Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2020/02881

 

 

 

 

 2020          08           18                                      101/ШШ2020/02881

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Б Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Н С И А К” ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний улмаас учирсан хохирол 372,649,018 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Тамир, түүний  өмгөөлөгч М.Ариунболд, хариуцагчийн төлөөлөгч Б.*******э, нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр №04/2018 тоот “Бетон зуурмаг худалдах, худалдан авах, тээвэрлэлт гүйцэтгэл гэрээ”-г “Н С И Э К” ХХК--тай байгуулж , М300 маркийн 5.000 м3 бетон зуурмагийг 725,000,000 төгрөгөөр, М3 помпыг 35,000,000 төгрөгөөр худалдах авахаар харилцан тохиролцсон. Гэрээний дагуу “Норт стар инженеринг энд констракшн” ХХК нь ******* хорооллын төслийн талбайн 4 дүгээр барилгын 2 давхарт М300 маркийн бетон зуурмагийг 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нийлүүлж барилгын цутгалыг ажлыг хийсэн.Гэвч 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр бетон зуурмаг чанарын шаардлага хангаагүй, үхсэн цемент байсанг мэдсэн. 16 давхар барилга баригдах байсан тул 2 давхраас нь нураахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Ямар компани хийсэн ажлаа нураах вэ дээ.Ерөнхийдөө бетон зуурсан цемент нь үхсэн цемент нийлүүлсэн гэж ойлгож болно. Хариуцагч ХХК-ийн захирал П.Ц өөрөө ирж үзэж санал бодлоо хэлсэн. Бид Шинжлэх ухаан технологийн их сургуулийн лабораториор шинжилгээ хийлгэхэд бетон нь шаардлага хангахгүй бат бэхдээ хүрэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Үүний дагуу 3 давхрын хэв хашмалыг 2 давхрыг буулгасан. Иймд манай компанид гэрээний үүргээс учирсан хохирол372,649,018 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******э шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Талуудын хооронд 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 04/2018 дугаартай бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэр гүйцэтгэлийн гэрээ байгуулагдсан. “Н С И Э К” ХХК--нь гэрээнд заасан үүргийг шударгаар хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цугларсан нотлох баримт болон удаа дараа авсан шинжээчийн дүгнэлт нь гэрээний зүйлийн дагуу гараагүй. Шинжээчийн дүгнэлтэд хэрэгт ач холбогдолгүй нөхцөл байдлыг тодруулсан дүгнэлт гарсан байна. Шинжээчийн дүгнэлтээр хохирол бодит зардал гарсан гэж тогтоосон боловч тухайн бодит зардал нь ямар газарт байрлах, ямар барилгын, хэдэн давхрын хаана байрлах хаягт, ямар гэрээний зүйл болохыг бүрэн тогтоох боломжгүй байна. Шинжээчийн дүгнэлт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой нотлох баримт мөн гэвч шинжээчийн дүгнэлт нь хэзээ, хаана юуг тодорхойлж байгаагаас шалтгаалан хэргийн нөхцөл байдал хаашаа эргэх нь хамааралтай. Шинжээчээс гарсан дүгнэлтийг эсэргүүцэхгүй гэхдээ шинжээч яг юуг шинжилсэн бэ гэдэгт мэтгэлцэнэ. Хариуцагчийн зүгээс бодит хохирол гэж яриад байгаа, нэхэмжлэлийн үндэслэл болсон хохирол бүрэн тогтоогдохгүй байна. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан ч хэдэн төгрөгийн бодит хохирол хэрхэн учирсныг мэдэхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд авагдсан байгаа шинжээчийн дүгнэлт нь хэргийн нөхцөл байдал буюу гэрээ байгуулсан үеийн барилгын давхраар тогтоогдсон эсэх нь эргэлзээтэй. Хэдэн төгрөгийн хохирол учирсан нь хэдий хоёр хавтаст хэрэг байгаа ч түүнээс харагдахгүй байна. Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон боловч өмгөөлөгчийн хариуцлагагүй байдлаас итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие өмгөөлөгчөөр хангагдаж чадахгүй байгаа учраас хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийнхөө хуульд заасан үүргийн дагуу мэдэх зүйлсээ ярихад бүрэн тогтоогдохгүй зүйл дээр хохирол төлж чадахгүй. Монгол улсын Иргэний хуулиар Монгол улсын иргэн хуулийн этгээд бусдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл түүнийгээ нөхөн төлөх үүрэгтэй. Хуульд заасан үүргээ биелүүлнэ. Гэвч энэ үүргээ биелүүлэхэд урдаас туйлбаргүй хөдөлбөргүйгээр тогтоогдсон байхыг шаардаж байна. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 Шүүх зохигчдын тайлбар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б Ө” ХХК- нь хариуцагч “Н С И Э К” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний улмаас учирсан хохирол 372,649,018 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч тал гэрээний үүргийг цагт биелүүлсэн. Манай нийлүүлсэн бетон зуурмагаас учирсан хохирол гэж тогтоогдсон зүйл байхгүй.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад дараах нөхцөл байдал тогтоогдов.

1.    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

1.1. Тус иргэний хэргийг 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хянан шийдвэрлэх шүүх хуралдаан хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Д.У /ШТҮ-000/ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэлийн хугацаа дууссан тул шүүх хуралдааныг 8 дугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагт хүртэл хойшлуулсан.Зохигчид хурлын товтой танилцаж Баримт №9-д гарын үсэг зурсан атлаа хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралд 9.15 минутад хоцорч ирсэн.

Шүүхийн хэлэлцүүлэг эхэлсэн, хариуцагчийн тайлбарыг шүүгч уншин танилцуулах үед төлөөлөгч шүүх хуралдаанд ирсэн таарсан тул нэхэмжлэгч талын зөвшөөрлийн дагуу Б.*******ийг шүүх хуралдаанд оролцуулан шүүх хуралдаан үргэлжлүүлсэн болно.

1.2. Хариуцагчийн өмгөөлөгч Д.У/ШТҮ-0000/ 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон атлаа 8 дугаар сарын 04-ний, 8 дугаар сарын 18-ны өдрүүдийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар шүүхэд мэдэгдээгүй болно. Өмгөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.2-т “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан бүрэн, тууштай хамгаалах;”, 34.4.5-д “хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд оролцох”; 76 дугаар зүйлийн 76.2.-т “Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ.”, Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.12.-т “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд товлосон цагт оролцох”; энэ хуулийн 15.1.11.-т “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулах;” гэж заасан үүргийг  хэрэгжүүлээгүйг дурдав.

1.3. Нэхэмжлэгч шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч хуулийн этгээдийн нэрийг “Н С И А С” ХХК/рд: /, “Н С И Э К” ХХК- гэж өөрөөр тодорхойлжээ. /хх-ийн 1-2дугаар тал/

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2019/00******* тоот захирамжаар хариуцагч “Норд стар и анд”  ХХК гэж иргэний хэрэг үүсгэсэн байна. /хх-ийн 80 дугаар тал/

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “Н С И Э К” ХХК- гэж бүртгэгдэн, регистрийн дугаар 000000 олгогдсоныг хариуцагчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрч маргаагүй, шүүгч  2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн нэршлийг тодруулсан нь хурлын тэмдэглэлээр нотлогдож байна. /хх-ийн 103, 120 дугаар тал/

Хуулийн этгээдийн нэр өөрөөр бичигдсэн хэдий ч регистрийн дугаар давхцахгүй, зохигчид хариуцагч компани болох хуулийн этгээдийн нэршилд маргаагүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Н С И Э К” ХХК-/рд: / гэж зөвтгөн шийдвэрлэсэн болохыг дурдав.

            2. 372,649,018 төгрөг шаардлага гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Б Ө” ХХК- нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах “******* хороолол” орон сууцны хорооллын 4 дүгээр байрны барилгын ажлыг гүйцэтгэхээр хариуцагч “Н С И Э К” ХХК-–тай 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр харилцан тохиролцож №04/2018 дугаартай “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ”-г байгуулжээ.

Уг гэрээгээр хариуцагч тал М300 маркийн 5000 м.куб хэмжээтэй 725,000,000 төгрөгийн үнэ бүхий, помп 5000 м.куб хэмжээтэй 35,000,000 төгрөгийн үнэ бүхий нийт 760,000,000 төгрөгийн бетон зуурмагийг бэлтгэн нийлүүлэх, нэхэмжлэгч тал  хүлээсэн гэрээгээр тохирсон бүтээгдэхүүний үнийг төлөхөөр харилцан тохиролцжээ./хх-ийн 9-10 дугаар тал/

Дээрх гэрээ нь  хуулийн этгээдийн хэн аль нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 “Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ”, 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэсэн хуулийн зүйл, заалтуудтай нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч нь  2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 261мз бетон зуурмагийг хариуцагчаас хүлээн авч ******* хорооллын 4 дүгээр барилгын 2 давхрын цутгалыг хийж дуусган, 8 дугаар сарын 20-ны өдөр шалгахад бетон бэхжээгүй, хагаралт, цууралт ханын цутгалтад зааг үүссэн, бэхжээгүйг илрүүлжээ./хх-ийн 12-13 дугаар тал/

Нэхэмжлэгч тал 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч “Н С И Э К” ХХК--ийн захирал П.Ц-, үйлдвэрийн дарга Н.Н- нартай үүссэн нөхцөл байдлын талаар газар дээр үзлэг хийж, хөндлөнгийн мэргэжлийн шинжээчээр бетоны бэхжилтийн явцад хяналт хийлгэх дүгнэлт гаргуулахаар, бетон зуурмагийн чанартай холбоотойгоор учирсан хохирол, гарсан зардлыг бетон зуурмаг нийлүүлсэн тал хариуцахаар шийдвэрлэн тэмдэглэл хөтлөн талууд гарын үсэг зурсан нь хавтас хэрэгт авагдсан уулзалтын тэмдэглэл, гэрэл зураг, зохигчдын тайлбараар тогтоогдож байна./хх-ийн 14-15 дугаар тал/

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга,  Архитектурын сургуулийн Реконконстракшн төвөөс “Төмөр бетон бүтээцийн бетоны бат тухай” дүгнэлтийг  8 дугаар сарын 23-ний өдөр нэхэмжлэгч тал хүлээн авч,  8 дугаар сарын 24-ний өдөр зохигчид харилцан тохиролцож барилгыг буулгах шийдвэрийг гаргаснаар 3 давхрын хэв хашмал, 2 давхрын цутгамал төмөр бетон бүтээц, бүтээцүүдийг буулгасан үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 11, 15-17, 65-78 дугаар тал/

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-д ”Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй“, гэж зааснаар доголдолтой бүтээгдэхүүний нийлүүлсний улмаас нэхэмжлэгч 3 давхрын хэв хашмал, 2 давхрын цутгамал төмөр бетон бүтээц, бүтээцүүдийг буулгаснаас үүссэн зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй.

Хариуцагч “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.2.2-т “Худалдагч тал MNS1185:98 стандартын шаардлага хангасан, эрхийн болон биет байдлын зөрчилгүй зуурмагийг үйлдвэрлэн нийлүүлэх“, 3.2.3.-д Худалдагч тал бүтээгдэхүүний хэмжээ, чанар аюулгүй байдалд баталгаа гаргаж өгнө, 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдагч тал стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг нийлүүлсэн нь актаар тогтоогдвол түүнээс үүдэн гарсан шууд ба шууд бус хохрлыг бүрэн барагдуулна. Мөн тухайн үед нийлүүлсэн бетон зуурмагийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх торгуулийг худалдан авагч талд өгнө.” гэж үүргийг хүлээжээ.

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч худалдан авагчийн аль нь гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол зардлыг төлөх үүрэгтэй.” гэж заасан  

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн төлөөлөгч  манай компанийн нийлүүлсэн бетон зуурмаг стандартын шаардлага бүрэн хангасан гэж маргах боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилж, нэхэмжлэгч талд 282,944,322.72 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэжээ. Шинжээчийн дүгнэлтийг талууд хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Иймд хариуцагч “Н С И Э К” ХХК--иас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 282,944,322.72 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б Ө” ХХК--д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 89,704,695 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,020,364 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 1,572,672 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, шинжээчийн ажлын зардал 4,000,000 төгрөгийг Барилгын төсөвчдийн холбооны Хаан банкны ******* дансанд тушаахыг “Н С И Э К” ХХК--д үүрэг болгов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан хариуцагч “Н С И Э К” ХХК--иас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 282,944,322.72 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б Ө” ХХК--д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 89,704,695 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,020,364 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 1,572,672 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 07759 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийг давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах хугацаанд хүчинтэй байхыг дурдсугай.

4. Шинжээчийн ажлын зардал 4,000,000 төгрөгийг Барилгын төсөвчдийн холбооны Хаан банкны ******* дансанд тушаахыг “Н С И Э К” ХХК--д үүрэг болгосугай.

5. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ГАНЧИМЭГ