хамт ажилладаг Б хоёулаа Зулзага руу ханьтай явчихаад ирье гэхээр нь за тэгье гэсэн. Зулзага руу Жүүгээгийн Соната-2 машинтай 14 цагийн үед явж очоод Жүүгээгийн Зулзагад байдаг өвөлжөө дээр нь машинаа үлдээгээд түүний ахынх нь ногоон, цэнхэр өнгийн Портер маркийн машиныг Б нь жолоодоод би машинд нь суугаад Зулзагын хүүхдийн амралтын хажуугийн жалганд 3-4 ширхэг мод уначихсан байхаар нь бид тухайн моднуудыг дундуур нь хөрөөдөөд Портерт ачаад өвөлжөөнд нь буулгачихаад буцаад Дарханд 22 цагийн үед ирсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 18 дугаар тал/,
гэрч Ш.Д ийн “…******* нь 19-20 цагийн орчимд үл таних залуугийн хамт мод хөрөөдөж унагаагаад цагаан өнгийн Портер маркийн машинд ачиж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20 дугаар тал/ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ******* ийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* ийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн /хэргийн 64-65 дугаар тал/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохын зэрэгцээ нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ажил байдал, бага насны хүүхэдтэй /хэргийн 51 дүгээр тал/ зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ял биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Зохих зөвшөөрлийн эрхийн бичиггүйгээр бэлтгэсэн 2.8 метр урт, 18 см-ийн дундаж диаметртэй хэрэглээний 12 ширхэг нойтон ногоон нарсан модыг хурааж, орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. З овогт ******* ийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэн ойн тухай хуулийь тогтоомжийг зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар шүүгдэгч ******* т 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******* ийн эдлэх хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн 2.8 метр урт, 18 см-ийн дундаж диаметртэй хэрэглээний 12 ширхэг нойтон ногоон нарсан модыг хурааж, орон нутгийн орлогод оруулсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1, 298.2-т зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан шүүгдэгч ******* т оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд Цагдаагийн байгууллага хяналт тавихыг даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг ******* т анхааруулсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР