Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 65

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:171/2012/0004/Э/

 

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Ё.Ринзаан, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч С.Банди, Д.Ганболд, Ц.Цэндсүрэн,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгсбаяр,

улсын яллагч Б.Сүрмандах

хохирогч П.О

хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг

шүүгдэгч Н.Э ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, Э.Ганбат,

гэрч Ц.З  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэгт Б  овогт Н ийн Э т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123350 дугаартай хэргийг 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, Б  овогт Н ийн Э  /РД: ..., 19. оны .. дугаар сарын ..-ний өдөр Булган аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, авга ахын хамт Булган аймгийн . дүгээр баг . гэх газар оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

 

Шүүгдэгч Н.Э  нь согтуугаар 2011 оны 6 дугаар сарын 15-ны орой Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Л.О ын хувийн таарамжгүй харьцаанаас үүдэж хэвлийн тус газар нь өшиглөн зодсоны улмаас Л.О од хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний бүрэн биш тасрал гэмтэл учирснаас амь насаа алдаж, Н.Э  хүнийг санаатай алсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2011 оны 06 дугаар сарын .11-ний өдөр Би гурван найзтайгаа Шарын гол сумын Ар булагт очсон юм. Очсон өдөр хохирогч П.О той дайралдсан тэгтэл хохирогч сар гаруй архи ууж байна архиар дагнаж байна гэж ярьж байсан. Тэр үед хохирогч бие муу байна аа хүндрүүлээд байна гэж байсан. 2011 оны 06 дугаар 14-ний орой Шарын гол ороод очсон өдөр П.О  н.Баянмөнх бид нар цуг явсан. Урд өдөр Шарын голд очиж нэг айлд хоносон. Орой хохирогч охинтой уулзана гээд явж байсан. Өглөө П.О  нь шил архи пивотой ирсэн. Тэгээд бид хэд авчирсан пиво, архийг нь уугаад тэр айлаасаа гараад модны сүүдэрт суусан. Тэнд  бид архи уусан би архи уугаагүй эрүүл байсан надад хийж өгөхөөр нь би амсчаад тавьсан. Уурлаад байхаар нь нэг уугаад дахиж уугаагүй. Тэгээд суугаад байж байсан чинь Б.У  согтоод унасан тэгээд байж байсан чинь хохирогч П.О  тэд нарыг хооронд муудалцуулаад байхаар нь болио дэмий гэж хэлтэл хажуу талаас Баянмөнх уурлаад чи өөртөө хамааралгүй зүйлд ороод бай гээд над руу дайрахаар нь барилцаж авсан. Тэгтэл Б.О  бид хоёрыг салгасан . Арван жилд зодуулсандаа болоод гомдоод тэгээд байгаа юм уу гээд  зүгээр тоглоом болгоод хэлсэн чинь над руу уурлаад, дайраад. Гэтэл П.О  хагархай стаканд бариад над руу би чамайг заавал ална гээд дайрахаар би гараас нь арай гэж шилийг нь салгасан. Тэгээд зуураад тавихгүй болохоор нь мөр лүү нь нэг өшиглөөд тэгээд салчихаад байж байсан. Тэгээд намайг ална гээд дайраад байхаар нь дуугүй болохоор нь очъё гээд жалганд сууж байгаад 30 минутын дараа очсон. Тэгтэл  унтсан байсан. П.О ыг  унтуулчихлаа гэсэн. Тэгээд очиход П.О , Б.С  хоёр байхгүй байсан тэгээд архийг нь гартал унтуулъя гээд хэсэг байж байсан чинь Б.Эрхэнбаяр бос бос гээд байсан тэгтэл талийгаач нэг өндийгөөд буцаад хэвтсэн. Өчигдрийн айлд очиход ирье гэсэн. Тэгээд өвдөөд байхаар нь айл руу явий гэсэн. Б.С  олгой нь юм биш шүү гэхэд Б.Э  наадах чинь  авхуулсан гэсэн. Тэгээд би эмнэлгийг заалгуулж аваад Б.О . такси аваад эмнэлэг хүргэсэн. Өглөө нь очсон чин зүгээр хүний амь насанд аюулгүй их удвал аюултай гэсэн. Энд эмчлүүлэх шаардлаггүй өөрийнхөө орон нутагт оч гэсэн. Тэгээд шилжүүлэг бичиг өгсөн тэгээд шууд Эрдэнэт орий гээд Эрдэнэт рүү явсан очоод  шууд эмнэлэг үзүүлье гэсэн эмч гайгүй гэсэн болохоор энд зогсчих гээд зогсоод савтай усаа уусан. Тэгээд гэрийнхээ харалдаа очоод зогсий гэсэн. Тэгээд гэрийнхээ гадаа очиход шууд эмнэлэг орой гэсэн чинь зүгээр маргааш болой гэсэн тэгээд гэрт нь хүргэж өгөөд өглөө нь очиж авсан.

 

Хохирогч П.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “манай бага эмэгтэй дүү П.М  П.О  ах хүнд зодуулаад ирсэн байна. Та  яаралтай хүрээд ир гэсэн. Тэгээд  яваад очиход П.Э ын найзууд нь гадаа сууж байсан. Цаашаа яваад эмчтэй уулзахад яаралтай хагалгаа хийхгүй бол болохгүй гээд хагалгаа хийсэн. Хагалгаа 12 цагийн үед дууссан тэгээд энэ хүн найдваргүй болчихжээ гэсэн.П.Э  бөөндөө архи уучихлаа өшиглөсөн юм  гэж хэлж байсан. Хагалгаанаас гарч ирээд 2 өдөр болоод 5 цагийн үед өнгөрсөн.

 

Гэрч Ц.З  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр бүгдээрээ  тойроод ууж байсан. Талийгаач агсан байсан. Тэгээд Н.Э  руу стаканаа хагалаад  дайрахаар нь байхаар нь  би П.О ыг дараад суулгасан. Тэгээд суулагчаад байж байтал дахиж шил бариад босж ирсэн тэгээд Н.Э  руу шилээ бариад дайрсан. П.Э  шилийг нь гараас нь салгаад мөр рүү нь нэг өшиглөсөн. Тэгээд салгаад П.О ыг хэвтүүлээд унтуулсан Б.С  О.О  хоёр  дэлгүүр явсан. Дэлгүүрээс явчаад О.О ыг ирэхэд унтаж байсан. Тэгээд гэнэт эвхрээд гэдэс өвдөөд байна.гээд босоод ирсэн .Тэгээд бид хэд яачих ваа  гээд  такси хөлслөөд шарын голын эмнэлэг рүү явсан”,.

 

Шүүгдэгч Н.Э  нь согтуугаар 2011 оны 6 дугаар сарын 15-ны орой Дархан-Уул аймгийн Шарын гол сумын .. дүгээр багийн нутагт иргэн Л.О ын хувийн таарамжгүй харьцаанаас үүдэж хэвлийн тус газар нь өшиглөн зодсоны улмаас Л.О од хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний бүрэн биш тасрал гэмтэл учирснаас амь насаа алдаж, Н.Э  хүнийг санаатай алсан болох нь:

 

 

хохирогч П.О гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:“...2011 оны 06  сарын 16-17-ны шөнө 03 05 цагийн орчимд бага эмэгтэй дүү М  утсаар яриад О  ах ирсэн .Хүнд зодуулсан байна, өглөө эмнэлэг дээр гэж хэлсэн. Ингээд би М ээс хаана яагаад хүнд зодуулсан бэ гэхэд Шарын гол суманд хүнд зодуулчихаад ирсэн байна, бие нь муу байгаад байна гэж  хэлсэн. Н.Э  гэдэг нь нь эмнэлэг дээр хамт хүргэж ирсэн гэсэн. Ингээд би дүүтэйгээ уулзсан  чинь өө том ах ирээ юу гэж намайг харж хэлчхээд тэгээд юм яриагүй, ярьж чадахгүй байсан, тэгээд хагалгаанд оруулсан.” гэх мэдүүлэг хэргийн 7 дах тал.

... Тэгээд юу болсон бэ гэж асуухад Н.Э  надад О  ахаа уучлаарай би О ыг нэг өшиглөсөн, тэгээд л ийм юм болчихлоо . Би эмчилгээний мөнгийг нь гаргана цагдаад битгий өгөөч гэж хэлж байсан. Тэгээд би талийгаачтай тухтай уулзаж чадаагүй талийгаач руу ороход талийгаач хагалгаанд орох гэж байсан . Том ах ирчихсэн үү гэж хэлээд миний ам цангаад байна гэж хэлсэн. Би тэгээд миний дүү яасан бэ гэхэд талийгаач би Н.Э т өшиглүүлсэн, эд нар эмчилгээний зардлыг гаргана, та нар битгий мөнгө гаргаарай” гэсэн гэх мэдүүлэг /хэргийн 8 хуудас/,

гэрч Р.А :...”2011 оны 06 сарын 16-ний өдөр 18 цагийн үед нэг залуугаар түшүүлээд гэртэй ирсэн түшиж оруулж ирсэн хүн нь хэрэг гарвал утсаар яриарай гээд нэг дугаар өгөөд явсан. Тэгээд нөхрөөсөө яасан бэ гэхэд хүмүүс намайг зодсон энэ хүмүүс эмчилгээний зардлыг гаргаж өгнө шүү  гэж хэлээд хүүгээ тэврээд үнсээд өөр юм яриагүй нөхрийгөө би тэр залууг дуудаж эмнэлэг хүргүүлчихээд өөрөө араас нь ахиж дуудаж эмнэлэг хүргүүлсэн ба тухайн үед яагаад ийм зүйл болчихвоо Э  би сайн мэдэхгүй байна архи уугаад согтсон байсан, би ямар ч байсан Бааяаа гэдэг залуутай маргаад байх шиг байсан П.О ыг өшиглөснөө сайн мэдэхгүй байна өглөө нь П.О той уулзсан чинь П.О  ахын дүү яагаад ахыгаа өшиглөчхөв гэж хэлсэн гэж надад хэлсэн юм…” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11 дахь тал/,

гэрч П.М-ийн:...“Тэгээд орой ажиллаасай буугаад гэрт нь очиход ах ирчихсэн гэртэй хэвтэж байсан ба би яасан бэ гэхэд ах нь үхлээ гэдэс ходоод өвдөөд байна Э  намайг зодсон намайг эмчилж зүгээр болгоно гэсэн та нар 100 төгрөг ч битгий гаргаарай гэж хэлж байсан, талийгаач П.Э ыг таньдаг юм. Талийгаач хэлэхдээ П.Э  намайг өшиглөчихсөн юм аа. Бид нар жаахан архи уугаад байж байсан гэсэн. П.Э  согтуу байсан нэг удаа өшиглөчихсөн нь үнэн гэж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/,

гэрч Б.У-ын:...“2011 оны 06 дугаар сарын 16-ний өглөө намайг сэрэхэд эмнэлэг рүү хоол цай хүргэнэ гэсэн юм ярьсан. Тэгээд би яах гэж байгаа  юм бэ гэхэд П.О  эмнэлэгт байгаа гэсэн. Тэгээд байж байхад талийгаач мөн Отгонбаатар Д  ах нар тэдний гэрт хүрээд ирсэн тэр үед би талийгаачаас чи яачих сан юм бэ гэхэд талийгаач намайг Н.Э  өшиглөчихсөн юм аа гэж хэлж байсан: Тэгэхэд П.Э  би өөрөө зодчихсон юм чинь өөрөө аваад явахаас гээд Орхон аймаг руу явсан” гэх мэдүүлэг / хэргийн 19 дүгээр хуудас/,

гэрч О.О-ын:...“Харин маргааш өглөө нь П.О  Н.Э  намайг өчигдөр орой өшиглөсөн болохоор би авч явна гээд байсан бид нарыг уулзсанаас хойш О  хүн зодуулж цохиулаагүй Н.Э  л өөрөө өшиглөсөн гээд байсан. Тэгээд 30 минут болоод бид хоёрын эргэж ирэхэд талийгаач дөрвөн хөллөөд түрүүлгээ хараад газар хэвтчихсэн атиралдаад байсан талийгаач энд өвдөөд байна гээд хэвлий орчмоо гараараа дараад их өвдөж байгаа бололтой байсан тэгээд З  Н.Э ыг унаа олуулахаар явуулсан ”  гэх мэдүүлэг /хэргийн 26-27 дахь хуудас/,

гэрч Г.С ын:...“Тэгээд ойролцоогоор 30 минут орчим болоод том савтай нэг пиво аваад хүрээд ирсэн чинь П.О  газар дээр дөрвөн хөллөөд хэвтчихсэн ёо ёо гээд  орилоод хэвтэж байсан. Тэгээд очоод яасан бэ хөгшөөн олгой чин өвдөөд байгаа юм уу гэсэн биш ээ гээд хэлсэн яасан бэ хэлээд лавлаад асуусан чинь П.Э  өшиглөчихлөө гээд гэдсээр өвдөөд байна гэж байсан.би Н.Э  яасан бэ гэж асуусан чинь З  Н хойшоогоо явчихсан гэсэн. ” гэх мэдүүлэг /хэргийн 29 дэх тал/,

... Биднийг гадаа архи ууж байхад анх Э  П.О ыг өшиглөөд тэгээд л З  Э  2 салгаад байсан юм. ” гэх мэдүүлэг /хэргийн 31 дэх тал/,

гэрч Б.Э ын:...“Тэгээд өдөржингөө н.Д  ахынд орж гарч байгаад 16 өнгөрөөд бүгд тэднийхээс гарсан. Тэгээд 17 цэцэрлэгийн урд очоод хэдүүлээ дахиад архи ууцгаасан юм. Тэгээд байж байтал Н.Э  талийгаач 2 миний цаахна талд юм яриад сууж байсан аа гэнэт Н.Э  талийгаачийн нүүр лүү цохиж гэдэс орчим нь хөлөөрөө тийрч өшиглөсөн тэгээд би тэднийг боль гээд П.Э ыг татаж авсан юм .Тэгээд нэлээн сууцгааж байсан аа Н.Э  би чамайг 10 жилд байхдаа зодмоор санагддаг байсан. чи их зэвүүн харагддаг байсан гээд байсан.

....нэг хэсэг унтаж байгаад сэрхнэд талийгаач ёолоод газар хэвтэж байсан. Тэгээд би яасан бэ болдоо чи архины хордлого болчих уу гэхэд үгүй . Н.Э  намайг цохьчихсон юм юм аа гэсэн. Тэгээд би Э  руу яаж байгаа юм бэ гэхэд Э  би цохьсон юм аа гэсэн тэгэхэд С  яанаа олгой ургачихсан юм биш байгаа гэхэд П.О  наадах чинь олгойгоо авхуулчихсан гэсэн

...Тэгээд П.Д  ах та нар ер нь өчигдөр яасан юм бэ хэн цохьчихсон юм бэ гэж асуусан тэгэхэд талийгаач Н.Э  миний гэдэс рүү өшиглөж нүүр лүү цохьсон юм гэж  тэгэхэд хажуунаас Н.Э  би цохьчихсон юм гэсэн мэдүүлэг /хэргийн 34 дүгээр тал/,

гэрч П.Д :...“О  хамт бид 2 шөл хийгээд эмнэлэг орсон тэгээд би О оос яасан бэ гэж асуусан чинь Э  намайг нэг удаас өшиглөөд нэг удаа цохьсон гэж хэлсэн. О ыг эмнэлгээс аваад гэррүүгээ очсон. Тэгээд би Н.Э  та нар өчигдөр орой зодоон хийсэн л байна шүү дээ гэж хэлсэн чинь Н.Э  би П.О ын гэдэс рүү нэг өшиглөчихсөн юм. Тэгээд нүд рүү нэг удаа цохьчихсон юм гэж надад хэлсэн. Тэгэхэд П:О  Н.Э ыг дагуулж явна гэж хэлэхээр нь бид нар зардал олж өгөөд тэр 2 явуулсан юм. П.О  надад Н.Э  миний гэдэс рүү өшиглөчихсөн гээд зүүн бөөрнийхөө дээд хэсэг рүү заасан тэгээд нүд рүү цохьсон гэсэн тэгэхэд П.О ын зүүн нүд нь хөхөрсөн байсан “гэсэн мэдүүлэг / хэргийн 35-36 дах тал/,

гэрч Б.Төгсжаргалын:...“Тэгээд буцаж ирэхдээ П.О ыг дагуулаад ирсэн тэгэхэд П:.О ын нүд нь хөхөрсөн бас шалбарсан байсан бөгөөд сууж чадахгүй хэвтээд байсан. Тэгэхэд Н.Э  би зодчихсон юм гэж ярьж байсан. 2011 оны 6 дугаар сарын 15-ний өглөө ирэхдээ зөв зүгээр ярьж хөөрөөд инээд алдаад явж байсан” Гэх  мэдүүлэг / хэргийн 38 дах хуудас/,

гэрч Т.А-ын:...”П.О  нь “хэвлий орчмоор хөндүүр байна гэсэн зовиур хэлсэн бөгөөд давсаг хагарсан байж болзошгүй гэж үзэж шээсийг үзэхэд ямар нэг өөрчлөлт бол байгаагүй. Ингээд Эход хархад давсаг зүүн дээд хэсэгт бага зэргийн цус хуралтын шинж ажиглагдсан. Гэх мэдүүлэг / хэргийн 39 дүгээр тал/,

  шүүх эмнэлгийн шинжээчийн 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 57 тоот задлан шинжилгээний дүгнэлт

1. “Талийгаачид хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний бүрэн биш тасрал, зүүн нүдний доор зүүнэ хөмсөгний төгсгөл, хүзүүний баруун хажуу, хэвлийн зүүн хажуу, зүүн бугуйны гадна тал, нуруунд баруун даланд 7 тооны зулгаралт, Зүүн сарвуунд 4 тооны шалбарахаа зэрэг гэмтэл үүсжээ.

2 Шалбархай нь үзүүр ирмэгтэй, бусад гэмтэл нь хатуу мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эдгээр гэмтэл нь нас бархаас 4-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой

4. Талийгаачийн үхлийн шалтгаан нь хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний бүрэн биш тасрал, хэвлийн гялтангын тархмал идээт үрэвсэл, ерөнхий гүн хордлого, үжил, олон эрхтний дутагдал, тархи уушигны хаван болно.

5. Талийгаач нь архаг хууч өвчин илэрсэнгүй.

6. Талийгаач А/ΙΙ/ бүлгийн цустай болно.

7. Талийгаачид Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд анхны оношийг зөв тавьж яаралтай журмаар хагалгаа хийгджээ.

8. Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмнэлгийн үйлчилгээг стандартын дагуу хийсэн байна.

9. Талийгаач нь эмнэлэгт хугацаа алдаж хожуу хэвтэж эмчлүүлсэн байна. Хугацаа алдалгүй мэс заслын эмчилгээ хийгдсэн бол амь насыг нь аврах боломжтой байжээ” гэсэн дүгнэлт /хэргийн 52-56 дугаар тал/,

Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 789 тоот дүгнэлт

  1. “талийгаачийн биед эмнэлгийн анхны оношийг зөв тавьсан байна.
  2. Шарын гол сумын эмнэлэгт талийгаачид эмнэлгийн үйлчилгээг стандартын дагуу зөв үзүүлсэн байна гэсэн дүгнэлт хэргийн 58 дахь тал/

Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн  2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Дүгнэлт гаргах зорилгоор шалгалт хийсэн тухай дүгнэлт

  1. Мэс заслын эмч Т.А өвчтөний урьдчилсан оношийг “ Хэвлийн хөндийн битүү гэмтэл. Дотуур цус хуралт” гэж зөв тавьсан байна.
  2. Тухайн өвчтөнг үзэхэд өвчтөн согтолттой, бодит үзлэгт хөндий эрхтэн цооролтын шинж ажиглагдаагүй тул согтолт арилтал өвчтөнд өвчин намдаах, цус тогтоох эмчилгээ хийж, хэвлийд хүйтэн жин тавих тусламж үйлчилгээ үзүүлж ажиглаж хоносон байна. Өвчтөнд архины хордлого тайлах шингэн сэлбэх эмчилгээ хийсэн эсэх тэмдэглэгдээгүй байна.
  3. Хэвлийн хөндийн битүү гэмтэл. Дотуур цус хуралт байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд онош тодруулах бусад шинжилгээ /рентгенд хэвлийн тойм харах, хэвлийн хөндийн эрхтний чанд авиан шинжилгээ /хийж баталгаатай оношилсон тохиолдолд яаралтай мэс засалд оруулах шаардлагатайг мэс заслын эмч мэднэ.
  4. Шарын гол сумын эмнэлэгт дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч байхгүй, өвчтөнийг эрт оношлох боломжгүй тул ажиглаж хоноод 2011 оны 06  дугаар сарын 16-д өрхийн эмч дуудаж хэвлийг чанд авиан шинжилгээ хийж харахад давсагны зүүн дээд талд хар сүүдэр илэрсэн тул яаралтай хоёрдогч шатлалын эмнэлэгт явуулах шийдвэр гарган тусламж үзүүлэх үүргээ биелүүлсэн байна.
  5. Шарын гол сумын эмнэлэгт хэвлийн хөндийн эрхтний гэмтлийн хагалгаа хийх боломж, нөхцөл байхгүй тул өвчтөнд яаралтай хоёрдогч шатлалын эмнэлэгт явуулах санал тавихад өөрсдийн хүсэлтээр харъяалалын дагуу Орхон аймгийн эмнэлэгт үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Өвчтөн согтуугаар зодуулж гэмтэл авснаас хойш хагалгаанд орох хүртэлх хугацаанд тодорхой хэмжээний хугацаа алдсан тул өвчин хүндрэх нөхцөл үүссэн байна гэж дүгнэлээ.

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн  72 тоот шинжээчийн дүгнэлт

1.Талийгаачийн биед эмнэлгийн анхны оношийг зөв тавьсан, Шарын гол сумын эмнэлэгт талийгаачид эмнэлгийн үйлчилгээг стандартын дагуу зөв үзүүлсэн. Хэвлийн хөндийн битүү гэмтэл, Дотуур цус хуралт байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд онош тодруулах зорилгоор Рентгенд хэвлийг тойм харах, хэвлийн хөндийн эрхтэнд чанд авиан шинжилгээ хийж онош тодорсон тохиолдолд яаралтай мэс засалд оруулна. Шарын гол сумын эмнэлэгт дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч байхгүй, хэвлийн хөндийн эрхтний хагалгаа хийх боломж нөхцөл байхгүй тул хоёрдогч шатлалын эмнэлэгт явуулах шийдвэр гаргасан байна.

 

зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Б  овогт Н ийн Э ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатайгаар алсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Э  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдсон байна. /хэргийн 97 дахь тал/,

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч П.О  нь шүүхийн хэлэлцүүлэгт “Нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч Н.Э аас гаргуулах хохирол төлбөргүй байдал, шүүгдэгч Н.Э  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй зэрэг хувийн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, уг хорих ялыг эдлүүлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасны дагуу хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б  овогт Н ийн Э ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатайгаар алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар Н ийн Э т 7 /долоо/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6, 52.10-т зааснаар Н.Э т оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Н.Э ын энэ хэрэгт 2011 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 285 /хоёр зуун наян тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар Н.Э  нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Э т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Э т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   А.АЛТАНХУЯГ

 

ШҮҮГЧИД                                                     Ё.РИНЗААН

 

                                                                  Б.МАНЛАЙБААТАР