| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2013/0043/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/38 |
| Огноо | 2013-02-22 |
| Зүйл хэсэг | 231.1., |
| Улсын яллагч | Т.Оюунжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2013/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0043/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Т.Оюунжаргал,
шүүгдэгч *******-н өмгөөлөгч Л.Оюунсувд,
шүүгдэгч Ш.О-н өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 231 дїгээр зїйлийн 231.1-д заасан гэмт хэрэгт ****, **** нарт холбогдуулан яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн эрїїгийн 201209000663 дугаартай хэргийг 2013 оны 2 дугаар сарын 07-ны єдєр хїлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** /РД:****/, **** оны *** сарын ****-ны өдөр төрсөн, *** настай, ***, халх, **** боловсролтой, *** мэргэжилтэй, ам бүл ****, нөхөр ***** хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** **** тоотод оршин суудаг, одоо **** урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***** /РД:****/, **** оны **** сарын ***-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, *** настай, ***й, ****, ***** боловсролтой, **** мэргэжилтэй, ам бүл ****, **** хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын **** байрны **** тоотод оршин суудаг, О**** урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгч **** нар нь 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр архи уун согтуурсан хэвийн бус үедээ бусадтай хэрүүл маргаан үүсгэн улмаар цагдаагийн 102-т дуудлага өгсөн зэрэг захиргааны зөрчил гаргасан ба зөрчлийг таслан зогсоохоор очсон цагдаагийн албан хаагч **** нарыг ажил үүрэгтэй нь холбогдуулан доромжилсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ***** мөрдөн байцаалтанд өгсөн: ...“2012 оны 11 сарын 07-ны өдөр найз **** нэг найзындаа очоод харих гээд таксинд суугаад жолоочтой төлбөрөөс болж маргалдаад таксины жолооч цагдаа дуудаад эхлээд *** бид 2-г харьж амар гэж хэлсэн. Тэгээд цаашаа **** бид 2 өөр такси барих гээд явж байгаад **** цагдаагийн 102 дугаар утасруу танай хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар чинь машин мөргөөд зугтаачихлаа гэж худлаа дуудлага өгсөн. Тэгсэн өмнө нь ирсэн цагдаа нар удалгүй буцаж ирээд 2 цагдаа худлаа дуудлага өгсөн харь гээд байхад харихгүй байгаа учраас эрүүлжүүлнэ гээд ***** хүчээр машиндаа суулгасан. Тэгээд би **** аллаа гээд орилоод байхаар нь зодож байна гэж бодоод араас нь очсон.**** яг машиндаа чирээд суулгаж байсан, явахгүй гээд орилоод байсан. ****хүчээр машинд суулгасан болохоор би хамт машинд нь ороод суусан. Тэгээд эрүүлжүүлэх гээд явахаар нь би цагдаа нарт найзыгаа аваад явъя гэсэн чинь цагдаа нар танай найз худлаа дуудлага өгсөн, одоо авч явж эрүүлжүүлэхээс өөр арга байхгүй гээд бид 2-ыг эрүүлжүүлэх байранд авчирсан.” гэх мэдүүлэг /хэргийн 62 дахь тал/,
Шүүгдэгч ******мөрдөн байцаалтанд өгсөн: ...“2012 оны 11 сарын 07-ны өдөр Энхцэцэг бид 2 найзындаа хоёр хоёр пиво уучихаад харих гээд такси суугаад **** бид 2 таксины жолоочид одоо мөнгийг нь өгье гэж хэлсэн. Тэгсэн тэр таксины жолооч дөнгөж гэрээсээ гараад явж байсан юм шиг байна лээ. Би анхныхаа орлогыг ингэж явахгүй та 2 буу гэж хэлсэн. Тэгхээр нь бид 2 буухгүй гэрт хүргээд өгчихөө гэрийнхээ гадаа очоод мөнгийг чинь найдвартай өгнө гэж хэлсэн. Тэгээд тэр таксины жолооч зогсохгүй цаашаа яваад таксины жолоочтой маргалдаад явсаар байгаад Шинэ Дарханд холбооны урд очоод тэр таксины жолооч танидаг цагдаагаа дуудна та 2 миний хэн болохыг нь хараарай гээд утсаараа цагдаа дуудсан. Тэгээд холбооны урд зогсож байхад хөдөлгөөнт эргүүлийн 2 цагдаа ирээд **** бид 2 машинаас бууж ирээд би цагдаатай сайн байна уу миний дүү гээд мэндлэхэд цагдаа *** пизда минь би чамтай хэзээ эгч дүүс байсан юм бэ гэсэн. Тэгээд таксинаас буунгуут таксины жолооч хөдлөөд яваад өгсөн. Тэгээд тэр 2 цагдаа бид хоёрыг яв хариж амар гээд өөрсдөө машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд **** бид 2 цаашаа такси барих гээд явж байгаад би цагдаагийн 102 дугаарлуу залгаад миний үгийг сонсохгүй машиндаа суугаад явчихаар нь уур дургүй хүрээд танай хөдөлгөөнт эргүүлийн машин машин мөргөөд зугтаачихлаа гээд худлаа дуудлага өгсөн. Тэгсэн удалгүй нөгөө 2 хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эргээд ирсэн. Тэгээд ****бид 2 очсон. Тэгсэн бид хоёрыг юу ч хэлэлгүй шууд машинруугаа чихсэн. Тэгэхээр нь бид 2 эсэргүүцээд өөрсдөө ороод суучихъя хувцас ураад байна гэж хэлсэн чинь тоохгүй байсан. Тэгээд машинд нь ороод суугаад байж байтал эрүүлжүүлэхийн машин ирээд бид 2 өөрсдөө буугаад эрүүлжүүлэхийн машинд суугаад эрүүлжүүлэх дээр ирсэн. Тэгээд эрүүлжүүлэх дээр ирээд яагаад бид 2 эрүүлжүүлэгдэж байгаа юм бэ бид хоёрын согтолтыг тогтоогоод өгчихөө гэж хэлсэн, тэгсэн тогтоож өгөөгүй. Тэгээд цааш камерлуу оруулах гээд тэнд байсан хүмүүсээрээ түлхээд зуураад чирээд байсан. Тэгж байгаад тэр төмөр хаалганд нь гараа хавчуулсан. ... Эрүүлжүүлэх байранд **** бүртгэлийн картыг авч урсан. Бас **** маргалдаад зууралдаад байсан. Тэгэж байгаад ***** хүзүүг маажсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хэргийн 64-65 дахь тал/,
Хохирогч *****мөрдөн байцаалтанд өгсөн: “... Энэ хугацаанд оройн 20 цагийн орчим эргүүл удирдаж байсан ахлах дэслэгч ****, цагдаа ахлах ахлагч **** нар шинэ Дарханаас таксины жолоочтой маргаж Мангириын хөдөлгөөнт эргүүлийн автомашины хаалга эвдэж хууль ёсны шаардлага эсэргүүцсэн зөрчилтэй ****, *****гэсэн 2 эмэгтэйг эрүүлжүүлэхээр авчирсан. Тухайн үед эмчээр дэслэгч **** үүрэг гүйцэтгэж байсан тул иэр хоёр эмэгтэйг хүлээн авч анкет хөтлөх гэтэл хоёр эмэгтэйгийн **** гэгч нь эмч **** хөтөлж байсан анкетыг булаан урж тасдан халаасандаа хийгээд өгөхгүй байсан. ... Тэр хоёр эмэгтэйгийн биед байгаа эд зүйлийг эрүүлжүүлэх байрны дотоод журмын дагуу хурааж авах гэтэл өгөхгүй улмаар *****ь гар утсаа хураалгахгүй өмднийхөө дотуур хийчихээд байсан. Тэгэж байснаа гаргаж ирээд хэн нэгэнтэй утсаар яриад бидний тавьсан шаардлагыг үл ойшоон муусайн цагдаа нар хоолны мөнгөгүй болчихоод бид нарыг эрүүлжүүлж байна. Гэтэл **** та нарт мөнгө хэрэгтэй бол үүнийг ав гээд Хаан банкны виза карт гаргаж ирээд ширээн дээр шидсэн. Гэтэл **** гэгч цүнхээ ширээн дээр шидсэнээ миний түрийвчинд 100000 төгрөг байгаа. Хулгайч цагдаа нар авчихваа гэж орилсон. Камерт хийх үед орохгүй гээд камерын хаалганы хажууд зогсож байсан хүмүүжигч **** гэгч хазсан. ... Тэгэж байснаа **** гэгч нь өмдөө шувтлан бөгсөө гарган бид нар луу болон камерлуу харуулж доромжлоод байсан. Зүгээр ажил үүргээ гүйцэтгэж байхад хэл амаар доромжилж, ... мөн эрүүлжигдсэн баривчлагдсан хүмүүсийн хажууд цагдааг муу муухайгаар хэлж цагдаагийн албан хаагчийн нэр хүндийг доош нь хийж доромжилсон, үүнд би их гомдолтой байна” гэх мэдүүлэг хэргийн 14-15 дахь тал/,
Хохирогч*****мөрдөн байцаалтанд өгсөн: “... тэгээд нөгөө 2 эмэгтэйг одоо ингээд хариад амар битгий хэрүүл ам хийгээд бай гээд явуулах гэсэн чинь чи танил нараа харж ажил хийлээ, би чамайг танина пизда минь гээд надруу салаавч гаргаад таксины жолооч гэр хүргэж өгөх ёстой гээд орилоод байхаар нь бид 2 орхиод машинтайгаа хөдлөөд явж байтал удалгүй ерөнхий жижүүр **** нөгөө 2 эмэгтэй чинь 102 луу танай цагдаагийн алаг машин чинь машин мөргөөд зугтаачихлаа гээд байна эргээд оч гэхээр нь эргэж очоод замын хажууд зогссон чинь **** салаавч гаргаад пизда минь би чамайг мэднэ шүү дээ чамайг прокурорын мөрдөнд очиж хэлнэ чи таксины жолооч явууллаа гээд гудамжаар нэг орилоод байхаар нь машинд суу гэсэн чинь **** нь машинд суучихсан. Тэгсэн **** нь чи намайг зүгээр байхад яахаараа цагдаагийн машинд суулгадаг юм, чи намайг салтаагаа дэлгээд байж байхад шаахуу чи намайг шаах гээд машин руугаа суулгах гээд байгаа юмуу гээд гудамжаар нэг орилоод байхаар нь арайхийж машиндаа суулгаад жижүүрийн машин ирэхээр нь хүлээлгэж өгөөд эрүүлжүүлэхээр явуулсан” гэх мэдүүлэг /хэргийн 89 дэхь тал/,
Хохирогч ***** мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2012.11.07-ны өдөр цагдаа **** хамт Мангиртын чиглэлд хөдөлгөөнт эргүүлйин үүрэг гүйцэтгэж байхад орой ерөнхий зохицуулагч **** таксины жолоочтой маргалдаад байна гэсэн дуудлага ирсэн. Машин нь холбооны зогсоол дээр зогсож байна гэсэн, тэгэхээр нь бид 2 холбооны зогсоол дээр очиход нэг саарал машины жолооч нь буугаад зогсчихсон байсан. ... эхлээд **** бууж очоод машины арын хаалгыг онгойлгоход зүс таних 2 эмэгтэй бууж ирсэн. Тэгээд тэр 2 эмэгтэйг орхиод бид 2 явж байтал дахиад ерөний зохицуулагч***** та хоёрыг машин шүргээд зугтаачихлаа гээд байна 102 луу утасдаад байна, нөгөө 2 эмэгтэй чинь та хоёр яваад оч гэхээр нь эргээд холбооны эсрэг талын зам дээр зогссон чинь нөгөө 2 эмэгтэй замын нөгөө талаас ирээд та нар муусайнууд мөнгө авчихсан уу, янхан, пизданууд гээд орилоод машины дугуй өшиглөөд байсан. Та нар үсрээл эрүүлжүүлээд баривчлуулна биз гээд байхаар нь машинд суу гэсэн чинь *** нь өөрөө машинд ороод суучихсан. Тэгсэн **** нь гудамжинд янз бүрээр орилоод цагдаа нар хүн зодох гэж элдвээр хэлээд доромжлоод байхаар нь машинд суу гэхэд суухгүй байхаар нь машинд хүчээр суулгасан. Тэгээд жижүүрийн машин дуудаад хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 87 дахь тал/,
Гэрч **** мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тухайн үед би эрүүлжүүлэх байранд согтуу хүмүүсийг хараад сууж байсан. Эрүүлжүүлэхийн эмчийн бичиж байсан анкетыг өндөр туранхай нь булааж аваад ураад... ер нь гаднаас орж ирэхдээ хэрүүлтэй орж ирсэн. Эрүүлжүүлэхэд орохгүй биедээ байгаа эд зүйлээ хураалгахгүй гээд салаавч гаргах, нулимах зэрэг орилоод хэрэлдээд цагдаа Батжаргалтай зууралдаад хүзүүг нь маажаад хувцасыг нь урах шиг болсон. Цагдаа нар бол овог нэрээ хэл, биедээ авч яваа зүйлээ хураалга, камерт ор гэх мэт шаардлагуудыг тавьж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 31 дэхь тал/,
Гэрч ***** мөрдөн байцаалтанд өгсөн: “... пизда минь чи ингэж явж машины араас мөргө, араас мөргөсөн машины чиний буруу болно хохино гээд хашгираад бүр аймар чанга орилоод байсан. ... удалгүй хөдөлгөөнт эргүүлийнхэн ирэхээр нь би машинаас буугаад ийм согтуу хүүхэн суучихаад мөнгөө өг гэхээр өгөхгүй машинаас буу гэхээр буухгүй байна гэж хэлсэн чинь цагдаа тэр 2 эмэгтэйг машинаас буугаад ир гэсэн чинь бүдүүн нь эхлээд буугаад ирсэн, араас нь нөгөөтөх нь буусан тэгээд цагдаа яагаад байгаа юм бэ одоо яв харь гээд эргүүлсэн чинь нөгөө хүүхэн чинь чи намайг түлхлээ гээд цагдааг түлхээд хэрэлдээд маргалдаж эхэлсэн, би машинаа асаагаад хөдлөөд явсан” гэх мэдүүлэг /хэргийн 16-17 дахь тал/,
2012 оны 11 сарын 09-ний №950 тоот шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 34 дэхь тал/,
2012 оны 11 сарын 09-ний №951 тоот шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 39 дэхь тал/,
2012 оны 12 сарын 13-ны №1033 тоот шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 43 дахь тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 70-71 дэхь тал/,
Эрүүлжүүлсэн хүний бүртгэл /хэргийн 73-75 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч ***** нар нь 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр архи уун согтуурсан хэвийн бус үедээ бусадтай хэрүүл маргаан үүсгэн улмаар цагдаагийн 102-т дуудлага өгсөн зэрэг захиргааны зөрчил гаргасан ба зөрчлийг таслан зогсоохоор очсон цагдаагийн албан хаагч ***** нарыг ажил үүрэгтэй нь холбогдуулан доромжилсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч *****а нараас шүүхэд ирүүлсэн хүсэлтэдээ “Бид гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй, ***** нартай эвлэрсэн тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт бичгээр гарган ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар **** нарын үйлдсэн “Төрийн албан хаагч болон хэв журах хамгаалах олон нийтийн байцаагчийг үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан олны өмнө доромжилсон” гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд улсын яллагчаас хохирогч нарын шүүхэд ирүүлсэн хүсэлтэд үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг шүүх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч ***** нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч **** нарын шүүхэд ирүүлсэн “Бид гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй, **** нартай эвлэрсэн тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлээр шүүгдэгч***** нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ***** нар нь төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан олны өмнө доромжилсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 231 дүгээр зүйлийн 231.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***** нарт холбогдох 201209000663 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар ***** нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *****нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг урагдсан цаас бүхий эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэлийн маягт, 1 ширхэг СD-г хэрэгт хавсаргаж үлдээхийг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол ***** нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан хэмжээг хэвээр байлгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, **** нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Ё.РИНЗААН