| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвгийн Баттулга |
| Хэргийн индекс | /171/2016/0075/Э/ |
| Дугаар | 2016/ШЦТ/61 |
| Огноо | 2016-03-02 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2016/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: /171/2016/0075/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган,
Хохирогч Ө.О ,
Шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт У овогт Ж ы А ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2015090000897 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...... оны ..... дугаар сарын ... -ний өдөр ...... сумд төрсөн ... настай бүрэн дунд боловсролтой ..... мэргэжилтэй ам бүл .... ...........-ийн хамт ....... тоотод оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй улсаас авсан гавъяа шагналгүй ял шийтгэлгүй бие эрүүл ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх У овгийн Ж ы А РД: ........
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Ж.А нь архидан согтуурсан үедээ 2015 оны 12 дугаар сарын 22 ны орой 20 цагийн орчим .........-ын орчим Соната-5 маркийн ....... улсын дугаартай авто машиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Д. П ийн биед хөнгөн гэмтэл, иргэн Ж.Б-ийн бие мах бодид хүндэвтэр, иргэн Ө.О ын бие мах бодид хүнд зэргийн гэмтэл учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд
Шүүгдэгч Ж.А мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2015 оны 12 дугаар сарын 21 ны орой 21 цагийн орчим найз О-ын хамтаар .......... хотоос ..... аймагт ирсэн юм. Өчигдөр буюу 12 дугаар сарын 22 ны өдөр найз О над руу утсаар яриад архи уумаар гэж ярьж бид уулзахаар болж ......-ын өмнө уулзсан юм. О надтай хамт явж байсан бөгөөд О бид хоёртоо уулзахдаа Б О нарын хамт ирсэн ............... байранд байдаг П ийг гэрээс нь О дуудаж тэр гарч ирээд бид нар бүгд шинэ ........-ын цаад талд баригдаж байгаа барилгын хашаанаас О ын ах болох Т гэдэг хүний машиныг гуйж аваад тэр машинд Б О О Одбаяр П бид нар суугаад машиныг би жолоодоод ......... байрнаас Ч гэдэг танил охиныг аваад хуучин авто вокзалын дэлгүүрээс 2 шил 0,75 граммын архи 2 ширхэг том 2,5 летрийн нийслэл нэртэй пиво аваад 3 шар руу машиныг би жолоодоод явсан юм.
Замд явахдаа архи пиво уугаагүй 3 шард байрлах найз О ......-ийн гэрт 16 цаг болж байхад очоод тэнд архи пивоо ууж дуусгаад 23 цагийн орчим ....... явах зорилгоор машиндаа бүгд суугаад би машиныг жолоодоод явсан ба явж байхад зөрсөн машины гэрэл гялбаад тормос гишгэхэд машины хойт тал гулгаад ертөнцийн зүгээр замын баруун тал буюу миний зүүн гар тал руу замаас гарч мод мөргөөд доошоо гулгаад замын хажуугийн жалга руу орж машин зогсоод бид нар буухад П зам талаас гүйгээд ирж байсан Ч машинаас буусан толгойноос цус гарч байна гээд сууж байсан юм.
Ө.О хойт талын суудал дээр ухаан алдсан байдалтай байхаар нь би татаад сэгсэрсэн чинь сэрэхгүй байсан хамрыг нь сонсож үзэхэд амьсгалж байхаар нь түргэн дуудаарай гэж хэлэхэд О Б хоёр эмнэлэг дуудаж байна гээд утсаар ярьсан тэгээд О ыг О үүрээд зам руу очиж замын машин зогсоосон тэр үед ямар машин байсныг нь хараагүй тэгээд Б Ч Т О П нар аваад явсан би араас нь О-ын хамт өөр машинд суугаад эмнэлэг дээр ирэхэд О-рыг яаралтай тусламж үзүүлэх тасагт хэвтсэн гэж байсан бөгөөд бид нар тэр тасгийн үүдэнд байж байхад Цагдаагаас хүн ирж намайг эрүүлжүүлэхэд хийсэн. Би согтууруулах ундаа хэрэглэсэн багаж үлээхэд 0,78 гарсан ийм байдалтай явж байгаад хэрэгт холбогдсон буруугаа ойлгож байна хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хэргийн 115 дугаар тал/
Хохирогч Ө.О ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хуульд заасн эрх үүргийг ойлгож мэдлээ. 2015 оны 12 дугаар сарын 22 ны орой найзууд болох П О Б А О нарын хамтаар уулзаад би архи уух санаачлага гаргаад бүгд зөвшөөрсөн юм. Тэгээд миний машиныг шинэ ......-ын хажуугийн хашаанаас очиж аваад бид нар Ч-г очиж аваад хуучин авто вокзалын хүнсний дэлгүүрээс 2 шил 0,75 граммын архи 2,5 летрийн 2 ширхэг том пиво аваад 3 шард байрлах О ........-ийн байранд ирж нөгөө авсан байсан архи пивоо уусан бөгөөд эхний 1 шил архийг ууж дуусч байхад би нилээн согтсон байсан .Тэгээд машинд явах гээд сууж байсан түүнээс хойш юу болсныг мэдэхгүй машин замын хажуу руу ороход ухаан алдсан байсан. Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлгийн 3 давхарт 11 тоотод хэвтэж байхдаа ухаан орсон тэр үед миий хажууд ээж болон ах эгч нар байсан . Би юу болсон талаар мэдээгүй манай хүргэн ах Б аваарт ороод эмнэлэгт хэвтэж байгаа талаар хэлсэн юм. ....... улсын дугаартай машиныг би худалдаж авсан өөрийн нэр дээрээ шилжүүлээгүй байгаа юм. Би эхний үед байнга хэвтэрт байсан одоо бие гайгүй болж байна. Би А ид ямар нэгэн санал гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 25-26 дахь тал/
Хохирогч Ж.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 22 ны өдрийн 14 цагийн орчим найз Ц -ийн гэрт байж байтал тэдний гэрт танил А орж ирээд 3 шар руу хамт яваад ирэе гэхээр нь зөвшөөрөөд гараад ирэхэд О нарын найзууд байсан заримынх нь бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. А нэг Соната маркийн саарал машинтай явж байсан тэр машинд надаас гадна 6 хүн суусан байсан. Тэгээд намайг хуучин хороололоос аваад хуучин авто вокзалын дэлгүүрээс 2 ширхэг 0,75 граммын архи 2 ширхэг 2,5 летрийн “нийслэл нэртэй пиво аваад 3 шард байх О -ийн гэрт очиж авсан архи пивоо ууж дуусгасан О машин барина гээд архи пиво уугаагүй бусад нь бүгд архи пивонаас уусан . Тэгээд ...... явахаар гарахад А би Дархан 2 ортол машин барина гээд машин жолоодоод явсан тэгээд явж байтал машин хоёр тийш шарваад байх шиг байсан нэг мэдэхэд замын хажуу руу унасан тухайн үед миний хүзүү хөшөөд хөдөлгөж болохгүй байсан тэгээд хүзүүний зураг авхуулахад хүзүүний 5 дугаар нугаламын сэртэн яс хугарсан байна гэсэн . Тэгээд би аймгийн Нэгдсэн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлж байгаад гарсан хүзүүндээ бэхэлгээ хийлгэсэн хүзүү сайн хөдөлгөж болохгүй байгаа . Би одоогоор эмчилгээний зардалд гарсан 500,000 төгрөгийг хүлээн авсан. Одоо Ж.А ид санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 22-дахь тал/
Хохирогч Д.П ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад энэ хэргийн улмаас хохирсон зүйл байхгүй би гэрчээр мэдүүлэг өгсөн тухайн өдөр найзуудын хамтаар явж байгаад осолд орсон би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Надад ямар нэгэн санал гомдолгүй нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хэргийн 29-р тал/
Иргэний нэхэмжлэгч Д.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өмгөөлөгчгүй байцаалт өгөхөд татгалзах зүйлгүй миний эзэмшилд байсан ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ө.О худалдан авсан тул түүний эзэмшлийн машин гэсэн үг юм. Би энэ машины талаар нэхэмжлэх зүйл байхгүй Ө.О өөрөө нэхэмжлэх байх надад ямар нэгэн санал гомдолгүй...” гэх мэдүүлэг / хэргийн 31-р тал/
Гэрч Д.П ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2015 оны 12 дугаар сарын 22 ны өдөр 15 цагийн үед гэртээ байж байхад О дуудахаар нь гарахад манай найзууд болох А О О Б нар байсан тэгээд тэд нар 3 шар явах уу гээд бид явахаар болж дэлгүүр орж хоёр шил 0,75 граммын Улаанбаатар нэртэй архи 2,5 летрийн 2 ширхэг пиво аваад О ын эзэмшлийн ....... улсын дугаартай Соната 5 маркийн машинаар замаасаа Ч гэдэг эмэгтэйг аваад 3 шар орж О-ын хоосон гэрт очиж гал түлээд Т-рыг дуудахад хүрээд ирсэн тэгээд тэндээ архи пивоо хувааж ууж дуусгаад хонох гэж байснаа болиод машиныг А бариад жолоочийн хажуу талын суудал дээр Т Б хоёр суугаад арын суудал дээр О О О Ч бид 5 уулаа суугаад .... руу явсан би баруун хойт хаалга талд сууж миний өвөр дээр Ч сууж явсан төмөр замын призер даваад шар усны хажууд .... өнгөрөөд ШТС-ын гол замын зүүн тал руу унаад бүтэн эргэсэн мод гуядсан байх унахаасаа өмнө бөгсөө хаяаад гулгаад байсан. Тэгэээд зүүн тал руугаа дарах шиг болсон тэгээд машин унасан Тэгээд машинаас бид нар гараад харахад О ганцаараа босож ирэхгүй болохоор гаргаж ирээд үзэхэд амьсгалж байгаа мөртлөө ухаангүй байсан. Тэгээд О эмнэлэг рүү ярьж түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хэргийн 216-р тал/
Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би найзууд болох А О Б О П Б нарын хамтаар О ын машинтай 2015 оны 12 дугаар сарын 22 ны өдөр А машин жолоодоод ..... сумын малчин багийн нутаг дэвсгэр .......-д О -ийн гэрт очиж 2 шил архи 2 том пиво хувааж уусан тэндээс Т бид нартай нийлээд орой 19 цаг өнгөрч байхад ..... явахаар болоод уг нь О машин жолоодоно гээд архи пиво уугаагүй П ч адил уугаагүй юм. Гэтэл А би .... хүртэл машин жолоодоно гэж зөрсөөр байгаад машин жолоодож явсан юм. Замдаа О эр машин жолоодуул гэж 2-3 удаа хэлж байсан тэгтэл зөрж машин жолоодож явсаар машин гэнэт гулгаад замын хажуу руу орсон. Тухайн үед ухаан балартаад нэг харахад машин замын хажуу руу ороод зогссон машины жолоочийн эсрэг талын хойт дугуй салчихсан мөн хаалга хэсгээрээ цөмөрсөн байсан. Тэгээд би ард сууж явсан машинаас буугаад харахад О машины хажууд ухаангүй болсон байдалтай байсан. Эмнэлэг цагдааг Түвшинбат дуудсан...” гэх мэдүүлэг /хэргийн 216-р тал /
Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтэд: “...Жолооч Ж.А нь 2015 оны 12 дугаар сарын 22 ны өдөр Соната маркийн ....... улсын дугаартай авто машиныг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 2.7 А/ жолооч согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн , мөн хөдөлгөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалт мөн дүрмийн 21 –р бүлэг 21. 8 А заалт тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг гэсэн заалт. Мөн дүрмийн 2-р бүлэг 2-3 б жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх хамгаалах бүс хэрэглээгүй хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал , тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалт, мөн дүрмийн 15 дугаар бүлэг 15-1 А харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед хэрэв жолоочийн гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно гэсэн заалтуудыг зөрчсөн. Ослын үндсэн шалтгаан нь дээрх ЗХД-ийн заалтуудыг зөрчсөнөөс шалтгаалан уг зам тээврийн осол гарсан...” гэх /хэргийн 39-р тал
Шүүх эмнэлгийн шинжээчийн 43 тоот дүгнэлтэд: “...Д.П ийн биед зовхи хамрын нуруу өвдөг шилбэ шагайн хэсэгт зулгаралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд ГЗТ-х журмын 2,4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарана. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт. / хэргийн 65-р тал/
Шүүх эмнэлгийн шинжээчийн 126 тоот дүгнэлтэд: “... Ж.Б-ийн биед хүзүүний С-5-ын арын нум хугарсан толгойн хуйханд язарсан шархтай зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарана. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарана...” гэх / хэргийн 91-р тал/
Шүүх эмнэлгийн шинжээчийн 44 тоот дүгнэлтэд: “... Ө.О ын биед тархины хүнд зэргийн няцрал баруун зулайн хуйхны шарх зүүн хөмсөгний зулгаралтын гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Энэ гэмтэл нь цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээний төгсгөл эдгэрэлтээс хамаарана...” гэх /хэргийн 86-р тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 67 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.А нь архидан согтуурсан үедээ 2015 оны 12 дугаар сарын 22 ны орой 20 цагийн орчим ........-ын орчим Соната-5 маркийн ....... улсын дугаартай авто машиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 2.7 А/ жолооч согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн , мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалт, мөн дүрмийн 21-р бүлэг 21. 8 А тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно гэсэн заалт, Мөн дүрмийн 2-р бүлэг 2-3 б жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхийг хориглох, хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал , тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалт, мөн дүрмийн 15 дугаар бүлэг 15-1 А харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед хэрэв жолоочийн гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно гэсэн заалтуудыг зөрчсөн зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Д. П ийн биед хөнгөн гэмтэл иргэн Ж.Б-ийн бие мах бодид хүндэвтэр, иргэн Ө.О ын бие мах бодид хүнд зэргийн гэмтэл учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.А хохирогч Ө.О ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ж.Б Д.П гэрч Б.О нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 22,25,216 дугаар тал/ Замын Цагдаагийн байцаагчийн дүгнэлт, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд /хэргийн 39, 65,91 дүгээр талуудад тус тус авагдсанаар нотлогдон тогтоогдож байна.
Дархан Уул аймгийн Прокурорын газраас Ж.А ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн яллах дүгнэлтийн зүйлчлэл тохирч байна.
Иймд шүүгдэгч Ж.А ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутад тооцож, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.А нь хохирогч Ө.О т хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2,000.000 төгрөгийн хохирлыг, хохирогч Ж.Б-т 500,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдаж, Ж.А оос 1,490,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.О т олгож, Ж.Б нь эрүүл мэндийн улмаас учирсан гэм хорын хохирлоо авсан цаашид нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн тул хохирогч Ж.Б-т төлөх төлбөргүй гэж үзэж, ....... улсын дугаартай Соната маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У овгийн Ж ы А ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын бие мах бодид хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасч, 03 сар 10 хоногийн хугацаагаар баривчилсугай.
4.Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар Ж.А ид оногдуулсан 03 сар 10 хоногийн баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй .
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар Ж.А ид өмнө авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А оос 1,490,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.О т олгож, хохирогч Ж.Б-т төлөх төлбөргүйг дурдсугай.
7.Шүүгдэгч Ж.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолтой ба эд мөрийн баримтаар ...... дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В” ангиллын үнэмлэх хураагдаж ирсэн болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Ж.А ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 06 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, ялтан хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолыг үл биелүүлбэл Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг сануулж, Ж.А ийн ..... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудсын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах /Б.Э-т /‑д даалгасугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ....... улсын дугаартай Соната 5 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан Уул, Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.А ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БАТТУЛГА