Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2016/ШЦТ/80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс:171/2016/0076/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа, 
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч Ж.Б , Х.М  нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам, 
Шүүгдэгч О.Э ын өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч Ж.Б , Х.М , О.Э  нарыг оролцуулан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Ж ы Б , Г  овогт О ын Э , Б  овогт Х гийн М  нарт холбогдох 201509000713 дугаартай хэргийг тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

1.    Монгол Улсын иргэн, Б  овогт Ж ы Б , /регистрийн дугаар: ....... /, ...........  төрсөн, ......  настай, эрэгтэй, ........  тоотод түр оршин суух, хэрэгт холбогдохоос өмнө “...... ” .......... ажилтай байсан, бүрэн дунд боловсролтой, .......  мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, .......-ийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн,
2.    Монгол улсын иргэн, Г  овогт О ын Э , /регистрийн дугаар: ....... /, ......... төрсөн, .......... настай, эрэгтэй, ...........  тоотод оршин суух, хэрэгт холбогдохоос өмнө туслах малчин ажилтай байсан, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ....... , ......-ийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн,
3.    Монгол улсын иргэн, Б  овогт Х гийн М , /регистрийн дугаар: ........ /, ............ төрсөн, .... настай, эрэгтэй, .........  тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, дээд боловсролтой, .......  мэргэжилтэй, ам бүл ... , ....... нарын хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б , О.Э , Х.М  нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг шилжих шөнийн 00 цагаас 01 цагийн хооронд .........  байрны орчим бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Ү.Ц , Д.Х , А.У  нарын бие махбодод нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Б ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр миний төрсөн өдрийг тэмдэглэхээр найзууд болох Ш , У , Э , М  нартай уулзаж .......  баар уруу 21 цаг өнгөрч байхад ороод 0,75 литрийн 2 шил архи авсан. Тэгээд бааранд бүжиглэж байхад намайг нэг махлаг залуу нуруугаараа түлхээд байхаар нь би түүнтэй маргалдаж, тэр залуутай барьцалдаж авахад манай найзууд намайг ирж салгаад би ширээндээ очиж суусан. Баар хаагаад баарнаас гарч баруун талаар нь тойроод явж байхад бааранд марГ дсан залуу хэдэн найзуудтайгаа хашаа налан хоорондоо юм яриад зогсож байсан. Тэд нарын дунд миний зүс таних /манай хээтэй хороололд байдаг/ Ж-тай мэндлээд нөгөө махлаг залууг чи ямар том дуутай юм бэ гээд алгадчихсан. Мөн хажууд нь зогсож байсан бас нэг өөр залууг алгадахад хажуунаас нэг залуу орж ирэх үед түүнтэй заанадалцаад би биенээ нэгээс хоёр удаа цохилцсон. Тэгтэл хажуунаас хэн нэг нь төмрөөр толгой уруу нэг удаа цохисон. Миний толгойноос цус гараад би манараад хэсэг сууж байгаад босож ирэхэд бааранд марГ дсан залуу миний урд зогсож байсан. Би тэр залууг намайг төмрөөр цохичихсон юм болов уу гэж бодоод араас нь хөөхөд 22 дугаар байрны аль нэг орц уруу тэр залуу гүйгээд орсон. Түүнийг орцон дотор оруулж байгаад би гараараа нүүр уруу нь хэд хэдэн удаа цохисон. Энэ үед манай найз Э  ирж намайг салгаад орцны үүдэнд сууж бай гэж хэлсэн. Би орцны үүдэнд сууж байхад Э  зодоон анх эхэлсэн газар уруу очсон. Тэгсэн цагдаагийн албан хаагч нар ирчихсэн байсан. Цагдаа нар Э , М , Ш  нарыг саатуулчихсан байсан. Би тэндээс шууд хадмынхаа гэр уруу очиж хоносон. Зодоон болох үед У , М , Э , Ш  бид нараас өөр хүн байгаагүй. Э  намайг орцноос тэврээд гарч ирэхэд Ш  орцны үүдэнд ганцаараа зогсож байсан. Намайг орцноос гарч ирэх үед М  зодоон болсон газар цагдаа нарт баригдчихсан байсан. У  байсан эсэхийг мэдэхгүй байна. Би ер нь бол согтолттой, гэхдээ ухаан орж гараад байсан. Тэр дунд байсан залуучуудаас У  гэх залуу төмрөөр миний толгой уруу цохих үед манай найз Э  төмрийг булааж авсан гэж хэлсэн. Би орцонд түүнийг зодож байхдаа гар утас, мөнгийг нь аваагүй, /хавтаст хэргийн 96, 108-109 дэх талууд/, Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин хэрэг зөрчил гаргахгүй байж чадна” гэх мэдүүлэг

Шүүгдэгч О.Э ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... М , Ш , У , Б  нар бүжиглэж байгаад бүжгийн талбай дээр хажуугийн ширээн дээр сууж байсан залуучуудын нэг болох бүдүүн залуутай Б  маргалдсан. Тэгэхээр нь М , Ш , У  бид дөрөв салгаад бид нар үйлчлүүлж байсан ширээндээ очиж сууж байгаад тавуулаа тамхи татах гээд гарахад баарны гадаа бид нарын хажуугийн ширээнд сууж байсан залуучууд зогсож байсан. Тэд нарын дунд Б ын таньдаг Ж гэх залуу Б той гадаа уулзахаар үлдэж, Ш , У , М  бид дөрөв буцаж ороод үлдсэн пиво, архиа уучхаад 5-10 минутын дараа Ш , М , У  бид дөрөв баарнаас гарсан. Тэгтэл баарны хашааны баруун талд хүмүүс чанга дуугараад байхаар нь бид гурав яваад очтол Б  нэг бүдүүн залуутай заанадалцчихсан байсан. Тэгээд Ш , М  бид гурвыг гүйгээд очиход тэр бүдүүн залуу орц уруу гүйгээд орж байсан, араас нь Б  гүйж орсон. Би Б ын араас гүйгээд 5 давхарт гарахад Б  тэр залууг барьж авсан байсан учраас би дундуур нь орж салгаад тэр бүдүүн залуу шатан дээр унах үед Б  түүнийг өшиглөсөн. Би хаашаа нь өшиглөснийг хараагүй. Тэр залууг босож ирэхэд Б  толгой уруу нь гараараа 1-2 удаа цохисон. Би тэр хоёрыг салгаад бид гурав шатаар бууж байхад Ш тэй тэр орцны 2 давхарт тааралдсан. Ш , Б  бид гурав орцноос тэр бүдүүн залууг дагуулж гарахад гадаа цагдаа нар ирчихсэн яваад очиход Ш , М  бид гурвыг саатуулсан. Нэг харсан чинь Б  байхгүй болчихсон байсан. Зодоон болоход Ш , М , Б  бид дөрөв байсан. Би Э , Д  нарыг танихгүй, бааранд байхад бид нарын сууж байсан ширээнд хоёр залуу ирээд 10 минутын орчим хугацаанд М тэй юм ярьж байгаад баар хаахаас өмнө М  тэр хоёрыг гаргаж өгнө гэж гараад 5 орчим минутын дараа М  ганцаараа орж ирсэн. У  баарнаас сүүлд гарч ирсэн. Баарны гадаа марГ дсан залуус 6-7 лаа байсан. Орц уруу орсон залууг Б  зодсон, бусдыг нь хэн зодсоныг мэдэхгүй байна, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Төлөв томоотой байх болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 102, 104 дэх талууд/, 

Шүүгдэгч Х.М -ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр найз Б ын төрсөн өдрийг тэмдэглэх гээд найзууд болох Б , Ш , Э , У  бид тав ..........  баар уруу 21 цагаас 22 цагийн орчим орсон. Бид нар баарнаас 0,75 литрийн шилтэй 2 шил архи, ус, ундаа зэргийг захиалсан. Удалгүй бид нар дээр нэмэгдэж надтай найзалдаг Д, Э  нар ирсэн. Тэгээд бид нар бүжиглэх гээд бүжгийн талбай дээр гарахад Б  нэг бүдүүн залуутай бүжгийн талбай дээр маргалдаж, нэг нэгнийхээ чээж уруу түлхэж байгаад заанадалцахаар нь бид нар Б ыг тэр залуугаас холдуулсан. Би утсаар ярих гээд гадагшаа гарчхаад хэсэг хугацааны дараа баар уруу орж ирэх үед баар хаах болчихсон байсан учраас удалгүй баарнаас гарцгаасан. Тэгэхэд Д , Э  нар явлаа гэхэд нь тэр хоёрыг явуулах гээд үйлчилгээний төвийн ......  дэлгүүрийн ойролцоо 5-10 минут орчим ярилцаж байгаад тэр хоёроос салж, тухайн үед Ш ийн машиныг ....... баарны ертөнцийн зүгээр баруун талд байрлуулсан байсан болохоор тэднийг машиныхаа хажууд байгаа байх гэж бодоод яваад очтол бааранд марГ даж байсан махлаг залуу болон тэд нартай цуг явж байсан залуучуудыг Б  “та нар яадаг болчихсон юм бэ” гээд нэгийг нь алгадсан. Тэгсэн нэг залуу нь /сүүлд тэр залуугийн нэрийг У  гэдгийг мэдсэн/ Б ын толгой уруу хашааны босоо төмрийг татаж салгаад тэр төмрөөр нэг удаа цохисон. Би түүний барьсан байсан төмрийг авах гэтэл тэр залуу гартаа байсан төмрөө тавихгүй болохоор нь төмрөөс нь угзарч татаад газар унагааж дээр нь гарч сууж байгаад 2-3 удаа алгадаад маргаан болсон зүгт хартал Б  бааранд маргалдсан бүдүүн залууг араас хөөж орц уруу орсон. Б ын араас Э  гүйж очсон. Тэгэхэд 22 дугаар байрны ....... баар талын орц болон ..... баарны хооронд машин зам дээр нэг залуу нь хэвтэж /сүүлд уулзахад тэр залуу Х  гэдэг нь байсан/ байсан. Би тэр газар хэвтэж байсан залууг босгож ирээд түүнтэй юм ярьж байхад цагдаа нар хүрч ирээд Ш , Э  бид гурвыг барьж аваад эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Надаас өөр хүн У ыг зодоогүй. Би тухайн үед нилээн согтсон байсан, /хавтаст хэргийн 94, 111 дэх талууд/, ... Анх бааранд ороход бид 5 уулаа байсан. Би 2 найзыгаа суулгаж өгчхөөд Ж.Б дээр очиход тэр хавьд таньдаг олон хүн байсан. Нийт 10 гаран хүн байсан байх. Тэдгээр хүмүүс зодоонд оролцоогүй. Яг зодоонд бол Ж.Б, О.Э  бид 3 оролцсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг

Хохирогч Ү.Цог-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 9 дүгээр


сарын 21-ний өдөр 21 цагийн орчим найзууд болох А.У , Х , Жавхлан, Э.У  бид тав .......  бааранд орж үйлчлүүлсэн. Бааранд ороод 1 шил 1 литрийн Чингис архи, ус, ундаа зэргийг захиалан авсан. Баар хаах болоход А.У , Д.Х , Б.Ж , Э.У  бид тав баарнаас гараад ...... баарны баруун талын хашааны хажууд тамхи татаад зогсож байхад хашааны баруун урд буланд хэдэн залуучууд зогсож байсан. Би тэд нарыг хэдүүлээ байсныг хэлж мэдэхгүй байна, олуулаа байсан. Тэдгээр залуучууд бүгдээрээ бид нарын хажууд ирээд нэг залуу нь Ж-ийн нүүр уруу хоёр удаа гараараа цохиод өөрийгөө би Б байна, намайг та нар таних уу гээд Б  гэж залуу нь У ын нүүр уруу цохиход А.У  тонгойсон, энэ үед нөгөө залуучуудын 2-3 нь А.У  уруу дайрсан. Би А.У ыг тэр залуучуудаас салгах гээд нэг алхтал тэр залуучуудын 4-5 нь над уруу ирж миний хувцаснаас зуурахаар нь би баруун гараараа нүүрээ хаасан. Тэгтэл миний толгойн зүүн хэсэг уруу 1-2 удаа гараараа /хэн цохисныг нь харж чадаагүй/ цохисон. Мөн нэг нь миний гэдэс уруу /хэн миний гэдэс уруу өшиглөснийг хараагүй/ өшиглөсөн. Тэдгээр залуучууд намайг зуураад цохиж, зодож байх үед би хойшоо ухарч, тэд нараас мултраад эргээд харахад хуучин хорооллын 21 дүгээр байрны урд талын захын орцонд тулсан байсан учраас би орц уруу гүйж ороод 5 давхар хүртэл гүйсэн. Тэгэхэд араас 4-5 залуу хөөж гарч ирсэн. Тэдгээр залуучууд дунд өөрийгөө Б  гэсэн залуу байсан. Миний гадуур хувцасны зүүн мөрнөөс татах үед би газар өвдөглөсөн. Тэгээд би босож амжаагүй байтал шатаар чирч буулгаж байх үед би хоёр гараа нүүрнийхээ өмнө барьж өөрийгөө хамгаалсан. Тэд нар миний нүүрний зүүн хэсэг уруу хэд хэдэн удаа өшиглөсөн. Өшиглөж байсан хүмүүсээс нэг нь цэнхэр өнгийн богино курткатай залуу байсан. Тэд нар намайг хоёр давхар хүртэл чирэх үед би ухаан алдсан байсан. Э.У  нэг давхраас намайг Ц , Ц о гээд орилж дуудахад нь би ухаан орсон. Цагдаа дуудах гээд өмднийхөө халааснаас гар утсаа авах гэхэд байгаагүй. Тухайн үед миний өмсөж явсан ягаан өнгийн сорочкан цамцны энгэрийн халаасанд байсан 100,000 төгрөг алга болсон байсан. /100,000 төгрөгөөс гадна задгай 6,000 төгрөг мөн бохь халаасанд үлдсэн байсан/ Э.У  намайг буугаад ир гэхэд нь би шат түшиж босоод бууж орцноос гарахад цагдаагийн албан хаагч нар ирчихсэн байсан. Э.У , А.У , Д.Х  нар цагдаагийн албан хаагч нартай уулзаад зогсож байсан. Бид нарыг зодсон залуучуудаас гурван залууг нь саатуулчихсан байсан. Тэр гурван залуугийн дунд намайг шатнаас чирч буулгаад нүүр уруу өшиглөсөн залуучуудын нэг нь болох цэнхэр өнгийн богино курткатай залуу зогсож байхаар нь энэ залуу намайг зодсон залуу байна гэж хэлэхэд, эргүүлийн машин ирж тэдгээр залуучуудыг авч явсан. Э.У , А.У , Д.Х , Б.Ж бид тав Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт очиж анхны тусламж авч тэндээ хоносон. Би зодуулж байхдаа биеэ хамгаалаад нүүрээ гараараа хааж байсан болохоор царай зүсийг нь сайн харж чадаагүй. Өөрийгөө Б гээд байсан залуу болон тухайн үед цэнхэр өнгийн богино куртка өмссөн залуучуудыг танина. Энэ зодооноос болж миний зүүн талын нүд хавдаж, хөхөрсөн, хамрын ясны таславч мурийсан, хоёр хөлийн өвдөг зулгарсан, нүдний ухархайн яс цөмөрсөн гэмтэл учирсан. Миний халаасанд байсан гар утас, мөнгө зэргийг орцонд зодуулж байх үед юм уу ухаан алдсан үед хэн нэг нь авсан гэж бодож байна. Тэдгээр залуучууд намайг цохиж зодохдоо миний гар утас, мөнгө зэргийг надаас нэхээгүй. Самсунг Г акси эс-4 маркийн хар саарал өнгийн гадаргуутай ......... гэсэн дугаартай сим карт ашиглагдаж байсан гар утас байсан. Би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцахад тухайн зодооны үед надад учирсан гэмтлээс нүдний ухархайн ясны гэмтэл нь дүгнэлтэд тусгагдаагүй байсан учраас дахин дүгнэлт гаргуулах хүсэлттэй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21, 161 дэх талууд/, 

Хохирогч А.У ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр найзууд болох Ү.Ц , Д.Х , Б.Ж , Э.У  бид тав .......  баараар үйлчлүүлсэн. Бааранд ороод нэг литрийн чингис архи 1 шилийг авч ууж дуусаад баар хаах болоод баарнаас гарахад Д.Х , Э.У , Ү.Ц , Б.Ж  бид тав баарны баруун талын хашааны орчим зогсож байсан.Б.Ж  түрүүлээд явна гээд байж байтал баарнаас хэдэн залуучууд гарч ирсэн. Тэдгээр залуучуудын нэг нь Б.Ж-тай уулзаж байснаа бидний хажууд дөхөж ирээд тэр залуу /Б / Ү.Ц  уруу ойртож “чи яасан, атмандах гээд байна уу” гэхэд нь би тэр залууд “ямар нэг асуудал байхгүй, бид нар харих гэж байна” гэхэд тэр залуу онгироод манай нөгөө хэд уруу хэл амаар дайраад байсан. Би тэр залууг татаж хоёулаа ярилцъя гэж хэлээд урд нь гараад алхаад явж байтал тэр залуу хойноос боогоод миний дагз уруу цохисон. Би эргэж хараад тэр залуутай барилцаж авахад тал талаас хэдэн залуучууд манай найзыг яагаад байна гээд гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн. Би .......  байрны урд талд байх үсчингийн урд талбай дээр дээш хараад хэвтсэн байдалтай ухаан орсон. Б.Ж  хажууд ирээд найзаа босоорой гээд намайг татаж босгоод машиндаа суулгаж, халаасандаа байх гар утас, түрийвч хаана байна вэ гэхэд утас чинь надад байна гэж хэлсэн. Би зодуулсан газраа эргээд очиход миний түрийвч газар байсан. Тэгээд эргээд Б.Ж-ын машинд суухад Б.Ж машинаа асаагаад “....... ” худалдааны төвийн урд очиж зогссон. Би Б.Ж-аас нөгөө хэд хаана байгаа талаар асуухад Б.Ж  тэд нар ....  байрны урд зогсоол дээр байгаа байх гэж хэлэхэд нь би машинаас буугаад гүйгээд очтол цагдаагийн албан хаагч нар эргүүлийн машинтай ирчихсэн байсан. Ү.Ц  21 дүгээр байрны урд зогсоол дээр машины копутыг түшчихсэн зогсож байсан. Би Цог-Эрдэнийг гайгүй юу гэж асуугаад нүүрийг нь хартал нүд, хамраас нь цус гараад хавдчихсан байсан. Цагдаагийн албан хаагчид бид нарыг зодсон залуучуудаас гурван залууг нь саатуулсан байсан. Тэгээд цагдаа нар бид нарыг эмнэлэгт очиж түргэн тусламж авахыг зөвлөхөөр нь Ү.Ц , Д.Х , А.У  бид дөрөв эмнэлэгт очиж яаралтай тусламж авсан. Би бусдад зодуулснаас болж миний толгой хавдаж, зовхи хавдартай, өвдөг зулгарсан гэмтэл учирсан. Би толгойгоо 5000 төгрөгөөр 3 удаа бариулсан. Э.У , Б.Ж нар зодоон эхлэх үед зугтчихсан гэсэн учраас биедээ ямар нэг гэмтэл аваагүй. Тэд нар олуулаа байсан. Яг хэдүүлээ байсныг тодорхой сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/, 

Хохирогч Д.Х ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр миний оюутан ангийн найз Ү.Ц  Улаанбаатар хотоос ирсэн гээд найзууд болох А.У , Э.У , Б.Ж  бид тавуулаа уулзаад 21-22 цагийн орчим бааранд орж нэг шил 1 литрийн чингис архи, ус, ундаа зэргийг захиалж хэрэглэсэн. 23 цаг 40-50 минутын хооронд баар хаах үеэр бид тав баарнаас гараад .......  баарны ертөнцийн зүгээр баруун талын хашааны орчим тамхи татаад зогсож байтал танихгүй хэдэн залуучууд ирсэн. Тэд нарын нэг нь Б.Ж-ыг таньдаг бололтой байсан бөгөөд түүнийг заанадчихсан зогсож байсан. А.У , Э.У , Ү.Ц  бид дөрөв дөхөж очоод салгах гэтэл Ү.Ц -ний нүүр уруу нэг залуу нь цохичихсон. Тэгтэл намайг хэдэн залуучууд /яг хэдэн залуус байсныг мэдэхгүй байна/ тал талаас цохихоор нь би толгойгоо гараараа дараад доошоо суусан. Тэгэхэд эргүүлийн хоёр цагдаагийн албан хаагч ирж тэдгээр залуучуудыг надаас салгасан. Энэ үед миний хажууд А.У  зодуулчихсан байдалтай байсан. Ү.Ц  орцноос гарч ирсэн гээд зогсоол дээр байсан машиныг түшчихсэн зогсож байсан. Цагдаагийн албан хаагч нар тэдгээр залуучуудаас гурван залууг нь саатуулсан байсан бөгөөд удалгүй эргүүлийн машин ирж тэр гурван залууг эргүүлийн машинд суулган авч явсан. Цагдаагийн албан хаагч бид нарыг эмнэлэгт очиж үзүүлээрэй гэж хэлсэн. Зодооны улмаас миний дух, хамар зулгарсан, дал, мөр орчимд цус хурсан, уруул язарсан гэмтэл учирсан. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас хойш 4 залуу уучлалт гуйж ирсэн. Уучлалт гуйж ирсэн залуучууд намайг болон миний найзууд болох А.У , Ү.Ц  нарыг зодсон залуучууд мөн байсан. Тэдгээр залуучууд бид нарын эд зүйлийг авахаар айлган сүрдүүлсэн үйлдэл гаргаагүй. Би өөрт учирсан гэмтэлдээ өвчин намдаах эм, шархаа цэвэрлүүлсэн. Хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэснээ нарийн тооцоогүй, ойролцоогоор 30,000 орчим төгрөг болсон. Би энэ мөнгийг нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28, 162 дахь тал/, 

Гэрч Э.У ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... гэтэл А.У ыг .......  баарны хажууд нэг залуу курткаас нь татаад тонгойлгоод дарчихсан, түүний куртка нь хагас тайлагдсан байсан. Би тэр залууг А.У аас салгах гэтэл 2-3 залуу намайг чиглээд ирэхээр нь намайг зодох гэж байна гээд айгаад 20 дугаар байрны зүг уруу зугтаасан. А.У  над уруу залгаад хаана байна гэхэд .......  баарны баруун талд .........  байрны хажууд хүрээд ир гэхээр нь би яваад очтол цагдаагийн албан хаагчид ирчихсэн, тэд нарыг зодсон залуучуудаас гурван залууг нь цагдаа нар саатуулсан байсан. Тэгээд би Ү.Ц , А.У , Д.Х  нарын хамт эмнэлэг уруу явсан. Ү.Ц , Д.Х , Б.Ж  нар надад хэлэхдээ “тэр залуучууд бид нарыг эхэлж өдөж хоргоосон” гэж хэлсэн. Тэнд хэдэн хүн байсныг сайн мэдэхгүй байна. Ж бид хоёр тухайн үеийн зодооноос биедээ ямар нэг гэмтэл аваагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/, 

Гэрч Б.Д ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 9 дүгээр сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна. Миний багын найз Э тэй уулзаж, орой 22-23 цагийн хооронд хуучин хороололд байрлах .......  бааранд үйчлүүлэхээр ороход Э  бид хоёрын багын найз Х.М  найз нарынхаа хамт үйлчүүлж байхад нь тааралдсан. М тэй уулзахад найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна гэж хэлсэн. Тэнд хээтэй хорооллын зүс таних хоёр залуу байсан ба сүүлд нэрийг нь Э ээс сонсоход Ж.Б , Ш  гэж байсан, мөн танихгүй хоёр залуугийн хамт 5-лаа байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 163 дахь тал/, 

Гэрч Б.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 9 дүгээр сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна. Ү.Ц , Д.Х , Э.У , А.У  бид тав .......  бааранд үйлчлүүлж байгаад баар хаахад бид нар гараад баарны баруун талд тамхи татаад зогсож байтал Ж.Б  бид нар дээр хүрч ирээд намайг эхлээд заанадаж авсан. Би түүнийг болиоч дээ хөгшөөн гээд түлхэж холдуулахад Ж.Б , А.У ыг заанадчихсан, А.У , Ж.Б од хоёулаа эр хүн шиг ярилцъя гээд .......  баарны хашааны дагуу алхсан. Ж.Б , А.У ын араас бооход А.У  хариу үйлдэл хийж хоорондоо барилцаж авсан. Тэгэхэд Х.М , А.У ын хажуунаас өшиглөсөн. Би тэдний дундуур орж А.У ыг Х.М , Ж.Б  нараас салгах үед А.У  .......  баарны хашааны төмрөөс зуураад газарт /зуурсан хашааны босоо төмөр хугарчихсан/ унасан. А.У ыг босонгуут .....  байрны зүүн урд талын машины зогсоол дээр дагуулж ирэхэд Х.М  хүрч ирээд А.У ыг хавсарч унагаасан. Би А.У ыг босгох гэтэл М  наадах чинь маяглаад, жүжиглээд байна гэж хэлсэн. Тухайн үед Ш  хажууд байсан учраас чи найзыгаа салгаж аваач гэж хэлэхэд Ш , Х.М -ийг холдуулан авч явсан. Би А.У ыг босгож машиндаа суулгахад утас, түрийвч байхгүй байна гэж хэлсэн. Тэгж хэлэх үед А.У ын гар утас надад байсан болохоор гар утас чинь надад байна гэж хэлсэн. Тэгтэл А.У  би түрийвчээ олчихлоо гээд эргэж машинд суусан. Тэндээс би машинаа асаагаад хөдлөөд “.......... ” худалдааны төвийн урд талын зогсоол дээр машинаа тавиад А.У  бид хоёр зодоон болсон газар гүйгээд очиход цагдаа нар ирчихсэн Ш , Х.М  нар болон бас нэг танихгүй залуу нарыг саатуулсан байсан. Ү.Ц  21 дүгээр байрны 1 дүгээр орцны урд талын сандал дээр дээш харсан байдалтай, намайг харахад түүний нүд нь хөхөрч хавдсан байсан ба хажууд нь Д.Х  бас нүүр нь цус болчихсон зогсож байсан. Ж.Б , Ш , А.У  нарыг танина, Х.М -ийг зүс танина” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 165 дахь тал/, 

Гэрч Б.М -ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 9 дүгээр сарын сүүлээр байсан юм. Өдрийг сайн санахгүй байна, би 22 цагийн орчим .......  бааранд ороход тэнд манай найзууд болох Ж.Б , Ш , А.У , Х.М  нар болон Х.М -ий найзууд болон Э, Д  хоёр, мөн танихгүй нэг залуу байсан. Тэгээд би тэд нартай мэндлэхэд Ж.Б ын төрсөн өдрийг тэмдэглэж байна гэж хэлээд ууж байсан архинаасаа хийж өгөхөөр нь би нэг хундагыг уусан. Харин тэд нарын хажуугийн ширээнд надтай нэг хороололд өссөн танил болох Б.Ж 4-5 залуучуудын хамт бааранд сууж байхаар нь би Б.Ж-тай гар барьж мэндэлсэн. Тэгтэл Ш  согтчхоод үг хаяад байхаар нь түүнтэй марГ дах гээд байсан учраас тэд нартай хамт ширээнд суухгүйгээр бүжиглэж байгаад 23 цаг 20 минутын орчим баарнаас гараад үйлчилгээний төвийн таксины буудлын хажууд зогсоод би архи уучихсан байсан учраас машинаа бариулах гээд найзыгаа утсаар дуусан. Мөн нэг найз маань “..... ” баарнаас гарах гэж байна гэхээр нь түүнийг гарч ирэхийг хүлээж 20-30 минут орчим би хүмүүстэй утсаар ярьж зогссон. Тухайн үед би А.У тай эргээд уулзана гэж ярьсан байсан учраас түүнтэй уулзахаар .......  баарны хажууд намайг очиход баар хаалгаа барьчихсан, хүмүүс тарж байсан. Ж.Б , Ш , У , Х.М  нар болон тэдгээрийн найзууд бүгд байхгүй байсан. Тэгээд би У  уруу залгаад “чи яасан бэ, хурдан ирээч ээ” гэхэд тэр удалгүй хүрч ирээд Б  хүмүүстэй марГ даад нэг, хоёр залуусыг нь цохиод толгойгоо хагалуулсан, бусдыг нь цагдаа аваад явчихсан байна гэж хэлж байсан, харин У  бид хоёр харихаар явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 167-168 дахь тал/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1164 дугаартай “... Ү.Ц .-ийн биед хамрын таславчийн мурийлт, хавантай, нүдний салст улайсан, өвдгөнд зулгаралт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39 дэх тал/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1165 дугаартай “... Д.Х ы биед дух, хамар зулгаралт, дөл мөрөнд цус хуралт, уруул язралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 48 дахь тал/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1163 дугаартай “... А.У ын биед чамархай, зовхи хавантай, хүзүү, өвдгөнд зулгаралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 57 дахь тал/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1167 дугаартай “... Ж.Б ын биед толгойн хуйх язарсан шархтай зөөлөн эдийн няцарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 65 дахь тал/,

Ж.Б , О.Э , Х.М  нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 118, 127, 130 дахь талууд/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 145, 149, 152 дахь талууд/, таньж олуулах ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 146-148, 150-151, 153-154, 156, 158, 160 дахь талууд/, фото зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 155, 157, 159 дэх талууд/, “Капитал зууч” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 178, 184 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.


Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэгдэхэд ханГ ттай байна.

Хэрэгт авагдсан дээрх болон бусад бичгийн нотлох баримтуудаар Ж.Б , О.Э , Х.М  нарын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ж.Б , О.Э , Х.М  нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг шилжих шөнийн 00 цагаас 01 цагийн хооронд ..........  байрны орчим бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Ү.Ц , Д.Х , А.У  нарын бие махбодод нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Ж.Б , О.Э , Х.М  нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, энэ хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Хохирогч Ү.Ц , Д.Х , А.У  нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч Ж.Б , О.Э , Х.М   нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тэдгээрийн хувийн болон хохирол төлбөр төлсөн байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харГ зан шүүгдэгч нарт хорих ялыг биелэн эдлүүлэхгүйгээр, тэнсэж хянан харГ зах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294, 295, 296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
 ТОГТООХ нь:

    1.Шүүгдэгч Б  овогт Ж ы Б , Г  овогт О ын Э , Б  овогт Х гийн М  нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б  овогт Ж ы Б од 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сар, Г  овогт О ын Э , Б  овогт Х гийн М  нарт 3 /гурав/ жил, 10 /арав/ хоног хорих ял тус тус шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Б , О.Э , Х.М  нарт тус бүр оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
 4.Шүүгдэгч Ж.Б , О.Э , Х.М  нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б од оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сар, шүүгдэгч О.Э , Х.М  нарт оногдуулсан 3 /гурав/ жил, 10 /арав/ хоног хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, шүүгдэгч Ж.Б ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар, шүүгдэгч О.Э , Х.М  нарт тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэх болохыг ялтан Ж.Б , О.Э , Х.М  нарт мэдэгдсүгэй.
 7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Б , О.Э , Х.М  нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
 9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Б , О.Э , Х.М  нарт бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГЭРЭЛТ-ОД