Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2016/ШЦТ/73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                                                                         Хэргийн индекс: 171/2016/0060/Э/

Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж, шүүгч Ж.Мөнхтуяа, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Энхцэцэг,
Иргэдийн төлөөлөгч Х.М,
Улсын яллагчаар  Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч  А.Мөнхбат, Ж.Туяа,
Хохирогч Ц.Б ,
Хохирогчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч Н.Э  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй  хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х  овогт Н-ийн  Э д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000344 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны .....  дугаар сарын .... -ны өдөр ......  аймгийн ...... суманд төрсөн, .....  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .....  мэргэжилтэй  эрхэлсэн тодорхой ажилгүй, ........-ийн хамт ..........  тоотод  оршин суух Дархан дулааны цахилгаан станцад машинч ажилтай  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х  овогт Н-ийн  Э  /РД ...... /
Холбогдсон хэргийн талаар: 
Шүүгдэгч Н.Э   нь 2015 оны 04 дүгээр сарын 29 нөөс 30 нд шилжих шөнө  ............ тоотод иргэн Ц.Б тай маргалдан улмаар харилцан зодолдож Ц.Б ын бие махбодид   хүнд  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/,

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Э  мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  Би 2015 оны 4 дүгээр сарын 29 ны орой Ц.Б ыг О  яваад ирлээ гэрт хүрээд ир гэхээр нь явж очсон юм. Өдөр нь 16 цагийн үед утсаар холбогдож ярихад Монгол улсын хилээр орох гэж байна гэж ярьсан юм. Ингээд тэднийд очих гэж яваад Г  тэй тааралдаж Ц.Б ын гэр рүү явсан юм. 
Тэднийд очиход Ц.Б  түүний эхнэр Д.Ж  Э.З  О  нар байсан бөгөөд намайг оронгуут О  харилаа гээд гараад явсан Тэгэхэд тэд нар нэг шил архи задлаад ууж байсан бөгөөд архи талдаа орсон байсан. Тэр архийг хувааж ууж дууссаны дараа Ц.Б  эхнэрээсээ дахин нэг шил архи авч тэр архийг нь бид нар хувааж уусан .Тэгээд дахин архи ууна гэж эхнэрээсээ 10,000 төгрөг нэхэж аваад З  бид хоёрт дэлгүүр яваад ир гэж хэлэхээр нь цаг орой болж дэлгүүр хаасан гэж хэлээд бид нар архинд яваагүй юм. 
Тухайн үед Ц.Б  ор руугаа гараад хэвтсэн байсан бөгөөд Д.Ж  хүүхдээ тэвэрч байгаад унтахаар нь нөхөр Ц.Б ын хажуугаар хэвтүүлсний дараа тэр хүүхдийн хөлнөөс татаж сэрээгээд уйлуулсан Д.Ж  яагаад байгаа юм гэхэд нь уурлаж тэр эхнэрээ өшиглөж байсан. Тэр үед Д.Ж   болил доо гээд уйлах гээд сонин царайлаад босоод ирсэн. Тэгэхэд нь Э.З  бид хоёр Ц.Б  руу хандаж миний найз болио гэр орондоо найз нөхдөө авчирчихаад гэж хэлэхэд та нарт ямар хамаа байсан юм та нар манай гэрээс зайлцгаа гэж хөөсөн тэгэхээр нь би Э.З той ярьж байгаад явъя гээд явах гэтэл эхнэр Д.Ж  нь та нар  битгий яваачээ та нарыг явчих юм бол намайг зодно та нар хөзөр тоглож хоноод өглөө явахгүй юу гэж гуйсан тэгээд Д.Ж  хүүхдээ унтуулах гээд ор руу нь очтол гичий минь чи наад хэдтэйгээ зайл гээд хөл рүү нь өшиглөөд авсан. Тэгэхээр нь би босч очоод болиочээ хүн хэлээд байхад гэж хэлэхэд чамд хамаагүй гэж хэлээд Ц.Б  намайг цохиод авсан тэгэхээр нь би зөрүүлж барьж аваад хоорондоо ноцолдож эхэлсэн тэгж байгаад би газар цохиулж унасан тэгж байгаад босоод ирэхэд галын хажуу талын хайрцагт ганжин мод байхаар нь түүнийг авч Ц.Б ын зүүн шанаа руу нэг удаа цохиод авсан. Тэгэхэд Э.З  намайг барьж аваад гэрээс гаргасан гарч байхад миний хөлд олон залгуур нь тээглээд гэрэл нь тасарсан юм. Тэгээд бидний араас эхнэр нь хүүхдээ тэврээд гараад ирсэн.
Ц.Б  мөн миний араас гарч ирээд дайраад байхаар би дарж хэвтүүлсэн бөгөөд миний үгэнд орооч яагаад байгаа юм гэхэд Ц.Б  чимээгүй болсон эхнэр нь гэр рүүгээ хүүхдээ аваад орсон Э.З  бид хоёр Ц.Б ыг гайгүй болох байх гэж бодоод босготол эхнэрийнхээ араас орох гэхэд нь Э.З  бид хоёр араас нь очиж барьж авсан. 
Тэгэхэд Д.Ж  хүүхдээ даавуунд боогоод гараад ирсэн тэгээд бид нар Ц.Б ыг үлдээгээд явсан юм. Эргээд харахад Ц.Б  гэрэл нь ассан гэртээ орсон  бололтой байсан.
 Ингээд Д.Ж ыг Ш ахынх нь гэрт оруулж үлдээгээд Г   Э.З  бид 3 хамтдаа Э.З гийн гэрт очиж хоносон тэр үед шөнийн 03 цаг 10 минут болж байсан.Тэгээд удалгүй Ц.Б  өөрийнхөө эгч М  болон хүргэн ах нарыгаа дагуулж Э.З гийн гэрт ирсэн бөгөөд Э.З г нэг цохиж аваад намайг өшиглөж зодсон тэр үед эхнэрийг нь Ш  ахындаа хонож байгаа талаар хэлэхэд Ц.Б  намайг зодохоо болиод гэрээс гараад явсан . 
Тэр үед би эгч М т нь дүү чинь агсам тавиад болохгүй байсан талаар хэлэхэд Цагдаад мэдэгдсэн тэнд учраа олоорой гэж хэлсэн гэв.  

           Хохирогч Ц.Б  мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2015 оны 4 дүгээр сарын 29 ны орой О  улс руу яваад орой 23 цагийн үед ирсэн юм. Тэгж ирэхдээ найз Э.З  М  нарын хамтаар гэрт орсон. Тэгээд найз Н.Э  нэг хүүхний хамтаар ирсэн Тэр биднийг О  яваад ирж байгааг мэдэж байсан учраас утсаар ярьж байгаад ирсэн юм. 
       Ингээд бид нар манай гэрт миний О оос авчирсан 1 шил архийг хуваагаад уусан. Тэгээд дахин нэг дарс задалж уусан ба тэгээд юу болсныг мэдэхгүй согтсон байсан. Нэг сэрэхэд маш их даарчихсан гэрийнхээ гадаа турсиктэй унтаж байсан. Тэгээд босоод гэрт ороход гэрт эхнэр хүүхэд байхгүй хүн байхгүй байсан болохоор би утсаар эгчийгээ дуудсан юм. Би гэрээс гарч явж байгаад ах эгчтэйгээ 1 дүгээр сургуулийн тэнд таарсан юм. Тэгээд тэд нартай хамт З гийн гэрт яваад очиход тэнд Э.З  Н.Э  нөгөө хүүхэн нь байсан. Манай эхнэр хүүхэд байхгүй байсан. 
      Тэгээд тэд нар надад хандаж чи өчигдөр эхнэр хүүхдээ зодож цохиод байхаар чинь би чамайг зодсон гэж Н.Э  надад хэлсэн тэгэхээр нь би Н.Э д чи өчигдөр намайг хэтэрхий зодсон байна лаа гэж хэлээд Н.Э ыг нэг удаа цохиж авсан. 
      Тэгээд тэндээс гараад Ш  ахынд ирэхэд манай эхнэр хүүхэд хоёр унтаж байсан бөгөөд тэнд байсан хүмүүс гарч харь чи эхнэр хүүхдээ зодсон юм биш үү гэхээр нь гарч явж гэртээ хариад хэвтсэн боловч ер зүгээр болохгүй миний толгой өвдөж эргээд гэр эргээд байгаа юм шиг болоод байсан сүүлдээ ухаан алдаж унаад хоол, цай ч идэж ууж чадахгүй болж эмнэлэгт хэвтэж эмчлүүлж хагалгаа хийлгэсэн бөгөөд эмчилгээний зардалд Н.Э  800,000 төгрөг өгснийг эмчилгээндээ зарцуулаад дуусгасан дараа нь 3,000,000 төгрөг авсан одоо Н.Э аас нэхэмжлэх эмнэлэгт эмчилгээ сувилгаа хийлгэсэн болон эм тарианы үнэ 360.035 төгрөг ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нэхэмжилж гаргуулах саналтай байна...”гэх мэдүүлэг /хэргийн 7-10 дахь тал/ . 

Гэрч Э.З гийн  мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2015.оны 4 дүгээр сарын 29 ны орой 22-23 цагийн орчим биЦ. Б ын гэр рүү очсон юм. Тэдний гэрт байсан М  А  О  нар маргааш өглөө ажилтай гээд яваад өгсөн юм. 
        Би тэдний гэрт Н.Э ыг ирнэ гэсэн болохоор хүлээгээд үлдсэн бөгөөд удалгүй тэр  ирэхдээ танил гээд Г   гэдэг эмэгтэйг дагуулж орж ирсэн тэднийг орж ирэхэд үлдсэн байсан тал шил архиа хувааж уугаад Ц.Б  эхнэртээ авсан байсан юм гээд 1 шил дарс гаргаж ирэхээр нь түүнийг бид нар  хувааж уугаад Ц.Б  дахин архи авч ууя гэхээр нь дэлгүүр хаасан гээд гарч яваагүй 
    Тэгээд Ц.Б  орон дээрээ хэвтсэн байсан бөгөөд эхнэр нь хүүхдээ өмнүүр нь унтуулахад чимхээд уйлуулсан тэгээд эхнэр нь хүүхдээ аваад хажууд нь суухад цохиж авсан тэгэхээр нь Н.Э  бид хоёр Ц.Б т хандаж битгий ингэж байгаач гэж хэлж гуйсан гэтэл тэр бид хоёрын хэлсэн үгийг ердөө тоохгүй та нарт хамаагүй манайхаас зайл барь гээд хөөсөн юм. Тэгэхээр нь бид нар явах гэтэл Ц.Б ын эхнэр та нар битгий яваа ч хэрэв явах юм бол та нарыг гарсан хойно намайг зодно хоноод яваач гээд байсан.
 Бид нар хөзөр тоглоод сууж байхад Ц.Б  зүгээр байхгүй олон юм яриад байсан Н.Э  босоод явах шиг болсон Ц.Б т цохиулаад газар унасан Тэгээд би тэр хоёрыг салгах гээд очиход Н.Э  босч ирээд Ц.Б ыг цохиод авсан би тухайн үед яг юугаар цохисныг хараагүй тэгээд сүүлд нь Цагдаа нар ирсэн хойно Н.Э  Ц.Б ыг модоор цохисон гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хэргийн 11-12-р тал,

Гэрч С.О ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 04 дүгээр сарын 29-ний орой 17-18 цагийн үед бид нар толгойтод явж байгаад Э тай таарсан. Тэгээд ойр зуурын юм ярилцаж байхад Э  З  О  руу явсан. Одоо бараг ирж байгаа гэж  хэлсэн. 
Тэгээд би З  руу утсаар ярьсан чинь одоо О ын хилээр гарч байна. Чи Б ын гэрт очоод байж байгаарай гэж хэлсэн. Тэгээд би өөрөө Б ын гэрийг мэдэхгүй болохоор Э ы хамтаар явсан. Ингээд тэд нарыг Дарханд ирчихлээ гэхээр нь Б ын гэрт очсон. 
Тэгэхэд яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Б ын гэрт ороход Б , эхнэр хүүхдийн хамтаар тэгээд З  эд нар байсан. Тэгээд нэг шил архи задлаад архи нь бараг дуусах дөхсөн байсан. Тэгэхэд Б  архи дуусах үед ирлээ гэхээр нь би архи уух гэж ирээгүй гэж би найзтайгаа уулзах гэж ирсэн гэж хэлсэн. Тэгээд архи дууссан чинь Б  эхнэртээ авч ирсэн дарсаа гаргачих гээд гаргуулсан. Тэр дарс дуусахад Б  нилээн согтсон байсан бөгөөд оруугаа хэвтээд бид нар наана нь юм яриад сууцгаасан. Тэгээд эхнэр нь хүүхдээ хөхүүлж байгаад унтуулах гээд орон дээр Б ын хажуугаар тавьсан. 
Тэгээд бид нарыг жаахан хөзөр тоглож байгаад яваач гэж эхнэр нь гуйсан. Тэр яриаг Б  сонссон юм шиг байна лээ. Тэгээд Б  хажуудаа тавьсан жаахан хүүхдийнхээ гуя хөлнөөс нь чимхэж уйлуулаад байсан. Би яг чимхэж байгааг хараагүй. Эхнэр нь чимхлээ гэж хэлж байсан. Энэ одоо ингэдэг болоод байгаа юм. Найз нараа авч ирж архи уучихаад өөрөө түрүүлж тасарчихдаг, тэгээд найз нарыгаа явсан хойгуур найз нартайгаа хардаад зоддог гэж хэлж байсан. Тэгээд эхнэр нь хүүхдээ дахиад тавьсан чинь дахиад уйлуулсан. Тэгсэн чинь эхнэр нь хүүхдээ аваад байж байхад Б  эхнэрээ шууд цохиод авсан. Тэгэхэд Э , З  хоёр боль гэж хэлсэн. Тэгэхэд Б  та нарт хамаагүй манайхаас зайл та нарыг хэн дуудсан юм  гэх зэргээр хэлж бид нарыг хөөсөн. Тэгтэл Б  эхнэрээ зодох гээд Э  босоод тэр хоёрын дундуур ороод Буянбатарыг бариад авахад Б  эхэлж Э ы нүүр хавьцаа цохисон. Тэгээд Э  газар унасан. Тэгээд би Б ын эхнэр хүүхдийг аваад цаашаа болсон. Тэр хооронд Э  Б ыг цохисон байсан. Яг хаашаа юугаар цохисныг хараагүй. Тэр хоёрыг З  орж салгасан. Тэгээд Э ыг аваад гарахад би бас Б ын эхнэрийг  хүүхэдтэй нь аваад гарсан. 
Тэгэхэд Б  гартаа юм бариад гараад ирсэн. Яг юу байсныг нь харанхуй болохоор сайн харж чадаагүй. Тэгээд Э  З  хоёр Б ыг дарж байгаад эхнэртэй нь гэр рүү нь орж хүүхдийн нь өмд гутал хоёр авсан. Тэгэхэд гэрийн гэрэл харанхуй, эхнэр хүүхдийг нь аваад явахад Б  гэртээ үлдсэн. Тэгээд Б ын эхнэрийг хамаатныд нь хүргэж өгөөд З , Э  бид нар З гийн гэрт очсон. Ингээд бид нар амрахаар хэвтээд хоорондоо юм яриад байж байтал гаднаас Б  эгч болон хүргэн ахтайгаа ороод ирсэн. Тэгээд эгч нь та нар яаж байгаа юм бэ эхнэр хүүхэд нь хаана байна бид нар авах гэж ирлээ гэж хэлж байсан. Тэгэхэд Б  З , Э  хоёрыг өшиглөөд зодоод байсан чинь хүргэн ах нь Б ыг  боль гээд салгаад аваад явсан. Тэд нарт эхнэрийг нь хамтааных нь айлд хүргэж өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 190 дэх тал/

Гэрч Д.Ж ын мөрдөн байцаалтад өгсөн: Тэр үед Н.Э нөхөр Б т хандаж нялх хүүхдээ арай ч дээ ингэж болохгүй гэж хэлтэл Ц.Б  орноосоо үсэрч босч ирээд над руу дайрсан тэгэхэд нь би зайгаа бариад цаашаа явсан юм.       Гэтэл Ц.Б  Н.Э д хандаж чамд хамаагүй гичий минь янхнуудаа аваад зайлаач гэх мэтийн үг хэлж байсан. 
Тэгэхэд Н.Э  чи ямар овоо үгтэй юм бэ гэж хэлээд тэр хоёр маргаж байгаад Ц.Б  Н.Э ы нүүр рүү гараараа цохиод авсан Н.Э  чи эхнэр хүүхдээ ингэж дээрэлхэж байхдаа яадаг юм гэж хэлэхэд Ц.Б  чи миний эхнэр хүүхдийг мэддэг юм уу гэж хэлээд зайл гэж хөөсөн гэтэл Н.Э  зуухны хажууд түлээний хайрцаг дотор байсан гурлын хуучин ганжинг аваад Ц.Б ын толгой руу 2 удаа цохиод авсан гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15-р тал/

Гэрч Ц.М ийн мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02 цагийн орчим манай дүү Б  манай хамаатан А-ын .......  дугаарын утаснаас миний :::::: дугаарын утас руу залгаад “найз нартайгаа ууж байгаад зодуулчихлаа хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд 25-30 минутын дараа эргээд А-ын утаснаас над руу залгаад манай эхнэр хүүхэд ч гэс гэрт байхгүй байна гэж хэлэхээр нь би эхнэр чинь одоо хааччихдаг юм бэ харанхуй шөнөөр хүүдээ аваад гэж хэлэхэд Б  би хоёр найзтайгаа нийлж архи уусан юм. Тэгээд манай эхнэр 2 найзтай маань явчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд би нөхөр С.А-г босгоод хамт Б  дээр очиж найз нарынх нь гэрээр орохоор явсан. Тэгээд бид нар :::::: -ын  тэнд уулзалдсан. Тэгэхэд Б  зодуулсан байдалтай чихнээс нь цус гарсан байсан. Ингээд би “чи яагаад зодуулчихсан юм бэ” гээд асуухад Б  би яагаад зодуулсангаа мэдэхгүй байна. Ухаан алдаад унасан байсан. Сэрэхэд манай эхнэр хүүхэд болон найз нар байхгүй байсан гэж хэлсэн.
Ингээд бид нар Б ын найзын нь гэр гээд нэг гэрт яваад очход тэнд З , Э  тэгээд нэг хүүхний хамтаар гуравуулаа унтаж байсан. гэрт нь өөр хүн байгаагүй. Тэгэхэд Б  миний зүүн талын чих юу ч сонсохгүй байна гэж хэлж байсан. Тэгээд би тэр найз нар руу нь та нар найз байж бие биенийгээ зоддог юм уу ууж идэж болно ингэж зодолдоод байхдаа яахавдээ би цагдаа дуудна гэж хэлсэн. Тэгэхэд манай нөхөр ......... дугаарын утаснаас цагдаа руу залгаад дуудлага өгье гээд яриад гараад явсан. Тэгэхэд Э , Зоригоо хоёр танай дүү чинь өөрөө хүүхдээ чимхээд уйлуулаад байсан гэж хэлсэн. 
Тэгэхэд Э  хүүхдээ уйлуулаад байхаар нь би зодсон гэж хэлсэн. Тэр хоёр бараг эрүүл шахуу байсан. Тэгээд би Б ын эхнэр хүүхэд нь хаашаа явсан юм гэж асуухад Б ын найз О гийн гэрт оруулсан гэж хэлсэн. Ингээд бид нар  тэндээс гараад О гийн гэрт очиход О гийн аав, ээж нь тэгээд Б ын эхнэр хүүхэд бүгд унтацгааж байсан. Б  бид нараас түрүүлж ороод бос явъя миний  зүүн талын чих юм сонсохгүй байна хэлэхэд би цагдаа дуудчихсан. Очиж үнэнгээ хэл гэсэн. Тэгэхэд эхнэр нь босохгүй хэвтээд байсан бөгөөд О гийн ээж хүүхэд чинь уйлаад хөл нь даарсан орж ирсэн, айгаад уйлаад арай гэж хуурайлж байж унтууллаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ харанхуй шөнө эхнэр хүүхдээрээ яах гээд байгаа юм гээд явъя гээд аваад харьсан юм...” гэх мэдүүлэг /хэргийн 19 дэх тал/,

Шинжээчийн 2015 оны 5 дугаар сарын 07 ны өдрийн 604  дугаартай дүгнэлтэд: Ц.Б ын биед хүзүү дал мөр бүсэлхий , гуя шилбэнд зулгаралт зөөлөн эдийн гэмтэл , толгойд суурь яс дагз ясны цууралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой . ГЗТЖ-ын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарана. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эрүүл мэнд эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хэргийн 27-р тал/,

Шинжээчийн 2015 оны 06 дугаар сарын 23 ны өдрийн 748  дугаартай дүгнэлтэд: Дархан-Уул аймгийн ШША-ны №604 тоот шинжээчийн дүгнэлтийн толгойн суурь яс дагз ясны цууралт гэх дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Бусад дүгнэлтүүдтэй санал нэгтэй байна.  Ц.Б ын биед гавлын зүүн талын суурь ясны хугарал, хамар ясны хугарал, баруун, зүүн чих, баруун зүүн дал, мөр бүсэлхий, баруун шилбэ, баруун хөлийн тавхайн зулгаралт, зүүн гуяны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой . ГЗТЖ-ын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарана. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эрүүл мэнд эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хэргийн 31-32 дахь тал/,

Шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1338  дугаартай дүгнэлтэд: Хохирогч Ц.Б ын биед гэмтлийн зэрэг тогтоосон Дархан-Уул аймгийн ШШГА-ны шинжээч эмч С.Б-ын 2015,05,07-ны 604 дугаартай дүгнэлтийн Ц.Б ын биед суурь яс, дагз ясны цууралттай гэмтэл тогттоогдлоо гэсэн нь үндэслэлгүй байна. ШШҮХ-ийн ШЭШХ-ийн шинжээч эмч Г.Э , Н.Э , Б.Д нарын гарагсан 2015 оны 06 сарын 23-ны өдрийн 748 тоот дүгнэлт нь үндэслэлтэй байна.  Хохирогч Ц.Б ын биед зүүн чамархай ясны чулуулаг хэсэг суурь ясны зүүн хэсгийн шугаман хугарал бүхий гэмтэл учирсан болно. Б ын биед зүүн чамархай ясны чулуулаг хэсэг суурь ясны зүүн хэсгийн шугаман хугарал ГЗТЖ-ын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарана. Шүүх эмнэлгийн ГЗТЖ-ын 3.1.2-т гавлын орой (дух зулай яc) чамархай дагз ба суурь яс (өмнөд дунд , ар хонхор эрвээхэй)-ний хугарал заадлын салалт хамаарах гэж заасны “гавлын чамархай, суурь ясны хугарал гэсэн дээрхи гэмтэл хамаарч байна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болно. Хохирогч Ц.Б ын биед зүүн чамархай ясны чулуулаг хэсэг суурь ясны зүүн хэсгийн шугаман хугарал нь хатуу гадаргуу дээр унах үед үүсгэгдэх боломжтой. /хэргийн 198 дахь тал/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах тухай хуудас /хэргийн 68-р тал ял шийтгэгдсэн талаар бүртгэгдээгүй байна гэсэн зэрэг нь болно. 
Шүүгдэгч Н.Э   нь согтуугаар  2015 оны 04 дүгээр сарын 29 нөөс 4 дүгээр сарын 30 нд шилжих шөнө ............  тоотод гэрт иргэн Ц.Б тай маргалдан харилцан зодолдож Ц.Б ын зүүн шанааны хэсэгт гурил илддэг ганжин модоор цохиж түүний бие мах бодид хүнд гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Б , гэрч Э.З , С.О  нарын өгсөн мэдүүлэг, /хэргийн 11-12, 190 дүгээр тал/ Шүүх эмнэлгийн 748, 1338 тоот дүгнэлт /хэргийн 31-32, 198-р тал/
 Гэрч Ц.М ийн 2015 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02 цагийн орчим манай дүү Б  манай хамаатан А-ын ....... дугаарын утаснаас миний .........  дугаарын утас руу залгаад “найз нартайгаа ууж байгаад зодуулчихлаа хүрээд ирээч гэж хэлсэн Бид нар утсаар ярьж байгаад ...... -ын  тэнд уулзалдсан юм. Тэгэхэд Б  зодуулсан байдалтай чихнээс нь цус гарсан байсан. Ингээд би “чи яагаад зодуулчихсан юм бэ” гээд асуухад Б  би яагаад зодуулсангаа мэдэхгүй байна. Ухаан алдаад унасан байсан сэрэхэд манай эхнэр хүүхэд болон найз нар байхгүй байсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хэргийн 19 дэх тал/

Гэрч С.О ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгтэл Б  эхнэрээ зодох гээд Э  босоод тэр хоёрын дундуур ороод Б-ыг бариад авахад Б  эхэлж Э ы нүүр хавьцаа цохисон. Тэгээд Э  газар унасан. Тэгээд би Б ын эхнэр хүүхдийг аваад цаашаа болсон. Тэр хооронд Э  Б ыг цохисон байсан. Яг хаашаа юугаар цохисныг хараагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 190 дэх тал/


Гэрч Э.З гийн  мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Бид нар хөзөр тоглоод сууж байхад Ц.Б  зүгээр байхгүй олон юм яриад байсан Н.Э  босоод явах шиг болсон Ц.Б т цохиулаад газар унасан. Тэгээд би тэр хоёрыг салгах гээд очиход Н.Э  босч ирээд Ц.Б ыг цохиод авсан би тухайн үед яг юугаар цохисныг хараагүй тэгээд сүүлд нь Цагдаа нар ирсэн хойно Н.Э , Ц.Б ыг модоор цохисон гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хэргийн 11-12-р тал,

Гэрч Д.Ж ын Н.Э  чи эхнэр хүүхдээ ингэж дээрэлхэж байхдаа яадаг юм гэж хэлэхэд Ц.Б  чи миний эхнэр хүүхдийг мэддэг юм уу гэж хэлээд зайл гэж хөөсөн гэтэл Н.Э  зуухны хажууд түлээний хайрцаг дотор байсан гурлын хуучин ганжинг аваад Ц.Б ын толгой руу 2 удаа цохиод авсан гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15-р тал/ 
Шинжээч эмч С.Б-ыг байцаасан тэмдэглэл: “...Тархины суурь ясны цууралт гэмтэл авсан үед тэнцвэр алдагдана. Ухаан санаа муудах орчиндоо идэхгүй болох чихнээс цус гарах, ой санамж муудах гэх мэтчилэн шинж тэмдгүүд илэрдэг ингээд энэ өвчин цааш үргэлжлэвэл хүнд хор уршгууд улам ихээр нэмэгдэнэ. Хугацааны хувьд бол уг гэмтлийг аваад зовиур шаналгаа эхэлдэг. Тархины суурь ясны цуурал хагарал гэмтэл нь ганжин модоор цохиход үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хэргийн 83 дугаар тал/ Шүүх эмнэлгийн шинжээчийн 748, 1338 тоот дүгнэлтүүдэд /хэргийн 31-32, 198 дахь тал/ авагдсанаар нотлогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин шүүх эмнэлгийн шинжээчийн 1338 тоот актын дүгнэлтэд: “...ШШҮХ-ийн ШЭШХ-ийн шинжээч эмч Г.Э , Н.Э , Б.Д нарын гаргасан дүгнэлтэд хохирогч Ц.Б ын биед зүүн чамархай ясны чулуулаг хэсэг суурь ясны зүүн хэсгийн шугаман хугарал нь хатуу гадаргуу дээр унах үед үүсгэгдэх боломжтой гэсэн нь /хэргийн 198 дахь тал/ шүүгдэгчийн өмгөөлөгч А.М-ын шинжээчээс асуусан асуултын хариулт байх бөгөөд болсон үйл явдалаас дүгнэхэд хохирогч Ц.Б ын биед учирсан гэмтэл нь хашаа давж унаснаас болж үүссэн гэж үзэх үндэслэлгүй болно.
Шүүгдэгч Н.Э  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ би Ц.Б ын толгойн хэсэгт цохиж гэмтэл учруулаагүй, түүний өмгөөлөгч Ж.Туяа А.Мөнхбат нар нь хохирогч Ц.Б ыг хашаанаас унахдаа гэмтэл авсан гэж байх боловч энэ байдал нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх бөгөөд хохирогч Ц.Б ын бие махбодид учирсан хүнд гэмтэл нь  шүүгдэгч Н.Э ы зүүн шанаан тус газар нь гурлын ганжин модоор цохисон цохилтоос  учирсан болох нь тухайн үед хохирогчийн биед учирсан гэмтлийн шинжээр тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 
     Дархан Уул аймгийн Прокурорын газраас Н.Эрдэнчулуунд  холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүхээс түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.  
          Хохирогч Ц.Б  нь  эмчилгээний зардалд 3.800.000 төгрөгийг шүүгдэгч Н.Э аас хүлээн авсан боловч, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний зардалд 360.035 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдаж ажилгүй байсан хугацааны төлбөрийг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сард 192,000 төгрөгөөр тооцож , 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарыг дуустал тооцож, цалин хөлс орлогогүй байсны нөхөн төлбөр 2.112.000 төгрөг, бүгд 2.472.035 төгрөгийг гаргуулж .........  тоотод оршин суух Ц.Б т олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Шүүгдэгч Н.Э д холбогдох Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан заалтад хамрагдаж байх тул Н.Э д оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасах нь зүйтэй байна.        

          Шүүгдэгч Н.Э ы 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй. 

Шүүгдэгч Н.Э д ял шийтгэл оногдуулахдаа эмчилгээний зардал хохирол төлбөрийг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь  хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд
Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар согтуугаар гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл  байдалд тооцов. 

            Шүүгдэгч  Н.Э  нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн болон түүний  хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан эдлэх ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлэх боломжтой гэж шүүх үзэв.  

         Энэ хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гурил элддэг ганжин модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. 
   
 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 , 284, 286,290 дүгээр зүйлийн 290.3, 295, 296, 297, 298 дугаар   зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 1.Х  овогт Н-ийн  Э ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х  овогт Н-ийн  Э ыг  05 /тав/ жил 10 /арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.

 3.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Н.Э ы Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-дэх хэсэгт зааснаар оногдуулсан 05 жил 10 хоногийн хорих ялаас 02 жилийн хорих ялыг өршөөн хасч, Н.Э ы эдлэх ялыг 03 жил 10 хоногийн хугацаагаар тогтоосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т  заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Н.Э д оногдуулсан 03 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 59.2-т зааснаар Н.Э ы цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар Н.Э д өмнө авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг гурилын ганжин модыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар Н.Э аас эмчилгээ сувилгааны зардал 360.035 төгрөг, цалин хөлс орлогогүй байсны нөхөн төлбөр 2.112.000 төгрөг, бүгд 2.472.035 төгрөгийг гаргуулж .......  тоотод оршин суух Ц.Б т олгож, хохирогч Ц.Б  цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
 
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дархан Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   
 
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Э д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.БАТТУЛГА
                                 
                                 ШҮҮГЧИД                               Ж.МӨНХТУЯА
                                                                            
                                         Т.ЭНХЖАРГАЛ