Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2012 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 23

 

 

 

Хэргийн индекс: 171/2011/223/Э

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт - З.Б-т холбогдуулан яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн эрүүгийн 21123456 дугаартай хэргийг 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр  хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн - З.Б- /РД: Мэдэхгүй гэх/, 1963 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, оршин суугаа тодорхой хаяггүй, урьд Сэлэнгэ аймгийн ардын хэсгийн 6 дугаар шүүхээр 1993 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 6 сар хорих ял мөн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар  1 жил хорих ял оногдуулж уг ялд 6 сарын хорих ялыг нэмж нийт 1 жил 6 сарын  хугацаагаар хорих ял,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 1994 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлд зааснаар 8 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

 

Шүүгдэгч З.З.Б- нь 2011 оны 8 дугаар сарын 22-ноос 2011 оны 8 дугаар сарын 23-нд шилжих шөнө буюу шөнийн 02 цаг 00 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4-1 дүгээр байрны аркны ойролцоо согтуурсан байдалтай унтаж байсан иргэн А.А.Х-З.Б-ын өмсөж явсан хувцас болон хүзүүний мөнгөн гинж, мөнгөн бөгж, гар утас, бугуйн цаг, асаагуур зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч З.З.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”... 2011 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө иргэн А.А.Х-З.Б-ын эд зүйлийг хулгайлсан нь үнэн болно. Тухайн үед би согтуу байсан бас хохирогч согтуу байсан” гэв.

 

Шүүгдэгч З.З.Б- нь 2011 оны 8 дугаар сарын 22-ноос 2011 оны 8 дугаар сарын 23-нд шилжих шөнө буюу шөнийн 02 цаг 00 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4-1 дүгээр байрны аркны ойролцоо согтуурсан байдалтай унтаж

 

\\Server\sum dundiin shuukh\Bayar\Òîãòîîëóóä.4\Áýëýí áîëñîí\Ç.Áààòàð145.1-23.doc

 

 

байсан иргэн А.А.Х-З.Б-ын өмсөж явсан хувцас болон хүзүүний мөнгөн гинж, мөнгөн

бөгж, гар утас, бугуйн цаг, асаагуур зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

хохирогч А.А.Х-З.Б-ын:”...2011 оны 8 дугаар сарын 22-ны өдөр найз С-, Г-, Б-, нарын хамтаар “Парис” гэдэг нэртэй кафенд архи ууж байгаад шөнийн 00:00 цаг өнгөрч байхад Дархан сумын 9 дүгээр баг 4-3 дугаар байранд оршин суудаг найз С-гынд Г-гын хамтаар очсон юм. Тухайн үед С- 1 шил архи задалсан юм. Тэгээд би гэртээ харина гээд 02 цаг өнгөрч байхад гараад “Жигүүр” гэдэг нэртэй худалдааны төв хүртэл С-гаар хүргүүлж цаашаа ганцаараа гэр рүүгээ явсан юм.  Тэгээд өглөө гэртээ сэрэхэд миний өмсөж явсан хувцас болон эд зүйлсүүд маань алдагдсан байсан. Би өөрийн алдсан зүйлүүдээс мөнгөн бөгж, бугуйн цаг, асаагуур, өмсөж явсан хувцсаа хүлээж авсан байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 11 дахь тал/,

гэрч Т.М-н:”…2011 оны 8 дугаар сарын 23-ны өдөр өглөөний 10 цагийн үед нэг хүүхэд, хоёр хөгшин хүн ирээд гар утас авах уу гэж надаас асуусан юм. Тэгэхэд нь би авахгүй гэж хэлтэл цаана байгаа лангуунуудаар тойрч ирээд та авчих л даа гэсэн юм. …Тэгэхэд нь би 20.000 төгрөгөөр худалдаж аваад өөр хүнд зарсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/,

гэрч Ж.Б-гийн:”…2011 оны 8 дугаар сарын 23-ны өдөр өглөөний 06 цагийн үед З.Б- /Г- гэж дууддаг/ гэрт орж ирэхдээ нэг бугуйн цаг, хүзүүний гинж, хоёр сим картын оролттой гар утас, шигтгээтэй бөгж, бариад орж ирсэн юм. Тэгээд надад хандан “эдгээр зүйлсийг зараад өгөөч би зарч чадахгүй байна” гэж хэлэхэд нь зах руу манай хүү М-э, З.Б- /Г- гэж дууддаг/ бид гурав хамт явсан юм. Зах дээр очоод бид гурав гар утсыг нь 20.000 төгрөгөөр халзан толгойтой залууд, гинжийг нь 5.000 төгрөгөөр Б- гэдэг хүнд зарсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 14 дахь тал/,

гэрч Д.Б-ийн:”…2011 оны 8 дугаар сарын 22-ны орой манай хүү М-э, З.Б- /Г- гэж дууддаг/ хоёрын хамт шил сав түүхээр Дархан сумын 9 дүгээр баг 4-3 дугаар байрны 4 дүгээр орцны подволоос гарсан юм. Тэгээд Г- биднээс салаад явсан юм. Маргааш өглөө нь буюу 2011 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Г-, Б- хоёр хулгайн эд зүйлээ зах дээр зарсан талаар надад хэлсэн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 19 дахь тал/,

эд хөрөнгийн зах зээлийн үнийн судалгааны комиссын гишүүдийн шийдвэр /хэргийн 7 дахь тал/,

алдагдсан эд зүйлсийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон.

 

Иймд шүүгдэгч - З.Б-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хохирогч А.А.Х-З.Б-ын хулгайд алдсан эд зүйлүүдээс мөнгөн гинжний үнэ 500.000 төгрөг, гар утасны үнэ 140.000 төгрөг нийт 640.000 төгрөг төлөгдөөгүй байх тул дээрх мөнгийг шүүгдэгч З.З.Б-аас гаргуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч З.З.Б- нь урьд Сэлэнгэ аймгийн ардын хэсгийн 6 дугаар шүүхээр 1993 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 6 сар хорих ял мөн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар  1 жил хорих ял оногдуулж уг ялд 6 сарын хорих ялыг нэмж нийт 1 жил 6 сарын  хугацаагаар хорих ял,

 Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 1994 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлд зааснаар 8 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байжээ.

Үүнээс үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар тэрээр ялгүй болсон байна.

 

Шүүгдэгч З.З.Б- нь урьд ял шийтгүүлж байсан боловч ялгүй болсон, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. - З.Б-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар Зоогийн З.Б-т 3 /гурав/ сар баривчлах ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар З.З.Б-ын энэ хэрэгт 2012 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нотлох баримтын шаарлага хангасан эрүүл мэндийн болон дутуу авсан цалин болох 2.581.540 /хоёр сая таван зуун наян нэгэн мянга таван зуун дөч/ төгрөгийн хохиролоос урьд төлөгдсөн 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг хасаж үлдэх 781.540 /долоон зуун наян нэгэн мянга таван зуун дөч/ төгрөгийг шүүгдэгч Н.Н.М-аас гаргуулж хохирогч ************* тоотод оршин суух Боржигон овогт /РД: /-д олгосугай.

 

     5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.З.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, З.З.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                 

              ДАРГАЛАГЧ

                        ШҮҮГЧ                                                Ё.РИНЗААН