Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 123/ШШ2020/0040

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, нэхэмжлэгч  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.О, хариуцагч Төв аймгийн Б сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө нарыг оролцуулан Н.Э нараас Төв аймгийн Б сумын З д холбогдуулан гаргасан Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/398 дугаар захирамжийн холбогдох хэсгийг, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эр миний бие тус шүүхэд гаргасан Төв аймгийн Батсүмбэр сумын засаг дарга Д.Г холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Н.Э, Б.Ц, Ц.О, Д.Ц, Б.О, Н.О, О.М нараас Төв аймгийн Б сумын Засаг даргад холбогдуулан  Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/398 дугаар захирамжийн холбогдох хэсгийг, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалтад нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхийг заажээ. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нэхэмжлэгч Б.Ц, Ц.О, Д.Ц, Б.О, Н.О, О.М нараас 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхийг олгожээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар тайлбарлахад тэрээр хүлээн зөвшөөрч байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Э, Б.Ц, Ц.О, Д.Ц, Б.О, Н.О, О.М нар Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/398 дугаар захирамжийн холбогдох хэсгийг, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, иргэн Н.Э нарын нэхэмжлэлтэй Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ