| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2013/0037/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/37 |
| Огноо | 2013-02-22 |
| Зүйл хэсэг | 118.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2013/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0037/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагч О.Доржмаа,
хохирогч Г.Н ,
хохирогчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл,
шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* ,
иргэний хариуцагч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1-д заасан гэмт хэрэгт Б овогт ******* , Б овогт Г. Ц нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000635 дугаартай хэргийг 2013 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч ******* , Г.Ц нар нь сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандасны улмаас 2012 оны 09 сарын 13-ны өдөр уг бүлэгт хүмүүжигч 2 настай Г.Н го нь ангидаа байх хугацаандаа гэмтэж хүндэвтэр гэмтэл авсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”2011-2012 онд бага бүлгийн багшаар ангидаа 33 хүүхдийг хариуцаж ажиллаж байсан. Хэрэг болох өдөр 9 сарын 6-ны өдөр байсан. Үдээс хойш хүүхдүүд босох цагаар Н го гулсуур дээр тоглож байгаад унасан. Эхний хүүхдүүд боссон байсан, дараагийнх нь
D:\My Office flie\Шийтгэх тогтоол\******* , Г.Ц нар 118.1.doc
хүүхдүүдийг босгож хувцаслах, цайнд оруулах гээд их ачаалалтай үе байсан, тэр хооронд унасан. Босгоод үзтэл дух нь бага зэрэг улайж бондойсон байсан. Н гийн эгч нь ирж авахад нь гулсуураас унасан шүү, толгой тархи нь доргисон байх вий, үзүүлээрэй гэж хэлсэн. Тухайн үед хүчтэй гэмтсэн юм мэдэгдээгүй.” гэв.
Шүүгдэгч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”2011-2012 оны хичээлийн жилийн 9 сарын 6-нд 4 дэхь өдөр 3 цаг 30 минутаас 4 цаг 30 минутын хооронд Н го өрөөний голд байдаг хивсэн дээр байрлуулсан мөөгөн хэлбэртэй улаан ногоон өнгийн гулсуурын гулсдаг хэсгийн үзүүр дээр толгой хэсэг нь хивсэн дээр, хөл хэсэг нь гулсуур дээр доошоо харсан байдалтай унасан байсан. Тухайн үед шинээр орсон хүүхдүүд хувцасаа тайлж эвхэж ч сураагүй байсан. Хичээлийн жил эхлээд цөөхөн хоногтой байсан учраас хүүхдүүдээ бараг ялгахгүй байсан. Тэр үедээ хүнд гэмтэл илрээгүй учраас даргаагийнхаа үйл ажиллагааг явуулсан. Н гийн эгч нь ирж авахад нь тархи толгойг нь бариулаарай, гулсуурнаас унасан гэж хэлээд явуулсан. Маргааш нь буюу 5 дахь өдөр Н го цэцэрлэгтээ ирсэн.” гэв.
Хохирогч Г.Н. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”2011 онд өөр ангид явж байгаад О багшийн ангид бүртгүүлж оруулсан. Тухайн өдрийн өглөө цэцэрлэгт нь өгөх гэтэл ээжээ намайг битгий өгөөч ээ гээд байхад нь уйлуулаад аваачиж өгсөндөө харамсаж байна. 33 хүүхдэд 2 багш хүрэлцэхгүй байна гэж байхгүй. Цэвэр ажлын хариуцлагагүй байдал гэж үзэж байна” гэв.
Шүүгдэгч ******* , Г.Ц нар нь асран хамгаалж байгаа хүнээ буюу хүүхдээ хараа хяналтгүй байлгасан, шаардлагатай тусламж үзүүлээгүй орхисны улмаас 2012 оны 09 сарын 13-ны өдөр уг бүлэгт хүмүүжигч 2 настай Г.Н го нь ангидаа байх хугацаандаа гэмтэж хүндэвтэр гэмтэл авсан болох нь:
Хохирогч Г.Н мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 20 цагийн үед ажлаа тараад гэртээ яваад очиход манай охин Н гийн духны баруун хэсэг нь хавдаад хөхөрчихсөн байсан. Тэгэхээр нь би өөрийн нөхөр Гантулгын дүү Хулангаас асуухад намайг очоод цэцэрлэгээс авахад туслах багш нь Н гыг гулсуур дээрээс унаад гэмтчихсэн гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь маргааш нь Н гыг гайгүй байх гэж бодоод цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажилруугаа яваад орой нь мөн л ажлаа тараад 20 цагийн үед гэртээ ирэхэд Н го нь халуураад байхаар нь халуун бууруулах эм өгөөд 1 дэхь өдөр нь буюу 2012 оын 09 дүгээр сарын 17-ны өдөр Гэрэлтэй өрхийн эмнэлгийн өрхийн эмчид үзүүлэхэд ам нь мурийчихсан байна гэж хэлэхээр нь би 4 дүгээр багийн өрхийн эмнэлгийн эмч Эрдэнэчимэгт үзүүлэхэд бас ам нь мурийчихсан байна гэж хэлэхээр нь Нэгдсэн эмнэлэг дээр очоод хүүхдийн эмч Цэцэгээд үзүүлэхэд саажилттай байна ийм хүүхэд хүлээж авахгүй Улаанбаатар хотруу Эх нялхасруу явж хүүхдээ үзүүлж хэвтүүлж эмчлүүл гэхээр нь Саран эмнэлэг дээр очиж томографикийн зураг авахуулаад 2012 оын 09 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт Н гийг би өөрөө сахиад хэвтүүлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 20-21 дэхь тал/,
Насанд хүрээгүй гэрч А.Х мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2012 оын 09 дүгээр сарын дундуур Г.Н гыг цэцэрлэгээс нь авах гээд Хээтэй хорооллын 21 дүгээр цэцэрлэг дээр ирэхэд Н гын ангийнх нь хүүхдүүд тарж байсан ба ангийнх нь хаалгыг онгойлгоход Н го нь гүйгээд гараад ирсэн ба толгойг нь харахад духны баруун хэсэг нь хавдаад хөхөрсөн байхаар нь хуруугаараа дарж үзэхэд зөөлөрсөн байсан. Тэгээд би туслах багшаас Н гын дух нь яасан юм бол гэж асуухад гулсуур дээр тоглож байгаад гулсууран дээрээс унасан гэж хариулж байсан. Тухайн үед унасан гэх гулсуурыг нь орж харахад намхан, тэгээд ч доор нь хивс дэвсчихсэн байсан болохоор нь би гулсууран дээрээс унаад ийм болохгүй дээ гэхэд туслах багш нь үгүй Н го нь гулсууран дээрээс унаад гэмтчихсэн юм гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 23 дахь тал/,
Гэрч Б.О мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2012 оын 09 сарын эхээр намайг ажил дээрээ байж байхад цэцэрлэгийнхээ ангиудаар явж байгаад багын “А” бүлгийн багш О тэй уулзахад манай ангийн Н го нь хэд хоногийн өмнө анги дотроо гулсуур дээр тоглож байгаад гулсуур дээрээс унаад гэмтсэн, тэр өдрөөс хойш ангидаа ирэхгүй байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 24 дэхь тал/,
Дархан-Уул аймгийн 21 дүгээр цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм, дотоод журам /хэргийн 9-17 дахь тал/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 18-19 дэхь тал/,
2012 оны 11 сарын 06-ны өдрийн №941 тоот шүүх эмнэлгийн үзлэгийн дүгнэлт /хэргийн 29 дэхь тал/,
Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 01 сарын 03-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 36-38 дэхь тал/,
Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хэргийн 43-54, 65-71 дэхь тал/,
Хүүхэд үеийн өсөлт эрүл мэнд /хэргийн 59-63 дахь тал/,
Г.Ц гийн ажлын байрны тодорхойлолт /хэргийн 96-97 дахь тал/,
******* ийн ажлын байрны тодорхойлолт /хэргийн 90 дэхь тал/,
Иргэний хариуцагч С.А ийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...”анх хэргийг надад шууд хэлээгүй ч нэлээн хэд хоногийн дара Н гыг эмнэлэгт хэвтсэн талаар О хэлснээр мэдсэн. ...2-3 настай бага бүлэгт нэг ангид 28 хүүхэд байх ёстой. Гэхдээ бид нараас тухайн тооноос ихийг авч байж өдөрт ирэх хүүхдийн дундаж тоо нь хүүхдүүдийг зарим өдөр эцэг эхчүүд нь хүргэж ирэхгүй болон өвчтэй, чөлөөтэй гээд л 28 хүүхэд ирдэг гэж тооцоолон түүнээс илүү хүүхэд анхнаасаа бүртгэн авдаг...” гэх мэдүүлэг /хэргийн 111 дэхь тал/,
С.А ийн ажлын байрны тодорхойлолт /хэргийн 112-113 дахь тал/,
Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хэргийн 115-117 дахь тал/,
Зарлагын баримт /хэргийн 218-125 дахь тал/,
2013 оны 02 сарын 07-ны өдрийн хохирогч Гантулгын Н гын эмчилгээний төлбөрт 1 /нэг/ сая төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн тухай баримт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч ******* , Г.Ц нар нь асран хамгаалж байгаа хүнээ буюу хүүхдийг хараа хяналтгүй байлгасан, шаардлагатай тусламж үзүүлээгүй орхисон нь шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул хэргийн зүйлчлэлтийг хөнгөрүүлэн шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж ял шийтгэл оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т заасны дагуу иргэний хариуцагч С.А нь хохирогч Г.Н т энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хохирогч Г.Н нь хэргийн улмаас цаашид Г.Н год гарсан хохирлын нотлох баримтыг хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу тухай бүр нь нэхэмжлэх эрх нь нээлттэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь.
4. ******* , Г.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн болон хураагдсан зүйлгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т заасны дагуу иргэний хариуцагч ... дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.А ээс хохирогч Г.Н нь Г.Н год цаашид гарсан эмчилгээ сувилгааны зардлын нотлох баримтыг хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэй. Энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******* , Г.Ц нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303, 304 дүгээр зүйлд зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ******* , Г.Ц нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Ё.РИНЗААН