Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2013/ШЦТ/41

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хэргийн индекс: 171/2013/0046/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагч О.Доржмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,

хохирогч Б.С  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д заасан гэмт хэрэгт З  овогт ******* ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000596 дугаартай хэргийг 2013 оны 2 дугаар сарын 08-ны єдєр хїлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, З  овогт *******  /РД:../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, 2 дүү, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг .. тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

           

Шүүгдэгч *******  нь 2012 оны 10 дугаар сарын 27-ны єдєр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг Холбооны хойд талын замд Тоёота Чейзер маркийн .... ДАХ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хєдєлгєєний дүрмийн 9.1-г зєрчин явснаас явган зорчигч Б.С г мєргєж биед нь хїнд гэмтэл учруулж, зам тээврийн осол гаргаад Замын хєдєлгєєний дїрмийн 2.5/в/-г зєрчин осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх їїргээ биелїїлээгїй гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”2012 оны 10 сарын 27-ны өдөр нэг эгнээтэй замаар шахаж хурд багатай явж байсан. Хурдаа багасгаад зөөлөн явж байтал хажуугаар хурдтай машин өнгөрсөн. Том машины араар, миний зүүн гар  талаар огцом гүйж гарч ирээд мөргүүлсэн. Хохирогчийг эмнэлэг дээр хүргэж өгтөл эмч нь согтуу хүнийг эрүүлжүүлэхэд аваачиж өг, манайх авахгүй гээд байсан” гэв.

Хохирогч Б.С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 10 сарын 27-ны өдөр шинэ Дарханлуу яваад Холбооны урд буугаад зам хөндлөн гарах гэж байгаад осолд орсон. Уг нь машин харж байгаад гарсан. Хажуу талаас гэнэт машин гарч ирсэн. Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ч гэсэн өөрийгөө хянах чадвартай байсан” гэв.

D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2013\*******  215.2, 216.1.doc

Шүүгдэгч *******  нь 2012 оны 10 дугаар сарын 27-ны єдєр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг Холбооны хойд талын замд Тоёота Чейзер маркийн .... ДАХ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хєдєлгєєний дїрмийн 9.1-г зєрчин явснаас явган зорчигч Б.С г мєргєж биед нь хїнд гэмтэл учруулж, зам тээврийн осол гаргаад Замын хєдєлгєєний дїрмийн 2.5/в/-г зєрчин осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх їїргээ биелїїлээгїй гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.С гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн орчим санагдаж байна би Шинэ хороололд Төв шуудангийн урд таксинаас буугаад Холбоо талаас Шинэ хороолол талруу зам хөндлөн гарч явтал миний баруун талаас машин мөргөсөн. Би ухаан алдчихсан байсан, эмнэлэгт очиж ухаан орсон. ... би нийт 565.800 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хэргийн 22-23 дахь тал/,

гэрч Д.Б мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2012 оны 10 сарын 27-ны өдөр 19 цаг 10 минутаас 20 цаг 20 минутын орчим Үйлчилгээний төвийн таксины зогсоолоос бараан өнгийн буруу талдаа рультэй Япон улсад үйлдвэрлэгдсэн байж болохоор жижиг тэргэнд суусан. Машинд орж суухад жолоочийн хажуугийн суудал дээр хүүхэдтэй эмэгтэй сууж байсан. ... Холбооны урд явж байтал замын зүүн гар талаас буюу Холбоо талаас эрэгтэй хүн зам хөндлөн гараад ирсэн. Тэгэхэд миний сууж явсан машин тэр залууг зүүн талаараа буюу жолоочийн эсрэг талаар мөргөсөн. Явган зорчигч машины салхины шилэн дээр унаад машины дээвэр дээгүүр шидэгдэж замын баруун талд буюу Шинэ хороолол чиглэлийн замын хажуугийн төмөр хашааг давж газар унасан” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-32 дахь тал/,

гэрч Ж.Ш  мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2012 оны 10 сарын 27-ны өдөр 19 цаг 10 минутаас 191 цаг 20 минутын орчим Үйлчилгээний төвийн таксины зогсоолоос буюу 16-н давхараас эмнэлгийн чиглэлд явах замын хажуугаас бараан өнгийн буруу талдаа рультэй Япон улсад үйлдвэрлэгдсэн жижиг тэргэнд Дэвшил рүү орох гэж суусан. Холбооны урд явж байтал замын зүүн гар талаас буюу Холбоо талаас эрэгтэй хүн зам хөндлөн гараад ирсэн. Тэгэхэд миний сууж явсан такси тэр залууг зүүн талаараа буюу жолоочийн эсрэг талын хамраараа мөргөчихсөн. Мөргүүлсэн хүн машины салхины шилэн дээр унаад хаашаа унасан нь мэдэгдэхгүй алга болчихсон. ... Би машинаас буугаад хартал мөргүүлсэн залуу замын баруун гар талд буюу Шинэ хороолол талын замын хажуугийн төмөр хашааны цаана газар доошоо харж унасан байдалтай хэвтэж байсан. Жолооч мөргүүлсэн залууг араас нь тэвэрч босгоод сэгсрээд байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 33-34 дэхь тал/,

гэрч Н.М  мөрдөн байцаалтанд өгсөн: ...2012 оны 10 сарын 27-ны өдөр ... Ингээд уг гар өргөсөн 2 хүнээ аваад Холбооны урд талаар явж байтал хаанаас юм бүү мэд гэнэт нэг хүн гараад ирчихсэн. Тэгээд тормоз гишгэсэн чинь мөргөчихсөн.гэсэн мэдүүлэг /хэргийн 35-36 дахь тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 3-4 дэхь тал/,

Драйгер үлээлгэсэн тайлбар /хэргийн 9-10 дахь тал/,

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хэргийн 5 дахь тал/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-8 дахь тал/,

Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хэргийн 11 дэхь тал/,

2012 оны 11 сарын 05-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэгийн 917 тоот актын дүгнэлт /хэргийн 42 дэхь тал/,

2012 оны 11 сарын 06-ны өдрийн 10 тоот Шинжээчийн дүгнэлт /хэргийн 46 дахь тал/,

2012 оны 11 сарын 09-ний өдрийн 10/07/025/042 тоот Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн дүгнэлт /хэргийн 50-55 дахь тал/,

2012 оны 11 сарын 23-ны өдрийн 216/012 дугаартай Автомашины эвдрэл, хохиролын үнэлгээний дүгнэлт /хэргийн 59-60 дахь тал/,

Эмчлүүлэгчийн хэрэглсэн эмийн хуудас /хэргийн 64-75 дахь тал/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 89 дэхь тал/,

Зарлагын баримт, хохиролын тооцоо /хэргийн 92-95, 114-118 дахь тал/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 101-102  дахь тал/,

2013 оны 01 сарын 17-ны өдрийн 02 тоот Бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 107 дахь тал/,

2013 оны 02 сарын 14-ний өдрийн шүүгдэгч *******  хохиролын мөнгө 566.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох  баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч *******  нь Монгол Улсын Замын хєдєлгєєний дїрмийн 9.1-г зєрчин явснаас явган зорчигч Б.С г мєргєж биед нь хїнд гэмтэл учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, зам тээврийн осол гаргаад Замын хєдєлгєєний дїрмийн 2.5/в/-г зєрчин осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх їїргээ биелїїлээгїй гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуулийн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас цаашид хохирогч Б.С д гарах хохирол төлбөрийг шүүгдэгч ******* аас иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ.

Шүүгдэгч *******  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөрийг сайн дураараа барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч Б.С  нь шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  З  овогт ******* ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн, мөн осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх їїргээ биелїїлээгїй гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. ******* ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 2 /хоёр/ сар 10 /хоног/ баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч ******* ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар оногдуулсан 2 сар 10 хоног баривчлах ялыг мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялд багтаан нийт биечлэн эдлэх 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ******* ад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №  дугаартай жолоочийн үнэмлэхийг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлэхийг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4-т зааснаар хохирогч *******  нь цаашид эмчилгээ сувилгаатай холбоотой нэмэлт зардал гарвал холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ******* ад Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан ******* ад хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* ад мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******* ад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* ад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

                        ДАРГАЛАГЧ

                                 ШҮҮГЧ                                                     Ё.РИНЗААН