| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2016/0078/Э/ |
| Дугаар | 2016/ШЦТ/71 |
| Огноо | 2016-03-11 |
| Зүйл хэсэг | 099.2., |
| Улсын яллагч | С.Баттамир |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2016/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2016/0078/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир,
Хохирогч Ж.Б ,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Туяа,
Шүүгдэгч С.Б , М.Б , Н.Н , Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М ын Б , С овогт С -ын Б , А овогт Н-ийн Н , Л овогт Б-ийн ийн Ж нарт холбогдох 201509000719 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, Б овогт М ын Б /РД:....... /, ....... оны ..... дүгээр сарын...... -ний өдөр ......... төрсөн, ....... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........... нарын хамт ........... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ..........-ийн ..........-ийн 3 дугаар ангид суралцдаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
2.Монгол улсын иргэн, С овогт С -ын Б /РД:.......... /, ........... оны....... дугаар сарын .... -ны өдөр ............... суманд төрсөн, .........настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ...... , ........... нарын хамт .............. багийн “........ ” гэх газар оршин суух суух хаягийн бүртгэлтэй, хэрэгт холбогдохын өмнө ........ .......-ийн .......-ийн 4 дүгээр ангид суралцаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
3.Монгол улсын иргэн, А овогт Н-ийн Н /РД:........ /, ............... төрсөн, 18 настай, бүрэн дунд боловсролтой, ............ мэргэжилтэй, ам бүл ...... ........... нарын хамт ........ оршин суух хаягийн бүртгэлтэй, ............-ийн ..............-д суралцдаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
4.Монгол улсын иргэн, Л овогт Б-ийн ийн Ж /РД:.......... /, ....... оны...... дүгээр сарын ... -ний өдөр ........... төрсөн, ..... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ... , ............ нарын хамт .......... оршин суух хаягийн бүртгэлтэй, хэрэгт холбогдохын өмнө ......... д суралцаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй
Шүүгдэгч М.Б , С.Б , Н.Н нар нь бүлэглэн, 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ..............- аар явж байхдаа нэг ангийн хүүхдүүд болох Ж.Б г хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Ж нь 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр .........-аар явж байхдаа нэг ангийн хүүхдүүд болох Ж.Б г хувийн таарамжгүй харилцааны улмаас ялллагдагч М.Б , С.Б , Н.Н нартай бүлэглэн зодохоор бусдыг өдөөн түлхсэн, зоригжуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч С.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ............. ажлаар ногоо хураахаар очсон. Ж.Б тэй хувийн харьцаанаас болж зодолдсон нь үнэн. Цээж, хөл, гуя хэсэг рүү нь цохьсон. Бид нар хохирогчид 620000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч М.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр .........-д ангиараа ногоо хураах гээд очсон. Тэр өдөр цаг агаар таагүй байсан тул ажилгүй байсан. Ногоо хураахаар очсон айлд хоол хүнсний зүйл байхгүй гэхээр нь хоол хүнс авахаар гартал Б.Ж , С.Б 2 Ж.Б г зодох талаар хэлсэн. Би тэгэхээр нь нүүр рүү нь 2 удаа цохьсон, мөн өшиглөсөн. Хохирогчид бид нар 620000 төгрөг нийлүүлээд өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Н.Н ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Гэрт байхад Б.Ж , С.Б хоёр Ж.Б г зодох талаар яриад сууж байсан. Би юу ярьсныг нь асуухад “Ж.Б ойрд ангидаа их пээдэлзээд байна, чи Ж.Б г цохьчих, тэгээд чам руу дайрахаар нь бид нар цохьё” гэж хэлсэн. Тэгээд 00 ороод иртэл Ж.Б гэрийн хойд хэсэгт сууж байхад нь би очоод зүүн талын шанаа руу нь нэг цохьсон. Хохирогчид бид нар 620000 төгрөг нийлүүлээд өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Б.Ж ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “….........-д манай ангийнхан гэрт байрлаж байсан. Би “Ж.Б г нэг цохиод ав” гэж Н.Н т хэлсэн нь үнэн. Бид нар нийлүүлээд хохирогчид 620000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Ж.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр манай ангийнхан ногоо хураахаар ......... явсан. Тэр өдөр цаг агаар таагүй байсан тул ажилгүй байсан. Бид нарын очсон айл хоол хүнсний зүйлгүй байхаар нь би Б , Н гэдэг 2 хүүхэдтэй цай уучихаад ороо засах гэтэл Н.Н , С.Б , Б.Ж , Б.Б нар гаднаас орж ирсэн. Хөнжлөө авах гэтэл Н.Н “хөгшөөн, чи жаахан хэгжүүрхээд байна уу?” гэхээр нь би “надад тийм юм байхгүй ээ” гэтэл Н.Н миний зүүн шанаа руу цохьсон гэтэл С.Б хажуунаас орж ирээд цохьсон. Б.Б намайг өшиглөөд би газар хананд шахагдаад унасан. Би нүүрэн хэсгээ хамгаалаад доошоо харсан байхад нэг нь намайг өшиглөөд дээшээ харах хооронд бас цохьсон. Би 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ........ эмнэлэгт үзүүлэхэд хамар далийлттай байсан.
…Эмчилгээний зардалд “Бид” эмнэлэгт хэвтэхдээ 180000 төгрөг, эмнэлэгээс гараад эм тарианы мөнгө 60000 төгрөг, “....... ” эмнэлэгт үзүүлж эмчлүүлэхэд 380000 төгрөг, нийт 620000 төгрөг авсан. Шүүгдэгч нарт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
-Гэрч Б.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 9 дүгээр сарын 26-ны орой .....-д буцаж ирээд байрлаж байсан гэр рүүгээ очоод оройн хоол өгөөгүй бөгөөд талх цай идээд унтаж амар гээд бид нар талх цайгаа идэж уусан юм. Тэгээд би гадагшаа бие засчихаад орж ирэхэд Б , Б хоёр Б г газар унагаачихсан өшиглөж байсан ба ангийн дарга Баасанбадрах тэд нарыг Б гээс салгаад тэгээд унтаж амарцгаасан юм. Н , Ж нар хажуу талд нь зогсож байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 17 дахь тал/,
-Гэрч М.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тэгээд бие засчихаад буцаж орж ирэхэд Б Б гийн хөл хэсэг рүү өшиглөж байсан ба хажуу талд нь Б сууж байгаад Б д хандаж “чамд өнгөрсөн жил зөндөө дээрэлхүүлж байсан” гэж хэлж байсан. Тэр үед манай ангийн дарга Баасанбадрах хажуу талаар нь орж салгаад бид нар унтаж амарцгаасан юм.
...тухайн үед гэрт харанхуй байсан болохоор ямар нэг юм харагдаагүй. Харин өглөө босоод харахад уруул нь язарчихсан, хамар нь хавдчихсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/,
-Гэрч Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Н очоод “би чамтай юм яриад байгаа юм биш үү” гэж хэлээд нүүрэн тус газар нь цохиод авсан. Тэр үед Б Б гийн нуруу хэсэг рүү өшиглөж, Б нүүр рүү нь өшиглөж, Ж нөгөө хэдийгээ салгаж байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 19 дэх тал/,
-Гэрч З.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Б гэрийн хажуу талд толгойгоо барьчихсан би зодолдож чаддаггүй юм гээд зогсож байгаад толгойгоо бариад доошоо суухад Б очоод Б гийн нүүрэн тус газар нэг удаа өшиглөсөн. Тэр үед Баасанбадрах очоод салгахад Б гэрээс гараад явсан юм.
...өглөө босоход Б ажилд гарахгүй гээд хэвтээд байхаар нь би хөнжлийг нь сөхөж үзэхэд нүүр нь хавдчихсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/,
-Гэрч Э.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Б Б гийн хөл хэсэг рүү 3 удаа өшиглөсөн. Тэр үед Баасанбадрах бид 2 очиж салгасан.” гэх мэдүүлэг /хэргийн 21 дэх тал/,
-Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Н Б гийн шанаан тус газар нь гараараа нэг удаа цохьсон. Тэгэхэд Б Н т хандаж “чи яаж байгаа юм бэ?” гэж хэлэхэд цаанаас Б хүрч ирээд Б г жийж өшиглөж газар унагаасан.
...тэр үед Н боль гээд Б ийг татахад Б гаднах цамцаа тайлаад буцаж хүрч ирээд Б гийн нүүр хэсэг рүү дахин өшиглөсөн. Ингээд байж байхад Б больцгоо гээд тэд нарын дундуур орж Б , Н нарыг цаашаа түлхэж болиулсан. Тэгэхэд Б хүрч ирээд Б гийн гуя хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд Б очоод боль гээд салгасан юм. Тэгээд бид нар унтаж амарцгаасан. Маргааш өглөө болоход Б гийн нүүр ам нь хавдчихсан, толгой их өвдөөд байна гээд байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 24 дэх тал/,
-“Ж.Б гийн биед хамар яс хугарсан, зүүн дал мөр зулгаралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1235 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 28 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 101-104 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч М.Б , С.Б , Н.Н , Б.Ж нар нь 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ............-д ногоо хураалтаар явж байхдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ж.Б тэй маргалдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч Ж.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Н.Н миний зүүн шанаа руу цохьсон, гэтэл С.Б хажуунаас орж ирээд цохьсон. Б.Б намайг өшиглөөд би газар хананд шахагдаад унасан. Би нүүрэн хэсгээ хамгаалаад доошоо харсан байхад нэг нь намайг өшиглөөд дээшээ харах хооронд бас цохьсон.” гэх мэдүүлэг, гэрч Б.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Б , Б хоёр Б г газар унагаачихсан өшиглөж байсан ба ангийн дарга Б тэд нарыг Б гээс салгаад тэгээд унтаж амарцгаасан юм. Н , Ж нар хажуу талд нь зогсож байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 17 дахь тал/, гэрч М.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Б Б гийн хөл хэсэг рүү өшиглөж байсан ба хажуу талд нь Б сууж байгаад Б д хандаж “чамд өнгөрсөн жил зөндөө дээрэлхүүлж байсан” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/, гэрч Б -ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Н очоод “би чамтай юм яриад байгаа юм биш үү” гэж хэлээд нүүрэн тус газар нь цохиод авсан. Тэр үед Б Б гийн нуруу хэсэг рүү өшиглөж, Б нүүр рүү нь өшиглөж, Ж нөгөө хэдийгээ салгаж байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 19 дэх тал/, гэрч З.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Б гэрийн хажуу талд толгойгоо барьчихсан би зодолдож чаддаггүй юм гээд зогсож байгаад толгойгоо бариад доошоо суухад Б очоод Б гийн нүүрэн тус газар нэг удаа өшиглөсөн. Тэр үед Б очоод салгахад Б гэрээс гараад явсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/, гэрч Э.Төртогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Б Б гийн хөл хэсэг рүү 3 удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 21 дэх тал/, гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Н Б гийн шанаан тус газар нь гараараа нэг удаа цохьсон. Б хүрч ирээд Б г жийж өшиглөж газар унагаасан. Тэр үед Н боль гээд Б ийг татахад Б гаднах цамцаа тайлаад буцаж хүрч ирээд Б гийн нүүр хэсэг рүү дахин өшиглөсөн. Тэгэхэд Б хүрч ирээд Б гийн гуя хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 24 дэх тал/, -“Ж.Б гийн биед хамар яс хугарсан, зүүн дал мөр зулгаралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. “ гэх 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1235 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 28 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч М.Б , С.Б , Н.Н , Б.Ж нарыг бүлэглэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогч Ж.Б нь “шүүгдэгч нараас эмчилгээний төлбөрт нийт 620000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нар нөхөн төлсөн байна гэж үзлээ.
Шүүгдэгч М.Б , С.Б , Н.Н , Б.Ж нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 101-104 дэх талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, хохирол төлбөр төлсөн болон хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтайгаар оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Б , С.Б , Н.Н , Б.Ж нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураар төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгч нарыг нийгмээс тусгаарлахгүйгээр албадан ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Б , С.Б , Н.Н , Б.Ж нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М ын Б , С овогт С -ын Б , А овогт Н-ийн Н , Л овогт Б-ийн ийн Ж нарыг бүлэглэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч Б овогт М ын Б , С овогт С -ын Б , А овогт Н-ийн Н нарт тус бүр 270 /хоёр зуун далан/ цаг, шүүгдэгч Л овогт Б-ийн ийн Ж ад 251 /хоёр зуун тавин нэг/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч М.Б , С.Б , Н.Н , Б.Ж нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч нар нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатай зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг 1 хоног баривчлах ялаар тооцож солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б , С.Б , Н.Н , Б.Ж нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Б , С.Б , Н.Н , Б.Ж нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ