| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвгийн Баттулга |
| Хэргийн индекс | 171/2016/0051/Э/ |
| Дугаар | 2016/ШЦТ/77 |
| Огноо | 2016-03-17 |
| Зүйл хэсэг | 181.2.5., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2016/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2016/0051/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Уянга, Ц.Гэнэндулам,
Хохирогч Э.Ш ,
Шүүгдэгч А.Б , А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181 дүгээр зүйлийн 181.2.5-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт А ын Б , Х овогт А гийн Б нарт холбогдох 201509000599 дугаартай эрүүгийн хэргийг Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн ....... оны ..... сарын ...... -нд ...... төрсөн,эрэгтэй , бүрэн дунд боловсролтой, .......... нарын хамт .............. тоотод оршин суух ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн гэх М овгийн А ын Б /РД: ............. /.
Монгол улсын иргэн ........... оны ...... дугаар сарын . ...... - нд .................. сумд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой , мэргэжилгүй, ........... нарын хамт ................. тоотод оршин суух, хэрэгт татагдахын өмнө хувиараа хөдөлмөр эрхэлж байсан
........... -ний өдөр ......... аймгийн Сум дундын шүүхийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар ногдох хөрөнгөөс 15000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан
.......... -ний өдрийн .......... дүүргийн...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.3-т зааснаар оногдуулсан 5 жил 01 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас 02 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 5 жил 03 сарын хорих ялаар шийтгүүлж 2014 оны 05 дугаар сарын 05 ны өдөр 1 жил 06 сар 28 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан хэрэг хариуцах чадвартай Х овгийн А гийн Б /РД: ТА95022137/.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б А.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2015 оны 8 дугаар сарын 15-наас 16 нд шилжих шөнө ..........-ийн хашаанд иргэн Э.Ш ыг илтэд үл хүндэтгэн эрх чөлөөнд нь халдаж бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
-Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд: Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... Би 2015 оны 8 дугаар сарын 15 ний орой найзуудтайгаа юм яриад зогсож байтал Ш баруун талаас хавирга орчим хуруугаараа хатгахаар нь би эргэж хараад юу болоод байгаа юм гэсэн чинь Ш би хүн андуурсан байна гэж хэлсэн. Би тэгээд тэд нараас салаад ...... ....... ийн хашаа руу очоод Э Б хоёрыг дагуулаад 4,6 дугаар байрны гадаа Ш Ш Д нарыг байж байхад би очоод Ш ыг дуудаж уулзаад гурав гурваараа талцаад зодолдчихое гэсэн чинь Ш зодолдохгүй гэсэн тэгээд би Ш ыг хоргоож байгаад ....... ийн хашаанд дагуулж ороод би зүүн шанаа руу нь гараараа нэг удаа цохисон тэгээд Ш намайг цохих гэхээр нь би бултаад цохиулаагүй гэтэл А.Б хажуугаас орж ирээд Ш ыг нүүр орчим нь нэг цохиод авсан Ш арагшаагаа явж байгаад замын хашлаганд тээглээд унахаар нь би нэг удаа өшиглөсөн тэгээд Ш босоод зугатахаар нь Б бид хоёр араас нь хөөгөөд Б Ш ын хөлийг дэгээдээд унагасан. Тэгэхээр нь би бие рүү нь 2 удаа өшиглөсөн ба тэгээд байж байхад Б ирж салгасан. Би Ш ыг өмнө нь танихгүй ямар нэгэн өш хонзон байхгүй томроод хэрүүл хийгээд байхаар нь зодчихсон юм гэх” мэдүүлэг /хэргийн 35 дахь тал/
Шүүгдэгч А.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 8 дугаар сарын 15-наас 16 нд шилжих шөнө ........... байрлах ...... ....... ийн хашаанд найзууд болох Б Э Б Б нарын хамт байж байхад Б нэг пиво авах гээд явсан тэгээд удалгүй ирэхдээ дэлгүүрийн урд талд нэг залуу томроод байна гэж хэлсэн. Тэгээд Б яваад өгсөн би найзуудтайгаа байж байтал Б Ш ыг дагуулаад ....... ийн хашаа руу явж байхаар нь хаачих гээд байгаа юм гэхэд Б Ш ын зүүн хацар луу цохиод авсан Ш арагш болохоор нь би түүний хажуугаас нь нэг удаа алгадаад авсан тэгсэн Ш босоод ....... ийн хашаа дагаад зугатаахаар нь би араас нь хөлийг нь дэгээдээд унагаасан чинь Б хүрч ирээд дээрээс нь 2-3 удаа өшиглөсөн юм. Тэр үед Б ирээд салгасан гэх мэдүүлэг /хэргийн 41-р тал
Хохирогч Э.Ш ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2015 оны 8 дугаар сарын 15 наас 16 нд шилжих шөнө Ш Д хоёрын хамт явж .........-ын хажууд байх хүнсний дэлгүүрээс би ундаа аваад гараад ирэхэд манай хоёр найз нэг залуутай юм яриад юм яриад байж байхаар нь таньдаг А гэдэг залуу байна гэж бодоод нөгөө залуугийн нуруу руу нь няслаад юу байна гэсэн чинь нөгөө залуу над руу эргээд муухай харахаар нь А биш байсан тэгэхээр нь би уучлаарай хүн андуурсан байна гэж хэлтэл андуурдаг хүнээ андуураарай гээд над руу томорсон тэгэхээр нь би андуурсан байна гэж тайлбарлаж ярьсан тэгээд би явах гэсэн чинь нөгөө залуу хоёулаа ядаж гар бариад салья гэхээр нь би гар бариад салсан Би салж яваад ........ дугаар байрны орцны урд Ш Д хоёртой сууж байхад нөгөө залуу 2 банди дагуулж ирээд намайг орцонд орж юм ярья гэхээр нь би хамт орц руу ороход хоёр найзыгаа дуудчих хэдүүлээ талцаад зодолдчихоё гэхээр нь би зүгээр байгаа хүмүүс юу боллоо гэж зодолдох юм гэхэд тэгвэл хоёулаа зодолдъё гэхээр нь би зодолдохгүй хэн хэндээ гай болоод яахав гэхэд Б би чамд гай болмоор байна гээд 30 минут орчим надтай маргалдсан тэгээд салахгүй болохоор нь дагаад ....... ийн хашаа руу ороход 4 залуу байсан бөгөөд тэд нар хоорондоо юм яриад маргаад зогсож байх хооронд Б миний шанаа руу 1 удаа цохиод авахаар нь би арагш болсон чинь Б гэж танихгүй залуу миний хажууд гүйгээд ирсэн тэр надад хандаж энэ залуу яагаад байгаа юм гэхээр нь хоорондоо зодолдъя гээд байгаа юм гэсэн гэтэл цаанаас Б гүйж ирээд миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиод авсан мөн миний хажууд байсан Б миний баруун шанаа руу цохиход би арагшаа явж байгаад замын хашлаганд тээглээд унаад өндийх үед Б миний баруун нүд орчим өшиглөсөн би босоод Ш дуудаад ....... ийн хашаанаас гараад зугатаж байхад Б миний хөлийг бариад авахад Б гүйж ирээд намайг түлхэж унагаасан ба өндийх үед Б миний дух руу нэг удаа өшиглөсөн тэгээд би доошоо хараад унасан чинь зүүн чихний дээд талд баруун талын хавирга орчим өшиглөсөн би нүүрээ дараад унасан байсан болохоор яг хэн нь өшиглөснийг хараагүй зодоон ингээд дууссан юм. Одоо миний миний хувьд санал гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг/ хэргийн 12 дахь тал/
Гэрч Ш.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Б Б бас нэг танихгүй ах бид нар ....... ийн хашаанд 24 цагийн үед байж байгаад Б нэг бүдүүн залууг дагуулаад ....... ийн хашаанд ороод ирчихсэн байж байсан. Тэгээд тэр хоёр маргалдах шиг болсон Б миний хажууд зогсож байснаа тэр хоёр дээр гүйж очсон байсан Намайг харахад бүдүүн залуу эргэж харахдаа гараараа саваад подволкоо тайлаад зугатаасан . Нөгөө залууг ....... ийн хашаанаас гараад гүйж байхад Б араас нь гүйж очоод нөгөө залуугийн хөлнөөс барьж аваад зогсоож газар унагаасан тэгэхээр нь би араас нь очоод Б г боль гээд шууд хуучин Дархан руу аваад явсан анх маргалдаж байхдаа Б нүүр рүү нь цохисныг би харсан гэх мэдүүлэг /хэргийн 11-12 дахь тал/
Гэрч Б.Ш гийн мөрдөн байцаалтад өгсөн: Зодоон болох үед би байгаагүй харин зодоон болохоос өмнө ............-ын хажуугийн дэлгүүрийн урд ундаа авах гэж явж байгаад Д Ш бид гурав Э Б хоёртой таарсан Ш дэлгүүрээс ундаа авч гарч ирээд зогсож байхад Б хүнтэй андуураад араас нь нясалсан юм шиг байна лаа Б Ш ыг яагаад байгаа юм гээд уурласан чинь Ш хүн андуурчихлаа уучлаарай гэж хэлсэн Түүний дараа орцонд юм ярьж байгаад гараад ...... ....... ийн хашаанд хашаа руу явсан орцны гадаа Э Д Б бид нар үлдсэн хэсэг хугацааны дараа Ш гээд намайг дуудахаар нь би гүйгээд очсон чинь Ш ын зүүн бөөр орчим Б өшиглөж байхыг дэлгүүрийн булан тойроод гүйж байхдаа харсан тэгсэн Ш босоод зугатаасан тэгээд бид нар ....... ийн хашаанаас Ш ын хувцасыг аваад явсан гэх мэдүүлэг /хэргийн 15-р тал//
Гэрч Б.Э ын мөрдөн байцаалтад өгсөн: Би Ш Д хоёртой Б бид хоёр юм яриад үлдсэн байсан Тэр үед Б Ш ыг уулзая гээд орц руу дагуулаад орсон. Орцонд юу болсныг мэдээгүй тэгээд орцноос гараад ....... ийн хашаа руу явсан хэсэг хугацааны дараа хүн орилох шиг болсон тэгэхээр нь бид нарыг яваад очиход Ш газар уначихсан Б хажууд нь зогсож байсан Б г болохоор Б татаж аваад явж байсан гэх мэдүүлэг /хэргийн 16-р тал/
Шинжээчийн 2015 оны 8 дугаар сарын 19 ны өдрийн 1009 дугаартай дүгнэлтэнд:… “Э.Ш ын биед чамархай духанд цус хуралт, хамар тохой даланд зулгаралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хэргийн 20-р тал/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 60 дахь тал/, А.Б ял шийтгэлгүй гэжээ. А.Б гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 45 дугаар талд .........--ний өдөр ........ аймгийн Сум дундын шүүхийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар ногдох хөрөнгөөс 15000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан
......... -ний өдрийн .......... дүүргийн ......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.3-т зааснаар оногдуулсан 5 жил 01 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас 02 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 5 жил 03 сарын хорих ялаар шийтгүүлж 2014 оны 05 дугаар сарын 05 ны өдөр 1 жил 06 сар 28 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан гэсэн хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б А.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2015 оны 8 дугаар сарын 15-наас 16 нд шилжих шөнө ......... багийн нутаг дэвсгэрт байрлах ...... ....... ийн хашаанд иргэн Э.Ш ыг илтэд үл хүндэтгэн эрх чөлөөнд нь халдаж бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Б А.Б хохирогч Э.Ш нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Н.Б Б.Ш Б.Э нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг Шинжээчийн 2015 оны 8 дугаар сарын 19 ны өдрийн 1009 дугаартай дүгнэлт /хэргийн 11-12, 15,16, 20 дугаар талуудад авагдсанаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд Дархан Уул аймгийн прокурорын газраас бичиж ирүүлсэн яллах дүгнэлтийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч А.Б А.Б нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлан, бүлэглэн танхайрч бусдын бие мах бодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 181.2.5 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Б гийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам нь энэ хэрэгт А.Б танхайн сэдэлтээр оролцоогүй найз А.Б ийг өмөөрч хувийн сэдэлтээр оролцсон тул Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй гэж байх боловч шүүгдэгч А.Б нь уг хэрэгт хүч хэрэглэн,хохирогчийг алгадах буюу хөлнөөс нь барьж авч унагаж тухайн хэрэгт бүлэглэн оролцож бусдыг илтэд үл хүндэтгэсэн шинжтэй байх тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Б гийн өмнө үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт заасан хэрэгт оногдуулсан ялаас 01 жил 06 сар 28 хоногийн хорих ялыг хорих газраас тэнсэн суллагдаж эдлээгүй үлдсэн 3 сар 18 хоногийн хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтад хамаарч байна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүйг дурдах нь зүйтэй.
Харин шүүгдэгч А.Б гийн ялтай байдал нь хэвээр байгаа тул оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах боломжгүй байна.
Шүүгдэгч А.Б нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ түүний хувийн байдал, хохиролыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Э.Ш нь санал гомдол байхгүй нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч А.Б А.Б нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:
1.Шүүгдэгч М -цагаан овгийн А ын Б , Х овгийн А гийн Б нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлан бүлэглэн танхайрч бусдын бие мах бодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б , А.Б нарыг тус бүр 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б , А.Б нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар А.Б д оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж А.Б д оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
5.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар А.Б ийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Дархан Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан А.Б нь тэнсэж хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн газрын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг дурдсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч А.Б , А.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар А.Б д өмнө авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, А.Б д өмнө авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан Уул, Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Б , А.Б нарт авсан бусдын батлан даалтад өгөх, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БАТТУЛГА